Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/00209

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021                     01                   25                                                                      184/ШШ2021/00209                                                               

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ñîíãèíîõàéðõàí äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿ã÷ Í.Áàò÷èìýã даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан Ханын материал 54б байрны 77 тоотод оршин суух, эрэгтэй, Улаан ямаат овогт Ганбаатарын Тэмүүжин /РД ГЮ96121112/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 байрлах. РД 5368138/-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай èðãýíèé õýðãèéã õянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал /РД СА96071908/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүнзул /ҮД 1491/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

                                            ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал шүүхэд гаргасан íýõýìæëýë болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаар захирамжаар Г.Тэмүүжингээс 81 628 414 төгрөг гаргуулан “Капитрон банк” ХХК-д олгохоор зохигчийн эвлэрлийг баталж, шийдвэрлэсэн байдаг.

Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Г.Тэмүүжингийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201049228 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоотод байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн бөгөөд 81 628 414 төгрөгийг 1 сарын дотор төлөх боломжгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар хураан авсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Даваадоржийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-220/36413 тоот мэдэгдлээр орон сууцыг шинжээч 96 014 600 төгрөгөөр үнэлсэн гэсэн мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мэдлээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагч “Капитрон банк” ХХК-иас үнийн санал аваагүй, шинжээч томилох тогтоолыг өмчлөгчид танилцуулаагүй, өмчлөгч, төлбөр авагч “Капитрон банк” ХХК-тай уулзаж, харилцан тохиролцуулах ажиллагааг хийлгүй шууд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн, өмчлөгчөөс үнийн санал авахдаа орон сууцны шинжээчээр тогтоосон үнэлгээг анхны дуудлага худалдаагаар 70 хувь, хоёр дахь дуудлага худалдаагаар 50  хувь бууруулах хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж өгөөгүйн улмаас өмчлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж, орон сууцыг минь хэт багаар үнэлсэнд маш их гомдолтой байна.

Хоёр дахь албадан дуудлага худалдааны дараа 81 628 414 төгрөгийн төлбөрийн шаардлагад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцаа 48 007 300 төгрөгийн төлбөрт өгөөд цаана нь 33 621 114 төгрөгийн төлбөртэй үлдэж байгаа юм байна.

Иймд зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул Г.Тэмүүжингийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201049228 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоотод байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 96 014 600 төгрөгөөр үнэлсэн хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүнзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаар захирамжаар Г.Тэмүүжингээс 81 628 414 төгрөгийг гаргуулан, “Капитрон банк” ХХК-д олгох, хариуцагч Г.Тэмүүжин үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоот хаягт байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу уг шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 184/ГХ2019/00349 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн тус газарт ирсэн.

Дээрх гүйцэтгэх хуудсыг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 20390081 дугаар тогтоолоор үүсгэж, гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч Г.Тэмүүжингийн өмчлөлийн СХД-ийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/ 54б байрны 77 тоот хаягт байрлах, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20390081/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20390081/5 дугаартай тогтоолоор хураан авч Г.Тэмүүжингийн төрсөн ээж Ц.Чимгээгийн хадгалалт хамгаалалтад үлдээсэн.

Хураасан барьцаа хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор тус газарт ирүүлэхийг төлбөр төлөгч Г.Тэмүүжинд 4-220/34140, 4-220/34917, төлбөр авагч “Капитрон банк” ХХК-д 4-220/34140 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч дурдсан хугацаанд төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч “Баян Модот” ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шинжээчээр томилж, шинжээч хөрөнгийн үнэлгээг 96 014 600 төгрөгөөр тогтоосон.

Уг үнэлгээний тайланг шинжээчээс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, төлбөр авагч “Капитрон банк” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 4-220/36412, төлбөр төлөгч Г.Тэмүүжинд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 4-220/36413 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно.

Төлбөр төлөгч хаягтаа байхгүй байсан тул үнийн санал авах албан бичгийг гэр бүлийн насанд хүрсэн хүнд мэдэгдлийг өгсөн. Төлбөр төлөгч үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг өгөх боломжтой байсан боловч өгөөгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилсон, зах зээлийн үнээс бага үнэлсэн гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Төлбөр төлөгч энэ хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул  төлбөр төлөгч Г.Тэмүүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          

Ø¿¿õ õóðàëäààíààð çохигчийн тайлбар, хавтаст хэрэгт öóãëàðñàí нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ íü:

 

Нэхэмжлэгч Г.Тэмүүжин нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаартай захирамжид “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар ...нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй Г.Тэмүүжинд холбогдох орон сууцны зээлийн 3002-2017/04 тоот гэрээг цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 81 628 414 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 3002-2017/04 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 81 628 414 төгрөгийг 2019 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай“ гэжээ.

/хх-ийн 32-33 дугаар тал/

 

Улмаар мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2019/03167 дугаартай захирамж гарч, мөн өдөр 349 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч Г.Тэмүүжингээс 81 628 414 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 353 250 төгрөгийг гаргуулан төлбөр авагч “Капитрон банк” ХХК-д олгох, хэрэв төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг маргаан бүхий нэхэмжлэгч Г.Тэмүүжингийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоот хаягт байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар заажээ.  

/хх-ийн 31 дүгээр тал/

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20390081 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллага үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Г.Тэмүүжинд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Г.Тэмүүжингийн эхнэр Ч.Будсүрэнд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт  заасантай нийцжээ.

/хх-ийн 36-37 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогчдод мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, мөн хуулийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх,  хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийх”-ээр тус тус заажээ.

 

Төлбөр төлөгч Г.Тэмүүжин нь шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул түүний өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Г.Тэмүүжингийн төрсөн ээж Ц.Чимгээд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насандл хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж зааснаар гардуулсан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийын 4-220/34917 дугаартай мэдэгдлийг Г.Тэмүүжингийн оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байх боловч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Капитрон банк” ХХК-д үнийн санал ирүүлэх мэдэгдлийг шуудангаар мөн өдөр хүргүүлсэн байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээч томилон тогтоолгох хүсэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байна.

/хх-ийн 41, 42, 43-44, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэжээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 8/488 дугаартай ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Баян-Модот” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор гаргаж ирүүлэхийг даалгаж, С.Цэвээнроломд 2020 оны 9 дүгээр  сарын 29-ний өдөр хууль сануулж, гарын үсэг зуруулжээ.

/хх-ийн 56, 58, 59 дүгээр тал/

 

“Баян-Модот” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбатын гарын үсэг бүхий 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ОС-20/10/01 дугаартай албан бичиг бүхий Хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 96 014 600 төгрөгөөр үнэлсэн байна.

/хх-ийн 61 дүгээр тал/

 

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, заалтыг мөрдлөгө болгох үүрэгтэй байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд” гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийг болон хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагыг, 6.1.2-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 9/488 дугаартай шинжээч томилох тогтоолоор ...төлбөр төлөгч Г.Тэмүүжингийн өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/ 54б байрны 77 тоот хаягт байршилтай, 68.86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцанд үнэлгээ тогтоохоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад С.Цэвээнролом уг үнэлгээг гаргасан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу томилогдсон этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Тодруулбал маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан С.Цэвээнролом нь шийдвэр гүйцэтгэгчээс томилогдсон “Баян-Модот” ХХК-ийн ажилтан мөн эсэх, уг компаниас түүнийг уг хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилсон эсэх нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Харин хавтас хэрэгт авагдсан “Баян модот” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 91 дугаартай “Итгэмжлэл” гэх баримтад “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/488 тоот тогтоолын дагуу, Иргэний тухай хуулийн 177 дахь заалтад заасан дуудлага худалдаанд хөндлөнгийн шинжээч буюу хөрөнгийн үнэлгээний компанийг тогтоол болон бусад баримт бичиг, хөрөнгийн үнэлгээний тайланд төлөөлж гарын үсэг зурах эрхийг хөрөнгийн үнэлгээчин С.Цэвээнролом /РД ЙЛ72061502/-д энэхүү итгэмжлэлийг олгож байна. Тус итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш  1 /нэг/ жилийн хугацаатай болно. Итгэмжлэл гаргасан гүйцэтгэх захирал Ч.Чинбат” гэжээ.

/хх-ийн 60 дугаар тал/

 

Дээрх итгэмжлэл гэх баримтаар тус “Баян модот” ХХК-ийг төлөөлөн дуудлага худалдаанд хөндлөнгийн шинжээч буюу компанийг төлөөлөн тогтоол, бусад бичиг баримт, хөрөнгийн үнэлгээний тайланд төлөөлж гарын үсэг зурах эрхийг С.Цэвээнроломд 1 жилийн хугацаатай олгосон байгаа нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилогдсон гэж үзэх боломжгүй байна.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т “шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэн, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Тэмүүжингийн төрсөн ээж Ц.Чимгээд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-220/30413 тоот  мэдэгдлээр мөн өдөр мэдэгдэн, шинжээчийн үнэлсэн үнэ болох 96 014 600 төгрөгийн үнэлгээг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг тус тус мэдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан 4-220/30413 дугаартай мэдэгдэл, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна.

/хх-ийн 62, 63 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Г.Тэмүүжин нь үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор шүүхэд гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.Тэмүүжингийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоот хаягт байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал аваагүй, харилцан тохиролцох ажиллагаа явуулаагүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй. 

 

Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тэмүүжинд олгох нь õóóëüä íèéöíý.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэгч Г.Тэмүүжингийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоот хаягт байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Тэмүүжингээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ