Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/00764

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/00764

  Орхон аймаг

 

МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

 

Орхон аймаг дахь *******ум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Нэхэмжлэгч “*******” *******-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******,  

Хариуцагч: Ж.******* нарт холбогдох,  

“гэм хорын хохирол 41 845 120 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Ж.*******, *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч Я.Э, хариуцагч Ж.*******-ын өмгөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “…2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө "*******" *******-ийн өмчлөлийн Булган аймаг Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцанд сахиул болох А төвд орж ирээд хонож байх хойгуур түүний найз гэх *******, Ж.******* нар 2 эмэгтэйн хамт очиж архи ууж гал алдсанаас байшин шатаж компанид маань 41.845.120 төгрөгийн хохирол учирсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 06 цаг 16 минутанд Орхон аймгийн Онцгой байдлын газарт иргэн Т.Буянхишиг 99384673 дугаарын утсаар байшин шатаж байгаа тухай дуудлага өгснөөр Гал унтраах.аврах нэгдүгээр зэрэглэлийн 56-р ангийн 2-р салааны захирагч.ахлах ахлагч Б.А салааны захирагч-1 хүн, аврагч жолооч-1 хүн, аврагч гал сөнөөгч-4 хүний бүрэлдэхүүнтэйгээ DEIWOO ОРХ 99-94 улсын дугаартай автоцистерн /АЦ-40У/-1 авто машинтай 14 км замыг 15 минут туулж очоод гал түймрийг бүрэн унтраасан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Гал түймэр гарсан тухай 118/28 дугаартай актаар нотлогдоно. Дээрх актыг үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан боловч хохирлын хэмжээгээр хэрэг хэрэгсэхгүй болгогдсон. Нэхэмжилж байгаа сууцны үнээс гадна 3.0 сая гаруй төгрөгийн хохирол учирсан болохыг хариуцагч нар мэдэж байгаа болно.   

Иймд: Дур мэдэн хүний орон байранд хууль бусаар орж улмаар эд хөрөнгийг маань галдан шатааж хохирол учруулсан *******, Ж.******* нараас сууцны үнэ 41.845.120 төгрөг гаргуулан "*******" *******-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.  

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие ******* нь Б.Цийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие ******* нь Б.Ц гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр таксинд явж байтал А Хүлэг захын урд тааралдсан. Тэрээр саяхан танилцсан 2 хүнтэйгээ жаахан ярьж архи машинд чинь ууя гэж гуйсаар би зөвшөөрсөн. А 2 эмэгтэй дагуулж ирээд машинаа гэртээ орхиод миний машинд 2 шил архи уусан. Ингээд би явлаа гэхэд хонох газар хайж 2 айлд очсон. Дараа нь Бүрэнбүст орно, тэнд байшин байгаа хүргээд өг гэсэн. Ингээд 10 000 төгрөгөөр бензин хийж хүргүүлсэн. Тэнд очоод байшингийн ойролцоо нэг айлд орсон. Нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй Агийн асуусан Амгаа гэгч хүнийг байхгүй гэж хэлээд Атэй машинд орж суун, байшинд очоод уг байшинг онгойлгож өгсөн. Энэ үед 24 цаг болж байсан байх. Би Ад хандан явлаа гэхэд биднийг нэг мөсөн явахад яв, буцах унаа байхгүй гэсэн. Тэр 3 нэг шил архи задалж ууж байгаад унтацгаасан. Би ч бас унтсан. Гэнэт чимээ гарах чимээгээр сэрээд хартал байшингийн яндангийн орчим таазнаас шатаж байсан. Ингээд бид тэднийг дуудаж сэрээгээд галыг унтраах гэсэн боловч дийлэхгүй байсан. Гал команд дуудах гэтэл гар утас унтарсан байсан. А хая, явъя гэсээр явсан. Энэ үед 04:30 цаг болж байсан. Миний хувьд энэ айлын байшин гал авалцсан шалтгааныг юунаас болсныг сайн мэдэхгүй байгаа. Би өөрөө галдаж шатаагаагүй, тэр байр саванд очих шаардлага байхгүй тул нэхэж буй 41 845 120 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Харин ******* *******-ийн өмчлөлийн уг байшинг хэн хариуцаж, харж хамгаалж байсан, тэр хариуцаж буй хүмүүс нь *******тэй ямар харилцаа холбоотой болох зэргийг тогтоож байж хариуцах эзнийг олж зөв тогтоох ёстой гэж үзэж байна...” гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие нь “*******” *******-ийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус амралтын газар 3 хүний хамт очсон бөгөөд бидний санамсар болгоомжгүй байдлаас болж уг гал түймэр гараагүй, тэгээд ч тус амралтын газрын сахиул Аын эхнэр бидэнтэй хамт худаг орж 20 литр ус авч өгч өөрөө байшин онгойлгож гал түлж өгсөн. Түүнчлэн тус ******* ******* пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал түймэр гарсан гэж үзэж байна. “Тольдох оюуны өгөөж” *******-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гал түймэр хэний буруутай үйлдлээс болж гарсныг тогтоолгож байж буруутай этгээдүүд уг хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭ*******ЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ******* нь *******, Ж.******* нарт холбогдуулан гэм хорын хохирол 41 845 120 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

Хариуцагч *******, Ж.******* нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө “*******” *******-ийн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар байшинд очиж гал түлж, архи уусан бөгөөд, тэднийг уг байшинд байхад /унтаж/ гал гарч байшин шатсан үйл баримт хариуцагч нарын өөрсдийнх нь тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

              *******, Ж.******* нар нь байшинг өөрсдийнхөө буруутай үйлдлийн улмаас шатаагүй гэж тайлбарласан.

            Орхон аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 118/28 дугаартай “Галын түймэр гарсан тухай акт”-д гал түймэр хаанаас гарсан, юунаас болсон шалтгаан нөхцөлийн талаар дурьдаагүй байна.

            Хэдий тийм ч, *******, Ж.******* нар нь тухайн өдөр хоёр эмэгтэйн хамт Булган аймгийн Орхон сумын Халиун баг Хөх чулуут гэх газарт байрлах “*******” *******-ийн байшингийн /шатсан/ түлхүүрийг манаачийн эзгүйд Т.Буянхишигээс  /түлхүүрийг нь орхисон байсан/ авч, тэнд гал түлж, архи ууж байгаад унтсан бөгөөд нэг сэрэхэд гал гарч байсан гэдэг.

            Хариуцагч *******, Ж.******* нар нь байшингийн түлхүүрийг зөвшөөрөлгүйгээр авч, тэнд орж гал түлсэн, архи ууж хоносон нь гал түймэр гарсан гэм хорын шалтгаан нөхцөлтэй холбоотой гэж үзэхээр байна.

Тиймээс *******, Ж.******* нар нь “*******” *******-ийн шатсан байшингийн хохиролыг хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

Шүүх хариуцагч нарын хүсэлтээр хохиролын үнэлгээ хийлгэхээр “АБ” *******-ийг томилсон бөгөөд “АБ” ******* нь шатсан байшингийн үнэлгээг 12 288 000 төгрөг, зах зээлийн дундаж үнийг 20 000 000 төгрөгөөр тогтоожээ.

 “АБ” ******* нь тавилга эд хогшлын нэр, хэмжээ, загвар, ашигладсан хугацаа, тоо ширхэгийн талаар мэдээлэл хангалттай бус гэх үндэслэлээр үнэлээгүй байх ба, шүүх “Тольдох оюуны өгөөж” *******-ийн бусад эд зүйлийн хохиролыг 6 789 400 төгрөгөөр үнэлсэн хохиролын үнэлгээгээр тооцон, “АБ” *******-ийн байшингийн зах зээлийн дундаж үнэлгээ 20 000 000 төгрөгийг баримтлан нийт хохирлын хэмжээг 26 789 400 төгрөгөөр тооцсон болно.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохиролын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэжээ.

Байшингийн манаач түлхүүрийг айлд орхиж явсан, манаачийг эзгүй хойгуур уг байшингийн түлхүүрийг хариуцагч нарт өгсөн, түлхүүрийг хэн нэгэнд өгөх боломжийг олгосон нь нэхэмжлэгчийн болгоомжгүй байдалтай холбоотой байна гэж дүгнэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д зааснаар хохиролын хэмжээг арван хувиар багасгаж тооцон нийт 24 110 460 төгрөгийг хариуцагч *******, Ж.******* нараас тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэлээс 17 734 660 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 176 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжаар тус бүр 139 251 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :  

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан *******, Ж.******* нараас тус бүр 12 055 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 734 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 176 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, Ж.******* нараас тус бүр 139 251 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” *******-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

                  ШҮҮГЧИД                                   Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                   Р.ҮҮРИЙНТУЯА