Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 140/ШШ2021/00051

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 140/ШШ2021/00051

Завхан аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* *******ын сууц ******* байр **-** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:ИЭ******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг гийн **-** тоотод оршин суух овгийн ийн /РД:ИХ*******/-д холбогдох

дутаасан барааны үнэ 2.066.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1******* сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1******* сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В., хариуцагч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би Б.ыг лангуун дээрээ суулгахаар болсон ... Б. манай барааны лангуун дээр 5 сар суух хугацаанд би нийт 30.373.000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн ... бараагаа 5 сарын дараа тоолж авахад бараа нь байхгүй мөнгөн дүн нь дутсан ... Б. лангуун дээр сууж байх хугацаандаа зарим үед нь надад орлогуудаа мобайл банк, дансаар өгдөг байсан ... мөн бэлэн мөнгөний орлогоо гарын үсэг зурж авдаг байсан ... Б. бараагаа зарахдаа посс машин уншуулдаг байсан ... Б. бид хоёр хамт тооцоогоо тулгаж бодоод 2.066.000 төгрөгийг үлдэгдлийг гаргасан ... Б.ын сууж байсан ийн лангуу 6 хүний дунд нэг посс машин байдаг ... посс машинаа хайж гүйж байгаад бараагаа алдчих гээд байдаг болохоор би өөрөө ******* зах дээрээ өөрөө нэг посс машинтай учраас өөрийнхөө амрах өдөр Б.д авчирч өгсөн ... би ******* захын 3 давхарт ы барааны лангуу түрээсэлж ажиллуулдаг ... бас худалдааны төв-д сарын 120.000 төгрөгийн түрээстэй жижиг лангуу түрээсэлдэг .... лангуу дээрээ сарын 300.000 төгрөгөөр худалдагч цалинжуулж ажиллуулдаг ... худалдааны төв 7 хоног бүрийн 2 дахь өдөр нь амардаг, ******* зах бүтэн сайн өдөр бүр амардаг .... Б.ыг сууж байх хугацаанд би лангуугаа тоолж чадаагүй. Яагаад вэ гэвэл манай охин энэ зун хуримаа хийсэн учраас би хурим найрын ажил ихтэй байсан ... Б.аас дутаасан барааныхаа үнийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би Б.******* эгчийн ийн худалдааны лангуунд худалдагчаар 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл 5 сар 10 хоногийн хугацаатайгаар суусан ... надад сарын 300.000 төгрөгөөр цалин өгдөг байсан ... би төрөх дөхсөн учраас тооцоогоо хийгээд ажлаа хүлээлгэж өгсөн ... Б.******* эгчид барааг нь хүлээлгэж өгөөд тооцоогоо хийхэд надад 2.066.000 төгрөгийн бараа дутаасан байна гэж хэлсэн ... Би тооцоогоо нийт 7 хоног бодсон байсан. Би гэртээ 4 хоног бодсон, Б.******* эгчийн ажил дээр би 3 хоног барааны тооцоогоо хийсэн ... Миний мэргэжлийн диплом Б.******* эгчид байгаа .... намайг анх лангуун дээр нь суухад чи надад дипломоо барьцаанд өгөх хэрэгтэй гээд авсан ... би барааны лангуун дээр сууж байх хугацаанд Б.******* эгчид орлогоо мобайл банкаар, посс машин, бэлнээр, дансаар өгдөг байсан. Тооцоогоо хийхдээ тэр бүгдийг тулгахад Б.******* эгч посс машины мөнгө орж ирэхдээ тодорхой хэмжээний хувь нь хасагдаж орж ирэхээр түүнийгээ миний нэр дээр өр болгож бичдэг, мөн посс машинаар орсон орлогыг ороогүй байна гээд өр болгож гаргаж ирээд байгаа юм ... би үүнийг огт ойлгохгүй байна ... посс машины орлого 40.000 төгрөг орлоо гэхэд надтай тооцоо хийхдээ 38.000 төгрөг гэж тооцоо хийсэн байсан ... мөн постын машинаар 76.000 төгрөгийн орлого орсон байна гэхээр үгүй би гарын үсэг зурж аваагүй байна гэж байсан ... надаас Б.******* эгч 2.066.000 төгрөг нэхэж шаардаад нөхөртэйгөө нийлээд миний утсыг булааж аваад А4 цаасан дээрх зүйлийг бичүүлэхийн тулд намайг чи бич гэж байгаад бичүүлсэн ... би анх удаа ийм зүйлтэй учирч айсан учраас 2.066.000 төгрөгийг төлнө гэж бичсэн, гэхдээ би гарын үсгээ зураагүй ... би түүнийг өөрийнхөө хүслээр огт бичээгүй ... Би 2020 оны 11 сарын эхээр төрөх ёстой байсан чинь сарын өмнө дутуу төрсөн ... би Б.******* эгчид үнэхээр гомдож байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.аас дутаасан барааны үнэ 2.066.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь 2.066.000 төгрөгийн бараа дутаагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Б.д нийт 30.373.200 төгрөгийн бараа өгсөн үүнээс ажлаа хүлээлцэхдээ надад үлдэгдэл 13.734.300 төгрөгийн барааг хүлээлгэж өгсөн, үлдэгдэл 16.638.900 төгрөг болж байна. 16.638.900 төгрөгийн бараа зарагдсан байна. Үүнээс 13.038.400 төгрөгийг надад өгсөн тул хасаад 3.600.500 төгрөгийн зөрүү гарч байгаа. Үүнээсээ Б.ын 5 сарын цалин болон 1.500.000 төгрөгийг хасаад 2.100.500 төгрөг үлдэж байна. Үүнээс зөрүү гээд хэдэн төгрөг хасаад 2.066.000 төгрөг дутсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Би нийт 30.373.200 төгрөгийн бараа хүлээж авсан, 13.734.200 төгрөгийн барааг буцааж өгснөө хүлээн зөвшөөрч байна. Нийт 16.639.000 төгрөгийн бараа зарсан үүнээс посс машинаар 3.653.600 төгрөг, мобайл банкаар 1.358.000 төгрөг, бэлэн 10.401.600 гаруй төгрөг өгсөн. Би нийт 15.413.200 төгрөгийг посс машинаар, мобайл банкаар, бэлнээр Б.******* эгчид өгсөн. Үүн дээр өөрийн авсан цалингаа нэмээд нийт 16.913.200 төгрөг болж байгаа гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.тай Завхан аймгийн ******* сумын ийн худалдааны төвд өөрийн түрээслэн суудаг ы лангуун дээрээ суулган ажиллуулахаар, нэг сарын цалин хөлсийг 300.000 төгрөг байхаар, бараа зарсан мөнгөнөөс тухайн сарынхаа цалинг авч байхаар харилцан тохирсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 4******* зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нарын хооронд гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч тэдний хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээснээр гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд гэрээний нэг тал болох ажиллуулагч нь ажиллагчийг ажлын байраар хангах, ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог шаардлагад нийцэх байр, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж, хөлс төлөх үүрэгтэй, ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэгтэй байдаг.

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Б. ийн худалдааны төвийн ы лангууг ажиллуулах /бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах/, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д сар бүр 300.000 төгрөгийн цалин хөлс төлөх/ зарж борлуулсан барааны үнээс тухайн сарынхаа цалингаа суутган авах/ гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.аас дутаасан барааны үнийг шаардах эрхтэй боловч нэхэмжилж байгаа нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Б.******* ийн худалдааны төвийн ы лангуун дээр анх 11.462.000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн, дараа нь /хэд хэдэн удаа/ 18.911.200 төгрөгийн бараа нэмж хүлээлгэн өгсөн нийт 30.373.200 төгрөг болсон гэж, хариуцагч Б. эхлээд 11.462.000 төгрөгийн бараа хүлээн авсан дараа нь нэмж 18.911.200 төгрөгийн бараа нийт 30.373.200 төгрөгийн бараа хүлээж авсан талаараа талууд тайлбарласан бөгөөд маргахгүй байна.

Мөн хариуцагч Б. нь ы лангуунд сууж бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлого /мөнгө/-г нэхэмжлэгч Б.*******д бэлэн мөнгөөр, посс машинаар, Хаан банкин дахь түүний дансаар хүлээлгэн өгдөг байсан талаараа талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.д нийт хүлээлгэн өгсөн 30.373.200 төгрөгийн бараанаасаа 13.734.300 төгрөгийн бараагаа буцааж хүлээж авсан, /30.373.200-13.734.300=16.638.900/ 16.638.900 төгрөгийн бараа зарагдсан гэж, зарагдсан барааны 16.638.900 төгрөгөөс бэлнээр өгсөн, дансаар шилжүүлсэн, пост машинаар шилжүүлсэн нийт 13.038.400 төгрөг өгсөн, мөн 5 сарын хугацааны цалин 1.500.000 төгрөгийг өгсөн тул нэмж тооцон /16.638.900-13.038.400- 1.500.000=2.100.500/ нийт үлдэгдэл 2.100.500 төгрөгийг дутаасан энэ дутаасан мөнгөнөөс зөрүү /Ампулын зөрүү гээд 22.000 төгрөг, бэлла үсний будгийн үнэ гээд 12.000 төгрөг нийт 34.000 төгрөг/ болох 34.000 төгрөгийг хасаж тооцсон ингээд нийт 2.066.500 төгрөгийг дутаасан гэж,

хариуцагч Б. нэхэмжлэгч Б.*******гоос нийт хүлээн авсан 30.373.200 төгрөгийн бараанаас 13.734.200 төгрөгийн барааг буцааж өгсөн /30.373.200-13.734.200=16.639.000/ 16.639.000 төгрөгийн бараа зарагдсан гэж бэлэн өгсөн 10.401.600 төгрөг, дансаар шилжүүлсэн 1.358.000 төгрөг, посс машинаар шилжүүлсэн 3.653.600 төгрөг /10.401.600 + 1.358.000 + 3.653.600=15.413.200/ нийт 15.413.200 төгрөгийг өгсөн, бараа зарсан мөнгөнөөсөө цалингаа тооцож авахаар тохирсны дагуу 5 сарын хугацааны цалин 1.500.000 төгрөгийг авсан /15.413.200 +1.500.000/ нийт 16.913.200 төгрөгийг Б.*******д хүлээлгэн өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нар нь ийн худалдааны төвийн ы лангуун дээр ажиллах хугацаандаа бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого /мөнгө/-г бэлэн өгсөн, дансаар шилжүүлсэн, посс машинаар шилжүүлсэн нийт мөнгөн дүн дээрээ маргаж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь ийн худалдааны төвийн ы лангуу, ******* захын 3 давхарт байрлах ы лангууг тус тус ажиллуулдаг бөгөөд тухайн хоёр лангууны орлогыг бэлнээр, өөрийн Хаан банкны дансаараа, хоёр өөр посс машин /нэг нь ийн худалдааны төвд 6 хүний дунд байдаг пост машин, нөгөө нь ******* зах дээр хэрэглэгдэг посс машин/-аар шилжүүлэн авдаг байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн Хаан банкин дахь дансны депозит хуулгыг 2020 оны 0******* сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны орлого, зарлагыг гаргаж ирүүлсэн байна. /хх-ийн 26-76/

Нэхэмжлэгч Б.*******гийн нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд түүний дансанд орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байгаа боловч хэнээс шилжүүлсэн, юуны мөнгө, ямар орлого болох нь тодорхойгүй, түүнчлэн өөр өөр харилцах данснаас орлого орж байгаа нь ийн худалдааны төвийн ы лангууны орлого юм уу, ******* захын 3 давхарт байрлах ы лангууных нь орлого юм уу гэдэг нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 ширхэг дөрвөлжин хуудастай дэвтэр, 1 ширхэг А4 хэмжээтэй дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч Б.*******гийн ирүүлсэн 1 ширхэг А4 хэмжээтэй дэвтрийн 1******* хуудасны ар талд 2020 оны 3 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 22 болон 9 дүгээр сарын 01 хүртэл лангуунд суух хугацаандаа 2.066.000 дутаасан иймд цувуулан төлөх болно. 2020.09.07 гэсэн бичилт байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б. ... надаас Б.******* эгч 2.066.000 төгрөг нэхээд нөхөртэйгөө нийлээд миний утсыг булааж аваад А4 цаасан дээр бичсэн зүйлийг бичүүлэхийн тулд намайг чи бич гэж байгаад 2.066.000 төгрөгийг төлнө гэж бичүүлсэн ... гэхдээ би гарын үсгээ зураагүй ... би өөрийнхөө хүслээр огт бичээгүй ... Б.******* эгч намайг чи бич, танай дүү тэнд зайрмаг идээд сууж байсан ... чи дүүгийнхээ төлбөрийг төлөх гэж л үрсэн байх гээд дарамталж байгаад бичүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр хариуцагч Б. нь тухайн дэвтэр дээр 2.066.000 төгрөгийн бараа дутаасан гэж бичсэнээ хүлээн зөвшөөрч тайлбарласан боловч намайг бич гэж дарамталсан учир би бичсэн юм гэж маргаж байна.

Хариуцагч Б. нь 2.066.000 төгрөгийн бараа дутаасан, төлөх болно гэж хүлээн зөвшөөрч бичсэн боловч энэхүү баримт нь талуудын хооронд тооцоо нийлсэн баримт биш, мөн бодит нөхцөл байдлыг тогтоосон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.*******гоос ирүүлсэн бусад 5 дэвтэр нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, ач холбогдолтой, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон, нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа Б.Пагма надаас бараа хүлээж авсан дэвтрээ зассан байсан ... би бараа хүлээлгэж өгөхдөө бараа хүлээлгэж өгсөн дэвтрээ утсан дээрээ зургийг нь дарж авсан байсан ... тэгээд би утсаа харуулж байгаад чи яагаад зассан юм бэ гэж хэлээд тэгээд эргүүлээд хуучин байрлалд нь оруулсан. Мөн би Б.д 20 ширхэг нүдний шил хүлээлгэж өгсөн байхад надаас 15 ширхгийг авсан гээд зассан байхаар нь би утсан дээрх зургаа харуулж байгаад буцаагаад засуулж байсан гэж,

хариуцагч Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... Б.******* эгчээс гарын тос 8 ширхэг ирлээ гэхэд тэрийгээ 10 болгоод биччихсэн байсан, түүнийг нь би засаад 8 гэж бичиж байсан удаа байгаа ... Б.******* эгчээс бараа хүлээж авсныхаа дараа тулгаад илүү дутуу зүйл гарах юм бол Б.******* эгчид хэлээд, тэгээд би зассан ... Түүнээс биш би зарсан бараагаа баллаад бичиж өгсөн зүйл байхгүй гэж талууд өгсөн авсан барааныхаа тоог зассан талаараа тайлбарлаж байгаа боловч ямар барааны тоо ширхгийг зассан, зассан барааны үнийг дутаасан барааны үнэнд оруулан тооцож нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг 2020 оны 1******* сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Б.*******д, 2020 оны 1******* сарын 21-ний өдөр хариуцагч Б.д тус тус шүүхээс тайлбарлан танилцуулсан байна. /хх-ийн 12-13/

Нэхэмжлэгч Б.******* нь хуулиар олгосон эрхээ эдэлж 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өмгөөлөгч авч, өөрийн сонгон авсан өмгөөлөгч В.тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 20-21/

Нэхэмжлэгч Б.******* болон түүний өмгөөлөгч В. нар нь 2021 оны 01 дүгээр сарын 07, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцсан байна. /хх-ийн 22, 77/

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нар нь харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан ажиллах хугацаандаа бараа бүтээгдэхүүнээ тоолж, тооцоо нийлж, тооллого хийж байгаагүй, зарсан болон үлдэгдэл бараагаа тоолж хүлээлцээгүй, бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн мөнгөн дүнгээ өгч авахдаа гарын үсэг зурж хүлээлцээгүй байх тул талууд хэн, хэн нь буруутай байсан байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Б.******* нь анх хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн, хэдэн ширхгийг хариуцагч Б.д хүлээлгэн өгсөн, хэзээ хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хэдэн ширхгийг буцаан авсан, энэ хугацаанд эргэлтийн хөрөнгө болгон ямар үнийн дүнтэй хэдэн ширхэг бараа бүтээгдэхүүн нэмж өгсөн, хариуцагч Б.ыг ажиллах хугацаанд лангууны орлого, зарлагыг тооцож тооцоо нийлж тооллого хийж байсан эсэх, одоо нэхэмжилж байгаа бараа дутаасан төлбөр нь хэзээнээс хэзээний хоорондох ямар бараа, бүтээгдэхүүнийг дутаасан төлбөр болох, хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******д лангууны орлогоос бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн мөнгөний дүн зэрэг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох үйл баримтууд нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Б.аас дутаасан барааны үнэ 2.066.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.006 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* /РД:/-гийн хариуцагч овгийн ийн /РД:/-д холбогдуулан дутаасан барааны үнэ 2.066.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.006 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт баримтаар авагдсан 5 ширхэг дөрвөлжин шугамтай дэвтэр, 1 ширхэг А4 хэмжээтэй дэвтрийг нэхэмжлэгч Б.*******д буцаан олгохыг шүүгчийн туслах /Т./-д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ