Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/00310

 2021          01          26  

     101/ШШ2021/00310

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Т н  хотхоны 36А байр, 13 давхар 0 тоотод байрлах “Т н ” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Т н  хотхоны 36А байр, 185 тоотод оршин суух Болд овогтой Г /регистрийн дугаар ЧЙ85101809/-д холбогдох,

718,744 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, хариуцагч Б.Г, нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т н ” сууц өмчлөгчдийн холбоо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Тус байгууллага нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, гэрчилгээгээ авч, үйл ажиллагаа явуулж байна. “Т н ” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор төлбөрийн хэмжээг тогтоосон ба хог 2800 төгрөг, лифт 4,000 төгрөг, цэвэрлэгээ 3,500 төгрөг, жижүүр 5,000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв 200 төгрөг, дундын гэрэл 1,000 төгрөг байхаар баталсан. Үүнээс өмнө жижүүрийн төлбөрийг 10,000 төгрөг байсныг уг тогтоолоор 5,000 төгрөг болгон бууруулсан. Гэтэл 36а байрны 185 тоотод оршин суугч Б.Г нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардалд сар бүр төлөх ёстой төлбөрөө 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 30 хүртэл нийт 20 сарын хугацаанд төлөөүй, энэ нь хуримтлагдсаар 572,114 төгрөг болсон байна. Түүнд хуульд заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон байцаагчаар дамжуулан мэдэгдсэн боловч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд саад учирч, цахилгаан, хог тээвэр болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орж, бусад сууц өмчлөгчид холбооноос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа болно. Иймд хариуцагчаас 572,114 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа учир 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын дуустал хугацааны төлбөр 146,630 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч Б.Ггаас нийт 718,744 төгрөг гаргуулж өгнө үү. Орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд байгаа нэрээр өмчлөгчийг тодорхойлох боловч Иргэний хуулийн гэр бүлийн харилцаатай холбоотой зохицуулалтын дагуу хэний нэр дээр байхаас үл хамаараад гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж Б.Гг хариуцагчаар татсан болно” гэв.

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч тал шүүхэд тайлбараа үнэн зөв өгөөгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор тарифыг шинэчлэн баталж тогтоогоогүй, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн мөрдсөн тарифыг албан ёсны болгож баталгаажуулсан, жижүүрийн төлбөр 10,000 төгрөг байсныг 5,000 төгрөг болгож бууруулсан гэсэн нь худал, шүүхэд өгсөн 2018 оны төлбөрийн баримтад 5,000 төгрөгөөр байгаа, мөн төлбөрийн мэдэгдэх хуудсыг байцаагчаар дамжуулан мэдэгдсэн гэсэн байна, манай сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцны байцаагч байдаггүй. Би 510,302 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрнө. Дундын өмчлөлтэй холбоотой шугам сүлжээ, эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, хамгаалалтын зардлын талаар маргаагүй, нотлох боломжгүй. Харин ашиглалтын болон үйлчилгээний зардлыг маргаж байна. Тус сууц өмчлөгчдийн холбоонд 2013 оноос 5 үйлчлэгч ажилласан, гэтэл 2019 оноос 3 үйлчлэгч ажиллаж байна. 11,000 м.кв дундын эзэмшлийн талбай, 7,556 м.кв нийтийн эзэмшлийн талбай, 52 машины зоорийн давхар 3 хүнд хүрэлцэх үү. Цар тахалтай үед оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинг бүрэн бүрдүүлсэн гэдгээ яаж батлах вэ, 5 орцтой, 1 орцонд 108 айлтай, хамгийн багадаа 500 айлын цэвэрлэгээ, арчилгааг бүрэн хийх үү. Цэвэрлэгээ, үйлчилгээ бүрэн хийсэн бол 3,500 төгрөг өгөх ёстой. Гэтэл үйлчлэгч манай орцонд бүрэн ажиллаж чадааагүй учраас ажилчдын тоог нийт оршин суугчдын тоонд хувааж тооцох ёстой гэж үзээд 3,500 төгрөгийг 5-д хувааж 3-аар үржүүлсэн, 2,100 гэдэг нь 3 хүн ажилласан тооцоо. 5 үйлчлэгч ажиллах ёстой байснаас 3 ажилласан учир бидэнд ийм хэмжээний үйлчилгээ үзүүлсэн гэж үзсэн. 2 лифт ашигласны төлбөр 160,000 төгрөгийг 107 өрхөд хувааж тооцож байна. Жижүүрийн төлбөрийн хувьд, 2,470,000 төгрөг /494 айл*5,000/ төгрөгөөр мэргэжлийн байгууллагатай харуул хамгааллын гэрээ хийж, аюулгүй байдлыг хангаж ажилладаг байсан. Нийгмийн даатгалын тайланд 2019 оны 9 дүгээр сард жижүүрийн цалин 1,260,000 төгрөг /Батзориг 216,000 төгрөг, Ишцэрэн 216,000 төгрөг, Өлзийхутаг 200,000 төгрөг, лифтчин Норовын цалин 948,000 төгрөгөөс лифтчиний 320,000 төгрөгийг хасаад харуулын 628,000 төгрөг/-ийг 2,470,000 төгрөгөөс хасаад үлдэгдлийг 494 айлд хуваасан. Мөн хогийн мөнгийг 2,000 төгрөг биш 1,959 төгрөг буюу 41 төгрөгийн зөрүү гарч байна гэж үзсэн. Цэвэрлэгээ, жижүүр, цахилгаан, хог дээр асуудалтай. Сар бүр тогтмол төлөх төлбөр 29,506 төгрөг биш, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор 29,056 төгрөг гэж тогтоосон. Үндэслэлгүй авсан 450 төгрөгийг 25 сараар үржүүлээд 4,950 төгрөг болсныг хассан. Би хууль ёсны өмчлөгч Ш.Нацагийг ирэхээр асуудлаа зохицуулах ёстой гэж ойлгосон боловч шүүхээс Ш.Нацагийн гэр бүлийн хүний хувьд орон сууцны гэрчилгээний хуулбарыг авчирч өг гэсний дагуу гэрчилгээг хадмуудаас гуйж нотариатаар батлуулаад өгсөн. Гэр бүлийн дундын өмч гэвэл манайх 6 ам бүлтэй, тэгвэл Б.Гд ногдох хэсэг гэж ярих ёстой. Логикоор бодох юм бол нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ 6 хуваахаар байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т н ” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Гд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 718,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан орон сууц нөхөр Ш.Нацагийн өмчлөлд бүртгэлтэй, мөн төлбөрийг холбогдох баримтад үндэслэн нэг өрхөд ногдох бодит хувь хэмжээгээр төлөх үндэстэй гэж маргаж байна.

Шүүх дор дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36А, 36Б байрны оршин суугчдын хурлын тогтоолоор “Т н ” сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 90 тоот гэрчилгээ олгогджээ /хх-4/.

Хэрэгт авагдсан 000684561 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204049712 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36А байрны 185 тоот хаягт байрлах орон сууц Ш.Нацагийн нэг хүний өмчид бүртгэлтэй байна /хх-38/.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Г, Ш.Нацаг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг шүүхийн журмаар гаргуулан /хх-25/ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж зааснаар дээрх орон сууц Б.Ггийн өмч мөн тул Б.Г хариуцагч болно гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.2 дахь хэсэгт “орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ”, “орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэгэж тус тус заасан ба дээр дурдсан 000684561 тоот гэрчилгээ нь тус хуулийн зохицуулалтын дагуу орон сууцны өмчлөгчид олгогджээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд тусгагдсан өмчлөгчийн талаарх бүртгэл нь аливаа гуравдагч этгээдэд чиглэгдсэн, мөн бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэг үүсгэдэггүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

Нэхэмжлэгчийн тайлбарт дурдаж буй гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө дундын өмчлөлийн байх зохицуулалт нь гэрлэгчид буюу эхнэр, нөхрийн бие биендээ өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрх, тухайлбал, орон сууц хэн нэгний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол гэр бүлийн гишүүд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхийг үүсгэсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл хуулийн энэ зохицуулалт нь гуравдагч этгээд болох “Т н ” сууц өмчлөгчдийн холбоонд хамааралгүй болно.

Иймээс нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн сууц өмчлөгчөөс холбогдох зардлаа шаардах эрхтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариуцагчийн тайлбараар орон сууцны өмчлөгч Ш.Нацаг 2019 оны 07 дугаар сард БНСУ явсан, хорио цээр цуцлагдахаар ирнэ гэж тайлбарлаж байх ба сууц өмчлөгч Монгол улсад оршин суухгүй байгаа нь түүний гэр бүлийн гишүүнд үүрэг хүлээлгэх үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан гаргаагүй, тодруулбал хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш байх тул хариуцагчийн гаргаж буй сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг холбогдох баримтыг үндэслэн нэг өрхөд ногдох бодит хувь хэмжээгээр төлөх тухай татгалзал, нотлох баримтууд үндэслэлтэй эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ггаас 718,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т н ” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т н ” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА