Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2021/00259

 

        2021 оны өдөр

  01 сар    28  р                                                18/ШШ2021/00259

 

    *******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД:/. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо, Их тойруу дүгээр байр, тоот

Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Хаяг: ******* дүүрэг, -р хороо, Үндсэн хуулийн гудамж

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгож, төлбөр төлөгч *******-ын хаягийг олж тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн нотариатын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот Нотариатын мэдэгдэх хуудсыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай” ******* тоот захирамжаар баталгаажуулан төлбөр төлөгч *******-оос 275,800,000 төгрөг гаргуулж, төлбөр авагч Б.Э-т олгохоор шийдвэрлэсэн. Дээрх нотариатын мэдэгдэх хуудсын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гуравдагч этгээд *******, төлбөр төлөгч ******* бидний өмчлөлийн эд хөрөнгө болох ******* дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу байрны  тоот хаягт байрлалтай 62.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55 2.2 дахь хэсэгт заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч үнэлгээ хийж үнэлгээг 98,500,000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээний дагуу албадан дуудлага худалдааг тус албанаас 2 удаа зохион байгуулсан боловч 2 дуудлага худалдаанд хоёуланд уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* нь төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж, оргон зайлсан бөгөөд түүний оршин суугaa хаяг тодорхойгүй байсны улмаас Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч *******.Ү-н төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6/529 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолоор төлбөр төлөгчийн оршин суугаа газар нь тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57. дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч *******-ын оршин суугаа хаяг, түүний өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг олж тогтоохыг эрэн сурвалжлах ажиллагаа хариуцсан ахлагч Х.О-д даалгаж, уг тогтоолын 2 дугаар заалтаар эрэн сурвалжлах ажиллагааны явцад төлбөр төлөгч, түүний хөрөнгийг олж тогтоосон даруйд шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй хэмээн тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ, 27.2.6-т төлбөр төлөгч иргэн, эсхүл төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, төлөөлөгч, тэдгээрийн эд хөрөнгийг эрэн сурвалжилж, олж тогтоох хүртэл хугацаанд хуулийн 27.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл төлбөр төлөгчөө эрэн сурвалжилж байх хугацаандаа төлбөр авагч Б.Э болон гуравдагч этгээд ******* надад худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулах тухай мэдэгдэл хүргүүлж, уг санал болгох хурлыг төлбөр төлөгч *******-г байлцуулахгүйгээр, хууль бусаар санал болгох хурлыг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.6 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн. *******өн гуравдагч этгээд ******* миний бие амьдран суугаа өөрийн орон гэр, эд хөрөнгийг төлбөр төлөгч *******-ын өр төлбөрт шинжээчийн тогтоосон үнээс хэт доогуур үнээр төлбөр төлөгч Б.Э-д шилжүүлэн өгөхөөр хүргүүлж байгаа мэдэгдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байхад үүнийг зөрчиж шинжээчийн тогтоосон үнээс доогуур үнээр, төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж байх хугацаанд түүнийг оролцуулахгүйгээр төлбөр авагчид миний амьдран суугаа орон гэр, эд хөрөнгийг шилжүүлэхээр шийдвэрлэж, мэдэгдэл хүргүүлж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. *******өн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан төлбөр авагч Б.Э-д төлбөр төлөгч *******-г эрэн сурвалжилж байх хугацаандаа төлбөр төлөх үүрэгтэй төлбөр төлөгч *******-г оролцуулахгүйгээр, хуулийн 27.2.6 дахь заалтыг зөрчиж, санал болох хурлыг зохион байгуулж, шинжээчийн тогтоосон үнээс доогуур үнээр Б.Э-д гуравдагч этгээд ******* миний орон гэрийг хууль бусаар шилжүүлэн өгөх ажиллагааг зохион байгуулж байгаад миний бие гомдолтой байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна, 1.2-т энэ хуулийн 1.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө, 1.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ, 1.-т шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 1.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно, 1.5-т мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, cap, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, cap, өдөр, цагийг тэмдэглэнэ, 1.5-т мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна, 1.7-д мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж, мэдэгдэх хуудсаар хүлээлгэж байгаа үүргийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлан өгнө гэж тус тус заасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж байх хугацаандаа төлбөр төлөгчийг оролцуулахгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр санал болгох хурлыг зохион байгуулсан, нөгөө талаас төлбөр авагч нь шинжээчийн тогтоосон үнээс доогуур үнээр гуравдагч этгээд миний амьдран суугаа орон сууцыг төлбөртөө суутган авах талаар хүсэлт ирүүлсэн, зөрүү үнийг гуравдагч этгээд надад төлөөгүй байхад орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл ирүүлж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн юм. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 98,500,000 төгрөгөөр үнэлсэн байхад төлбөр авагч 0,000,000 төгрөгөөр төлбөртөө суутган авах талаар хүсэлт ирүүлсэн байхад хууль бусаар орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл ирүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.3-т дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэснийг ноцтой зөрчиж, гуравдагч этгээд миний орон сууцыг төлбөр төлөгчид шилжүүлэн өгөхөөр мэдэгдэл хүргүүлсэн. Иймээс төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж байх хугацаанд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн санал болгох хурал болон Эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн дугаар хороо, Их тойруу, дүгээр байрны тоотод байрлах 62.29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 2-ний өдрийн 10 цагт сайн дураар султган чөлөөлж, дэслэгч *******-д хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн -177/2932 дүгээр мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, төлбөр төлөгч *******-г олж тогтоох хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Нотариатчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дүгээр мэдэгдэх хуудсаар *******-с 275,800,000 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэбилэгт олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч *******-д төлбөр төлөх мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул *******-ын дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн дугаар хороо, Их тойруу дүгээр байрны  тоотод байрлах, 62.29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан. Төлбөр төлөгч Ч.О-д үнийн санал өгөх тухай 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн /315, /3597 дугаартай мэдэгдлээр, өмчлөгч *******-д 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн /31, /3596 дугаар мэдэгдэл гардуулсан боловч талууд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн /319, /320, /32, /325 дугаар үнэлгээний мэдэгдлийг *******-д, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн /326, /327 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч *******-д гардуулсан. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/17 дугаартай тогтоол, /502 тоот мэдэгдлийг *******-д, гуравдагч этгээд *******-д 3/17 дугаар тогтоол, /5026, /5023 дугаар мэдэгдлийг гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн /17 дугаар тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн /7851 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч *******-д, /17 дугаар тогтоол, /7852, /7850 дугаар мэдэгдлийг 2020 оны дүгээр сарын 0-нд өмчлөгч *******-д мэдэгдсэн байна. Худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох тухай 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн /2012, *******, /13393, -177/2397, *******, -177/27832, -177/2802 тоот мэдэгдлийг гуравдагч этгээд *******-д, төлбөр төлөгч *******-д 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн /2015, -177/23500, -177/27830, тоот мэдэгдлийг гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг шинжээчийн үнэлгээгээр тооцон төлбөрт санал болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгож, төлбөр төлөгч *******-ын хаягийг олж тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч *******-г болон түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн  6/523 дугаар тогтоол 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гарсан, тогтоол гарснаас хойш ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр хуульд заасан байхад үргэлжлүүлэн явуулж байгаа нь хууль зөрчсөн гэж тайлбарлах бөгөөд, хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна. /хх-ийн 18/

Хан-Уул дүүргийн нотариатч /тамганы дугаар 325/-ийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 18/ШЗ2017/09256 дугаар захирамжаар ханган шийдвэрлэж, 18/ГХ2017/01082 дугаартай гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 5, 55, 57/

Дээр дурдсан нотариатын мэдэгдэх хуудас, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсаас үзэхэд төлбөр төлбөгч *******-оос 275,800,000 /хоёр зуун далан таван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж, төлбөр авагч Б.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгэээр сарын 18-ны өдрийн 17271301 тоот тогтоолоор төлбөр төлөгч *******-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 177/01 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн  дугаар хороо, Их тойруу,  дүгээр байрны тоот, 62,29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авчээ. /хх-ийн 6, 67/

Энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч *******, төлбөр төлөгч ******* нар байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгуулагаас явуулсан  хөрөнгө үнэлсэн, албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг ажиллагааний тухай мэдэгдэлийг  нэхэмжлэгч *******-д цаг тухайд нь мэдэгдэх хуудсаар хүргүүлж, танилцуулж байсан нь баримтаар нотлогддог. /хх-ийн 75, 116, 131, 133, 167/

Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “*******өнх-оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 78/

Хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ийн үнэлгээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн дугаар хороо, Их тойруу, дүгээр байрны  тоот, 62,29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,500,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд нэхэмжлэгч  үнэлгээний тухайд маргаагүй болно. /хх-ийн 86/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6, дүгээр зүйлийн .2.10 дахь хэсгүүдэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулахаар төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах арга хэмжээг авч болох, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, төлөөлөгч, тэдгээрийн эд хөрөнгийг эрэн сурвалжилж, олж тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг түдгэлзүүлэхээр зохицуулжээ.

Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч *******, нэхэмжлэгч ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг олж тогтоосон,  битүүмжлэн хураасан ба энэхүү ажиллагаа нь төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах тухай тогтоол гарахаас өмнө хийгдсэн ажиллагаа байна.

Төлбөр төлөгч *******-г болон түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн  6/523 дугаар тогтоолоос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр авагч Б.Э, төлбөр төлөгч *******, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч ******* нарт худалдан борлогдоогүй эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид санал болгох тухай 2020 оны 5 дугаар сарын 28, 2020 оны 6 дугаар сарын 17, 2020 оны 8 дугаар сарын , 11-ний өдрүүдэд тус тус мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мөн нэхэмжлэгч *******-д төлбөр төлөгч *******-д  ногдох хэсгийг төлснөөр дангаар өмчлөх эрх үүсэх боломжтойг дурджээ. /хх-ийн185-196/

Хэдийгээр нэхэмжлэгч үнэлгээгээр тогтоосон үнээс бага үнээр буюу  0,000,000 төгрөгөөр /98,500,000х=9,250,000/ төлбөр авагчид санал болгосон гэж маргасан ч шийдвэр гүйцтэгэх байгууллагаас тухайн үнийг санал болгоогүй, харин төлбөр авагчийн гаргасан санал байх бөгөөд уг үнээр төлбөр төлөгчид өгөх боломжгүй, хууль зөрчих талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч оршин суугаа хаягаа өөрчилсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлхийсэн, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түүнийг эрэн сурвалжилж байгаа нь өмнө олж тогтоосон, хураан авч, битүүмжилсэн хөрөнгийн тухайд хамаарахгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн хариуцагч НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны  8 дугаар сарын 18-ны өдрийн -177/2932 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох шаардлагад хамаарч байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6, дүгээр зүйлийн .2.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгож, төлбөр төлөгч *******-ын хаягийг олж тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.18 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийн 10,000 төгрөгийг улсын төсөвт үлдээж,  илүү төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн 10020090091 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ