Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2021/00023

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, эмэгтэй, 46 настай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 152-3-35 тоотод оршин суух, Мөнхтэн овогт Ө-ний А /РД:СА74011203, утас: .............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь Ш-д холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунцацрал, Ц.Эрдэнэбаатар, гэрч, Д.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/1016 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1-р баг, 154 дүгээр байрны 9 тоот орон сууцыг 22 209 230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн 104 дүгээр байрны баруун талд байрлах 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,5 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэлийн үндэслэл: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2019/00207 дугаартай захирамжаар *******,******* нараас 43 903 557 төгрөгийг гаргуулж, ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас гарсны дагуу Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны гэрээний зүйл болох Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг, 154 дүгээр байрны 9 тоот улсын бүртгэлийн Ү-1901000057 дугаарт бүртгэлтэй, 000135978 дугаар гэрчилгээтэй, 3 өрөө орон сууцыг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн 104 дүгээр байрны баруун талд байрлах, 92 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 0,5 га газрыг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тогтоол үйлдэж хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлсэн ба Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/1016 тоот албан бичгээр 3 өрөө орон сууцыг 22 209 230 төгрөгөөр, 92 м.кв үйлчилгээний барилгыг 0,5 га газрын хамт 42 324 418 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Тус 3 өрөө орон сууцыг 22 209 230 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Шинжээч үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний бодит байдалд нийцээгүй байна. Шинжээч үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хэд хэдэн аргуудыг хослуулан хөрөнгийн үнэлгээний үндсэн стандартад нийцүүлэн ажиллах ёстой байтал шинжээчийн үнэлгээ нь хуульд заасан арга аргачлалд нийцээгүй үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас бага дүнгээр тооцсон байна. Өнөөгийн байдлаар Говьсүмбэр аймагт 3 өрөө, 55 м.кв байр нь 35-40 сая төгрөгөөр зарагддаг байтал эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн байна. Тус үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас доогуур төдийгүй үнэлгээ үндэслэлгүй гарсан байна. 92 м.кв үйлчилгээний барилгыг 0,07 га газрын хамт 42 324 418 төгрөгөөр үнэлэхдээ склад тоног төхөөрөмжийг үнэлээгүй дутуу үнэлсэн байна. Шинжээч зах зээлийн үнэлгээг тогтоох байтал барьцаанд тавьсан үнэлгээг багаар үнэлсэн нь миний хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Мөн намайг үнэлгээг хийх үедээ байлцуулж мэдэгдээгүй үнэлсэн. Тус Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/1016 дугаар бичигт 0,5 га газар гэж бичсэн байх ба 0,5 га газар эзэмших эрхийг хурааж аваагүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийг үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ч миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гомдол гаргаж чадаагүй болно. Миний бие Өмгөөллийн Ёс ХХН-тэй хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулж, тус маргаанд хууль зүйн үйлчилгээ авах нэхэмжлэл гаргуулахаар тохиролцсон байсан ба надад нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан гэж мэдэгдэж байсан боловч хариуцан ажиллаж байсан ажилтан хариуцлага алдаж, нэхэмжлэлийг шуудангаар илгээлгүй үлдээсэн байна. Би энэ талаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдлээ.

Энэ талаар тус хуулийн фирмтэй байгуулсан гэрээ болон ажилтны ажил хүлээлцсэн баримтыг хавсаргав. Тус байгууллагын хариуцлагагүй байдлаас болж би нэхэмжлэл гаргасан гэж бодож байсан ба хугацаандаа нэхэмжлэл гаргаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гарлаа. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан ба холбогдох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгч болно.

Иймд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг 154 дүгээр байрны 9 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-1901000057 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 22 208 230 төгрөгөөр, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун тал байрлах, 92 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга 0,5 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунцацрал, Ц.Эрдэнэбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2019/00207 дугаартай шийдвэрээр Өвгөний Ариунтунгалаг, Нохойжавын Эрдэнэбат нараас 47 963 557 төгрөгийг гаргуулж, ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бүртгэлийн 20060037 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн баримтаар ажиллагааг хийж гүйцэтгэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 134/ГХ2020/00014 дугаартай гүйцэтгэх хуудаст зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн 57 дугаартай Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 154 дүгээр байрны 1 дүгээр орц, 9 тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний 000219751 дугаартай, Гоьвсүмбэр аймаг,
Баянта
л сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 92 м.кв талбайтай сендвичин барилга, нэгж талбарын 4203000261 дугаартай гэрчилгээний Г-000425196 дугаартай 0,07 га талбайтай газрыг 15 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Төлбөр төлөгч ******* нь заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төлбөр авагч ХААН банктай би харилцан тохиролцсон, хувиараа төлөхөөр болсон гэх мэтээр олон янзын шалтаг хэлж, албадан гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь ХААН банк ХХК-ийн зээлийн бүртгэлд бүртгэлтэй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр битүүмжилж, улсын бүртгэлийн байгууллагад битүүмжилсэн шийдвэрийг хуулийн хугацаанд хүргүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20060037/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч талуудаас үнийн санал авах тухай хугацаатай мэдэгдэх хуудсыг өгсөн. Төлбөр авагч ХААН банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх үнийн саналаа ирүүлсэн бөгөөд өмчлөгч, төлбөр төлөгчөөс заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид-билгүүн ХХК-ийг үнэлгээчнээр томилсон. Ашид-билгүүн ХХК нь үнэлгээний тайлангаар Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1-р баг, 154 дүгээр байрны 1 дүгээр орцны 9 тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 22 208 230 төгрөгөөр, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр багийн 104 дүгээр байрны баруун талд байрлалтай үйлчилгээний зориулалттай 92 м.кв талбайтай сендвичин барилга, 0,07 га талбайтай газрын хамтаар 42 324 418 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах холбогдох баримт бичиг, гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж заасны дагуу төлбөр төлөгч *******, өмчлөгч Л.Хатантунгалаг нарт биечлэн, 14.3шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж зааснаар төлбөр төлөгч*******ад баталгаат шуудангаар хүргүүлэн танилцуулсан.

Үнэлгээг талуудад мэдэгдсэн мэдэгдэх хуудаст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, мөн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргах эрх болон бие даан худалдан борлуулах эрхийг хангаж өгсөн боловч нэхэмжлэгч ******* нь хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй тул анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулан нийтэд мэдээллэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах ажиллагаа явагдаж байсан. ******* нь үнэлгээний талаарх мэдэгдлийг биечлэн хүлээн авснаас хойш 39 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч ******* нь Говьсүмбэр аймагт 3 өрөө, 55 м.кв талбайтай байр нь 35-40 сая төгрөгөөр зарагдаж байтал эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн, үнэлгээ нь бодит байдалт нийцээгүй гэж дурдсан мөртлөө тухайн аймаг болон Баянтал суманд 3 өрөө орон сууц байрны үнэ ханш зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа гэх нотлох баримт байхгүй байна. Мөн 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг 0,07 га газрын хамт 42 324 418 төгрөгөөр үнэлэхдээ склад, тоног төхөөрөмжийг үнэлээгүй дутуу үнэлсэн гэдэгт зөвхөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гүйцэтгэх хуудаст бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлсэн болно. 7 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хангаж өгсөөр байтал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдлоо гаргаагүй гэж байгаа нь ямар шалтгааны улмаас гэдэг нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг хавсаргаагүй нь хуулийн дагуу зөв явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, хугацаа хожих зорилго харагдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд, хуулийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 24-нд нэхэмжлэл гаргасан. Үүндээ Ө.Ариунтунгалагийн зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах тухай байсан. Нэгдүгээрт, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154 дүгээр байрны 154-9 тоот орон сууцыг 22 209 230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,7 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хуульд заасан байдлаар үнэлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1зааснаар стандартад хөрөнгийн үнэлгээг нийцүүлж гаргах ёстой байтал хуульд заасан аргад нийцээгүй, тухайн хүний хөрөнгийг үнэлгээний ханшийн доод үнэлгээгээр тооцсон тул гомдолтой байна. Тиймээс шүүхэд энэхүү үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Говьсүмбэр аймаг дахь*******д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №ҮХХ/820-43, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №ҮХХ/820-46 тоот үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс ... Эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн, үнэлгээ бодоит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас доогуур төдийгүй үнэлгээ үндэслэлгүй гарсан, ... Улаанбаатар хотод байрны үнэлгээг гаргадаг газрын тайлангаас харахад 1 м.кв нь 1 800 000 төгрөгөөс дээш байдаг, тэгэхэд энэ байрыг 1 м.кв-ыг 400 000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд ингэж үнэлэхгүй байх гэж үзсэн гэж,

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг 39 хоногоор хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШЗ2020/00207 дугаар захирамжаар *******, Н.Эрднэбат нараас нийт 47 765 169 төгрөгийг гаргуулж, ХААН банк ХХК-д олгохоор, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154 дүгээр байр, 1 дүгээр орц, 09 тоот, улсын бүртгэлийн Ү-1901000057, гэрчилгээний 000135978 дугаартай, 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах улсын бүртгэлийн Ү-1901000001, гэрчилгээний 000219751 дугаартай, 92 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгыг нэгж талбарын 4203000261, гэрчилгээний 000425196 дугаартай, 0,07 га газрыг 15 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн хамтаар болон зурагт, хөргөгч, угаалгын машин, үлдэгдэл бараа материал зэрэг хөрөнгөөр тус тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч *******,******* нар хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг үйлдэж, барьцаа хөрөнгүүд болох:

- Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154 дүгээр байр, 1 дүгээр орц, 09 тоот, улсын бүртгэлийн Ү-1901000057, гэрчилгээний 000135978 дугаартай, 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

- Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах улсын бүртгэлийн Ү-1901000001, гэрчилгээний 000219751 дугаартай, 92 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгыг нэгж талбарын 4203000261, гэрчилгээний 000425196 дугаартай, 0,07 га газрыг тус тус битүүмжлэн,

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж,

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу*******, Л.Хатантунгалаг, ******* мөн Говьсүмбэр аймаг дахь ХААН банк салбараас үнийн санал авах тухай мэдэгдлийг /хх50-56/ тус тус хүргүүлсэн байна.

Улмаар Н.Эрдэнэбат, Л.Хатантунгалаг, ******* нар үнийн саналыг ирүүлээгүй тул 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилох тухай 20060037/06 дугаар тогтоолоор

- Л.Хатантунгалагийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154 дүгээр байр, 1 дүгээр орц, 09 тоот, улсын бүртгэлийн Ү-1901000057, гэрчилгээний 000135978 дугаартай, 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

- *******ийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах улсын бүртгэлийн Ү-1901000001, гэрчилгээний 000219751 дугаартай, 92 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгыг нэгж талбарын 4203000261, гэрчилгээний 000425196 дугаартай, 0,07 га газрын үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна. /хх57-61/

Ашид билгүүн ХХК-ийн ҮХХ/820-43, ҮХХ/820-46 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-д орон сууцны зах зээлийн үнийг 2020 оны 06 дугаар сарын байдлаар 22 208 230 төгрөгөөр, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 42 324 418 төгрөгөөр үнэлэгдсэнийг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 16-нд *******т биечлэн,*******ад баталгаат шуудангаар, Л.Хатантунгалагт утсаар болон түүний аав Л.Лхагвасүрэнгээр дамжуулан тус тус мэдэгдэл хүргүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна. /хх96-100/

Ийнхүү дээрх 2 үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулж, мэдэгдсэн талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэгдсэн байх бөгөөд мэдэгдэлд үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхийг тайлбарласан байна.

Эдгээрээс үзвэл хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулан тэмдэглэл хөтөлсөн байх үүргээ биелүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Манай хуулийн фирмийн ажилтны хариуцлагагүйгээс болж, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, ******* нь манай фирмтэй гэрээ байгуулсан байсан учир манайхыг шүүхэд гомдол гаргасан гэж бодож байсан, тиймээс энэ хүнээс шалтгаалаагүй тул түүнийг нотлохоор гэрээг гаргаж өгсөн ... гэж тайлбарлаж, шүүхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцан ажиллаж буй хэргүүдийн мэдээлэл, явцын талаар гэсэн баримтыг ирүүлжээ.

Эдгээр 2 баримт нь шүүхэд гомдол гаргахад хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлохгүйн зэрэгцээ ажилтны хариуцлага алдснаас болсон гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах санал гаргаж болно гэж зааснаар Э.Хатантунгалаг,******* нар хөрөнгийн үнэлгээ болон худалдан борлуулах талаар санал, гомдол гаргаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангасан байхаар заасан.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан арга аргачлалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийхдээ Үнэлгээнд баримталсан эрх зүйн болон Үнэлгээний олон улсын стандарт, Барилга, хот байгуулалтын сайдын тушаал, Засгийн газрын тогтоол зэргийг үндэслэн тухайн орон сууцны байршил, зориулалт, тайлбан хэмжээ, ашиглалтад орсон хугацаа, барилгын хийц, бүтэц, засвар үйлчилгээ хийгдсэн байдал, инженерийн дэд бүтцэд холбогдсон байдал, дотор засал, гадна, орчны тохижилт зэрэг шинж байдал, онцлогийг харгалзсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайландаа энэ талаар тодорхой тусгасан байх тул уг тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс ... эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн, үнэлгээ бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас доогуур төдийгүй үнэлгээ үндэслэлгүй гарсан, үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, ... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Говьсүмбэр аймаг дахь*******д холбогдуулан гаргасан Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1-р баг, 154 дүгээр байрны 9 тоот орон сууцыг 22 208 230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн 104 дүгээр байрны баруун талд байрлах, 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга 0,5 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА