Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2021/00006

 

 

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2021/00006

 

 

 

Б.оогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ж.Баттогтох, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр баг ******* ******* ******* айлын сууц 2 дугаар байр ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн оо /РД:ИЭ********/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг *******гийн ******* тоотод оршин суух *******ай овгийн ийн /РД:ИХ*********/-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Б.оо, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагч Б. нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дутаасан барааны үнэ 2.066.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгч Б.оо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... Би Б.ыг лангуун дээрээ суулгахаар болсон ... Б. манай барааны лангуун дээр 5 сар суух хугацаанд би нийт 30.373.000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн ... бараагаа 5 сарын дараа тоолж авахад бараа нь байхгүй, мөнгөн дүн нь дутсан ... Б. лангуун дээр сууж байх хугацаандаа зарим үед нь надад орлогуудаа мобайл банк, дансаар өгдөг байсан ... мөн бэлэн мөнгөний орлогоо гарын үсэг зурж авдаг байсан ... Б. бараагаа зарахдаа посс машин уншуулдаг байсан ... Б. бид хоёр хамт тооцоогоо тулгаж бодоод 2.066.000 төгрөгийг үлдэгдлийг гаргасан ... Б.ын сууж байсан Баруун бүсийн лангуу 6 хүний дунд нэг посс машин байдаг ... посс машинаа хайж гүйж байгаад бараагаа алдчих гээд байдаг болохоор би өөрөө Улиастай зах дээрээ өөрөө нэг посс машинтай учраас өөрийнхөө амрах өдөр Б.д авчирч өгсөн ... би Улиастай захын 3 давхарт гоо сайхны барааны лангуу түрээсэлж ажиллуулдаг ... бас Баруун бүс худалдааны төв-д сарын 120.000 төгрөгийн түрээстэй жижиг лангуу түрээсэлдэг .... лангуу дээрээ сарын 300.000 төгрөгөөр худалдагч цалинжуулж ажиллуулдаг ... Баруун бүс худалдааны төв 7 хоног бүрийн 2 дахь өдөр нь амардаг, Улиастай зах бүтэн сайн өдөр бүр амардаг .... Б.ыг сууж байх хугацаанд би лангуугаа тоолж чадаагүй. Яагаад вэ гэвэл манай охин энэ зун хуримаа хийсэн учраас би хурим найрын ажил ихтэй байсан ... Б.аас дутаасан барааныхаа үнийг нэхэмжилж байна гэв.

 Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... Би Б.оо эгчийн Баруун бүсийн худалдааны лангуунд худалдагчаар 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл 5 сар 10 хоногийн хугацаатайгаар суусан ... надад сарын 300.000 төгрөгөөр цалин өгдөг байсан ... би төрөх дөхсөн учраас тооцоогоо хийгээд ажлаа хүлээлгэж өгсөн ... Б.оо эгчид барааг нь хүлээлгэж өгөөд тооцоогоо хийхэд надад 2.066.000 төгрөгийн бараа дутаасан байна гэж хэлсэн ... Би тооцоогоо нийт 7 хоног бодсон байсан. Би гэртээ 4 хоног бодсон, Б.оо эгчийн ажил дээр би 3 хоног барааны тооцоогоо хийсэн ... Миний мэргэжлийн диплом Б.оо эгчид байгаа .... намайг анх лангуун дээр нь суухад чи надад дипломоо барьцаанд өгөх хэрэгтэй гээд авсан ... би барааны лангуун дээр сууж байх хугацаанд Б.оо эгчид орлогоо мобайл банкаар, посс машин, бэлнээр, дансаар өгдөг байсан. Тооцоогоо хийхдээ тэр бүгдийг тулгахад Б.оо эгч посс машины мөнгө орж ирэхдээ тодорхой хэмжээний хувь нь хасагдаж орж ирэхээр түүнийгээ миний нэр дээр өр болгож бичдэг, мөн посс машинаар орсон орлогыг ороогүй байна гээд өр болгож гаргаж ирээд байгаа юм ... би үүнийг огт ойлгохгүй байна ... посс машины орлого 40.000 төгрөг орлоо гэхэд надтай тооцоо хийхдээ 38.000 төгрөг гэж тооцоо хийсэн байсан ... мөн постын машинаар 76.000 төгрөгийн орлого орсон байна гэхээр үгүй би гарын үсэг зурж аваагүй байна гэж байсан ... надаас Б.оо эгч 2.066.000 төгрөг нэхэж шаардаад нөхөртэйгөө нийлээд миний утсыг булааж аваад А4 цаасан дээрх зүйлийг бичүүлэхийн тулд намайг чи бич гэж байгаад бичүүлсэн ... би анх удаа ийм зүйлтэй учирч айсан учраас 2.066.000 төгрөгийг төлнө гэж бичсэн, гэхдээ би гарын үсгээ зураагүй ... би түүнийг өөрийнхөө хүслээр огт бичээгүй ... Би 2020 оны 11 сарын эхээр төрөх ёстой байсан чинь сарын өмнө дутуу төрсөн ... би Б.оо эгчид үнэхээр гомдож байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн оо /РД:ИЭ*******/-гийн хариуцагч *******ай овгийн ийн /РД:ИХ*******/-д холбогдуулан дутаасан барааны үнэ 2.066.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.оогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.006 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

3. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт баримтаар авагдсан 5 ширхэг дөрвөлжин шугамтай дэвтэр, 1 ширхэг А4 хэмжээтэй дэвтрийг нэхэмжлэгч Б.оод буцаан олгохыг шүүгчийн туслах /Т.Чулуунхүү/-д даалгаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.оогийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх миний хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч Б.тай харилцан тохиролцож хуульд заасны дагуу сар бүр цалин олгож байсан. Шүүх миний нэхэмжилсэн дутаасан барааны үнэ 2.066.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан нотлох баримтыг үндэслэлгүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь ыг би ямар нэгэн хүч хэрэглэн бичүүлээгүй, мөн тооцоо нийлсэн баримт ба бодит байдлыг тогтоосон баримт гэж үзээгүй байна.

Б. нь бараа хүлээн авсан, барааг буцаан тоолж өгсөн талаар маргахгүй байгаа, харин зөрүү 2.066.000 төгрөгийн асуудал дээр маргаан үүсгээд байгаа. Хавтаст хэрэгт Б. нь тухайн бичиг баримтад гарын үсэг зурснаа батлаагүй байхад шүүх үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна. Б. нь хүлээн авсан бараагаа дэвтэртээ бичсэнээ тоог нь бууруулж зассан. ын өгсөн тайлбарыг үндэслэн эргэлзээтэй дүгнэлт хийсэн. Б. нь дутаасан 2.066.000 төгрөгөө яаж төлсөн нь тодорхойгүй нотолж чадахгүй байгаа. Миний хувьд Б.аас авсан орлогоо жагсааж бичсэн мөн мобайлаар дансаар авч байсан. Үүнийг нотлох банкны хуулгыг өгсөн байгаа.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.оо нь хариуцагч Б.Пагмад холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээнээс үүссэн үүрэг 2.066.000. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.оо нь хариуцагч Б.тай харилцан тохиролцож, 2020 оны 06 дугаар сарын 03-нд Улиастай сумын Баруун бүсийн худалдааны төвд байрладаг өөрийн гоо сайхны бараа худалддаг лангуун дээр Б.ыг худалдагчаар ажиллуулах, сарын ажлын хөлсөнд 300.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан талаар шүүх зөв дүгнэжээ.

Гэрээгээр Б.оо нь гоо сайхны лангуун дээрх нийт 30.373.200 төгрөгний барааг хариуцагч Б.д хүлээлгэн өгсөн, хариуцагч Б. 30.373.200 төгрөгийн бараа хүлээн авснаас 13.734.200 төгрөгийн барааг Б.оод буцаан хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй байна.

Үүнээс үзэхэд 16.638.900 төгрөгийн гоо сайхны бараа худалдагдсан гэж үзэхээр байна. Талууд гоо сайхны барааг худалдан борлуулсан орлогыг нэхэмжлэгч Б.оод бэлэн мөнгөөр, посс машинаар, ХААН банк дахь түүний дансаар хүлээлгэн өгдөг байсан байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан тооцооны дэвтрүүдэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан хариуцагч Б.ын Б.оогоос бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, орлогыг бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн, посс машинаар уншуулсан, ХААН банкны дансаар шилжүүлсэн талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичсэн дэвтрүүдээр хариуцагч Б. нь 16.638.900 төгрөгөөс 13.038.400 төгрөгийг Х.оод хүлээлгэн өгсөн байдал тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, харин үлдэгдэл 3.*******0.000 төгрөгөөс ажлын хөлс 1500.000 төгрөг, зөрүү тооцоо 34000 төгрөгийг хасч тооцсоноор 2.066.000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогджээ.

Хариуцагч Б. нь худалдсан бараагаа нэг бүрчлэн бичиж, он сар өдрийг тэмдэглэж, орлогыг бэлэн ба бэлэн бусаар Б.оод хүлээлгэн өгч, Б.оо уг тэмдэглэлд гарын үсэг зурсан байдал, дэвтэрт бичигдсэн /посс/ /дансаар/ Б.оод шилжүүлсэн гэж тэмдэглэсэн мөнгөний дүн, шилжүүлсэн он сар өдөр нь хэрэгт авагдсан Б.оогийн ХААН банкны /******/ дансанд/ хуулгаар/ орсон он сар өдөр ,мөнгөний дүнтэй тохирч байгаа зэргээс шүүх хэрэгт авагдсан хариуцагч Б.ын бичиглэл хийсэн дэвтрүүдийг маргааны үйл баримтыг тогтооход хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэх нь зүйтэй байна.

Мөн маргааны үйл баримтыг тогтооход талуудын хэн аль нь хэрэгт авагдсан дэвтрүүдийг иш татсан, баримтыг нотлох баримт биш гэж үгүйсгээгүй байгаа нь тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв баримт гэж үнэлэхээр байна.

Харин хариуцагч Б. нь худалдан авагчийн хүсэлтээр зарим барааны үнээс 500 төгрөг, 1000 төгрөг хасч худалддаг байснаа шүүх хуралдаан дээр тайлбарласны үндсэн дээр дэвтэрт тэмдэглэснийг дүгнэхэд 16.500 төгрөг, нэхэмжлэгчид тооцоо нийлээгүй үлдсэн 119.400 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгааг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч ******* овгийн *******гийн оо /РД:ИЭ******/-гийн хариуцагч *******ай овгийн ийн /РД:ИХ******/-д холбогдуулан барааны үнэ 2.066.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч Б.аас барааны 1.930.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.оод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 135.900 төгрөг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, нэхэмжлэгч Б.оогийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Мон******* улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48006 төгрөгийг улсын орлого болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас 45.832 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.оод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР