Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/01250

 

 

 

М , М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2022/00450 дугаар шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/МА2022/00035 дугаар магадлалтай,

М , М нарын нэхэмжлэлтэй

Б , Х , Д  нарт холбогдох

М , М  нарыг Б ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, өвийг хүлээн авсанд тооцуулах, өвлүүлэгчийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт өвлөгдөх хэсэг болох М т ногдох 10,000,000 төгрөг, М д ногдох 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Д гаас гаргуулж, мөн хаягт орших хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгээс өөрт өвлөгдөх хэсэг болох М т ногдох 13,333,300 төгрөг, М д ногдох 13,333,300 төгрөгийг хариуцагч Д гаас гаргуулж, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Х ийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 38, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагч Д гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагч Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батзориг, хариуцагч Х , Д , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М , М нар нь хариуцагч Б , Х , Д  нарт холбогдуулан Б ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, өвийг хүлээн авсанд тооцуулах, өвлүүлэгчийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт өвлөгдөх хэсэг болох М т ногдох 10,000,000 төгрөг, М д ногдох 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Д гаас гаргуулж, мөн хаягт орших хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгээс өөрт өвлөгдөх хэсэг болох М т ногдох 13,333,300 төгрөг, М д ногдох 13,333,300 төгрөгийг хариуцагч Д гаас гаргуулж, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Х ийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 38, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2022/00450 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 531 дүгээр зүйлийн 531.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын М , М  нар нь өвлүүлэгч Б ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, М , М  нарын өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь Нийслэлийн тойргийн Нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулах, өвлүүлэгчийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 27б тоот хаягт орших улсын бүртгэлийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт өвлөгдөх хэсэг болох М т оногдох 10,000,000 төгрөг, М д оногдох 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Д гаас гаргуулж олгуулах, мөн хаягт оршин улсын бүртгэлийн Ү-1317004328 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгээс өөрт өвлөгдөх хэсэг болох М т оногдох 13,333,300 төгрөг, М д оногдох 13,333,300 төгрөгийг хариуцагч Д гаас гаргуулж олгуулах, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Х ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 38, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 620,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/МА2022/00035 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2022/000450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн тойргийн нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хариуцагч Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Х ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 0038 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 0038 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4, 532 дугаар зүйлийн 532.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М , М  нарыг хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоож, тэдгээрийн өв хүлээн авах хугацааг сунгаж, хариуцагч Д гаас өвлүүлэгч Б ын өвлөгдөх үл хөдлөх хөрөнгүүдээс өвлөгч М т 17,348,712 төгрөг, өвлөгч М д 17,348,712 төгрөг тус тус гаргуулсугай.” гэж,

2 дахь заалтыг “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б гээс 70,200 төгрөг, хариуцагч Д гаас 298,728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчилж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.07-ны өдрийн 00450 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.13-ны өдрийн 00035 дугаар магадлал, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.11-ний өдрийн 208/ШТ2022/00018 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр хянуулахаар гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлдог. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагддаг ба шүүх хөндлөнгөөс оролцох эрхгүй. Нэхэмжлэгч нар нь шүүхэд өв залгамжлах эрхийн талаар хамгийн эхэнд 1. Өвийг хүлээн авсанд тооцуулах, 2. Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Х ийн 2021.03.31-ний өдрийн 0038, 0039 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох гэсэн шаардлагыг гаргаж улмаар нэхэмжлэлийн шаарддагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байдаг. 1. Өвлүүлэгч Б ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох 2. Нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулах, 3. Өвлүүлэгчийн Сэлэнгэ, Сүхбаатар, 4-р баг, 4-р хэсэг, 027-Б тоот хаягт орших, Улсын бүртгэлийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт болон М т оногдох тус бүр 10 сая төгрөгийг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1317004328 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгээс өөрт болон М т оногдох тус бүр 13,333,300 төгрөгийг хариуцагч Д гаас гаргуулах гэсэн 5 шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нараас өв хүлээн авах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргасан учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулахаар гаргасан шаардлага дээр хариуцагч нараас өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох хүсэлт, өв хүлээн авах хүсэлт өөр өөр бөгөөд өвийн нэгдсэн программд тусдаа бүртгэгддэг, мөн өв нээгдсэн газрын нотариатад гаргах ёстой байсан талаар маргасан ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 531-р зүйлийн 531.1, Нотариатын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1, 43.1-т заасныг зөрчиж хүсэлтийг хүлээн авсан. Нотариатчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар хэдийгээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргасан боловч зохих газарт гаргаагүйн улмаас өв хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүх нь хөндлөнгөөс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад байхгүй “бусдын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нар нь өвлөх эрхээ эдлэх боломжгүй болсныг шүүх хүндэтгэх үзэх шалтгаанд тооцож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй, ийнхүү өв хүлээн авах хугацааг сунгаснаар нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах эрх үүснэ” гэж хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хугацааг сунгах талаар шаардлага гаргаагүй учраас анхан шатны шүүх дээр талуудын маргаж, мэтгэлцээгүй зүйл дээр дүгнэлт хийсэн нь зохигчдын мэтгэлцэх эрхийг ноцтойгоор хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь шийдвэрт /магадлалд/ нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүхэд хэргийг бүхэлд хянах эрх байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, хэлэлцэгдээгүй, маргаж, мэтгэлцээгүй зүйлд дүгнэлт өгөх эрх байхгүй учир хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нараас өв хүлээн авах хүсэлтээ хугацаанд гаргасан тул хүлээн авсанд тооцуулах үйл баримт дээрээ маргасан байхад давж заалдах шатны шүүх өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй, хугацааг хожимдуулсан гэж маргаж байгаа үйл баримтаас өөр дүгнэлтийг хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нар 2022.04.04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1. Өвлүүлэгч Б ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, 2. Нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулах, 3. Өвлүүлэгчийн Сэлэнгэ, Сүхбаатар, 4-р баг, 4-р хэсэг, 027-Б тоот хаягт орших, Улсын бүртгэлийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт болон Б  т оногдох тус бүр 10 сая төгрөгийг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1317004328 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгээс өөрт болон М т оногдох тус бүр 13,333,300 төгрөгийг хариуцагч Д гаас гаргуулах гэсэн 3 шаардлагаар нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн уг 3 шаардлагын эхний 2 нь үнэлж болохгүй шаардлага тул тус бүр 70,200 төгрөгийн, өвлөгдөх хөрөнгөөс Б  , Б   нар тус бүрдээ 23,333,300 төгрөгийг хариуцагч Д гаас гаруулахаар шаардлагад 274,616 төгрөг тус бүрдээ төлөх байтал тус бүрдээ 240,400 төгрөг төлсөн байна. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан мөртөө нэхэмжлэгч тус бүр 244,700 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө, мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т заасныг тус тус зөрчсөн байхад хянан хэлэлцсэн. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахдаа нийтдээ 620,600 төгрөг төлсөн учир нэхэмжлэлийн шаарддагаа бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа тохиолдолд шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир анх төлсөн 620,600 төгрөгийг төлөх ёстойгоос 489,400 төгрөг төлсөн нь дутуу буюу хуульд заасан журмыг баримтлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь шийдвэрт нөлөөлсөн болно. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоох” шаардлагын хувьд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81, 82.1.1-д зааснаар шүүгч дангаар шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх байтал шүүгч дангаар шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.11-ний өдрийн 208/ШТ2022/00018 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.13-ны өдрийн 208/МА2022/00035 дугаартай магадлалд техникийн алдаа гарсан гэж үзэн хянавал болон тогтоох хэсэгт залруулга хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123, 124 дүгээр зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргалаа. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан хэлэлцэн магадлалаа гаргаж, зохигчид гардан авсан. Хуулиар хэргийг эцэслэн шийдвэрлэж шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар зохицуулсан. Магадлалд залруулга хийх эрх хуулиар давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй, нөгөө талаар магадлалд залруулга хийж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш учраас давж заалдах шатны шүүхээс энэ талаар тогтоол гаргах нь хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол нь илт үндэслэл муутай бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгож, өөрчилж болдог тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан залруулга хийсэн магадлалыг хууль ёсны байх шаардлагыг зөрчиж нөлөөлсөн үзэж байна.

Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тухайд: Үүнд мөн нэхэмжлэлд байхгүй шаардлагаар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунган шийдвэрлэхдээ “бусдын буруутай үйл ажиллагааны улмаас өвлөх эрхээ эдлэх боломжгүй болсныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож, өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй” гэж хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэг нь хуульд заасан хугацааны дотор хүндээр өвдсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэлд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох шаардлага ч гаргаагүй, энэ талаар нотолсон ямар ч нотлох баримт байхгүй байхад хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй. Улсын Дээд шүүхийн тайлбараас дүгнэхэд бусдын буруутай ажиллагаа буюу нотариатч Б гийн мэргэжлийн алдаа гаргасан, хариуцлагагүй байдал нь хүндэтгэн үзэх үндэслэл биш, мөн нэхэмжлэгч нарын хууль мэдэхгүй байгаа хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргаж байгаа бол Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т зааснаар ... өв нээгдсэн газрын нотариатад гаргахаар заасныг мэдэхгүй нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэрэв тэд мэргэжлийн хүнд буюу нотариатчид хандсан гэж байгаа бол хуулийн дагуу зөвлөгөө үйлчилгээг үзүүлж чадаагүй нотариатч хариуцлага хүлээх ёстой. Мөн Давж заалдах шатны шүүхээс өв хүлээн авах хугацааг сунгасан тул өв хүлээн авах эрхтэй гэж үзэн Өвлүүлэгчийн Сэлэнгэ, Сүхбаатар, 4-р баг, 4-р хэсэг 027-Б тоот хаягт орших, Улсын бүртгэлийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1317004328 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 42,233,137 төгрөгөөр тооцон 3 өвлөгч тус бүрт тэнцүү хэмжээгээр буюу 14,077,713 төгрөгийн хөрөнгө хуваарилан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс уг шаардлагын тухайд нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах болон өв нээгдсэн газрын нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй тул тэднийг өвлөхөөс татгалзсан гэж үзэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгодог. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нараас маргасан үйл баримт дээр дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлсөн. Нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвлөх эрхийн хүсэлт гаргасан тул уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч нараас газрыг хүлээн авах хүсэлт гаргаагүй тул өвийг /газрыг/ хүлээн авахаас татгалзсан гэж үзэх тул оногдох хувь өгөх боломжгүй талаар тус тус маргасан. Давж заалдах шатны шүүхээс талуудын энэ маргаантай үйл баримт дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулах шаардлагын хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарыг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг өв нээгдсэн газрын буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нотариатад гаргахаар байсныг нотариатч Б д гаргасныг зохих байгууллагад гаргасан гэж үзэх боломжгүй тул өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ гэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг хэрэглэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Нотариатын үйлдэл хийх зааврын 8.9-д заасны дагуу 2020.03.28-ны /магадлалд сарыг буруу бичсэн/ өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг бүртгэх үйлдэл хийгээгүйгээс өөр өвлөгч Б.Болормаад өвлүүлэгчийн хөрөнгө шилжих эрх үүссэн, нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын өвлөх эрх зөрчигдсөн гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд нотариатын үйлдлийн төрлүүдийг заасан ба 25.1.4-т өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг заасан ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор заасан. Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хуулийн дагуу хийгдсэн эсэх дээр дүгнэлт хийсний эцэст тухайн хүсэлтийг бүртгэх бүртгэл хууль бус эсэх дээр дүгнэлт хийж хуулийг тайлбарлан хэрэглэж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангана. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нотариатч Б гийн хууль бус үйлдэл дээр хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Эцэст нь нотариатчийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоогдсон байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нотариатч Б  тухайн гэм хорыг арилгах үүрэгтэй. Нотариатч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар буруугүй гэдгээ нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байхад хариуцагч нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад түүнийг хариуцлагаас чөлөөлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нар хохирсон гэж үзэж байгаа бол нотариатчийн Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн хууль бус үйлдлээс нэхэмжлэгч нар хохирсон үйл баримт тогтоогдсон. Иймд Сэлэнгэ аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.07-ны өдрийн 00450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.11-ний өдрийн 208/ШТ2022/00018 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.13-ны өдрийн 00035 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:        

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч М , М нар хариуцагч Б , Х , Д  нарт холбогдуулан Б ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, өвийг хүлээн авсанд тооцуулах, өвлүүлэгчийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын М т ногдох 10,000,000 төгрөг, М д ногдох 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Д гаас гаргуулах, мөн хаягт орших хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс М т ногдох 13,333,300 төгрөг, М д ногдох 13,333,300 төгрөгийг хариуцагч Д гаас гаргуулах, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Х ийн 2021.03.31-ний өдрийн 38, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8. Харин Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022.09.13-ны өдрийн 208/МА2022/00035 дугаар магадлалаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М , М  нарыг хууль ёсны өвлөгч болохыг  тогтоож, тэдгээрийн өв хүлээн авах хугацааг сунгаж, хариуцагч Д гаас өвлүүлэгч Б ын өвлөгдөх үл хөдлөх хөрөнгүүдээс өвлөгч М т 14,077,713 төгрөг, өвлөгч М д 14,077,713 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарын өв залгамжлалын гэрчилгээ авах хүсэлтийг нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нотариатч Б гийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч 2022.10.11-ний өдрийн 208/ШТ2022/00018 дугаар тогтоолоор магадлалд залруулга хийж, нэхэмжлэгч тус бүрт олгох 14,077,713 төгрөгийг 17,348,712 төгрөг болгон өөрчилжээ.

9. Давж заалдах шатны шүүхийн энэ ажиллагаа буюу хуулийн хүчинтэй болсон магадлалд залруулга хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд үүний үр дагавар нь маргааны талаар давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргасан гэж үзэхийг ойлгомжгүй, тодорхой бус болгожээ. Ийм учраас хяналтын  шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

10. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хуульд заагаагүй ямар ч ажиллагааг явуулах эрхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх ямар магадлал гаргахыг тусгайлан заасан бөгөөд магадлалд залруулга хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Иймд магадлалд залруулга хийсэн давж заалдах шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн шинжийг агуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/МА2022/00035 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН