Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/00579

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/00579

Орхон аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Ч.Ю -гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: ОАШШГГ,  

Хариуцагч: Л.Г нарт холбогдох,  

“017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: хариуцагч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ю шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ч.Л нь Булган аймгийн Сайхан сумын харъяат бөгөөд Булган аймагт ажиллаж амьдарч байсан. Охин Ю.О нь 1975 онд төрсөн бөгөөд 2005 онд Н.Атай гэр бүл болж хамт амьдрах болсон. Би өөрийн өмчлөлийн Булган аймгийн Булган сумын 3-р багийн В хэсэг д байршилтай Дүнзэн байшин зориулалттай 1 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-0405001747 дугаартай үл хөдлөх хөрөнгөө охин Л.О, хүргэн Н.А тэдний хүү А.Болд-Эрдэнэ нарыг амьдрах орон сууцтай болгох зорилгоор өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулан Булган аймгаас зөөвөрлөн Орхон аймгий Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах газар барьж босгосон ашиглалтанд оруулсан ба одоо уг орон сууцанд Н.А, Л.О тэдний хүү миний зээ А.Б, миний бие хамт ам бүл таван хүн амьдарч байна. Гэтэл миний хүч хөдөлмөрөөрөө бий болгосон дээрх үл хөдлөх хөрөнгийг ОАШШГГйн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Гын 017-53-01 дугаартай “эд хөрөнгө хураасан акт”-аар надад мэдэгдэлгүйгээр хураан авсан байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хураан авсан талаар охин Л.О, Н.А нар нь надаас нууж байсан болохыг сая олж мэдлээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний хөрөнгүүдийг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь манай гэр болох охин Л.О, Н.А, зээ хүү А.Б нарын дундын хөрөнгө юм. Тухайн үл хөдлөх хөрөнгө манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хувьд би бие даасан шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл, 122.5-д зааснаар гомдол гаргах эрхтэй.

Иймд ОАШШГГйн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгн Л.Гын 017-53-01 дугаартай “эд хөрөнгө хураасан акт”-ыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.   

Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/0726 дугаар шүүгчийн захирамжаар Л.О, Н.А нараас 9018244.97 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй Хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г надад харьяаллын дагуу хуваарилан өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхэлснээс хойш төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж боломжит хугацааг олгож ажилласан.

Битүүмжилсэн хөрөнгийг хураах ажиллагааг төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтээр аргагүй байдлыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн дагуу хүйтний улирлыг дуустал буюу 2016 оны 11 сарын 22-ноос 2017 оны 03 сарын 13-ныг хүртэл хойшлуулж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17-53-01 эд хөрөнгө хураах актаар хураасан юм.

Мөн төлбөр төлөгч Лгийн О, Н. А нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор аудитын байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар удаа дараа шүүх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл хойшлуулж Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01708 тогтоолоор үнэлгээг хэвээр үлдээж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээсэн.

Шийдвэр гүйцэтгэгч миний зүгээс Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 дугаар нээлттэй Хорих ангиас 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр зохион байгуулагдах Албадан дуудлага худалдаан хураасан эд хөрөнгийг оруулах тухай санаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гаргаж 01/03 Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг талуудад хүргүүлж зарыг Зууны мэдээ сонины 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаарт нийтлүүлэн олон нийтэд зарлаад одоогоор дуудлага худалдааны дэнчинг байршуулах оролцогч нарт дугаар олгох бүртгэх ажиллагаа хэвийн явагдаж байна.

Шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г миний зүгээс

1. Нэхэмжлэгч Ч.Ю гэх иргэн нь миний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураасан хөрөнгийг хуулиар өмчлөөгүй, бусдад барьцаалж зээл авахад хамааралгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

2. Төлбөр төлөгч нар нь төлбөр төлөхөөс удаа дараа санаатайгаар зайлсхийж байсан тул шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 сарын дараа шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/0726 дугаар шүүгчийн захирамжийн 3 дугаар заалтад заасанчлан хариуцагч Н.А, Л.О нар нь нэхэмжлэгчид төлөх 9 018 244 төгрөгийг сайн дураараа зс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 458 дугаар зүйлийн 458.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын 8-14 тоотод байрлах ү-2101013885, г-2101006043 улсын бүртгэлийн дугаартай хашаа байшинг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах" арга хэмжээг авч ажилласан билээ.

Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 437 дугаар нээлттэй Хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г би хууль бус үйл ажиллагаа явуулаагүй хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч Ч.Югийн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Ч.Ю өмнө нь 2019 оны 01 дүгээр сарын 18-нд энэ үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүх хурлыг 1 удаа хойшлуулж, 2 дахь шүүх хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 142/Ш32019/01018 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж байсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдох нотлох баримтыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 142/Ш32019/01018 шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн иргэний хэргээс судлуулах хүсэлтэй байна.

Учир нь дээрх гүйцэтгэх баримт бичигт холбогдох нэхэмжлэл энэ удаагийн байдлаар шүүхэд 8 дахь удаагаа хандаж нотлох баримт гаргуулж байгаа бөгөөд төвлөрүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалгүй байгааг харгалзан үзнэ үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч Ч.Югийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.  

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/0726 дугаар шүүгчийн захирамжаар Л.О, Н.Аптанхуяг нараас 9018244.97 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г харьяаллын дагуу хариуцан гүйцэтгэж байна.  

Тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г нь төлбөр төлөгч Л.О, Н.А нараас төлбөрт битүүмжлэн хураасан эд хөрөнгө нь Хаан банкны үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хуулийн хүрээнд гэрээний дагуу нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн хэлтэст барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэлийн 16140947 хувийн хэргийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийг хянаж үзэхэд шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжит хугацааг олгож ажилласан байна.

Мөн төлбөр төлөгч Л.О, Н.А нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс удаа дараа зайлсхийж тус газраас битүүмжлэн хураан авсан гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгийг аудитын байгууллагаар үнэлгээ тогтоолгоход хөрөнгийн үнэлгээг зах зээлээс багаар үнэлсэн байна гэх үндэслэлээр шүүх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл түдгэлзүүлж Улсын дээд шүүхийн эцсийн тогтоолоор аудитын байгууллагын үнэлгээг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Үүнийг нотлох баримтаар хүргүүлсэн болно.

Тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” 458 дугаар зүйлийн 458.1 “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар барьцааны зүйл болох

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын 8-14 тоотод байрлах Ү-2101013885, Г-2101006043 улсын бүртгэлийн дугаартай хашаа, байшинг тус тус битүүмжлэн хураан авч үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнээс төлбөрийг барагдуулахаар хуулийн хүрээнд ажиллаж байгаа тул иргэн Ч.Югийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Ч.Ю өмнө нь 2019 оны 01 дүгээр сарын 18-нд энэ үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүх хурлыг 1 удаа хойшлуулж, 2 дахь шүүх хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 142/Ш32019/01018 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж байсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдох нотлох баримтыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 142/Ш32019/01018 шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн иргэний хэргээс судлуулах хүсэлтэй байна” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Ю нь ОАШШГГ болон 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Г нарт холбогдуулан 017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

            Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/00726 дугаартай Шүүгчийн захирамжаар Хаан банкны Орхон салбарын нэхэмжилсэн 9 018 244,97 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  Н.А, Л.О нар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор 2 000 000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор 6 518 244,97 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх 9 018 244 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 458 дугаар зүйлийн 458.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 8-52 тоот хаягт орших улсын бүртгэлийн Y-2101013885 дугаарт бүртгэгдсэн 54 м2 амины орон сууцыг, улсын бүртгэлийн Г-2101006043 дугаарт бүртгэгдсэн 800 м2 тайлбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэжээ.  

            Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2016/04838 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж,  758 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /тухайн үеийн нэрээр/ шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж, тус ажиллагааны хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16140947 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Эд хөрөнгө хураах тухай акт”-ыг гаргасан байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Тухайн үл хөдлөх хөрөнгө манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хувьд би бие даасан шаардлага гаргах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар гомдол гаргах эрхтэй гэжээ.

Төлбөр төлөгч Л.О, Н.Ат нартай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь /Эд хөрөнгө хураах тухай акт нь/ 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үйлчлэлийн үед хийгдэж байсан байх ба, уг хуулийн 36 дугаар зүйлд Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах талаар хуульчилсан байна. 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д Тогтоосон хугацаанд төлбөрийн төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /тухайн үеийн нэрээр/ эд хөрөнгийг битүүмжилж, Эд хөрөнгө хураах тухай акт үйлдэхдээ хуулийг зөрчөөгүй байх ба, нэхэмжлэгч Ч.Ю нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хийгдэж буй Эд хөрөнгө хураах тухай актыг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гээд байгаа талаараа нэхэмжлэлдээ дурьдаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй болно.

Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 8-52 тоот хаягт байрлах хашаа байшин нь зээлийн барьцаа хөрөнгө бөгөөд, зээлдэгч нар нь үүргээ гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа байх ба, нэхэмжлэгч Ч.Ю нь дээрх барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч болон төлбөр төлөгч нарын гэр бүлийн гишүүн болох нь нотлогдохгүй байна.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэж тогтоол гаргана. Энэ тогтоолыг зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд гаргаж болно, 34.4-д Энэ хуулийн 34.3-т заасан гомдлыг хянах ажиллагаа зөвхөн төлбөрт гаргуулсан эд хөрөнгийн үнэлгээ, хэмжээ, эсхүл гуравдахь этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаар хязгаарлагдана гэжээ.

2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй байна.   

Төлбөр төлөгч Л.О, Н.А нартай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь анх 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хийгдэж байсан бөгөөд, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Шинэчлэн найруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаж байна.

Нэхэмжлэгч Ч.Юг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд гэж үзэж болох боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад түүний эрхийг зөрчсөн нөхцөл байдал нотлогдоогүй тул Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Л.Г нарт холбогдох “2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 дугаартай эд хөрөнгө хураах тухай актыг хүчингүй болгуулгуулах” Ч.Югийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан ОАШШГГ, шийдвэр гүйцэтгэгч Л.Г нарт холбогдох “2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 дугаартай эд хөрөнгө хураах тухай актыг хүчингүй болгуулах” Ч.Югийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШЗ2019/01565 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.   

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА