Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 0141

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

улсын яллагч: Ж.Энхжаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч :Ж.Хандсүрэн

шүүгдэгч: Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цахиур овогт  Бат-Очирын Даваадоржид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201624001038 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Цахиур овогт  Бат-Очирын Даваадорж,1988 оны 6дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл  аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой,төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15-14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Үерийн 0-05 тоотод амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, РД:РХ88061317,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Даваадорж нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн замд Х.Ганчимэгийн эзэмшлийн HR-V  маркийн 37-71 УНА дугаартай автомашиныг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно, а/.Согтууруулах үндааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 1.5-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс онхолдож Х.Ганчимэгт 3.460.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугатаасан

          Дээрх хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдаж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба хэрэгт яллах дүгнэлт үйлдэж байх үед буюу 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын шатнаас оргон зайлсхийсэн  гэмт хэрэгт  тус тус  холбогджээ.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

        Шүүгдэгч  Б.Даваадорж   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв

 Шүүгдэгч Б.Даваадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Х.Ганчимэгийн эзэмшлийн 37-71 УНА дугаартай НR-V маркын автомашиныг жолоодоод үеэл ах Гантулгын хамтаар зүүнээс баруун тийшээгээ Дарь-Эхээс автобусны буудал орохоор дунд зэргийн хурдтай явж байхад миний урдуур нэг нохой зам хөндлөн гараад ирэхээр нь тоормос гишгээд зүүн тийшээгээ жолоогоо дарахад урдаас машин ороод ирэхээр нь буцаагаад баруун гар тийшээгээ жолоогоо огцом дараад замын хажуу талын хашлага мөргөөд онхолдсон. Тэгээд машин дөрвөн дугуйн дээрээ зогссон байсан. Гантулга ах дуугарахгүй байхаар нь бос бос гэхэд байж бай гэхээр нь босооч гэхэд чи яваач гэхээр нь би машинаасаа буугаад 103 луу утсаараа дуудлага өгсөн. Намайг байж байхад замын цагдаа ирэхээр нь айсандаа зугтааж байгаад баригдсан гэжээ. /

      Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-н 7-9/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал/ хх-н 10-11/тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл/ хх-н 12-

   Х.Ганчимэг,Б.Мөнхбат, Б.Даваадорж нараас асууж авсан тайлбарууд /хх-н 14-16/

           Иргэний нэхэмжлэгч Х.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 02-ны орой 20.00 цаг өнгөрч байхад хамт ажиллаж байсан Бат-Очир овогтой Даваадорж манай төрсөн дүү түлэгдчихсэн Налайх явах хэрэгтэй болчихлоо та машинаа өгөөч гэж гуйхаар нь би өөрийнхөө эзэмшлийн 37-71 УНА дугаартай авто машиныг өгөөд явуулсан. Машиныг авч явахдаа ганцаараа байсан. Тэр өдөр авч яваад оройдоо авчирч өгөөгүй. Маргааш өглөө нь би Даваадорж руу утсаар залгаад хаана явна гэж асуухад манай дүү түлэгдэлтээ даалгүй нас барчихлаа гэж хэлсэн. Өдөр 11.00 цагийн орчимд Даваадорж над руу утсаар залгаад 250.000 төгрөг зээлээч гэхээр нь 250.000 төгрөг дансанд нь хийж өгсөн. Өдөр 13.30 цагийн орчимд Замын цагдаагийн газраас над руу утсаар залгаад таны эзэмшлийн машиныг хоёр согтуу залуу барьж яваад Дарь-Эхийн замд онхолдуулсан байна гэхээр нь осол болсон газарт явж очиход машин онхолдсон байдалтай их эвдрэлтэй зам дээр байсан. Машин дотор хүн байгаагүй. Даваадоржийг зугтаагаад явсан, хамт явсан хүнийг түргэн ирээд аваад явсан гэж хэлж байсан. Айлын хашаа руу зугтаагаад явсан гээд цагдаа нар араас нь яваад Даваадоржийг барьж авчирсан. Даваадорж нь их согтуу байсан. Машиныг тэр өдрөө журмын хашаанд хийгээд 5 хоногийн дараа би машиныг гаргаж аваад 2.0 сая төгрөгөөр зарсан гэжээ.  /хх-н 17-18/

       Иргэний нэхэмжлэгч Х.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Осол гарсанаас хойш буюу 2015 оны 10 дугаар сарын 25-ны үед байхаа Б.Даваадорж надтай утсаар нэг удаа ярьсан түүнээс хойш огт утсаар холбогдоогүй, уулзаагүй байна. Би ганц хоёр удаа түүний 88-тай нэг дугаар луу залгаж үзсэн холбогдох боломжгүй гээд байдаг юм байлаа. Би сүүлдээ түүний дугаарыг ч мартсан. Б.Даваадорж нь өөрөө ирээд уулзаад учраа олбол болох л байх. Гэхдээ тэр хүн чинь хаана байгаа нь тодорхойгүй байгаа болохоор хэцүүл юм гэжээ. /хх-ийн 153/

      Гэрч Я.Бат-Очир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Даваадоржийн төрсөн эцэг юм. Би хүүхэдтэйгээ хамгийн сүүлд намар уулзсан.  Осол гарсан талаар бол сонссон. Би гэрчээр байцаалт өгөхгүй гэжээ.  /хх-н 22/

 Гэрч Б.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Одоо өдрийг нь санахгүй байна. Дэд ахлагч Дашчийрэвийн хамтаар ажил үүргээ гүйцэтгээд явж байхад Ганц худгийн орчим замд нэг машин онхолдсон байна гэсэн дуудлага ирэхээр нь бид хоёр осол болсон газарт явж очсон. Очиход Хонда маркийн авто машин замаас гарч онхолдоод 4 дугуйн дээрээ босоод зогссон байсан. Шалгахад их хэмжээний архи үнэртэж байсан. Тэр хавьд явсан хүмүүс жолооч нь машинаасаа буугаад зугтаагаад явчихсан гэхээр нь гудамжаар самналт хийгээд явж байхад бор ноосон цамцтай өндөр залуу гэнэт гудамжнаас бид нарыг хараад зугтаахаар нь араас нь хөөж очоод барьж авахад согтуу байсан. Тэгээд машин дээрээ авчираад машин дотроо суулгаад байж байхад түргэн ирсэн. Тэгээд жолоочтой хамт гарахад нөгөө жолооч гэх залуу дахиад зугтаахаар нь хөөж очоод барьж аваад шууд эрүүлжүүлэхээр авч явахад манай жижүүрийн бүрэлдэхүүн тааралдахаар нь онхолдсон машиныг жолоодож явсан жолооч нь энэ залуу гэж хэлээд согтуурал шалгах багажаар согтуурлыг нь шалгачихаад шууд эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-ийн 24/

     Гэрч Т.Дашчийрэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Тухайн өдөр ахлах ахлах Б.Мөнхбатын хамт үүрэг гүйцэтгээд байж байхад өдөр 13.00 цагийн орчимд Дарь-Эхийн хуучин ганц худгийн орчимд машин онхолдсон машинд жолоочоос гадна нэг хүн байна жолооч нь согтуу байна гэсэн дуудлага ирсэний дагуу Б.Мөнхбат бид хоёр яаралтай осол хэргийн газарт очсон. Хэргийн газарт очиход Хонда маркийн автомашин 4 дугуйн дээрээ жолоочийн сандал дээр хүн байхгүй, жолоочийн хажуу талын сандал дээр 1 согтуу залуу байсан. Тэр хавьд байсан хүмүүс сая жолооч нь байсан зугтаачихлаа гэж явсан зүг рүү нь заахаар нь бид хоёр араас нь яваад  жалганаас олж авчирсан. Тэгээд эргээд ирэхэд түргэн ирчихсэн машин доторхи хүнийг үзэж байсан. Бид хоёр жолоочийг эрүүлжүүлэхэд аваачиж өгсөн. Жолооч болон машинд байсан хүн хоёр их согтуу байсан. Осол хэргийн газарт жолооч байгаагүй тэрээр зугтаачихсан байсан. Машин бол нилээн эвдэрсэн байсан. Жолоочид ямар нэгэн баримт  жолооны үнэмлэх байгаагүй. Жолоочийг нэг удаа барьж авчирсан гэтэл дахин нэг удаа зугтаасан. Тухайн үед согтуурал шалгах багаж үлээхгүй байсан гэжээ. /хх-н 25-26/

Гэрч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2015 оны 10 дугаар сарын эхээр би өөрийнхөө эзэмшлийн автомашиныг жолоодоод зүүнээс баруун тийшээгээ Дарь-Эхээс 100 айл орохоор өдөр 13.00 цагийн орчимд явж байхад миний хажуу талаар Хонда маркийн автомашин гүйцэж түрүүлээд нилээд хурдтай яваад замын хажуу талын хашлага мөргөөд цаашаагаа нэг хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Би тухайн үед зогсоход машины жолооч гэх залуу машинаасаа ганцаараа буугаад зугтаасан. Би машин дээр явж очиход машинд жолоочийн хажуу талын сандал дээр нэг согтуу эрэгтэй хүн байсан. Тэр хүн согтуу ухаангүй байсан гэжээ. /хх-ийн 33/

           Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Сар өдрийг сайн санахгүй байна. Би Дарь-Эхэд эгчийнхээ гадаа машинаа угаагаад зогсож байхад цагаан өнгийн НR-V маркын  машин зүүнээс их хурдтай орж ирээд эргэлттэй хэсэг дээр чигээрээ яваад замын хашлага мөргөөд замаас гарч онхолдоод дөрвөн дугуйн дээрээ зогссон. Машинд жолоочоос гадна нэг зорчигч байсан. Жолооч нь машинаас буугаад хамт явсан хүн дээрээ очоод татсан боловч нөгөө хүн нь босохгүй байсан. Би гар утсаараа шууд цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа ирэх үед нөгөө машины жолооч зугтаасан. Замын цагдаа араас нь хөөж барьж авчираад машиндаа суулгасан. Түргэн ирээд машинд сууж байсан залууг аваад явсан. Түргэн ирэх үеэр машины жолооч дахин зугтаасан боловч цагдаа нар дахин барьж авсан гэжээ. /хх-ийн 35/

         Гэрч Б.Үнэнжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би өөрөө нялх хүүхэдтэй  учраас өөрийн ах Б.Даваадоржийг хайгаад яваад байж чадаагүй. Миний ах Б.Даваадорж нь зам тээврийн осол хэрэгт холбогдоод хохирлын мөнгөө олохоор Төв аймгийн Заамар суманд хувиараа алт олборлож байна гэж хааяа утсаар миний 99877035 дугаар луу өөрийнхөө барьдаг 99988272 дугаартай утсаараа ярьдаг байсан. Би ахыг утсаар ярих болгонд нь та цагдаа дээр ирээд асуудлаа дуусгаач над руу цагдаагаас  байнга яриад байх юм гэж хэлдэг байсан гэжээ. /хх-ийн 172/

Гэрч Д.Ганчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Даваадоржийн төрсөн дүү Б.Үнэнжаргалын нөхөр нь байгаа юм. Манай хүргэн ах Б.Даваадоржид албан ёсны оршин суух хаяг байхгүй. Б.Даваадорж нь Улаанбаатар хотод ирэхээрээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо үерийн 0-05 тоотод эцэг эх дээрээ л ирдэг юм. Би эхнэр Үнэнжаргалын хамт 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтанд хүргэн ах Б.Даваадоржийг авсан. Даалтанд авсанаас хойш би хүргэн ахтай уулзалдаагүй, хөдөө орон нутагт сангийн ажил хийж байгаад ирсэн юм. Над руу цагдаа болон прокурорын газраас нэг нэг удаа ярьсан. Би өөрөө хөдөө ажиллаж байсан болохоор эхнэр Үнэнжаргал руу утсаар ярьж над руу цагдаа болон прокурорын байгууллагаас залгаад байна гэж хэлсэн. Гэтэл би ч гэсэн хаана байгааг нь мэдэхгүй байна гэж байсан. Би эхнэр Үнэнжаргалтай амьдраагүй 1 жил болж байна гэжээ. /хх-н 176-177/

            Гэрч С.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Б.Даваадоржийг тээврийн прокурорын газарт ирүүлэх талаар 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өөрийн гар утаснаас Б.Даваадоржийн хэрэгт шалгагдаж байхдаа тэмдэглүүлсэн 88712151 дугаар луу холбогдож түүнтэй ярьсан. Б.Даваадорж ярихдаа Баянхонгорт байна надад унааны мөнгө олдохгүй байна би 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гэхэд унааны мөнгө олоод очно гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ирэхгүй болохоор нь өмнө ярьсан дугаар луу залгахад Б.Даваадорж нь өөрөө утсаа аваад би эндээс хохирлын мөнгөө олоод очмоор байна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр дахин залгахад холбогдох боломжгүй байсан Мөн өдөр батлан даагч Үнэнжаргалтай ярьж асуухад би мэдэхгүй очиж чадахгүй гэсэн хариулт өгсөн гэжээ. /хх-ийн 178/

Гэрч Ж.Билэгмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Б.Даваадоржтой 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр анх танилцаад түүнээс хойш үерхэж эхэлсэн ба би жирэмсэн болж 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү төрүүлсэн. Намайг жирэмсэн байхад бид хоёр муудалцаад хоёр тийшээ салсан. Хамгийн сүүлд Даваадорж над руу 2016 оны 04 дүгээр сард нэг удаа холбогдож ярьж байсан ба түүнээс хойш нэг ч удаа залгаагүй уулзаагүй. Даваадорж уг нь даруухан нээлттэй зантай хүн байгаа юм. Хааяа архи уудаг юм. Би үерхээд нэг их удаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Надтай үерхэж байхдаа нэг л удаа архи уусан гэжээ.  /хх-н 183-185/

Шүүх сэтгэц гэм судлалын 91 тоот дүгнэлтэд:

1.Б.Даваадорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.Б.Даваадорж нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.Б.Даваадорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4.Б.Даваадорж нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

5.Б.Даваадорж нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

6.Б.Даваадорж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

7.Б.Даваадорж нь эрүүгийн хэрэг хүлээх чадвартай байна гэжээ.  /хх-н 188-189/

      Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол/хх-н 37/

Ашидбилгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээнийтайлан /хх-н 38-45/

 Гэмтэл согог судлалын үндэсний статистик тандалт судалгааны албаны тодорхойлолт /хх-н 47/

    Шинжээч томилж шинжилгээхийлгэх тогтоол /хх-н 48/

              2015.11.22-ны өдрийн  Техникийн шинжээчийн 763 дүгнэлтэд:   37-71 УНА дугаартай НR-V маркын авто машины жолооч Б.Даваадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а/согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмлэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэжээ. /хх-ийн 49/

    Шинжээчийн дүгнэлтийг хохирогч, нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарт танилцуулсан тэмдэглэл/хх-н 50-51/

    Б.Даваадоржийг Д.Ганчулуун,Б.Үнэнжаргал нарын батлан даалтадөгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол/хх-н 52-54/

Б.Даваадоржийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл,яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-55-59/ урьд сонсгосон ял дээр нэмж ял сонсгох тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 191-194/

Б.Даваадоржийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 78/, Б.Даваадоржийн захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай материал /хх-н 63-77/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 80-83/зэрэг болно.

            Б.Даваадорж нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн замд Х.Ганчимэгийн эзэмшлийн HR-V  маркийн 37-71 УНА дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно, а/. Согтууруулах үндааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөн дүрмийн 1.5-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс онхолдож Х.Ганчимэгийн тээврийн хэрэгслийг  эвдэж  3.460.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж ослын газрыг санаатай орхиж зугатаасан,

          Дээрх хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдаж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед буюу 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын шатнаас оргон зайлсхийсэн  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

      2015.11.22-ны өдрийн  Техникийн шинжээчийн 763 дүгнэлтэд:   37-71 УНА дугаартай НR-V маркын авто машины жолооч Б.Даваадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а/согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмлэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 49/

         Иргэний нэхэмжлэгч Х.Ганчимэгийн  мөрдөн байцаалтад өгсөн … 2015 оны 10 дугаар сарын 02-ны орой 20.00 цаг өнгөрч байхад хамт ажиллаж байсан Бат-Очир овогтой Даваадорж манай төрсөн дүү түлэгдчихсэн Налайх явах хэрэгтэй болчихлоо та машинаа өгөөч гэж гуйхаар нь би өөрийнхөө эзэмшлийн 37-71 УНА дугаартай авто машиныг өгөөд явуулсан. Машиныг авч явахдаа ганцаараа байсан. Тэр өдөр авч яваад оройдоо авчирч өгөөгүй. Маргааш өглөө нь би Даваадорж руу утсаар залгаад хаана явна гэж асуухад манай дүү түлэгдэлтээ даалгүй нас барчихлаа гэж хэлсэн. Өдөр 11.00 цагийн орчимд Даваадорж над руу утсаар залгаад 250.000 төгрөг зээлээч гэхээр нь 250.000 төгрөг дансанд нь хийж өгсөн. Өдөр 13.30 цагийн орчимд Замын цагдаагийн газраас над руу утсаар залгаад таны эзэмшлийн машиныг хоёр согтуу залуу барьж яваад Дарь-Эхийн замд онхолдуулсан байна гэхээр нь осол болсон газарт явж очиход машин онхолдсон байдалтай их эвдрэлтэй зам дээр байсан. Машин дотор хүн байгаагүй. Даваадоржийг зугтаагаад явсан, хамт явсан хүнийг түргэн ирээд аваад явсан гэж хэлж байсан. Айлын хашаа руу зугтаагаад явсан гээд цагдаа нар араас нь яваад Даваадоржийг барьж авчирсан. Даваадорж нь их согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/

    Гэрч Т.Дашчийрэвийн  мөрдөн байцаалтад  өгсөн … 13.00 цагийн орчимд Дарь-Эхийн хуучин ганц худгийн орчимд машин онхолдсон машинд жолоочоос гадна нэг хүн байна жолооч нь согтуу байна гэсэн дуудлага ирсэний дагуу Б.Мөнхбат бид хоёр яаралтай осол хэргийн газарт очсон. Хэргийн газарт очиход Хонда маркийн автомашин 4 дугуйн дээрээ жолоочийн сандал дээр хүн байхгүй, жолоочийн хажуу талын сандал дээр 1 согтуу залуу байсан. Тэр хавьд байсан хүмүүс сая жолооч нь байсан зугтаачихлаа гэж явсан зүг рүү нь заахаар нь бид хоёр араас нь яваад  жалганаас олж авчирсан. Жолооч болон машинд байсан хүн хоёр их согтуу байсан. Осол хэргийн газарт жолооч байгаагүй тэрээр зугтаачихсан байсан. Машин бол нилээн эвдэрсэн байсан. Жолоочид ямар нэгэн баримт  жолооны үнэмлэх байгаагүй. Жолоочийг нэг удаа барьж авчирсан гэтэл дахин нэг удаа зугтаасан гэсэн мэдүүлэг  /хх-н 25-26/

          Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтад  өгсөн … 13.00 цагийн орчимд явж байхад миний хажуу талаар Хонда маркийн автомашин гүйцэж түрүүлээд нилээд хурдтай яваад замын хажуу талын хашлага мөргөөд цаашаагаа нэг хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Би тухайн үед зогсоход машины жолооч гэх залуу машинаасаа ганцаараа буугаад зугтаасан. Би машин дээр явж очиход машинд жолоочийн хажуу талын сандал дээр нэг согтуу эрэгтэй хүн байсан. Тэр хүн согтуу ухаангүй байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 33/

           Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад  өгсөн …машинаа угаагаад зогсож байхад цагаан өнгийн НR-V маркын  машин зүүнээс их хурдтай орж ирээд эргэлттэй хэсэг дээр чигээрээ яваад замын хашлага мөргөөд замаас гарч онхолдоод дөрвөн дугуйн дээрээ зогссон. Машинд жолоочоос гадна нэг зорчигч байсан. Жолооч нь машинаас буугаад хамт явсан хүн дээрээ очоод татсан боловч нөгөө хүн нь босохгүй байсан. Би гар утсаараа шууд цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа ирэх үед нөгөө машины жолооч зугтаасан. Замын цагдаа араас нь хөөж барьж авчираад машиндаа суулгасан. Түргэн ирэх үеэр машины жолооч дахин зугтаасан боловч цагдаа нар дахин барьж авсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 35/

        Шүүгдэгч  Б.Даваадоржийн өгсөн … Х.Ганчимэгийн эзэмшлийн 37-71 УНА дугаартай НR-V маркын автомашиныг жолоодоод үеэл ах Гантулгын хамтаар зүүнээс баруун тийшээгээ Дарь-Эхээс автобусны буудал орохоор дунд зэргийн хурдтай явж байхад миний урдуур нэг нохой зам хөндлөн гараад ирэхээр нь тоормос гишгээд зүүн тийшээгээ жолоогоо дарахад урдаас машин ороод ирэхээр нь буцаагаад баруун гар тийшээгээ жолоогоо огцом дараад замын хажуу талын хашлага мөргөөд онхолдсон. Тэгээд машин дөрвөн дугуйн дээрээ зогссон байсан. Гантулга ах дуугарахгүй байхаар нь бос бос гэхэд байж бай гэхээр нь босооч гэхэд чи яваач гэхээр нь би машинаасаа буугаад 103 луу утсаараа дуудлага өгсөн. Намайг байж байхад замын цагдаа ирэхээр нь айсандаа зугтааж байгаад баригдсан гэсэн зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        Б.Даваадорж нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан, мөн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул 

Б.Даваадоржийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Б.Даваадорж нь  бусдад  учруулсан гэм хорыг арилгасан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй   болохыг дурьдах нь зүйтэй.

    Б.Даваадоржийн цагдан хоригдсон  68 хоногийг  Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 Шүүгдэгч Б.Даваадорж 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусаж суллагдаж байсан ба 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан хугацааг хэрэгсэхгүй болгоно  гэсэн заалтыг үндэслэн Б.Даваадоржийн ялтай байдал  өршөөн хасагдсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэх эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв..

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Цахиур овогт  Бат-Очирын Даваадоржийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадоржийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваадоржийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваадоржид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг  2 жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснааар Б.Даваадоржид оногдуулсан хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваадоржиийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд  нь оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Даваадорж нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

шүүгдэгчид цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

8.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Даваадоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН