Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2020/01333

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч /Регистрийн дугаар: 2556375/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, М.Н /Регистрийн дугаар: /

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Шар бүргэд овогт Ж.Ө /Регистрийн дугаар: /

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Ө.А /Регистрийн дугаар: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,884,453.31 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 9,989,453.31 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, хариуцагч М.Н, Ж.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Н, Ж.Ө, Ө.А нар нь Капитал банктай 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр № ЗГ20-22 дугаартай "Зээлийн гэрээ”-г байгуулж, 15,000,000.00 /Арван таван сая/ төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй, Хот байгуулалтын салбарын МОН2301 төслийн зээлийн /Шинээр байшин барих/ зориулалтаар 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан. Банк зээлдэгчийн Капитал банкин дахь 2035041556 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000.00 төгрөг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч М.Н нь Капитал банктай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №БГ 20-22-01 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах зүйлсийг барьцаалуулсан. Үүнд:

            Улсын бүртгэлийн Ү-2101020606 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000502160 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг, Булаг 17 гудамж 46 тоот хаягт байршилтай, 72.60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2101014319 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000318951 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг, Булаг 17 гудамж 46 тоот хаягт байршилтай, 550.0 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар болно. Барьцааг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5,671,265.79 төгрөг, зээлийн хүүнд 5,492,064.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,415.44 төгрөг тус тус төлсөн.

            Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй болно. Зээлдэгчийн үндсэн зээл, эээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 9 дугээу сарын 29-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

            Үндсэн зээлийн үлдэгдэл 9,328,734.21 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 544,805.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 10,913.88 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 9.884,453.31 төгрөг, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул наториатын зардал 5,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй болно.

            Хариуцагч М.Н, Ж.Ө, Ө.А нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 9,884,453.31 төгрөг, нотариатын зардал 5,000.00 төгрөгийн хамт гаргуулж "Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №БГ20-22-01 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр барьцаалагдсан барьцааны зүйлүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ж.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Капитал банкнаас 2015 оны 3-р сард 15,000,000 төгрөгийг сарын 0.75, жилийн 9 хувийн хүүтэйгээр Хот байгуулалтын МОН2301 төслийн зээлд хамрагдан авч шинээр байшин барьж орсон. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж зээлийн эргэн төлөлтийг хууль тогоомжийн дагуу төлж ирсэн. Харин Коронавирус (Ковид-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар миний бие харилцаж байсан банк татан буугдсан ч тухайн банкийг төлөөлж байсан төлөөлөгчтэй уулзан дээрх шийдвэрийн хүрээнд зээлийн төлөлтийг бүр хойшлуулах биш хүүгээ төлж байхаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл миний хүсэлтийг банкны төлөөлөгч хүлээн авсанаар зээлийн гэрээний үндсэн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж харин хүүг төлж байх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Тухайн үед тус банкны төлөөлөгч гэж нэг эмэгтэй байсан. Ингээд миний бие 2020 оны 03 сараас эхлэн зээлийн хүү болох 80,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүрэл төлсөн харин 10 дугаар сарын 01-ээс нэг л өр хуримтлагдах юм байна гэж үзээд зээлдээ төлдөг байсан дүнгээр буюу үндсэн зээл, хүүгийн хамт 190,000 төгрөг төлж хууль тогтоомжийн дагуу зээлээ төлсөөр ирсэн. Гэтэл Капитал банкны эрх хүлээн авагчаас Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж гэрээг хугацаанаас өмнө цуцлан зээлийг бүхэлд эргэн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Би дээрх зээлийг 2025 оны 04 сар хүртэл хугацаагаар авсан. Ингэж авахдаа өөрийн бэр М.Нтай хамтарч авсан. Гэтэл эрх хүлээн авагч уг зээлэнд ямар ч хамааралгүй Ө.А-ыгхариуцагчаар татаж оруулсан нь мөн үндэслэлгүй байна. Ийнхүү зээлийн гэрээ болон төр засгаас гаргасан бодлого шийдвэрийн хүрээнд өөрийн 2015 онд авсан 15 000 000 төгрөгийн зээлээ хэвийн байдлаар төлсөөр байхад банкны эрх хүлээн авагчаас зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 9,884,453 төгрөг төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь хариуцагч М.Н, Ж.Ө, Ө.А нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 9,884,453.31 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 9,989,453.31 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин зээлийн гэрээний хугацаанд төлбөрийг сар бүр төлөхийг хүсэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалаар “Капитал банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч М.Адилбишийг 1 жилийн хугацаатайгаар, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дугаартай тушаалаар М.Адилбишийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай улируулан томилсон байх бөгөөд, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны А-354 дугаартай тушаалаар Т.Дэлгэрхүүг томилжээ.

Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу “Капитал банк”, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжжээ.

Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч М.Н, Ж.Ө нар нь Капитал банктай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр № ЗГ20-22 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 15,000,000.00  төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй, шинээр байшин барих зориулалтаар 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлж авсан байх бөгөөд, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-21010206060 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000502160 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг,  Б 17-46тоот хаягт байршилтай, 72.6 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2101014319 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000318951 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг,  Б 17-46тоот хаягт байршилтай, 550 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалж, барьцааг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байх тул зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгчийн 2035041556 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд Ж.Өү хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ.

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, Ө.А-ыг хамтран зээлдэгчээр нэмсэн байна.

Талууд зээлийн гэрээ байгуулсан, үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байна.

Хариуцагч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 5,671,265.79 төгрөг, зээлийн хүүнд 5,492,064.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,415.44 төгрөг тус тус төлсөн байх ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй байна.

Хариуцагч нар нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,328,734.21 төгрөг, хүү 544,805.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,913.88 төгрөг, нийт 9,884,453.31 төгрөг төлөх ёстой болох нь нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Ө 386,000 төгрөгийн төлөлт хийж, 8,942,734.21 төгрөгний үлдэгдэлтэй болсон байна.

Ж.Ө, Ө.А нар нь өөрийн бэр болон эхнэрийн авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэж гэж үзэж банкны зүгээс Ж.Ө, Ө.Анараас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Хэдийгээр хариуцагч нар нь гэрээ цуцлахыг хүсэхгүй байгаа хэдий ч зээлийг хугацаанд нь төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул хариуцагч М.Н, Ж.Ө, Ө.А нараас 8,942,734.21 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж заасан байх тул зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-21010206060 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000502160 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг,  Б 17-46тоот хаягт байршилтай, 72.6 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2101014319 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000318951 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг,  Б 17-46тоот хаягт байршилтай, 550 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-д заасныг баримтлан хариуцагч М.Н, Ж.Ө, Ө.А нараас 8,942,734.21 төгрөг гаргуулан Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.Н, Ж.Ө, Ө.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГ-20-22-01 тоот барьцаат зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-21010206060 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000502160 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг,  Б 17-46тоот хаягт байршилтай, 72.6 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2101014319 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000318951 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг,  Б 17-46тоот хаягт байршилтай, 550 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас 158,033 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Б.БЯМБАСҮРЭН