Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 140/ШШ2021/00007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн ******* сумын баг ийнх тоотод оршин суух овгийн гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн сумын ******* баг дын хэсэг тоотод оршин суух овгийн гийн ******* /РД:*******/-д холбогдох

охин Г.*******, Г.******* нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.******* /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. /онлайнаар/, хариуцагч Э.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай хоёр хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөл сул, хараа хяналт муутай байгаа учраас хоёр хүүхдийнхээ асрамжид маш их санаа зовж байна. Манай хоёр хүүхэд сүүлийн үед надтай холбогдохгүй байгаад байна гэв.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.*******ын бодож байгаагаас эсрэг бодолтой байна. Яагаад вэ гэхээр манай хоёр хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцлийг аюултай гэж үзэхгүй байна. Манай хоёр хүүхэд хүний ёсоор амьдарч байгаа, хүүхдийн амьдралд болохгүй бүтэхгүй зүйл байхгүй. Тийм учраас хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг эсэргүүцэж байна. Хүүхдүүдийг эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа гэдэг нь яг ямар нөхцөл байдлыг хэлж байгааг би ойлгохгүй байна. Хүүхдүүдийг аавтай нь уулзуулдаггүй, утсаар яриулдаггүй гэж байна. Би хүүхдүүдээ аавтай нь уулзуулахаар амралт болгоноор нь явуулдаг, мөн аавтайгаа утсаар ярих бүхий л боломж бололцоогоор нь хангадаг гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан охин Г.*******, Г.******* нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хоёр охиноо өөрийн асрамжид үлдээнэ, хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхгүй гэж маргаж байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.******* нарын гэрлэлтийг цацалж, тэдний дундаас 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Г.*******, 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.******* нарыг эх Э.*******гийн асрамжид үлдээж, эцэг Д.*******оос хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 34-37/

Дээрх шүүхийн шийдвэр гарч Д.*******, Э.******* нарын гэрлэлтийг цуцалснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд охин Г.*******, Г.******* нар нь эх Э.*******гийн асрамжид байгаа, хамт амьдарч байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбар, гэрч ,,, нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Э.******* ам бүл гурвуулаа Завхан аймгийн сумын багт оршин суудаг болох нь тус багийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 4/664 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна. /хх-ийн 55/ 

Завхан аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай тодорхойлолтоор:

тус сургуулийн ангид охин Г.******* , ангид охин Г.******* нар нь суралцаж байгаа нь мөн нотлогдож байна. /хх-ийн 56/

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ... манай хоёр хүүхэд хоол ундгүй, эзэнгүй хашаанд харж хандах хүнгүй эрсдэлтэй нөхцөлд байна ... Э.*******г хоёр хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадахгүй байна гэдэг үүднээс шүүхэд хандсан ... мөн хамтран амьдрагчтай болсон ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... хүүхдүүдийг минь ээжээс нь илүү хайрлах хүн байхгүй ... би Д.*******той 10 гаруй жил амьдарч байгаад салсан учраас ямар хүн бэ гэдгийг нь сайн мэдэж байгаа ... хоёр хүүхдээ хайрлаад хамгаалаад явж чадах хүн мөн үү, биш үү гэдгийг мэдэж байна ... ханилж байсан ханиа хайрлаж чадаагүй хүн 2 хүүхдээ хайрлаж чадах уу ... би хамтран амьдрагчтай байсан, одоо бол тийм зүйл байхгүй ... тэр хүн аав, ээжтэйгээ хөдөө амьдардаг ... хааяа хөдөөнөөс ирэхдээ л ирж очдог байсан, түүнээс биш манай гэрт амьдарч байгаагүй, манай гэрээр орж гардаг байсан ... үр хүүхдүүдээ бодоод энэ хүнтэй хамт амьдрах хэрэггүй юм байна гэж үзээд салсан ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э.******* нь хүүхдийн асрамжийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1680 дугаартай захирамжаар хүсэлтийг хүлээн авч,, Завхан аймгийн ,, Завхан аймгийн Цагдаагийн газрыг шинжээчээр томилсон. /хх-ийн 50-52/

Завхан аймгийн ,,,, нь нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.******* нарын амьдарч буй орчин нөхцөл, хэрэг, зөрчилд холбогдож байсан байдал, эцэг, эхийн сэтгэл зүй, зан төлөвийн байдал, хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт хийж, гэрэл зураг болон холбогдох баримтуудыг хавсарган ирүүлжээ. /хх-57-84/ 

Дээрх ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын багийн тоотод өөрийнхөө хашаанд өөрийн 6 ханатай гэрт амьдарч байгаа, хариуцагч Э.******* Завхан аймгийн сумын баг дын хэсэг тоотод айлын хашаанд өөрийн 6 ханатай гэрт амьдарч байгаа зэрэг тэдний амьдрах орчин, нөхцөл байдлын талаар дүгнэсэн байна. /хх-ийн 58-61/

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, нарыг асуулгах, хариуцагч талаас гэрч, нарыг асуулгах хүсэлт гаргасан. /хх-ийн 54, 110, 111/

Гэрч нь ... Д.******* намайг хоёр хүүхэд эргээдхээч гэхээр нь очсон ... амьдарч байгаа орчин тааруу л санагдсан ... намайг хоёр удаа гэрт нь очиход ээж нь байгаагүй ... гэж мэдүүлсэн /хх-ийн 92/,

Гэрч нь ... Э.******* хоёр хүүхэдтэйгээ манай хашаанд 2017 оны намраас 2020 оны 9 сар хүртэл байсан ... хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа байхдаа их дажгүй байсан ... хоол ундаар дутаад байгаа юм бол байхгүй ... тэгээд Э.******* нөхөртэй болсон юм ... тэр нь архи ууж согтуу ирэхээр нь Э.******* хоёр хүүхэдтэйгээ гэрээсээ гараад манайд юм уу машиндаа хоноод байгаа харагддаг ... ганцхан тэр гуравт гай болоод байгаа нь Э.*******гийн найз залуу нь гэж боддог ... Э.*******г архи ууж байхыг нь ёстой хараагүй ... гэж мэдүүлсэн /хх-ийн 107/,

Гэрч нь ... би хашаандаа ганцаараа амьдардаг учраас айлын хань болгож Э.*******г хоёр хүүхдийнх нь хамт 2020 оны 9 дүгээр сараас хашаандаа буулгасан ... манай хашаанд бууснаас хойш хоёр охинтойгоо л хамт амьдарч байгаа ... гэж хүн ирж байгаагүй гэж мэдүүлсэн /хх-ийн 112/,

Гэрч нь ... Э.******* бид хоёр 2017 оноос эхлэн сумын багт байрлалтай Марс бөөний төвийн 2 давхарт нэг өрөөнд хамт оёдол хийдэг юм ... орлого сайтай ... хийж л чадвал захиалга ихтэй ... Э.******* унах унаатай, мал ахуйтай хоёр хүүхдээ ёстой бөндийлгөж байгаа ... мал идээтэй учраас хоол ундаар тасардаггүй байх ... гэж тус тус мэдүүлжээ. /хх-ийн 113/

Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т лөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.******* нар нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг хуулиар хүлээсэн үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Би Завхан аймгийн ******* суманд амьдардаг ... ам бүл нэг, ганцаараа амьдардаг ... би ******* сумын Нисэх буудалд галч ажилтай ... ээлжийн ажил хийдэг ... сарын өрхийн орлого 600.000 төгрөг ... Э.******* хүүхдүүддээ анхаарал халамж тавихгүй хоёр хүүхэд эзэнгүй хашаанд хоол ундгүй байна ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Д.******* хүүхдүүдийн тэтгэлгийг цаг хугацаанд нь төлдөггүй, нэхэж шахаж шаардаж байж төлдөг ... өөрийгөө ажилгүй, группд байдаг нэг хүүхдийн тэтгэлгээс чөлөөлж өгөөч гэж надад хэлэхээр нь би хоёр хүүхдийн тэтгэлэг нийлээд сарын 150.000 төгрөг авахаар харилцан тохиролцож байсан ... одоо Д.******* 2 хүүхдийн тэтгэлэгт сарын 150.000 төгрөг төлөхөөр тохирсон ... хүүхдүүддээ авч өгсөн эд зүйлээ хүүхдийн тэтгэлэгтээ оруулж тооцдог ... 6 ханатай гэрийг шүүхийн шийдвэрээр Д.*******оос гаргуулахаар шийдвэрлүүлж байсан ... гэтэл гэрээ өгөхгүй байж байгаад хүүхдүүдийн тэтгэлэгт оролцуулж өгсөн ... Д.*******ыг хүүхдүүдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж байна гэж ойлгож байна ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.******* нар нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан, Д.******* нь хоёр охиндоо амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй, мөн Э.*******д жижиг гэр /монгол гэр/ 1 ширхгийг өгөхөөр харилцан тохирсон болохыг шүүхийн шийдвэрт дурдсан байна. /хх-ийн 47/

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар эцэг Д.******* нь охин Г.*******, Г.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-анд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй.

Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаартай Хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоох тухай тушаалын хавсралт хэсэгт 2017 онд Баруун бүс, Завхан, 166.500 төгрөг гэж тогтоосон байжээ. 

Гэтэл нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн шийдвэрээр өгөхөөр тохирсон монгол гэрээ 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэгт өгөхөөр тооцуулсан, охин Г.*******, Г.******* нарыг 18 нас хүртэл нь сар бүр 150.000 төгрөгийн хэмжээгээр тэжээн тэтгэж байхаар хариуцагч Э.*******тай харилцан тохирсон болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан талуудын хүсэлтээр нотлогдож байна. /хх-ийн 39/

Өөрөөр хэлбэл Д.******* нь хүүхдээ тэжээн тэтгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй мөн хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр өгөхөөс зайлсхийж, охин Г.*******, Г.******* нарыг 18 нас хүртэл нь сар бүр 150.000 төгрөгийн тэтгэлэг өгч хүүхдийн эрхийг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч Д.******* нь охин Г.*******т унадаг дугуй, хослол, пүүз, ботинк, цамц, өмд зэргийг 420.000 төгрөгөөр, бага охин Г.*******т пүүз, сандаал, цамц, өмд зэргийг 65.000 төгрөгөөр авч өгсөн нийт 485.000 төгрөгийг 3 сарын хүүхдийн тэтгэлгийн мөнгөндөө тооцуулж байжээ. /хх-ийн 40/

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заажээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.******* нар нь 2017 онд гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлтээ цуцлуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд охин Г.*******, Г.******* нар нь ээж Э.*******гийн хамт Завхан аймгийн суманд амьдарч байгаа, сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа, эцэг Д.******* нь Завхан аймгийн ******* суманд ажиллаж, амьдардаг, мөн тэдний хүүхдүүддээ анхаарал халамж, хараа хяналт тавих боломж, бололцоо, хүүхдүүдийн аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, инээж хөөрөн, айх айдасгүй, сэргэлэн цовоо өсөх орчин нөхцөл, төлөвших нөхцөл боломж, хүүхдүүдийн ээнэгшиж дассан байдал зэргийг харгалзан охин Г.*******, Г.******* нарыг эх Э.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу өмгөөлөгч байлцуулан охин Г.******* /13 настай/, охин Г.******* /10 настай/ нараас эцэг, эхийн анхаарал, халамж, хүүхдийн асрамжийн талаар асууж авсан тэмдэглэлд хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдарна гэсэн тайлбар өгсөн /хх-ийн 101, 102/ зэргийг хүүхдийн асрамж тогтооход харгалзан үзсэн болно. 

Хариуцагч Э.******* нь эх байх эрхээ хасуулсан, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлж тэжээн тэтгэхээс зайлсхийсэн, өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, хамтран амьдрагч нь өөрт нь болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь ноцтой хохирол учруулахуйц хэмжээний үйлдэл гаргаж байсан, хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, тэдний аюулгүй тайван орчинд амьдрах эрхийг зөрчиж, сэтгэл санааны дарамтад байлгадаг, айдас түгшүүрт автуулж, эрх чөлөөнд нь удаа дараа халдаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн охин Г.*******, Г.******* нарын амьдарч буй орчин нөхцөл, сурч буй сургууль, өсөж дассан орчин, асрамжийг өөрчлөх зайлшгүй нөхцөл байдал тогтоогдохгүй, тодорхой шалтгаан байхгүй байхад тэдний асран хамгаалагчийг солих нь тэдний хүмүүжил, төлөвшилд муугаар нөлөөлөхөөр байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Э.*******д холбогдуулан гаргасан охин Г.*******, Г.******* нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.******* нар нь өөрсдийн ажил хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, өрхийн сарын орлогын талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хийсэн Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Завхан аймгийн ******* сумын Хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийсэн Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт, 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хийсэн Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт зэргийг ирүүлжээ. /хх-ийн 5-29/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбоотой нотлох баримтыг гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх ёстой. Хэрэв хуульд заасан журмыг зөрчвөл тэдгээрээс гаргасан нотлох баримтыг шүүх үнэлэхгүй, түүнийг авч хэлэлцэхгүй, тухайн баримтууд нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Завхан аймгийн ******* сумын хамтарсан баг нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хуралдахдаа хэний, ямар шийдвэрээр ямар албан тушаалтан томилогдож хуралдсан, асран хамгаалагч /эх Э.*******/-гийн зөвшөөрөлгүй хүүхдүүдийг хамтарсан багийн хуралдаандаа оролцуулсан, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээг хийсэн ажиллагаа зэрэг нь дүгнэлт гаргах эрхгүй этгээдээр дүгнэлт гаргуулсан, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн баримт /хх-ийн 5-29 хуудас, нийт 25 хуудас /-ыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т тус тус зааснаар хариуцагч овгийн гийн ******* /РД:*******/-д холбогдуулан гаргасан охин Г.*******, Г.******* нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэгч овгийн гийн ******* /РД:*******/-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т тус тус зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцгийн үүрэг нэхэмжлэгч Д.*******од хэвээр үлдэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг сануулсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУН-ЭРДЭНЭ