Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2021/00158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн “Б танхимд онлайн хэлбэрээр явуулсан  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороонд оршин суух, ЖЯ регистрийн дугаартай, Т овогт Т.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр багт байрлах, 33.....  регистрийн дугаартай, “Б г” Банк бус санхүүгийнбайгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид “Б г” ББСБ ХХК гэх/-д холбогдох,  

“Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөд төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

“Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

                           Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М,

                           Хариуцагчийн төлөөлөгч О.Г,

                                      Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /ү-3164/ нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б г” ББСБ-ын захирал О.Г гэх хүн ...манай гэрт ирж танай дүү С нь их хэмжээний өрөнд орсон эрүүгийнхэрэг үүсгэн цагдаа дээр шалгагдах болоод яланд явах гээд байна. Иймээс та нар өр төлбөрөөс нь төлөх хэрэгтэй байна, манай байгууллагаас бага багаар төлөх боломж олгоё хагасыг нь ч болов ах дүү нарынх нь нэр дээр зээл гаргаад шилжүүлчихвэл ялгүй болно гээд Дорнодоос гэрт ирж шалсаар байгаад 2019 оны 08 сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийг зээлсэн болж гэрээ байгуулсан. Би ч дүүгээ өрөнд ороод шоронд явах гэж айгаад гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээг сайн ойлгоогүй ингээд гэрээ байгуулсан харагдвал цагдаа дээр гайгүй, С энэ мөнгийг хуваарийн дагуу бага багаар төлбөл болно гээд 2019 оны 08 сарын 10-ны өдөр 1005 минутанд миний 51........ тоот харилцах дансанд О.Г-ийн 54........ тоот данснаас Г-т “Г”-аас зээл олгов гэж 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Дээрх мөнгөө мөн өдрөө 10 минутын дараа л Т.С Г-ийн 54........ тоот данс руу шилжүүлж О.Г авсан. Зээлийн гэрээг дараа нь харахад үндсэн зээл болох 15 000 000 төгрөгийг төлөх бус сарын 4,5 %-ийн хүүтэй зээлийн хугацааг заагаагүй эргэн төлөлтийн хуваариар 94 сарын хугацаатай 25 833 070 төгрөгийн хүү төлж нийт 41 433 070 төгрөг төлөх болоод байна. уг зээлийг би өөрөө сайн дураараа авч хэрэглэсэн зүйл байхгүй дүүдээ тус болъё гэж бодоод зөвшөөрсөн. Гэтэл энэ нь намайг ийм их хэмжээний өр төлбөрт оруулж, аваагүй өөртөө хэрэглээгүй мөнгөний төлөө өндөр хүү төлөх болоод байх тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, сар бүр 450 000 төгрөгөөр 5 удаа төлөлт хийж 2 250 000 төгрөгийг “Б г” ББСБ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б г” ББСБ-ын захирал Ганцэцэг нь 2019 оны 08 сарын 09-ний өдөр Г-ийн гэрт очиж уулзсан байдаг. Ингэхдээ төрсөн дүү Т.С нь эрүү Г-ийн хариуцлага хүлээж шоронд орох гээд байна гэж хэлэхэд нь Т.Г сандраад дүү Г-ийнхээ өмнөөс төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Ингээд 15 000 000 төгрөг зээлүүлэхээр ярилцаж тохиролцсон байна. Гэтэл тухайн гэрээг сүүлд харахад 15 000 000 төгрөг өгсөн мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Эргэн төлөлтийн хуваарийг харахад 41 000 000 төгрөг болгож төлөхөөр болсон байсныг сүүлд мэдсэн. 96 сарын хугацаатай 25 833 070 төгрөгийнхүү тооцохоор зээлийн гэрээ байгуулсан байдаг. Г-ийн ХААН банкны дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлээд 10 минутын дараа буцаагаад 15 000 000 төгрөгөө авсан байна. Уг зээлийг Г нь өөрөө сайн дураар хүлээн авч хэрэглэсэн зүйл байхгүй. Дүүдээ тус болох гээд л зөвшөөрсөн хариу өгсөн. Өөрөө хэрэглээгүй мөнгөний төлөө 41 сая орчим төрөг болгон төлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэж байна. Одоогийн байдлаар зээлийн эргэн төлөлтөд төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Т.Г-ийн бичгээр гаргасан хүсэлтийг өөрөө бичсэн гэхэд эргэлзээтэй байна. Т.С Г-ийн өр төлбөрийг хамаатан саднаар нь төлүүлэх гэсэн үйлдэл гаргасан. “Б г” ББСБ-аас мөнгө авсан ч энэ мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг хэрэглээгүй. Аргагүй байдалд оруулж зээлийн гэрээ хийсэн. Гэрээ хийх үедээ эргэн төлөлтийн хуваарийг танилцуулаагүй. Хэрэг дээрээс харахад сүүлд хийгдсэн болох нь нотлогддог. Т.Г өөрөө зээл авах гэж байгаа гэдгээ ч илэрхийлсэн байдаг. Тэгэхэд цаашид ямар нэг зүйлд мэдэгдэхгүй гэдгийг илэрхийлсэн. Гэтэл сүүлд зээл авах гэхэд Монгол банкинд 15 000 000 төгрөгийнзээлтэй юм уу, зээлдэгч болсон байна гэж мэдэгдсэн. Энэ бол хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлээр авсан 15 000 000 төгрөгийг 10 минутын дотор буцаан өгсөн. Тиймээс зээл бүрэн төлөгдсөн. Энэ хэлцэл өөрөө өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлэх хэлцэл юм. Талууд өөрсдөө бүрэн дүүрэн хүссэн зүйл байхгүй. Т.Г хүчин төгөлдөр хэлцлийг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс энэ гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

       Хариуцагч “Б г” ББСБ ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Т.Г нь 2019 оны 08 сарын 09-ний өдөр манай “Б г” ББСБ-д хүсэлт гаргаж 15 600 000 төгрөгийнзээлийг сарын 4,5 %-ийн хүүтэй 96 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Учир нь би “Б г” ББСБ-ын захирлаар ажиллаж байхад манай компанид зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Т.С нь нэр бүхий 24 хүний нэр дээр хуурамч зээл гарган байгууллагын мөнгийг хувьдаа завшсан. Т.С нь манай байгууллагад маш их хэмжээний хохирол учруулсан болохоор би түүний ээж ...Л-тэй уулзаж танай охин манай байгууллагаас хуурамч бичиг баримт бүрдүүлж байгууллагын мөнгө завшиж хохирол учруулсан. Би шүүх цагдаагаар явах уу, та нар хувиасаа төлж барагдуулах уу гэхэд Л “манай хамгийн том охин Т.Г Улаанбаатар хотод амьдардаг, нэг компанид менежерээр ажилладаг. Энэ л дүүдээ туслах ёстой, чи өөрөө Т.С-тай хамт очоод уулзаач” гэж намайг гуйсан. Тэгээр би Т.С Г-ийн хамт ...Т.Г-тэй уулзаж дээрх болсон явдлыг тайлбарлахад Т.Г “би дүүдээ туслана. ...Би өөрөө танай байгууллагад зээл хүсэх өргөдлөө бичиж өгье” гэж түүний хэлснээр зээлийн гэрээг 2019.08.13-ны өдөр Т.Г-ийн гэрт нь байгуулсан. Бид гэрээ байгуулахдаа Т.Г нь өөрийн дүү Т.С-ийнхаа өрнөөс хасуулахаар тохиролцсон болохооос биш Т.Г нь зээл авчихаад эргээд төлсөн гэсэн гэрээ биш билээ. Манай байгууллагын данснаас тухайн өдрөө Т.Г-ийн Хаан банкны данс руу гүйлгээ хийгдэж Т.С манай байгууллагын данс руу эргээд учруулсан хохирлоосоо хасуулж уг мөнгийг шилжүүлсэн. ...зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хүч хэрэглэж зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Нөхцөл байдлыг тайлбарлахад надад “Би төрсөн эгч нь мөн. Дүү С маань урьд нь Хаан банкинд ажиллаж байх хугацаандаа залилангийн хэрэг үйлдэж ял шийтгэгдэхийн өмнө нь хадмууд нь тусалж ялгүй салгаж байсан юм. Одоо ийм зүйл болсон бол ...би төрсөн эгч нь юм чинь төлбөрөөс нь бага ч гэсэн төлмөөр байна” гэж илэрхийлсэн. Надаас зээл авч байх үедээ 4.5 хувийн хүүтэй гэдгийг мэдэж байсан. Өөрөө ч сард 350 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Ингээд 350 000 төгрөгийнтөлбөртэй байх боломжгүй юм байна гэдгийг хэлэхэд ойлгоод 450 000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байсан. 450 000 төгрөгийнтөлөлтөөр 4 удаа төлсөн. Одоогийн байдлаар бүтэн 1 жилийн хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч “Б г” ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Т.Г нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай “Б г” ББСБ-тай гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг Т.Г-ийн Хаан банкны 51........ тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээлээ төлөхгүй, үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа тул үндсэн зээл болох 15 000 000 төгрөгийг Т.Г-ээс гаргуулж өгнө үү. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. “Б г” ББСБ болон Т.Г нарын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Бид харин ямар нэгэн байдлаар хүү нэхэмжлээгүй. Т.Г өөрөө дүүгийнхээөрнөөс хасуулах хүсэлтийг гаргасан. Өөрийнхөө тавьсан өрнөөс, байгууллагад учруулсан хохирлоо барагдуулах хүсэлтийг л гаргасан. Энэ мөнгийг Т.Г авсан л бол яаж зарцуулах нь өөрийнх нь хувийн асуудал юм. Өөрөө зээл авч байх үедээ өөрийн төлөх боломжтой хэмжээг хүртэл илэрхийлсэн. Өөрөө тухайн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулсан гэдгээ зөвшөөрсөн учраас бүхэл бүтэн 4 сарын хугацаанд 450 000 төгрөгийнтөлөлт хийсэн байгаа. Төлөхгүй байх бүрэн боломж байсан. Нэхэмжлэл дээрээ ч дүүгийнхээ төлбөрийг төлөх гэж зээл авсан гэдгээ илэрхийлсэн байгаа. Бид өнөөдөр зээлийн хүүг төлөхийг шаардсан зүйл байхгүй. Зөвхөн үндсэн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сараас хойш төлөлт хийгдээгүй байгаа. Зээлээ төлөхгүй бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн. Тиймээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үндсэн зээлийн төлбөр болох 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б г” ББСБ-аас Г-т 15 сая төгрөгийн зээл олгосон боловч энэ зээл нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Г-ийн дансанд хийсэн 15 сая төгрөгийг С-ийн дансаар шилжүүлж, “Б г” ББСБ дансаараа буцааж авсан тул гэрээ дуусгавар болсон, 15 сая төгрөгийн үүргийн гүйцэтгэл байхгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. 15 000 000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Тиймээс зээлийн гэрээ хийгдсэн гэж тайлбарлаж байна. 15 000 000 төгрөгийг олгосон боловч 10 минутын дотор 15 000 000 төгрөгийг буцаагаад шилжүүлэн авч төлбөрийн харилцаа дууссан гэж үзэж байна. Ганцэцэг нь С-ийн эгч дээр ч ганцхан очсон зүйл байхгүй. Ээж, ах, дүү нарт нь хүртэл очиж энэ саналыг тавьсан байдаг. Т.С нь өнөөдөр ч эрүүгийн хэрэгт холбогдсон явж байгаа. Энэ төлбөрийг Т.Г төлөх үндэслэл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Г нь “Б г” ББСБ ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөд төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг,

            хариуцагч “Б г” ББСБ ХХК нь нэхэмжлэгч Т.Г-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. (хх 1, 44 тал)

             Хариуцагчийн төлөөлөгч О.Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “...Т.Г-т гэрээний дагуу 15 600 000 төгрөгийг шилжүүлсэн, үүнийг 15 000 000 төгрөг гэж дутуу нэхэмжилсэн байна, нэхэмжлэлийн шаардлагыг 600 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна...” гэж тайлбарлах боловч нэмэгдүүлсэн шаардлагыг бичгээр гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй зэргээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлсэн хэлцэл. Талууд өөрсдөө энэ гэрээг байгуулахаар бүрэн дүүрэн хүссэн зүйл байхгүй. Зээлээр авсан 15 000 000 төгрөгийг 10 минутын дотор буцаан авсан. Тиймээс зээл бүрэн төлөгдсөн. Т.С-ийн өр төлбөрийг хамаатан саднаар нь төлүүлэх гэсэн үйлдэл гаргасан. “Б г” ББСБ-аас мөнгө авсан ч энэ мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг хэрэглээгүй. Аргагүй байдалд оруулж зээлийн гэрээ хийсэн. 15 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй...” гэж,  

       хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Зээлийн гэрээг өөрсдийн хүсэл зориГ-ийн үүднээс байгуулсан. Ямар нэг дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Зээл авч байх үедээ өөрийн төлөх боломжтой хэмжээг хүртэл илэрхийлэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрээ байгуулсан гэдгээ зөвшөөрсөн тул зээлийн эргэн төлөлт хийж байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үндсэн зээлийн төлбөр болох 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч “Б г” ББСБ ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Х т ү ц” Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн оноосон нэртэйгээр үүсгэн байгуулагдан 00........ дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байх ба 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ББСБ ХХК-ийн оноосон нэрээ “Б г” болгон өөрчилсөн болох нь хариуцагч талын тайлбар болон тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх 46 тал)

            Хэрэгт нотлох баримтаар:

- Нэхэмжлэгч талаас ирүүлсэн “зээлийн гэрээ”-нээс харахад зээлдүүлэгч “Б г” ББСБ ХХК нь зээлдэгч Т.Г-т 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр олгосон /зээлийн хугацаа бичигдээгүй/ гэх,

- харин хариуцагч талаас ирүүлсэн “зээлийн гэрээ”-нээс харахад зээлдүүлэгч “Б г” ББСБ ХХК нь зээлдэгч Т.Г-т 2019 оны 08 дугаар сард /өдөр бичигдээгүй/ 15 600 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 95 сарын хугацаатайгаар олгосон гэх бичгийн гэрээг тус тус ирүүлсэн байна. (хх 5, 22 тал)

Хэдийгээр 2 талаас ирүүлсэн гэрээнүүдэд зарим бичилт /огноо, гэрээний хугацаа/ дутуу, зээлийн дүн зөрүүтэй бичигдсэн байх боловч талууд дээрх гэрээнүүдэд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Түүнчлэн талууд гэрээний 3.2.1-д зээлдүүлэгч гэрээний дагуу зээлийг олгох талаар, мөн 1.4-д зээлдэгч зээлийн үлдэгдлээс тооцсон зээлийн үндсэн хүүг сар бүр, үндсэн зээлийн төлбөрийг төлөх талаар тус тус харилцан тохиролцож, гэрээний дагуу зээлдүүлэгч “Б г” ББСБ ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч Т.Г-ийн ХААН банкин дахь 51........ тоот харилцах дансанд 15 600 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” болон талуудаас ирүүлсэн зээлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. (хх 5, 22, 29 тал)

Монгол Улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хийх хэлцлийг “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх тухай хуульчилжээ. 

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт “Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 451.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох “зээлийн гэрээ” байгуулагдсан байна гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч, хариуцагч талуудаас “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь” гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримтуудад гэрээний талууд болох Б г” ББСБ ХХК-ийн төлөөлөгч болон Т.Г нар гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байх тул шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. (хх 7, 23-24 тал)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “...15,6 сая төгрөгийг, 10 минутын дараа Т.С-ийн данс руу шилжүүлээд Б г ББСБ ХХК нь буцаан авсан учир энэ хэлцэл нь дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл...” гэж маргадаг боловч Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг “...тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзлэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно...” гэж, мөн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг “...тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тус тус тайлбарласан байна.  

Түүнчлэн хэрэгт авагдсан:

- нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...Би ч дүүгээ өрөнд ороод шоронд явах гэж айгаад гэрээнд гарын үсэг зурсан. ...миний 51........ тоот харилцах дансанд ...Г-т “Г”-аас зээл олгов гэж 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Дээрх мөнгөө мөн өдрөө 10 минутын дараа л Т.С-ийн ...данс руу шилжүүлж О.Г авсан...” гэх нэхэмжлэл,

- нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...захирал Ганцэцэг нь ...Т.С нь эрүүгийнхариуцлага хүлээж шоронд орох гээд байна гэж хэлэхэд нь Т.Г сандраад дүүгийнхээөмнөөс төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Ингээд 15 000 000 төгрөг зээлүүлэхээр ярилцаж тохиролцсон байна. ... Г-ийн ...дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлээд 10 минутын дараа буцаагаад ...авсан. ...Дүүдээ тус болох гээд л зөвшөөрсөн хариу өгсөн...” гэх тайлбар,

- хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...би төрсөн эгч нь юм чинь төлбөрөөс нь бага ч гэсэн төлмөөр байна гэж илэрхийлсэн. ...зээл авч байх үедээ 4.5 хувийн хүүтэй гэдгийг мэдэж байсан. Өөрөө ч сард 350 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн...” гэх тайлбарууд,

- гэрч Т.Н-ийн “...Т.Г-ийг зээл авсан талаар сонссон. ...Зээлийн мөнгөөрөө дүү С-ийн өрийг төлсөн...” гэх,

- гэрч Т.С-ийн “...Б г ББСБ ХХК-д ажиллаж байхдаа би өөрөө өрөнд ороод Улаанбаатар хот руу О.Гтэй уулзаж эгч маань 15 000 000 төгрөгийнзээл авсан. Миний өрийг дарсан. Миний өрөнд орсон мөнгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэргээс тус тус үзэхэд нэхэмжлэгч Т.Г-ийн төрсөн дүү Т.С нь “Б г” ББСБ ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа тус компанид хохирол учруулснаас болж Т.Г нь “Б г” ББСБ ХХК-иас 15 600 000 төгрөгийнзээлийг авч Т.С-ийн хохиролд төлөхөөр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож, зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан байна.

Тодруулж хэлбэл, талууд ийнхүү харилцан тохиролцсон байгаа нь тодорхой үр дүнд хүрэх зорилготой байсан буюу Т.Г нь өөрийн төрсөн дүү Т.С-ийн “Б г” ББСБ ХХК-нд учруулсан хохирлоос төлөх зорилгоор тус компанитай зээлийн гэрээ байгуулж, улмаар гэрээний дагуу “Б г” ББСБ ХХК-иас Т.Г-т 15 600 000 төгрөгийг шилжүүлж, Т.Г нь тус мөнгийг өөрийн төрсөн дүү Т.С-ийн дансанд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар талуудыг дээрх зээлийн гэрээг байгуулахдаа тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан гэж, мөн өөр хэлцлийг халхавчлах зорилготойгоор хийгдсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна гэж тус тус үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2. 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэгч Т.Г-ийн хариуцагч “Б г” ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөд төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Харин дээрх хүчин төгөлдөр гэрээний дагуу зээлдүүлэгч “Б г” ББСБ ХХК нь зээлдэгчид 15 600 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул зээлдэгч Т.Г нь хууль болон гэрээнд зааснаар зээлж авсан мөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Зээлдэгч Т.Г нь зээлийн гэрээг байгуулсаныхаа дараа хууль болон гэрээнд заасан үүрГ-ийнхээ дагуу зээлдүүлэгч “Б г” ББСБ ХХК-ийн ХААН банкин дахь 5422225033 тоот харилцах дансанд, тус бүрийн гүйлгээний утгыг “...Г зээл төлөв...” гэж:

- 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 142 110 төгрөг,

- 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 450 000 төгрөг,

- 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 450 000 төгрөг,

- 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 450 000 төгрөг,

- 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 450 000 төгрөгийг тус тус, нийт 1 942 110 төгрөгийг төлсөн болох нь Т.Г-ийн Хаан банкин дахь 54........ тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ууд болон “Зээлийн дансны хуулга”-аар тус тус тогтоогдож байна. (хх 16-19, 25 тал)

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Т.Г болон хариуцагч “Б г” ББСБ ХХК-ийн хооронд зээлийн гэрээний дагуу сар бүр үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөө талаас Зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийг “...эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, бусад аливаа асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ гаргах...” эрхтэй талаар тусгасан байх ба нэхэмжлэгч Т.Г нь гэрээнд заасан энэхүү эрхийнхээ дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг эс зөвшөөрсөн тохиолдолд өөрчлөлт оруулах, мөн өөр бусад асуудлын талаар нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй байсан гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа “...зээлийн гэрээг дараа нь харахад үндсэн зээл болох 15 000 000 төгрөгт ...25 833 070 төгрөгийнхүү төлж нийт 41 433 070 төгрөг төлөх болоод байна. ...өөртөө хэрэглээгүй мөнгөний төлөө өндөр хүү төлөх болоод байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож ...өгнө үү...” гэж, мөн түүний төлөөлөгч А.М “...Өөрөө хэрэглээгүй мөнгөний төлөө 41 сая орчим төрөг болгон төлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэж байна...” гэж тус тус тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах ...эрхтэй” гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Г нь дээрх зээлийн гэрээг анхнаасаа байгуулах хүсэл зориг, эрмэлзлэлгүй байсан бол энэ тухайгаа илэрхийлж, цаашлаад гэрээ байгуулахаас татгалзах эрх нь нээлттэй байсан болно.

Зээлдүүлэгч “Б г” ББСБ ХХК нь хууль болон гэрээнд заасан эрх хэмжээнийнхээ дагуу зээлдэгч Т.Гээс зээлийн үндсэн төлбөр 15 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зээлдэгч нь уг мөнгийг төлөх үүрэг хууль болон гэрээнд зааснаар үүснэ.

Иймд зээлдэгч Т.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б г” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШЗ2020/04022 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 244 200 /гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр тодорхойлох бөгөөд 15 000 000 төгрөг дээр зээлийн эргэн төлөлтөд төлсөн мөнгө гэж нэхэмжилсэн 2 250 000 төгрөг, нийт 17 250 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж/ төгрөгийг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч “Б г” ББСБ ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 /15 000 000 төгрөгт ногдох/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Гээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 477 150 төгрөгийг гаргуулж, үүнээс 244 200 төгрөгийг төсвийн орлогод оруулахаар, үлдэх 232 950 төгрөгийг хариуцагч “Б г” ББСБ ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэв.

          Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч Р.Б нь шүүх хуралдаанд “арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан давхацсан” гэсэн шалтгаанаар хүрэлцэн ирээгүй байна.

            Хариуцагчийн төлөөлөгч О.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар нь “нэг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломжтой, өмгөөлөгч Р.Б-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэж, нэхэмжлэгч тал ирээгүй оролцогчтой холбоотой тусгайлан санал гаргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч Р.Б-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Г-ийн хариуцагч “Б г” Банк бус санхүүгийнбайгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан гаргасан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөд төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Б г” Банк бус санхүүгийнбайгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Б г” Банк бус санхүүгийнбайгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компаниас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 477 150 төгрөгийг гаргуулан, үүнээс 244 200 /хоёр зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод оруулж, 232 950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг хариуцагч “Б г” Банк бус санхүүгийнбайгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА