Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа

         Улсын яллагч Б.Батнасан

         Шүүгдэгч ***-ийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ийн ***-д холбогдох эрүүгийн *** дугаарын хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** аймгийн *** сумд *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** аймгийн *** сумын *** ХХК-ийн ***-д *** ажилтай, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, ам бүл ***, эхнэр хүүхдийн хамт *** аймгийн *** сум *** багийн ***тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-гийн *** гэв.

       Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт “***” ХХК-ийн гэрээт компани болох “***” ХХК-ийн ажилчдын гэрт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой хохирогч ***-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар ***-гийн баруун эрүүн тус газарт нь гараараа цохиж, доод эрүүний их биеийн баруун хэсэгт далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Уг болсон хэрэгт маш их гэмшиж байна. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энэ үйл явдал болсон. Хохирогч бид хоёр хоорондоо сайн найзууд одоо  хүртэл утсаар ярьдаг. Цаашид сайн найзууд хэвээрээ байх болно. Хохирогч надад гомдол санал байхгүй гэж хэлсэн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдохгүй. Ямар нэгэн асуудалд орохгүй гэв.

           Хохирогч ***-гийн эхнэр *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** аймгийн *** сумын иргэн *** овогтой ***-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор миний нөхөр*** овогтой *** тогтоогдсон байгаа юм. Манай нөхөр одоогийн байдлаар *** аймагт 2 хүүгийн хамт тээвэр хийж яваа. Нөхөр маань өчигдөр 2017 оны 03 дугаар сарын 22-нд утсаар ярихдаа “Би тээвэр хийгээд хилийн цаана явж байгаа. Шүүх хуралд оролцох боломжгүй байна. *** бид 2 нэг аймгийн нэг сумын нэг багт айл зэргэлдээ ах дүүс шиг олон жил амьдарсан. Тухайн үед хэрэг явдал болоход уурандаа шүүхэд өгсөн. Одоо надад гомдол алга. Би ***-ээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. ***-ийн эхнэр*** болоод *** бид зөвшилцөн тохиролцсон. Иймд ***-д ноогдох ял шийтгэлийг хөнгөн шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн хүсэлт миний өмнөөс бичиж өг гэсэн. Иймд би ***-нгийн эхнэрийн хувьд энэ хүний хүсэлтийг уламжлан нөхрөө төлөөлөн хүсэлт явуулж байна. Харгалзан үзнэ үү гэжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-26-рт/, шинжээчийн 15751 дугаартай дүгнэлт /хх-50-51-рт/ зэрэгт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын тодорхойлолт /хх-87-рт/, ***-ийн зан байдлын тодорхойлолт /хх-100-рт/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд зэргийг тус тус шинжлэн судлав.

          Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

          Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад  *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн гэрээт компани болох “***” ХХК-ийн ажилчдын гэрт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар ***-гийн баруун эрүүн тус газарт нь гараараа цохиж, доод эрүүний их биеийн баруун хэсэгт далд хугарал, 1 шүдний булгарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гарсан байна.

          Уг гэмт хэргийг шүүгдэгч *** үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 22-26 дугаар хуудсанд байх хэргийн учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмчийн үзлэгийн бүртгэл, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч ***-гийн эмчилгээ хийлгэсэн баримтууд болох рентген зураг 2 ширхэг, рентген зурагтай CD 1 ширхэг, эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, эмчийн  үзлэгийн 2 хуудас тэмдэглэлтэй голоор нь нугалж үдсэн дэвтэр, шинжээчийн дүгнэлт болон хохирогч ***-гийн “…Би эмээлийг гагнуур хийж чаддаггүй талаар хэлэхэд тэр асуудлаас маргалдаад гэр дотор барилцаж авч намайг ***-гийн орны хөлрүү унагасан. *** нь миний араас миний толгой хэсэг буюу эрүүрүү нэг удаа цохиод би газарт уначихсан…” гэх мэдүүлэг, гэрч ***-ы “…Манай нөхөр *** сумаас *** хотруу явах үед надад *** бид 2 хамт архи уучихаад би гэрийн гадна талд зогсож байтал *** миний араас цохьчихсон юм гэж утсаар хэлсэн…” гэх мэдүүлэг, гэрч ***-гийн “…***-,*** 2 хоорондоо маргалдаад *** нь ***-д чи миний шүдийг хуга цохьчихлоо гээд гаран дээрээ цустай шүлсээ нулимаад зогсож байсан…” гэх мэдүүлэг, гэрч ***-гийн “…*** гэх хүн ирж биеэ үзүүлж байсан. *** над дээр ирэхдээ 2 хоног шүд өвдөж байна гээд баруун шанаан тус газартаа хавдартай ирсэн…” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***-ийн “…Би ***-ийн эхлээд баруун шанаан тус газарт нь зүүн гараа атгаж байгаад нэг цохисон. Дараа нь угсруулаад баруун гараараа зүүн шанаа тус газарт нь нэг удаа цохисон…” гэх мэдүүлэг, хохиролд 700.000 төгрөгийг төлсөн тухай баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

               Шүүгдэгч ***-д холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

        Шүүгдэгч *** нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан боловч энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

          Хохирогч ***-гийн зүгээс анх 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч шүүх хуралдааны тов мэдэгдэж шүүгчийн туслахыг утсаар ярихад хохирол мөнгө нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэж хэлсэн байдал, эхнэр ***-ны шүүхэд ирүүлсэн “…Одоо надад гомдол алга. Би ***-лээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. ***-ийн эхнэр *** болоод *** бид зөвшилцөн тохиролцсон. Иймд ***- ноогдох ял шийтгэлийг хөнгөн шийдэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт зэргээс үзэхэд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй байгаа хэдий ч шүүгдэгч *** нь 700.000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж мөрдөн байцаагчийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

           Шүүхээс шүүгдэгч ***-ийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

           Шүүх шүүгдэгчийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

                 Энэ хэрэгт шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ***-ээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч ***-д 700.000 төгрөг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

                 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-гийн ***-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан ***-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ***, Г*** дугаарын бүртгэлтэй, *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах *** метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 2 ширхэг, хохирогчийн карт зэргийг буцаан олгож, CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт ялтан *** нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 700.000 төгрөг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн  зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан ***-ийн иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан ***-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээдүүд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА