Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2022/00035

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2022/00035

 

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1*******8/ШШ2022/000*******50 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******, *******

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: өвлүүлэгч ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, Нийслэлийн тойргийн Нотариатч *******гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулах, өвлүүлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээс өвлөгдөх хэсгийг хариуцагч *******гаас гаргуулах, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 38, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч болон хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батзориг /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ:

1. Өв хүлээн авсныг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2.Нэхэмжлэгч *******, ******* бидний төрсөн аав Баяннамар-ын нь 2020 оны 3-р сарын 28-ний өдөр нас барж, хууль ёсны өвлөгч бид зохих журмын дагуу нас барснаас хойш нэг жилийн дотор буюу 2020 оны 7-р сарын 28-ний өдөр УБ, ХУД-н нотариат дээр очиж өв хүлээн авах хүсэлтээ гаргасан билээ. Бидний өв хүлээн авах хүсэлт ХУД-ийн тойргийн нотариатч *******гийн буруутай үйл ажиллагааны улмаас бүртгэгдээгүйн тул бидний төрсөн аавын дараах эхнэр *******-д аав ын нэг хүний өмчлөлд байсан Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, *******-р баг, *******-р хэсэг******* тоот хаягтай 510 мк газрыг №******* тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр, мөн хаягт байрлах эхнэр *******гийн хамт хамтран өмчлөл бүхий 96 мк хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг №******* тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч биднийг өв хүлээн авах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэх шалтгаанаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг ганц Дэмбэрэлийн Болормаад олгожээ. Нэхэмжлэгч бидний зүгээс хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан нь хавсралт баримтуудаар нотлогдох тул шүүхээс дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийн өвийг хүлээн авсанд тооцож, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн N2*******, №******* тоот өвлөх эрхийн гэрчилгээ буюу гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

 

1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

2. Хан-Уул дүүргийн нотариатч ******* би 2020 оны 07 сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг 03******* тоот бүртгэлд бүртгэж гэрчилсэн нь үнэн болно. Харин нотариатч миний хариуцлагагүй алдаа буюу Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд дээрх хүсэлтийг бүртгүүлээгүй үйлдлээс болж ын хууль ёсны өвлөгчид болох *******, ******* нарын эрх ашиг хохирсонд харамсаж байна. Иймд *******, ******* нарын өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Нотариатчдын танхимд бүртгүүлээгүй нотариатч ******* миний хууль бус эс үйлдэхүйг тогтоож, өвийг хүлээн авсанд тооцуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Уг нэхэмжлэлийн шаардлага нь: өвийг хүлээн авсанд тооцуулах гээд байна уу эсвэл өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гээд байна уу, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.

/МЭ6305221*******/-ны хууль ёсны өвлөгч ******* нь өвлөх хүсэлт гаргаснаар нотариатч ******* миний бие МУ-н Иргэний хуулийн 528-р зүйлийг баримтлан 038. 039 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үйлдсэн болно. Уг өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу холбогдох бүх материалыг бүрдүүлэн нэг бүрчлэн шалгаж тогтоож өөр хууль ёсны өвлөгчидийн талаар лавлагаа авахад байгаагүй учраас хүсэлт гаргасан хууль ёсны өвчлөгчид нь гэрчилгээг олгосон. Миний энэ үйлдэл нь хуулийн дагуу хийгдсэн болно.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь уг гаргасан нэхэмжлэлийн шаардлагандаа ХУД-ийн нотариатч *******гийн буруутай үйл ажиллагаанаас болж хууль ёсны өвлөгч бид нар өөрт ногдох хэсгээ өвлөж авч чадсангүй гэжээ. ХУД-ийн нотариатч *******гийн энэ үйлдэл нь манай байгууллагын лавлагаагаар давхар нотлогдож байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, буруутай этгээдээ өөрсдөө нэхэмжлэлийн шаардлаганд дурьдсан байна. Иймд миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. ...Нотариатын хуулийн дагуу нотариатч хуулийнхаа дагуу мэдээллийн системээс өөр өвлөгч байгаа эсэхийг шалгаж үзээд программд байхгүй, мэдээлэл авагдаагүй байсан тул надад өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу бичиж олгосон Тиймээс нотариатчийн үйлдэл зөв хийгдсэн юм.

Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1- дэх заалтаар нас барагчийн эхнэр гэж хамгийн түрүүнд бичигдсэн нь өвийг нэн тэргүүнд нас барагчийн баталгаатай эхнэр нь өвийг өвлөх эрхтэй гэж хуульчилсан байна. Иймд миний бие ******* би нэн тэргүүнд талийгаач нөхрийнхөө өвийг хүлээн авах эрхтэй хууль ёсны өвлөгч мөн.

Миний талийгаач нөхөр нь 2020 оны 03 сарын 28-ны өдөр нас нөгцсөн. Иргэний хуулийн 531-р зүйлийн 531.2 заасныг үндэслэн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн хойш 1 жил өнгөрсөн дараа олгоно гэсэн заалтаар 2021 оны 0******* сарын 27-ны өдөр буюу нэг жилийн дараа өвийн гэрчилгээ олгосон нь хуулийн дагуу олгогдсон бөгөөд хууль зөрчигдөөгүй юм.

Нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нар бичихдээ: өв хүлээн авах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэх шалтгаанаар өвлөх эрхийн гэрчилгээг ганц *******д олгосон байна гэжээ.

Намайг өв нээлгэх үед Мөнхдөл, Мөнхцэцэг нар огтоос хүсэлт гаргаагүй байсан. Гэтэл 2020 оны 07 сарын 28-ны өдөр УБ хот ХУД-ын нотариат дээр өв хүлээн авах хүсэлтээ гаргасан гэж бичсэн нь худал хуурмаг зүйл гэж үзэж байна.

... Би нэхэмжлэлийн шаардлагыг ч ойлгохгүй байна. Өв хүлээн авсныг тогтоолгох гэж ямар утгатай зүйл шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн ямар үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******50 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 531 дүгээр зүйлийн 531.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын *******, ******* нар нь өвлүүлэгч ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, *******, ******* нарын өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь Хан-Уул дүүргийн нотариатч *******гийн 2020 оны 03 сарын 28-ны өдөр нэгдсэн бүртгэлд бүртгээгүйн улмаас өвлөх эрхээ эдлэж чадаагүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулах, Өвлүүлэгчийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дүгээр баг, ******* дүгээр хэсэг, 276 тоот хаягт орших улсын бүртгэлийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт өвлөгдөх хэсэг болох *******т оногдох 10,000,000 төгрөг, *******д оногдох 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагч *******гаас гаргуулж олгуулах, мөн хаягт оршин улсын бүртгэлийн Ү-131700*******328 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгээс өөрт өвлөгдөх хэсэг болох ******* оногдох 13,333,300 төгрөг, *******д оногдох 13,333,300 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж олгуулах, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 38, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 620,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...1. Анхан шатны шүүх өв нээгдсэн цаг хугацаа, өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргах үед Монгол улс СОVID-19 цар тахалын улмаас хөл хорионы хязгаарлалтын дэглэмтэй байсан нөхцөл байдлыг шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй болон Иргэний хуулийн 528, 531 дүгээр зүйлүүдийг татгалзах журамд аль алиныг нь хамаатуулан буруу хэрэглэсэн, өв залгамжлах эрхээс татгалзах журмыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дээр дурдсанаар хариуцагч нарт холбогдуулан 5 шаардлага гаргаснаас Нэхэмжлэгч *******, ******* нар нь талийгаач ын төрсөн хүүхдүүд, ... болох нь төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар ... -аар тогтоогдож байх тул мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгч нар байна гэж эхний шаардлагыг хангасан дүгнэлт хийсэн хэрнээ ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, "... өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна хэмээн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт дүгнэсэн боловч бусад шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт хийгээгүй байгааг шүүхийн шийдвэр хууль бус болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйл нь Өв хүлээн авах болон өв хүлээн авахаас татгалзах журмыг, 531 дүгээр зүйл нь Өвлөх эрхийн гэрчилгээ олгох журмыг зохицуулсан хэм хэмжээнүүд билээ. Гэтэл Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын 2021 оны 07-р сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу Нийслэлийн тойргийн нотариатч *******д гаргасан хүсэлтийг "... өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг харъяалал зөрчиж Хан-Уул дүүргийн нотариатч *******д гаргасныг зохих байгууллага, этгээдэд гаргасан гэж үзэх боломжгүй тул ... өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх юм гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн дүгнэлт болжээ.

 

Нэхэмжлэгч нар хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авахаар хүсэлт гаргасан талаар нотлох баримт хэрэгт авагдсан, тухайн хүсэлтийг өөрт нь илэрхийлэн гаргасан болохыг Нотариатч ******* гэрчийн мэдүүлгээр болон хариуцагчаар өгсөн тайлбараар нотлосоор байхад Өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн нь нотлох баримтанд болон хуульд үндэслэхээс өөр байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх хурал дээр хариуцагч *******гийн талаас Нотариатч *******д гаргасан хүсэлт нь Өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлт байх тул өв хүлээн авах хүсэлт гаргасан гэж үзэхгүй гэж маргасаныг шүүх хүлээн авсан гэж үзэхээр байх боловч яагаад хариуцагчийн тайлбарыг хүлээн авах болсон, яагаад шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосныг тодорхой тайлбарлаагүй байх тул зохигчийн тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх" хуулийн шаардлагын хүрээнд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх тул нэхэмжлэгийн тайлбарыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсанд тооцохоор хуульчилсан байх ба Өвийг хүлээн авах хүсэлт гаргахдаа өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах өргөдөл гаргасан байхаар зохицуулжээ.

Хүсэлт гэдэг нь хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хүсэл зоригийн илэрхийллээ гадагш илэрхийлэн гаргахдаа тухайн этгээд амаар болон бодит үйлдлээр, тэр тусмаа бичгээр илэрхийлж болно. Өв хүлээн авах хүсэлт гаргахдаа буюу хүсэл зоригоо илэрхийлэхдээ бичгээр гаргахыг хуулиар шаардсан ба бичгээр гаргах хүсэлтээ илэрхийлэхдээ өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах өргөдөл гаргаж болохыг зөвшөөрсөн болохоос хамт амьдарч байгаагүй өвлөгчийг Өв хүлээн авах өргөдөл, болон Өвлөх эрхийн гэрчилгээ олгох өргөдөл гэх хоёр тусдаа өргөдөл гаргахыг хуулиар шаардаагүй байна.

Гэтэл шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "... өв хүлээн авах хүсэлтийн талаар хуульд тусгайлан харъяалал тогтоогоогүй байх тул аль ч нотариатад гаргаж болох юм" хэмээн нэхэмжлэгч нар өв хүлээн авах хүсэлтээ ХУДүүргийн нотариатч *******д гаргасаныг зөвтгөсөн хэрнээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасан зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол татгалзсанд тооцох хуулийн зохицуулалтаар өв хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэж хоорондоо зөрчилтэй, эсрэг тэсрэг дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гарах шалтгаан болжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэг нь хуульд заасан хугацаанд өөрт хамгийн ойрхон байгаа аль нэг Нотариат буюу, баг сумын Засаг даргад өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй тохиолдолд татгалзсанд тооцохоор тогтоосон болохоос заавал тогтоосон харъяалалын дагуу хүсэлт гаргахыг шаардаагүй болно.

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Нотариатчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар хэдийгээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасан боловч өв хүлээн авах боломжгүй болжээ хэмээн нэхэмжлэгч нарын өвийг хүлээн авахаас татгалзсан гэх үйл явдал нь тэдний хүсэл зоригоос хамаараагүй болохыг үнэн зөв дүгнэсэн байна. Гэвч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаас үзвэл өв хүлээн татгалзах нь өв залгамжлагчийн өөрийнх нь хүсэл зоригоос болон өөрийн нь идэвхигүй үйлдлээс шалтгаалахаар байхад Нэхэмжлэгч *******, ******* нар өвийг хүлээн авахаар хүсэлтээ бодитоор, идэвхитэй үйлдлээр илэрхийлсэн байхад Нотариатчийн буруутай үйлдлийн улмаас Өвийг хүлээн аваас татгалзсан гэж дүгнэсэн нь өв залгамжлагч нарын хүсэл зоригийг бусдын буруутай үйлдлийг ашиглан хязгаарлаж, Өвлөгч нарын төрсөн эцгийн үлдээсэн өвийг өв залгамжлахаар хуулиар тогтоосон хууль ёсны эрхийг нь зөрчсөн бүдүүлэг алдаа болно.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2 дэх хэсгээс харахад Нутаг дэвсгэрийн харьяаллаар өргөдөл гаргах тухай зохицуулалт нь өвийг хүлээн авахаар өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасны дараа, мөн өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа зөвхөн өвлөх эрхийн гэрчилгээ авах өргөдөл-ийг өв нээгдсэн газрын Нотариат буюу, баг сумын Засаг даргад гаргахаар тогтоосон байхад Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан журмаар гаргах өргөдлийг нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргасан байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан дүгнэлт болно.

Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч ******* нь 2021.03.31-ний өдөр *******, ******* тоот Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хавтаст хэргийн 31-р хуудаст авагдсан байгаа лавлагааны хариуг бодитоор аваагүй байж болзошгүй байна, Монголын Нотариатчдын Танхимын 2022.01.19-ний өдрийн 67 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ... 2021 оны 03 сарын 30-ны өдрийн лавлагааг шүүж үзэхэд тус лавлагаа олгосон тухай мэдээлэл байхгүй байна гэснээс үзвэл *******д гэрчилгээ олгоход саад болж болзошгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулахын тулд лавлагааны баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Хэрэв тийм бол Нотариатын тухай хуульд зааснаар Нотариатын үйлдэл хийхээс татгалзах, Нотариатын үйлдлийг түдгэлзүүлбэл зохих нөхцөл байдлыг зориуд нуун дарагдуулж гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл болно гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болгож тайлбар гаргасан. Гэтэл энэхүү шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан Монголын Нотариатчдын Танхимын ирүүлсэн нотлох баримт дүгнэлт хийгээгүйг хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргах шалтгаан болсон гэж үзэж байна.

Нэмж хэлэхэд өвлөгдөх хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа өвлөгдөх хөрөнгийг нийт 110,000,000 төгрөг буюу өвлүүлэгчийн дангаар өмчилж байсан Газарыг 30,000,000 төгрөг, хариуцагч *******тай хамтран өмчилж байсан Хувийн сууцыг 80,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэл гаргасан ба Үнэлгээгээр хөрөнгийн үнэлгээг дээрх үнэлгээнээс багаар тогтоосон тул үнэлгээг хүлээн зөвшөөрч шаардлагын хэмжээг багасгасан байхад, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад шүүх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгасан хэмжээгээр буцаан олгохгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон улсын тэмдэгтийн хураамж буцаан гаргуулах хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулсны дараа амаар шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа нэхэмжлэгч нарын өвлөх эрхээ алдсан нь нотариатчийн буруутай үйлдлээс шалтгаалсан тул учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулах боломжтой гэж тайлбарлаж байсан боловч шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт энэ талаар хийсэн дүгнэлт огт хийгээгүй, ТОГТООХ нь хэсэгт энэ талаарх шийдвэр огт тусгагдаагүй байна. Тиймээс анхан шатны шүүх хурлын бичлэгийг давж заалдах шатанд судлуулахыг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүх нь хуулийн ялгаатай хэм хэмжээнүүдийг ялгамжтай зөв хэрэглэж чадаагүй, өв хүлээн авах хүсэлт гаргах заавал бичгээр өргөдөл гаргасан байхыг шаардсан байгааг, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргахдаа заавал бичгээр гаргахыг шаардаагүй байгаа ялгаж дүгнэж чадаагүй, Нотариатын цахим сангийн бүртгэлд Өв хүлээн авах хүсэлтийг бүртгэхдээ Өв эрхийн гэрчилгээ авах хүсэлт гэх нэртэйгээр бүртгэхээр програмчлагдсаныг зохих ёсоор үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Шүүхээс зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлагыг орхигдуулжээ. Хэдийгээр өвлөгч нар Иргэний хуулийн 531-р зүйлд заасны дагуу өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг өвлүүлэгчийн оршин сууж байсан газрын нотариатад гаргахаар зохицуулсан боловч нотариатч миний бие өвлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах нь үйлчлүүлэгч нарын эрх ашигт бүрэн нийцсэн гэж үзэж байна. Учир нь нотариатын танхим өв хүлээн авах бүртгэлийн нэгдсэн мэдээлэл бүхий сүлжээтэй тул өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийг тойрог харгалзахгүй хүлээн авдаг. Энэ нь өвлөгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалсан үйлдэл болдог.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсэг буюу нотариатын үйлдлийн бурууг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь үндэслэл бүхий хуульд нийцсэн байхад шүүхээс үүнийг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй бопгож шийдсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүхээс хариуцагч өөрт ноогдох шаардлагыг зөвшөөрч байхад талууд өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийг хаана гаргасанд маргаагүй байхад шүүх санаачилгаараа үүнийг тогтоон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэт нэг талыг барих шийдвэрийн үндэслэл болсон тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-06-07 өдрийн № 1*******8/шш2022/00*******50 шийдвэрийн нотариаттай холбогдох хэсгийг магадлан нягталж өгнө үү гэв.

 

Хариуцагч *******гийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

... Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар бусдын эд хөрөнгө, эрх ашигт хохирол учруулсан этгээдийг хэлнэ гэж хуульчилсан. Энэ хэрэгт ******* ямар буруутай үйлдэл хийсэн юм бэ. ******* нь нэхэмжлэгч нарын өмнө ямар хариуцлагагүй үйлдэл хийсэн юм бэ. Энэ нв нотлогдоогүй. Өнөөдөр шүүхийн шийдвэрт юу гэж тусгагдсан бэ гэхээр ******* нотариатчийн хувьд хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь *******гийн хувьд нөхөр нь нас бараад, 1 жил өнгөрсний дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өв нээлгэх гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Холбогдох материалуудаа бүрдүүлээд өгсөн. Нотариатын танхимын бүртгэлд үзлэг хийж үзэхэд *******гаас өөр этгээд өв нээлгэх хүсэлт гаргаагүй байсан. Тиймээс нотариатч эрхийнхээ дагуу нотариатын үйлчилгээгээ хийж, өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгсөн байдаг. Энэ байдлаас болж ******* нь хууль ёсны дагуу өв залгамжлагч болсон. Тиймээс ******* нь хариуцагч биш гэдэг нь үүгээр нотлогдож байна гэв.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний үйлдсэн №038, №039 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан байдаг. №039 нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эд хөрөнгийг өвлүүлсэн байдаг. Үүнд өвлөх хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ авахыг хүссэн ямар нэгэн хүсэл байдаггүй. №038 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байдаг. Батсүрэн нотариатчийн хувьд хууль баримтлан ажиллах ёстой.

...Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өвлөх хүсэлтийг зохих байгууллагад гаргана гэсэн болохоос биш, өвлөх эрхийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг хаана ч хамаагүй гаргана гэсэн хуулийн заалт байхгүй. Нотариатын байгууллага үйл ажиллагаа явуулах зарчимдаа өвлөх эрхийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг аль ч нотариатад хийнэ. Өвлөх эрхийн гэрчилгээ эс хүссэн хүсэлтийг өв нээлгэх газрын нотариатад гаргана гэсэн хуулийн энэ заалтуудыг баримталж ажилладаг. Тиймээс өвлөх хүсэлтийг гаргасан бол аль ч нотариат хүлээж аваад, тэрийг бүртгэх ёстой. Гэтэл энэ хүн өвлөх эрхийн гэрчилгээ хүссэн гэж буруу хүсэлт бүртгэсэн тул өвийн бүртгэлд ороогүй. Иймд анхан шатны шүүх хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүрд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-д зааснаар үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэдийгээр шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эрх зүйн дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч нар нь өвлүүлэгч ын өвлөгчийн хувьд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан боловч Хан-Уул дүүргийн нотариатч *******гийн 2020 оны 03 сарын 28-ны өдөр нэгдсэн бүртгэлд бүртгээгүйн улмаас өвлөх эрхээ эдэлж чадаагүй, улмаар Сэлэнгэ аймгийн нотариатч ******* өөр өвлөгч бүртгэгдээгүй гэсэн үндэслэлээр өвлүүлэгчийн эхнэр *******д гэрчилгээ олгож, өвлүүлэгчийн хөрөнгө ганцхан өвлөгч *******д шилжсэн тул нотариатч *******гийн үйлдлийг гэм буруутайд тооцох, нотариатч *******ийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухайн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хэрэгт хариуцагчаар өвлөгч *******г татан оролцуулах, нэхэмжлэлийн шаардлагаа өвлүүлэгч ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, хариуцагч *******гаас өвлүүлэгчийн хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулах гэж тус тус нэмэгдүүлсэн байна.

Хэргийн хариуцагч нотариатч ******* нь нотариатын үйлдэл хийсэн боловч бүртгэлийн нэгдсэн санд энэ тухай мэдээлэл хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн,

-хариуцагч ******* нэхэмжлэгч нар нь өвлүүлэгч ын төрсөн хүүхдүүд мөн боловч хууль заасан хугацаанд өв хүлээн авах талаар хүсэлт гаргаагүй тул татгалзсан гэж өвийг хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

-хариуцагч нотариатч ******* нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.

 

*******.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нар нь өвлүүлэгч ын хууль ёсны өвлөгч нар мөн боловч хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

5. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийн зохих заалтыг буруу тайлбарласан, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтээ тогтоох хэсгээрээ үгүйсгэсэн, үндэслэх, тогтоох хэсэг эрс зөрүүтэй бичигдсэн нь тус тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарласан.

 

6. Хэргийг судлан үзвэл: нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нас барснаар тухайн өдрөөс Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т зааснаар түүний өв нээгдсэн байна.

Талийгаач нь нас барахынхаа өмнө эхнэр *******тай хамт амьдарч байсан бөгөөд түүний төрсөн хүүхдүүд болох *******, ******* нар нь тус тусдаа амьдарч байжээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нотариатч *******д гаргасан байх ба нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 07 сарын 28-ны өдөр олгосон атлаа өвийн нэгдсэн цахим санд энэ тухай мэдээлэл оруулаагүй байна.

2021 оны 03 сарын 31-ний өдөр талийгаачийн эхнэр болох ******* нь Сэлэнгэ аймгийн нотариатч *******д өвлөх эрхийн гэрчилгээ авах талаар хүсэлт гаргасан байх ба өвийн цахим мэдээллийн санд өөр өвлөгч бүртгэгдээгүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй тул бусад өвлөгч нар нь өвөөс татгалзсан гэж үзэн 2021 оны 03 сарын 31-ний өдөр өвлүүлэгчийн эхнэр *******д Өвлөх эрхийг гэрчилгээг олгосноор өвлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгүүдийг дангаар өвлөсөн байна.

Өвлүүлэгчийн хөрөнгийг эхнэр *******д шилжсэнээр бусад өвлөгч нар өвлөх эрхийн талаар маргажээ.

 

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дараах дүгнэлтийн хийж байна.

 

7.1 Нийслэлийн тойргийн нотариатч *******гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох тухай шаардлагыг хувьд:

Нотариатч нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар баримтлах үүрэгтэй бөгөөд Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.9-д заасан өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийг олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна гэж заасан.

Гэтэл Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч ******* нь нэхэмжлэгч *******, ******* нарын 2020 оны 03 сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гэрчилсэн атлаа Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд дээрхи хүсэлтийг бүртгэх үйлдэл хийгээгүйгээс өөр өвлөгч болох *******д өвлүүлэгчийн хөрөнгө шилжих эрх үүссэн байх ба энэхүү нотариатч *******гийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын өвлөх эрх ноцтойгоор зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоож байх тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч *******гийн Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-т зааснаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учруулсан гэж үзнэ.

 

7.2 Сэлэнгэ аймгийн нотариатч *******ийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын хувьд:

Талийгаач нь эхнэр *******тай хамт амьдарч байсан ба 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нас баржээ. Талийгаачийн төрсөн хүүхдүүд болох охин *******, хүү ******* нар нь тухайн үед тусдаа амьдарч байсан боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач ын хууль ёсны өвлөгч нар бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь талийгаач ын хууль ёсны өвлөгч бөгөөд 2020 оны 03 сарын 28-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч *******д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргасан боловч нотариатч нь дээрхи хүсэлтийг гэрчилсэн атлаа Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд дээрхи хүсэлтийг бүртгэх үйлдэл хийгээгүй байна.

Талийгаачийн эхнэр ******* нь 2021 оны 03 сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаснаар нотариатч тухайн хүсэлтийг хүлээн авч гэрчилсэн ба бусад өвлөгчид өвлөх эрхийг гэрчилгээ авах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэсэн үндэслэлээр хууль ёсны бусад өвлөгчийг өв хүлээн авахаас татгалзсанд тооцон Өвлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээ олгожээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч ******* Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд өвлөгч *******, ******* нарын хүсэлтийг бүртгээгүйн улмаас өвийн нэгдсэн сангийн бүртгэлээс зохих лавлагааг авахад нэхэмжлэгч нарт бүртгэл хийгдээгүй байсан тул хариуцагч *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар өвлүүлэгчээс тусдаа амьдарч байсан, өвлөгчид нэг жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, нотариатад хүсэлт гаргаагүй бол өвийг хүлээн авахаас татгалзсанд тооцох тул хариуцагч ******* нь өөр бусад өвлөгч байгаа эсэхийг нягтлан шалгах, нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй юм.

Иймд хариуцагч *******ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн ******* дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, хариуцагч *******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

7.3 Өвлүүлэгч ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, өв хүлээн авсанд тооцуулах тухай шаардлагын хувьд:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан тул талийгаач ын эхнэр *******, түүний төрсөн хүүхэд охин *******, хүү ******* нар нь хууль ёсны өвлөгч мөн.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2. Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч *******, ******* нар нь өв хүлээн авах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч *******д гаргасан боловч тухайн хүсэлтийг хүлээн авсан атлаа хуульд заасан үүргээ хариуцагч ******* биелүүлээгүйгээс өвөөс татгалзсан гэх үндэслэл болжээ.

Ийнхүү бусдын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нар нь өвлөх эрхээ эдлэх боломжгүй болсныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.*******-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй байна.

Ийнхүү өв хүлээн авах хугацааг сунгаснаар нэхэмжлэгч *******, ******* нар нь өв хүлээн авах эрх үүснэ.

 

7.*******. Хариуцагч *******гаас өвлүүлэгчийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөөс /орон сууц/ оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын хувьд:

Талийгаач нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дүгээр баг, ******* дүгээр хэсэг, 276 тоот хаягт хаягт улсын бүртгэлийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-131700*******328 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг эхнэр *******тай хамтран өмчилдөг болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх ба Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т зааснаар тухайн хөрөнгүүд нь өвлөгдөгч нарт өвлөгдөхөөр байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар өвлүүлэгч ын хууль ёсны өвлөгч нар тухайн хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч *******гийн хууль бус үйлдлийн улмаас Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч ******* өвлөх эрхийг олгосноор өвлүүлэгчийн эд хөрөнгүүд хариуцагч /нэг өвлөгч/ *******д шилжсэн тул бусад өвлөгч болох *******, ******* нарт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.*******-т ...бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй. зааснаар хариуцагч *******д шилжсэн өвлүүлэгчийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрх үүссэн тул нэхэмжлэгч *******, ******* нарын энэхүү шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр шүүх өвлүүлэгч ын өвлөгдөх үл хөдлөх хөрөнгүүдэд эд хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-аар үнэлгээ тогтоолгосон байна.

Тус үнэлгээний тайлангаар улсын бүртгэлийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 15.*******27.500 төгрөгөөр улсын бүртгэлийн Ү-131700*******328 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг 73.237.273 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул дээрхи тайланг үндэслэн өвлөгчийн хөрөнгөөс өвлөгч тус бүрд оногдох хэсгийг тодорхойлох боломжтой гэж үзлээ.

Өвлүүлэгч нь улсын бүртгэлийн Г-1317002081 дугаарт бүртгэгдсэн 510 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 15.*******27.500 төгрөгийн үнэлгээ бүхий газрыг дангаар өмчилдөг тул тухайн хөрөнгийг өвлөгдөх хөрөнгийг 15,*******27,500 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-131700*******328 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц нь хоёр хүний өмчөөр бүртгэгдсэн байх ба өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөд орон сууцны 50 хувь буюу /73.237.273 : 2= 36.618.637/ 36.618.637 төгрөгөөр тооцон өвлөгдөх хөрөнгийг хэмжээг тодорхойлох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ. гэж заасны дагуу өвлүүлэгч ын /газар 15.*******27.500 төгрөг, орон сууцны 50 хувь буюу 36.618.637 төгрөг/ өвлөгдөх нийт хөрөнгийг *******2.233.137 төгрөгөөр тооцон өвлөгч эхнэр *******, охин *******, хүү ******* нарт өвөөс ногдох хэсгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүрт 1*******.077.713 төгрөгийн хөрөнгө хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.*******-т зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгүүд хариуцагч /нэг өвлөгч/ *******д шилжсэн тул хариуцагч *******гаас нэхэмжлэгч *******, ******* нарт өвлөгдөх хөрөнгөөс тус бүрт 1*******.077.713 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч нарын шаардлагын заримыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1*******8/ШШ2022/000*******50 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.3, Нотариатын тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн тойргийн нотариатч *******гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хариуцагч Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн ******* дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, ******* дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.*******, 532 дугаар зүйлийн 532.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарыг хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоож, тэдгээрийн өв хүлээн авах хугацааг сунгаж, хариуцагч *******гаас өвлүүлэгч ын өвлөгдөх үл хөдлөх хөрөнгүүдээс өвлөгч *******т 1*******.077.713 төгрөг, өвлөгч *******д 1*******.077.713 төгрөг тус тус гаргуулсугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 70.200 төгрөг, хариуцагч *******гаас 298.728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.*******-т зааснаар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн *******89.*******00 төгрөг, хариуцагч *******гээс төлсөн 70.200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН