Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2021/00067

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2021/00067

Завхан аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын******* баг *******т оршин суух ******* овгийн*******ын ******* /РД:ИЕ******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ын хэсэг ***-*** тоотод оршин суух овгийн ын******* /РД:ИЭ*********/-т холбогдох

автомашины үнэ 14.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б., гэрч Ц., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* нь маркийн машиныг 2019 оны 5 дугаар сард хотын иргэн Г.гөөс 14.500.000 төгрөгөөр худалдан авсан. Машинаа худалдан аваад 2 сарын хугацаанд унаж байхад Б. Завхан аймгийн ******* сумд машин засахаар ирсэн байсан үед машиныхаа крланыг нь хонхойлгосон байж байгаад үүнийгээ засуулах гээд очиход Б. Н.*******г ятгаж наад машин чинь өвөл асдаггүй, миний энэ машинаар сольчих, миний машин хамаагүй дээр машин гэж ятгасан учраас Н.******* засварчин хүмүүс учраас машин нь гайгүй машин байх гэж бодоод сольсон гэж хэлсэн. Гэтэл 2 хоноод байж байтал Б.аас авсан машин нь асахгүй болохоор сумынхаа засварчинд очоод үзүүлсэн чинь өөр өөр машины сэлбэг солиод босгосон машин байна гэж засварчин хэлсэн учраас машинаа буцаая гээд Б. руу ярьсан. Б. руу утсаар ярихад Б. таны машин чинь шатсан буцаах боломжгүй гэж хэлсэн байдаг.

Тэгээд сүүлд нь утсаар залгаад энэ машинаа засаад өгөөч гэж хэлэх гэтэл утсаа авахгүй байсаар байгаад өдий хүрсэн. Тухайн машин эвдэрсэн цагаасаа хойш ******* сумын машин засдаг айлын хашаанд одоог хүртэл байж байгаа.

Б. Н.*******гийн машиныг шатсан гэж байсан боловч сүүлд машиныг нь Яруу сумын хүнд зарсан байсан. Н.******* машинаа буцаая гэхэд машиныг нь цаашаа зарсан үйл явдал болсон учраас машиныхаа үнийг гаргуулъя, сольсон машиныг чинь авахгүй, түүнийгээ өөрөө буцааж ав гэдэг асуудал гаргасан учраас машины үнэ гаргуулах маргаан гарсан.

Б. Н.*******гийн машиныг зарсан учраас машины үнэ 14.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Н.******* бид хоёр машинаа сольсон, түүнээс биш машин солихдоо миний машин 14.500.000 төгрөг гэсэн яриа яриагүй. машин асахгүй байна гэх боловч ******* сумын машин засдаг засварчин залуу машин нь асахын хувьд асаж байгаа, аккумлятор нь муудаад байгаа юм байна лээ гэж хэлсэн. Би Н.*******гийн машиныг луйвардаад авсан зүйл байхгүй. Одоо болохоор 14.500.000 төгрөг нэхээд байгааг гайхаж байна.

маркийн машин мосттой, давхар кабинтай Солонгос улсаас орж ирсэн машин. Энэ машины мост нь амархан эвдэрдэг учраас маркийн машины мост тавьдаг. машины мост тавьсан талаар ямар ч маргаан байхгүй. маркийн машиныг асахгүй гэдэг зүйл яриад байгаа. маркийн машины бусад эд анги нь өөрийнхөө эд ангиараа байгаа, хэвийн ажиллагаатай машин.

Анх машинуудаа солихдоо машины үнийн талаар яриагүй. Нэхэмжилж байгаа 14.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.т холбогдуулан авто машины үнэ 14.500.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжилж байгаа машины үнэ 14.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Н.******* нь маркийн улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нээж олгосон дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 26/

Хариуцагч Б. нь маркийн улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 84/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... Н.*******, Б. нар нь тээврийн хэрэгслээ сольсон ... ингэж солихдоо хэн хэндээ мөнгө өгөхгүй зөвхөн машинаа солихоор тохирсон ... Б.аас авсан маркийн тээврийн хэрэгсэл нь сольж аваад 2 хоноогүй байтал асахгүй болсон ... машин засварчинд үзүүлэхэд өөр өөр машины эд анги эвлүүлээд босгосон машин байна гэж хэлсэн ... өөр өөр машины эд анги эвлүүлж босгосон машин байна гэдгийг Н.******* мэдээгүй байж байгаад засварчин дээр очоод мэдсэн ... тэгээд Б.т энэ тухай хэлсэн ... гэтэл Б. нь Н.*******д чиний машин шатчихсан гэж хэлсэн байдаг ... Б. Н.*******гаас авсан машинаа цааш нь хүнд зарчихсан учир Н.******* машиныхаа үнийг гаргуулахаар нэхэмжилж байгаа ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... Би 2019 оны зун ******* суманд машин засах ажлаар очсон ... Н.*******гийн машиныг нөхөр нь том машины араас мөргөсөн гээд эвдрэлтэй байсан тэгээд надаар ирж засуулаад явсан ... машиныг нь засаж өгснөөс хойш хоёр хоногийн дараа нөхөртэйгээ хамт машинаа унаад араас ирсэн ... ирчихээд миний унаж байсан маркийн машиныг өөрийн мазда форсет маркийн машинаар сольё гэж гуйгаад байсан ... тэгээд бид хоёр ярьж тохироод хэн хэндээ мөнгө өгч авахгүй зөвхөн хоёр машинаа хоорондоо сольсон ... би Н.*******тай сольсон маркийн машиндаа оросын 69 машины мостыг тавьсан байсан энэ тухайгаа Н.*******д хэлсэн ... Н.******* нөхөртэйгээ хамт маркийн машиныг унаж үзэж байгаад сольсон ... надаас авсан машиныг эвдэрсэн тухай надад 2020 оны 02 дугаар сард хэлсэн ... би 2020 оны зун очиж моторыг нь засаж өгсөн ... мотор нь болохгүй байгаа бусад эд анги нь зүгээр ... би суманд машин засварын газар ажиллуулдаг ... машин засаж зараад нэг машинаас 1.000.000-1.500.000 төгрөгийн ашиг олдог ... хөдөөний нэг эмэгтэйн амаар ороод ингэж болохгүй шүү дээ гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б. нар нь зөрүү мөнгө өгөхгүйгээр өөрсдийн тээврийн хэрэгслээ харилцан солихоор гэрээ байгуулж, гэрээнийхээ гол нөхцөл, агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй юм.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43 дугаар зүйлийн 43.1.1-т Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б. нарын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл арилжааны гэрээний харилцаанд худалдах-худалдан авах гэрээний хуулийн заалтуудыг нэгэн адил хэрэглэж болохоор байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.т биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй маркийн тээврийн хэрэгслийг түүнтэй холбоотой бичиг баримтын хамт шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

Харин хариуцагч Б. нь нэхэмжлэгч Н.*******д биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй маркийн тээврийн хэрэгслийг түүнтэй холбоотой бичиг баримтын хамт шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б. нар нь өөр өөрсдийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ харилцан солихоор тохирсон талаараа маргаагүй, мөн хариуцагч Б. нь нэхэмжлэгч Н.*******гаас сольж авсан маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.аас сольж авсан маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаар маргаж байна.

Хариуцагч Б. нь маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааны талаар ... би маркийн машиндаа 69 машины мост тавьсан ... машины мотор нь л асахгүй байгаа юм ... бусад эд анги нь зүгээр байгаа ... би маркийн машиныг засаад өгье эсвэл өөр машинаар солиод өгье ... бэлэн мөнгө бол өгч чадахгүй ... гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагч маркийн тээврийн хэрэгсэлийг биет байдлын доголдолтой байсан, түүнийг нь өөрөө мэдэж байсан, хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Н.******* нь сольж авсан машины бүрэн бүтэн байдал өөр машины эд анги суурилуулсан зэргийг тухайн үедээ мэдээгүй байж байгаад машиныг сольж аваад 2 хоноогүй эвдэрчихээр нь засварчинд үзүүлж мэдсэн, тэгээд Б.т энэ муу машин байна, машинаа буцаая гэж ярихад машин чинь шатсан гэж хэлээд буцаахгүй байсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна,

харин хариуцагч Б. нь ... Н.*******гаас сольж авсан маркийн машиныг цаашаа Завхан аймгийн Тэлмэн сумын нуурын ар талд унаад явж байтал шатчихсан ... гэж тайлбарлаж байна,

мөн гэрч Ц.гийн өгсөн ... би 2019 оны 9 дүгээр сарын үед аймгийн төвд ирсэн. Энд ирсэн хойноо маркийн машиныг шатсан талаар мэдсэн гэж мэдүүлж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.*******гийн хариуцагч Б.аас сольж авсан маркийн тээврийн хэрэгслийг сольж аваад 2 хоноогүй эвдэрсэн, завсарчинд үзүүлсэн, өөр өөр машины эд анги эвлүүлсэн гэдийг нь мэдсэн, тэгээд Б. руу ярьж энэ тухайгаа хэлж хоёр машинаа буцааж сольё гэхэд машин чинь шатчихсан гээд буцаагаагүй гэх тайлбар нь хариуцагч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... би машиныг сольж аваад цаашаа Тэлмэн сумын нуурын ар талд явж байтал маркийн машин шатчихсан ... гэх тайлбар, гэрч Ц.гийн өгсөн ... би 2019 оны 9 дүгээр сарын үед аймгийн төвд ирсэн. Энд ирсэн хойноо маркийн машиныг шатсан талаар мэдсэн гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.*******г сольж авсан маркийн тээврийн хэрэгслийн доголдлын талаар мэдсэн даруйдаа хариуцагч Б.т мэдэгдэж машинаа буцааж солих эсвэл эвдэрсэн машинаа засаж өгөхийг шаардаж байсан болох нь хариуцагч Б.ын Завхан аймгийн Тэлмэн сумын нуурын ар талд унаад явж байтал шатчихсан ... 2019 оны 11 дүгээр сард таны машин асахгүй байна засаад өг гэж надад хэлсэн ... тэгээд би хавар очиж засаж өгсөн гэх тайлбараар давхар нотлогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.тай байгуулсан гэрээнээс татгалзаж, машины үнийг шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь нэхэмжлэгч Н.*******д маркийн улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг зарсан Г.г гэрчээр асуулгах хүсэлт ирүүлсэн. /хх-ийн 16/

Хүсэлтийг хүлээн авч гэрч Г.г асуулгахаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2472 дугаартай захирамжаар даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсан байна. /хх-ийн 29-31/

Баянгол дүүргийн шүүхээс гэрч асуух даалгаварыг гүйцэтгэж, гэрч Г.д үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй болохыг тайлбарлан танилцуулаад гэрчээр асууж мэдүүлэг авчээ. /хх-ийн 36-37/

Гэрч Г. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Би Завхан аймгийн ******* сумын иргэн Н.*******д форсет маркийн машин зарсан ... машиныг 14.500.000 төгрөгөөр зарсан ... Н.******* 13.700.000 төгрөгөөр орж ирсэн машин авсан ... өндөрлөгөөг нь 500.000 төгрөгөөр хийлгэж өгөөч гэхэд нь хийж өгсөн ... хотоос Завхан аймгийн ******* сум руу явах бензины зардалд 300.000 төгрөг зарцуулсан ... нийт үнэ нь 14.500.000 төгрөг болсон ... гэж мэдүүлжээ. /хх-ийн 36-37/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Н.******* маркийн машинаа анх 14.500.000 төгрөгөөр худалдаж авсан ... гэж тайлбарлаж байна,

хариуцагч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... Миний Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл Н.*******гийн машины үнэ ханштай дүйцэнэ, нэг нь Япон машин, нөгөө нь Солонгос машин, хоёулаа адилхан л мосттой адилхан үнэтэй машинууд ... гэж өөрсдийн машиныхаа зах зээлийн үнэлгээг тайлбарлаж маргаагүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б. нь болон маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ ойролцоо байгаа гээд нэхэмжлэгч Н.*******гийн маркийн тээврийн хэрэгслээ 14.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Н.*******гийн маркийн тээврийн хэрэгслийг эвдрэлтэй байхад нь засаж өгсөн бөгөөд засаж өгснөөс хойш хоёр хоногийн дараа Н.*******гийн тээрийн хэрэгслийг өөрийнхөө Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээр сольж авчээ.

Хариуцагч Б.ын хувьд нэхэмжлэгч Н.*******гийн маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй, сөрөн нэхэмжлэлийн шаардлага мөн гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Н.*******гаас сольж авсан маркийн тээврийн хэрэгслээ Г.Ишжамц гэх хүнд зарж борлуулсан болох нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар болон хариуцагч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 24/

Өөрөөр хэлбэл маркийн тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байна.

Иймд нэхэмжлэгч Н.*******гийн маркийн тээврийн хэрэгслийн үнэ 14.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №000000059 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

иргэн Н.*******, Г.Ишжамц нарын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнд ******* гэж зурагдсан гарын үсэг иргэн Н.*******гийн гэх гарын үсэг, гар бичмэлийн загваруудтай хэлбэр болон ерөнхий шинж тэмдэгээрээ тохирохгүй байна гэжээ. /38-42/

Мөн хариуцагч Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнд зурагдсан Н.*******гийн гарын үсгийг би зурж нотариатаар батлуулсан юм гэж хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Н.*******, Г.Ишжамц нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон уг гэрээг баталсан нотариатын үйлдлийн талаар маргаагүй, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэхүү худалдах, худалдан авах гэрээ болон уг гэрээг баталсан нотариатын үйлдлийн талаар шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар нь эргүүлж өгөх боломжгүй болсон бол үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Өөрөөр хэлбэл гэрээнд оролцогч талуудын үүрэг зөрчсөн эсэхээс үл хамаарч талуудад хэн алинд нь татгалзах боломжийг хуулиар олгосон байна гэж ойлгохоор байна.

Иймд хариуцагч Б.аас маркийн тээврийн хэрэгслийн үнэ 14.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг хариуцагч Б.т 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхээс тайлбарлан танилцуулсан байна. /хх-ийн 11/

Хариуцагч Б. нь хуулиар олгосон эрх, үүргээ ойлгон ухамсарлаж товлогдсон шүүх хуралдаанд гэрч Б.Загдрагчаа, Д.Бат, Ц. нарыг гэрчээр асуулгасан бөгөөд шүүх хуралдаанд нэмж гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи санал хүсэлт байхгүй, өмгөөлөгч авахгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргээ шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 230.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1.  Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.2.2-т тус тус зааснаар зааснаар хариуцагч овгийн ын******* /РД:ИЭ66092617/-аас авто машины үнэ 14.500.000 төгрөг гаргуулж ******* овгийн*******ын ******* /РД:/-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 230.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ