Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын       18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/00443 дугаар захирамжаар Г.*******ээс 83,443,626 төгрөгийг гаргуулж “Хаан банк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,*******  байр 00 тоот од байрлах 9 сарын 11-ний өдрийн үнэлүүлснийг 9 дүгээр сарын 13-ны өдөр надад шууданд ирүүлсэн юм.Миний бие төлбөр төлөгчийн хувьд уг үнэлгээг зах зээлийн үнэнээс хэтэрхий доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар уг үнэлгээнд гомдол гаргаж байна.Шүүхэд үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 473 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Э-ээс 83,443,626 төгрөгийг гаргуулж “Хаан банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Манай зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхдээ төлбөр төлөгч Т.Э-т сайн дураар шүүхийн шийдвэрийг удаад дараа биелүүлэхийг мэдэгдэхэд, төлбөрийг огт төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гараад 3 жил болж байхад биелэгдэхгүй байна. ******* дугаар хорооны *******,*******,******* байран 00 тоот , 49.96 хоёр өрөө орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмж, 2020 оны 8 дугаар сарын 13-ны хураах тогтоолоор хурааж авч, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/160/3179, 4/160/3792 дугаартай албан бичгээр үл хөдлөх хөрөнгийг үнийн саналыг мэдэгдэхийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдэхэд, төлбөр төлөгч Т.Э- нь үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч нь 70,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар оруулах санал ирүүлсэн. Хөндлөнгийн шинжээчээр “Виннэрвэй” ХХК-ийг томилж, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшийг 77,113,000 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4/160/32780 тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт баталгаат шуудангаар явуулсан.Нэхэмжлэгчийн гэрт очиход тэрээр гэртээ байхгүй байсан бөгөөд ээжид нь нэхэмжлэгчид тайланг дамжуулж өгөхөөр гардуулсан. Иргэний 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувь болон 53,979,100 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн доод үнийг санал болгож 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны дуудлага худалдаагаар орон сууцыг оруулахад, тус орон сууц нь худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул төлбөр төлөгчийн Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-00000044  дугаарт бүртгэлтэй, ******* дугаар хороо, *******, Энхтайваны өргөн чөлөө,******* байрны 00 тоот  хаягт байрлалтай 49.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Шүүхээс иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Т.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нарт шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг Монгол шуудангаар хүргүүлжээ.

Шүүгчийн туслах өөрийн ******* дугаараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* дуугар луу холбогдож шүүх хуралдааны товыг давхар мэдэгдэхэд нэхэмжлэгч Т.Э- Манай төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоно, би оролцохгүй, төлөөлөгч С.******* би оролцохгүйгэж мэдэгдсэн нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана....” гэж зааснаар хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

2.            Үнэлгээ хүчингүй болгох шаардлагын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” энэ хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00443 дугаар захирамжаар Т.Э-ээс 83,433,626 төгрөгийг гаргуулж “Хаан банк” ХХК-д, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00000044  дугаарт бүртгэгдсэн ******* дугаар хороо, *******,*******,******* байран 00 тоот  хаягт байрлалтай 49.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ./хх-ийн 5-10 дугаар тал/

Дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01612 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Т.Э-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19260091/03 тогтоолоор Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 19260091/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус хураажээ. /хх-ийн 20-44 дүгээр дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/395 дугаар “Шинжээч томилох тухай” тогтмолоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг 77, 113,000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг зөрчөөгүй байна./хх-ийн 50-71 дүгээр тал/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг  битүүмжилж, хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 77,113,00 төгрөгийн 70 хувиар тооцон 53,979,100 төгрөгөөр, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4/-160/32780 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчийн гэрт шийдвэр гүйцэтгэгч өөрөө гардуулсан нь тэмдэглэлээр тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр  шуудангаар надад мэдэгдсэн” өөрөө хүлээн авсныг зөвшөөрсөн гэж үзэв./хх-ийн 46 дугаар тал/

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.    Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНЧИМЭГ