Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/00804

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/00804

Орхон аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох,   

“******* улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-ийн ******* улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг *******-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.М, гэрч Д.Ц, А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...******* нь иргэн *******өөс мэдээллийн биржийн зарын дагуу Sonata-7 маркийн *******ОРА дугаартай автомашиныг 8 000 000 төгрөгөнд үнэ тохирч худалдан авахаар болж 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр түүний данс гэх Хас банкны 5000096865 тоот данс руу 8 000 000 төгрөгийг шилжүүлж уг өдрөө автомашиныг хүлээн авсан. Тухайн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээг хийе гэтэл гэрээгүй шууд шилжүүлж болдог, тиймээс ах нь зав гарахаараа нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн. Ингээд худалдан авснаас хойш нэг сар болоход нэрээ шилжүүлж өгөөгүй ба би шинэ автомашин авахаараа номероо өөртөө шилжүүлж авна, эсвэл чи номерын мөнгө 1 000 000 төгрөг өгөөд нэрээ шилжүүлж ав гэж загнаж дарамтлах болсон. Түүнээс хойш би тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардсан боловч шилжүүлж өгөхгүй хүлээлгэж, хүлээж бай гэсээр өдий хүрсэн. Мөн энэ маргааны үеэр буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би машинтайгаа хүний машины араас мөргөж осол гаргасан. Автомашины бичиг баримт нэр дээр шилжээгүй болохоор *******рүү ярьж даатгалаа гаргуулж авмаар байна гэтэл өө ах нь гаргуулаад өгье гээд Хаан даатгалыг дуудаж материал бүрдүүлэлт хийгдсэн. Даатгалд даатгалын үнэлгээний төлбөр болох 60 000 төгрөг, хохирогчийн машины хохиролд 1 145 000 төгрөг гарсан ч үүнээс илүү машины гупер 380 000 төгрөг, хойд багажны хаалга 400 000 төгрөг, хойд 2 гэрэл 600 000 төгрөг, Улаанбаатар хот очиж ирэх болон сэлбэгүүдийг нааш ачуулахад 290 000 төгрөг, засварын хөлсөнд 500 000 төгрөг, нийт хохиролд 2 230 000 төгрөгийг төлж барагдуулсан хувиасаа. Хохирогчийн хохирлыг барагдуулсан тул хохирлын мөнгө даатгалаас олгох 1 145 000 төгрөг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн дансанд 2019 оны 04 дүгээр сарын 03-нд шилжиж орсон бөгөөд ******* нь энэхүү мөнгийг дансанд оронгуут дүүдээ гаргаад өгнө гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар гаргаж өгөхгүй намайг хохироож байна. Ингээд би автомашинаа өөрийн нэр дээр дахин шилжүүлж авах хүсэлтэй байгааг хэлтэл машины дугаараа алдмааргүй байна, байж байгаач гэсээр өнөөдрийг хүрч байна. Иймд ******* намайг Sonata-7 маркийн ******* дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тус шүүхэд *******ын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие өөрийн өмчлөлийн Соната 7 маркийн ******* ора улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах зорилгоор Мэдээллийн бирж телевизд зар өгсөн. Уг зарын дагуу олон хүн холбогдсоны нэг нь ******* байсан ба *******ад автомашинаа 10 000 000 төгрөгний үнээр худалдан борлуулах тухай хэлэхэд 9 000 000 төгрөгөөр худалдан авах, 8 000 000 төгрөгийг нь бэлэн төлөх харин үлдсэн 1 000 000 төгрөгийг нь дараа төлөх, 1 000 000 төгрөг төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Тохиролцсон ёсоор миний бие автомашины эзэмшлийг түүнд шилжүүлэн өгсөн бөгөөд тэрээр одоог болтол 1 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байгаа болно. Миний автомашин ямар ч сэв, зураас байхгүй сайхан автомашин байсан бөгөөд тэрээр автомашиныг унаж яваад 2019 оны 02 дугаар сард өөрийн буруутай үйлдлийн улмаас осолд оруулж автомашины эвдэж гэмтээсэн. Үүнийгээ ч тэрээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн байна. Би түүнээс үлдэгдэл 1 000 000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч автомашин осолд орсон түүнийг засуулах мөнгийг 1 000 000 төгрөгтөө тооцлоо хэмээн хэлж төлөхөөс татгалзсан. Үүнийг миний бие зөвшөөрөх боломжгүй тул автомашин худалдах тохиролцооноос татгалзаж байгаа тухай түүнд мэдэгдэж өөрийн өмчлөлийн автомашины эзэмшлийг надад шилжүүлж өгөхийг түүнээс удаа дараа шаардсан. Тэрээр нэхэмжлэл гаргахаас өмнө надаас тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг огт гаргаж байгаагүй бөгөөд автомашиныг надад буцаан өгнө гэхдээ автомашины эвдрэл гэмтлийг засаад хэвийн байдалд нь оруулж өгье гэж хэлээд гуйсан тул би түүний Хаан банкны дансанд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн автомашины эвдрэлийг засварлуулах зорилгоор 375 000 төгрөг шилжүүлсэн болно. Мөн миний бие 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн татварын хэлтэст тээврийн хэрэгслийн татварт 40 000 төгрөг, автомашиныг авто тээврийн үндэсний төвд оношилгоонд оруулах хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 22 000 төгрөгийг тус тус төлсөн. Хэрэв дээрх татвар болон тээврийн хэрэгслийн оношилгоог хугацаанд нь оруулаагүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Тээврийн хэрэгслийн өмчлөгч надад торгуулийн хариуцлага хүлээлгэдэг тул миний бие төлсөн болно. *******ыг автомашиныг чи унаж байгаа тул чи төл гэж хэлэхээр би автомашиныг чинь буцааж өгнө таны автомашин юм чинь та төлөх ёстой гэж хэлдэг. Тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаа атлаа татвар, хураамжийг төлөөгүй бөгөөд одоо өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэгэнт ******* 1 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнээс би татгалзаж түүнд энэ талаар мэдэгдсэн тул автомашины эзэмшлийг буцаан авах болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.   

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Миний бие өөрийн өмчлөлийн Соната 7 маркийн ******* ора улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах зорилгоор Мэдээллийн бирж телевизэд зар өгсөн. Уг зарын дагуу олон хүн холбогдсоны нэг нь ******* байсан ба *******ад автомашинаа 10 000 000 төгрөгний үнээр худалдан борлуулах тухай хэлэхэд 9 000 000 төгрөгөөр худалдан авах, 8 000 000 төгрөгийг нь бэлэн төлөх харин үлдсэн 1 000 000 төгрөгийг нь дараа төлөх, 1 000 000 төгрөг төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Тохиролцсон ёсоор миний бие автомашины эзэмшлийг түүнд шилжүүлэн өгсөн бөгөөд тэрээр одоог болтол 1 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байгаа болно. Миний автомашин ямар ч сэв, зураас байхгүй сайхан автомашин байсан бөгөөд тэрээр автомашиныг унаж яваад 2019 оны 02 дугаар сард өөрийн буруутай үйлдлийн улмаас осолд оруулж автомашины эвдэж гэмтээсэн. Үүнийгээ ч тэрээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн байна. Би түүнээс үлдэгдэл 1 000 000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч автомашин осолд орсон түүнийг засуулах мөнгийг 1 000 000 төгрөгтөө тооцлоо хэмээн хэлж төлөхөөс татгалзсан. Үүнийг миний бие зөвшөөрөх боломжгүй тул автомашин худалдах тохиролцооноос татгалзаж байгаа тухай түүнд мэдэгдэж өөрийн өмчлөлийн автомашины эзэмшлийг надад шилжүүлж өгөхийг түүнээс удаа дараа шаардсан. Тэрээр нэхэмжлэл гаргахаас өмнө надаас тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг огт гаргаж байгаагүй бөгөөд автомашиныг надад буцаан өгнө гэхдээ автомашины эвдрэл гэмтлийг засаад хэвийн байдалд нь оруулж өгье гэж хэлээд гуйсан тул би түүний Хаан банкны дансанд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн автомашины эвдрэлийг засварлуулах зорилгоор 375 000 төгрөг шилжүүлсэн болно. Мөн миний бие 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн татварын хэлтэст тээврийн хэрэгслийн татварт 40 000 төгрөг, автомашиныг авто тээврийн үндэсний төвд оношилгоонд оруулах хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 22 000 төгрөгийг тус тус төлсөн. Хэрэв дээрх татвар болон тээврийн хэрэгслийн оношилгоог хугацаанд нь оруулаагүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Тээврийн хэрэгслийн өмчлөгч надад торгуулийн хариуцлага хүлээлгэдэг тул миний бие төлсөн болно. *******ыг автомашиныг чи унаж байгаа тул чи төл гэж хэлэхээр би автомашиныг чинь буцааж өгнө таны автомашин юм чинь та төлөх ёстой гэж хэлдэг. Тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаа атлаа татвар, хураамжийг төлөөгүй бөгөөд одоо өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэгэнт ******* 1 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд би тохиролцооноосоо татгалзаж түүнд энэ талаар мэдэгдсэн тул автомашины эзэмшлийг буцаан авах хүсэлтэй байна. Нөгөөтээгүүр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нь тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг бөгөөд миний өмчлөх эрх тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэлтэй байгаа юм. Иймд Соната 7 маркийн ******* ора Улсын дугаартай миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь *******өд холбогдуулан ******* улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч ******* нь ******* улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...би ******* ОРА дугаартай сонота-7 маркийн авто машиныг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр *******өөс 8,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тэр өдрөө 8,0 сая төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж, автомашиныг хүлээн авсан. Гэрээ хийе гэхэд шууд нэр дээр чинь шилжүүлж болдог юм зав гарахаараа шилжүүлж өгье, шинэ машин аваад номероо шилжүүлж авна гээд шилжүүлээгүй. Үүнээс хойш шилжүүлэг хийлгэе гэхээр шилжүүлж өгөхгүй, номерны 1 000 000 төгрөг өгч байж шилжүүлэг хийлгэ гэж загнаж дарамтлах болсон. Иймд сонота-7 маркийн ******* ОРА дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү...  гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...анх машиныг 9,0 сая төгрөгөөр худалдахаар тохироод ******* нь 8,0 сая төгрөг өгсөн. Мөнгөө бүрэн өгөөгүй, 1,0 сая төгрөгийг өгөөд машинаа шилжүүлж авна гэсэн. Миний машиныг унаж яваад осол гаргасан байсан. Би гэрээнээсээ татгалзаж машинаа буцааж авах хүсэлтэй байна. Татвар хураамжийг нь би өөрөө төлж байгаа ... гэсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

******* нь ******* ОРА улсын дугаартай сонота-7 маркийн авто машиныг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн өгч, 8,0 сая төгрөгийг *******аас хүлээн авсан талаар талууд маргахгүй байна.

Харин хариуцагч нь машиныг 9,0 сая төгрөгөөр худалдахаар тохирсон, мөнгөө дутуу өгсөн тул бичиг баримтыг шилжүүлээгүй гэж маргасан.

Талууд бичгийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч авто машиныг 9,0 сая төгрөгөөр худалдахаар тохирсон гэдгээ нотолж чадахгүй байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 111.2.-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ: 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн өмчлөлд шилжүүлснээр өмчлөх эрх үүсэхээр хуульчилжээ.

Эд хөрөнгө буюу авто машиныг ******* өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан, 8,0 сая төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн нөхцөл байдал нотлогдсон.

Хариуцагчийн өмгөөлөгч, тээврийн хэрэгслийг худалдаж аваад 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ.   

Хэдийгээр ******* тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлж өөрийн нэр дээр шилжүүлээгүй ч энэ нь худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.    

Шүүх хуралдаанд *******, А.Баттогтох нарыг гэрчээр асуусан.

Гэрч *******: ...тухайн үед ******* нь машин авах гэж байгаа үзээд өгөөч гээд надаар үзүүлсэн. ******* дээр бид хамт очсон. Тэр үед ******* нь номероо өгвөл 9,0 сая төгрөг гэсэн. Тэгэхээр нь бидэнд номер хэрэггүй ээ та номероо ав гэхэд өөрөө өөр машин авч байж авна гээд аваагүй. Одоо болохоор сая төгрөг нэхээд байгаа... гэж, гэрч А.Баттогтох: ...******* надтай хамт ажилладаг юм. Би өмнө нь сонота-7 маркийн машинтай байсан юм. Тэгээд ******* нь машин авах гээд надаар үзүүлсэн. Би машины эзэнтэй утсаар яриад 4 дүгээр микрийн ард байдаг гражийн тэнд очиж машиныг үзээд барьж үзсэн. Дажгүй машин байна гэж *******ад хэлсэн, Үнийг 8,0 сая төгрөг гэж ярьж байсан. Номер дугаарын талаар яриагүй... гэж мэдүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ.            

Гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбарууд, мөн 8,0 сая төгрөгийг нэхэмжлэгч тэр өдөр нь *******ийн дансанд шилжүүлсэн, машиныг хүлээж авсан зэргээс машины худалдах худалдан авах үнийг 8,0 сая төгрөгөөр тохирсон гэж үзэхээр байх ба, хариуцагчийг хариу тайлбарынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: Сонота 7 маркийн ******* ОРА дугаартай миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд ******* ОРА улсын дугаартай сонота 7 маркийн автомашиныг ******* өөрийн эзэмшилд шилжүүлэхдээ зарын дагуу холбогдож, харилцан тохиролцон, 8,0 сая төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж, машиныг авсан нөхцөл байдал нотлогдож байгаа.

Харин автомашины тээврийн хэрэгслийн шилжүүлгийг хийлгээгүй талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлд дээр дурьдсан бөгөөд *******ыг автомашиныг хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхээргүй байна.      

            Мөн 375 000 төгрөгийг ******* тайлбарлахдаа: ...миний машиныг ******* унаж яваад осол гаргасан бөгөөд даатгалаас 1 145 000 төгрөг миний дансанд шилжиж орж ирсэн нь үнэн. Энэ мөнгөнөөс 375 000 төгрөгийг нь миний машиныг осолд оруулаад урд хэсгийг нь засуулна гэж энэ мөнгийг авсан. Одоо даатгалын мөнгийг нь би даатгалын компанид нь буцааж өгнө гэсэн.

            ******* нь авто машиныг *******ад худалдсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээ *******ын нэр дээр шилжээгүйгээс даатгалын нөхөн олговор *******ийн дансанд оржээ. Даатгалын мөнгөний 375 000 төгрөгийг ******* нь *******-ад шилжүүлсэн талаар тайлбарласан бөгөөд, энэ мөнгийг *******аас буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.

            Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 100 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 142 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1., 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг тус тус баримтлан *******-г ******* ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******ийн ******* улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 100 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 142 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-ад олгосугай.    

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА