Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01275

 

                                     “ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02302 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар магадлалтай, 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-д тус тус холбогдох 

Хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, “ ****- ****” ХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2019.09.26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019.11.01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний  хэргийг 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ****ын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагч “Таван богд ****” ХХК-ийн өмгөөлөгч, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баяртуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ ****” ХХК нь “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-д холбогдуулан хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, “ ****- ****” ХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2019.09.26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019.11.01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02302 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг баримтлан “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, “ ****- ****” ХК-ийн нийт хувьцааг худалдан авах тухай 2019.09.26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019.11.01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “ ****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,318,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,318,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч **** хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс алдаатай шийдвэр, магадлал гаргахад хүргэсэн. “ ****- ****” ХК-ийн хяналтын багцаас дээш хэмжээний хувьцаа буюу нийт хувьцааны /33.3 хувиас дээш, 39.86 хувийн хувьцааг хариуцагч компаниуд болох “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд нь 2017.12.28-ны өдөр үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулдаг салбарын гол хуулиуд болох Компани, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг илтэд бүдүүлгээр зөрчиж, бусад хувьцаа эзэмшигчдийг хувьцаа худалдан авах ажиллагаанд оролцуулалгүйгээр нууцаар, хууль бусаар хувьцаа олж авсан болохыг Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00637 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоож, уг тогтоолд хариуцагч “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК нь 2017.12.28-ны өдөр “ ****- ****” ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн болох, улмаар худалдан авсан тус бүрийн 34,712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоохоор шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 637 дугаартай тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр, эцсийн шийдвэр бөгөөд уг тогтоол заавал биелэгдэх хууль зүйн хүчин чадалтай эрх зүйн баримт бичиг мөн. Гэтэл дээрх хууль зөрчсөн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон компаниуд нь хуулийн хүчин төгөлдөр Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдлээ далдлах зорилгоор өөрсдийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой компани болох “ **** ****” ХХК-ийг 2019 оны 09 дүгээр сард шинээр үүсгэн байгуулж, улмаар тус компаниар “ ****- ****” ХК-ийн нийт хувьцааг бүхэлд нь худалдан авах тухай санал гаргуулсан байдаг. Дээр дурдсан хууль зөрчиж, хувьцаа олж авсан “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд нь Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д заасан “...нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргах”., хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн болохыг тогтоосон байдаг. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хууль бус хувьцаа эзэмшигчээс тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд / **** **** ХХК/ нь саналын эрхгүй хувьцааг худалдан авахаар санал гаргасан нь буруу, энэ нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Товчхондоо анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хуулийн зүйл, заалтыг хэлбэрийн төдий тайлбарлах бус хуулийн заалтын зохицуулалтын зорилго, агуулгыг шалгуур болгож, хэрэгт ач холбогдолтой талаас нь тайлбарлан хэрэглэх учиртай юм.

4.1. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн дээрх заалтыг хариуцагч компаниуд нь зөрчсөн болохыг шүүх тогтоосон буюу “ ****- ****” ХК-ийн хувьцааг хууль бусаар олж авсан нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүд нь өөрийн аль нэг нэгдмэл сонирхолтой этгээдээр худалдан авах санал дахин, аль эсхүл төлөөлүүлэн гаргах боломжгүй юм. Учир нь дээрх хуулийн зохицуулалт нь агуулгын хувьд хувьцаа худалдан авах хүсэлтэй этгээдүүдэд тооны хязгаарлалт тавиагүй буюу гагцхүү хоорондоо нэгдмэл сонирхолтой байхыг шаардаж байгаа бөгөөд нэгэнт шүүхийн эцсийн шийдвэрээр хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд хууль зөрчсөн этгээдүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хувьд хувьцаа худалдан авах талаар санал гаргах эрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хязгаарлагдаж байгаа юм. Хоорондоо нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүд бөгөөд энэ талаар талууд маргадаггүй, компанийн дүрэм холбогдох лавлагаа, баримтын хүрээнд тогтоогддог, хариуцагч нар нь иргэн **** гэдэг нэг хүний эзэмшлийн компаниуд.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэлбэрийн төдий буруу тайлбарлан хэрэглэж, улмаар Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хариуцагч нарын үйлдэлд ямар ч хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт өгч чадаагүй буюу хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн үр нөлөөг бууруулсан логик алдаатай шийдвэр, магадлалууд гарсан. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтын талаар өнгөц дүгнэсэн. Хариуцагч “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК нь “ ****- ****” ХК-ийн нийт хувьцааны хяналтын багц хувьцааг 2017.12.28-ны өдөр хууль зөрчиж худалдан авсан болохыг Улсын Дээд шүүх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн тогтоосон өдрөөс эхлэн “ ****- ****” ХК-ийн нийт хувьцааны 39.86 хувийн хувьцаа эдгээр компаниудын хууль бус эзэмшилд бүртгэлтэй байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бусдын хууль бус эзэмшилд буй хувьцаат компанийн хувьцаа хууль зөрчсөн этгээдүүдтэй нэгдмэл сонирхолтой буюу тэдний аль нэг компани руу шилжүүлэн бүртгэгдэж байгаа үйлдэлд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй орхигдуулсан бөгөөд хууль ёсны эзэмшлээс хувьцаа бусдын эзэмшилд шилжиж байгаа мэтээр адилтган үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.2. “ ****- ****” ХК-ийн дүрмийг зөрчсөн хариуцагч компаниудын үйлдэлд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Улсын Дээд шүүхийн 637 дугаартай тогтоолоор хариуцагч “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иудыг Компани, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчсөн, улмаар хууль зөрчиж худалдан авсан хувьцаа нь тус бүр саналын эрхгүй болохыг эцэслэн тогтоосонтой холбоотойгоор эдгээр компаниуд нь саналын эрхгүй хувьцаа эзэмшигчид юм. Саналын эрхгүй хувьцаа эзэмшигчид нь бусад хувьцаа эзэмшигч нарын адил “ ****- ****” ХК-ийн дүрмээр хүлээх үүргийг биелүүлэх үүрэгтэй. Тухайлбал компанийн дүрмийн 5.2.5-д “...хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхоор хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байхаар шийдвэр тусгайлан гараагүй тохиолдолд бусад хувьцаа эзэмшигч нар тэргүүн ээлжид худалдан авах эрх нээлттэй. Хувьцааг худалдах талаараа тэргүүн ээлжид бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байтал шүүх уг асуудалд дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох хувьцааг худалдан авсан санхүүгийн эх үүсвэр, мөнгөн хөрөнгө хэнийх болохыг олж тогтоох нь талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой байх тул шүүхийн журмаар гаргуулах хэрэгцээ шаардлага бодитой байсан. Иргэн ****ы эзэмшлийн гурван компани буюу дээр дурдсан хууль зөрчиж хувьцаа олж авсан саналын эрхгүй хувьцаа эзэмшигч хоёр компани нь хууль зөрчсөн үйлдлээ хаацайлах, нуун дарагдуулах зорилгоор нэгдмэл сонирхол бүхий “ **** ****” ХХК руу хууль бус эзэмшилд буй хувьцаагаа хэлцлийн үндсэн дээр бүхэлд нь 2019.11.01-ний өдөр 4.6 тэрбум төгрөгөөр худалдсан мэтээр дүр үзүүлжээ. Иймд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү 4.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр хаанаас бий болсон, яаж босгосон, хэний мөнгө болохыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэхээр улайрсан. **** өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө компаниудын хувьцааг худалдан авсан буюу өөрөөсөө хувьцаа худалдан авна гэж байхгүй. Хэлцлийн үнийн дүн болох мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн. Хэрэгт Улсын Дээд шүүхийн 637 дугаартай тогтоол нотлох баримтаар авагдсан бөгөөд тогтоолд иргэн ****ы “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд нь хууль зөрчсөн болохыг тогтоож, улмаар тус бүрийн нэр дээр шилжүүлэн авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тогтоосон. Дээрх тогтоол өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр буюу үгүйсгэсэн ямар ч баримт байхгүй. Шүүхийн эцсийн шийдвэрийг бүхий л субъект хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч компаниуд анхнаасаа хууль зөрчсөн байна гэдгийг шүүх эцэслэн тогтоосон, “ ****- ****” ХК-ийн хувьцаа хууль бус эзэмшилд бүртгэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байна гэдэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй байх зарчмыг зөрчсөн. Нэгэнт шүүхээр хариуцагч компаниудыг хууль зөрчсөн болохыг, нэр дээр тус бүр бүртгэгдсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоосон тохиолдолд уг асуудлаас гадуур шүүх өөр дүгнэлт хийх эрх зүйн хувьд боломжгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ****ын “...Хоорондоо нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүд бөгөөд энэ талаар талууд маргадаггүй, компанийн дүрэм холбогдох лавлагаа, баримтын хүрээнд тогтоогддог, хариуцагч нар нь иргэн **** гэдэг нэг хүний эзэмшлийн компаниуд. ... **** өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө компаниудын хувьцааг худалдан авсан буюу өөрөөсөө хувьцаа худалдан авна гэж байхгүй...” гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийгхангах нь зүйтэй гэж дүгнэв. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иудыг нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд гэж зөв дүгнэсэн боловч маргааны зүйл болсон хэлцлээр шилжүүлсэн саналын эрхгүй хувьцааг өөрөө худалдаж авсан, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад хангалттай дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй байна. 

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдааг залруулах боломжтой тул хяналтын шатны шүүхээс зөвтгөнө. 

8. “ ****” ХХК нь “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-д холбогдуулан хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, “ ****- ****” ХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2019.09.26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019.11.01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, мэтгэлцсэн байна. 

9. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргасан Үнэт цаас эзэмшигчдийн судалгаанаас дүгнэвэл 2019.01.02-ны өдрийн бүртгэлийн байдлаар “ ****- ****” ХК нь 174,136 ширхэг хувьцаа гаргасан, нийт зарласан хувьцааны тоо 174,136 ширхэг байх бөгөөд үүнээс “ ****” ХХК 69,654 ширхэг, “ **** ****” ХХК 35,047 ширхэг, “ **** ****” ХХК 34,712 ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00637 тоот тогтоолоор “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд 2017.12.28-ны өдөр “ ****- ****” ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн, худалдан авсан тус бүрийн 34,712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоожээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй. 

10. Үүний дараа **** нь “ **** ****” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2019.09.13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар иргэний эрх зүйн чадвартай болсон байх бөгөөд уг компанийн гэрчилгээ, дүрмээс үзвэл нэг гишүүнтэй, 100 ширхэг хувьцаатай, нэгж хувьцааны үнэ нь 10,000 төгрөг, нийт үнэ 1,000,000 төгрөг, гишүүн **** тус компанийн хувьцааг бүхэлд нь буюу 100 хувь эзэмшдэг байна. 

11. “ **** ****” ХХК-ийн энгийн хувьцааны 60 хувийг иргэн ****, “ **** ****” ХХК-ийн энгийн хувьцааг 100 хувь “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-ийн энгийн хувьцааг 100 хувь иргэн **** эзэмшдэг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.05.26-ны өдрийн лавлагаа, тухайн компаниудын дүрэм зэрэг баримтаар тогтоогдсон, эдгээр компанид **** нь хувьцаа эзэмшдэг байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.2, 6 дугаар зүйлийн 6.14, 6.3-т зааснаар “ **** ****” ХХК-ийн охин компани “ **** ****” ХХК болон “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь иргэн **** эзэмшдэг тул эдгээр 3 компанийг нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

12. “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд тул тэдний хооронд хувьцааны хяналтын багц, түүнийг худалдан авах тохиолдолд Компанийн тухай хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан зохицуулалтыг баримтална. 

“ **** ****” ХХК 2019.09.23-ны өдөр “ ****- ****” ХК-ийн 174,136 ширхэг энгийн хувьцааг 100 хувь, нэг бүрийн үнийг 60,200 төгрөгөөр тооцон сайн дурын үндсэн дээр худалдан авахаар шийдвэрлэсэн, улмаар 2019.09.27-ны өдрөөс 2019.10.29-ний өдрийг хүртэлх 13 удаагийн үнэт цаасны биржийн арилжаагаар 76,713 ширхэг энгийн хувьцааг худалдан авсан үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

13. “ ****- ****” ХК-ийн 174,136 ширхэг энгийн хувьцааг “ **** ****” ХХК-аас 2019.09.23-ны өдөр бүхэлд нь худалдан авахаар шийдвэрлэж, саналыг дангаараа гаргасныг Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, хувьцаа эзэмшигч этгээдийн хувьд Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай тус тус нийцсэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2010.05.28-ны өдрийн Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь: 

13.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд компанийн хувьцааг худалдан авах санал гаргах хэлбэр, хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран худалдан авах, компанийн хувьцааг худалдан авах саналаа мэдэгдэх, худалдан авалттай холбоотой мэдээллийг сонирхогч бүх этгээдэд хүргүүлэх, санал гаргагчийн хувьцаа худалдан авахаар санал болгох үнэ зэргийг хуульчилсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журмын 2.3.9-д “нэгж хувьцааг худалдан авах санал болгох үнэ тухайн хувьцааны сүүлийн зургаан сарын жигнэсэн дунджаас доошгүй байна”, 5.3-т санал гаргагч мэдээллийг өдөр тутмын 2-с доошгүй сонин, орон даяар нэвтрүүлгээ түгээдэг радио, телевиз болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ”, 5.4-т “мэдээлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа анх мэдээлсэн хэлбэрээр дахин мэдээлнэ” гэх зэргээр хувьцаат компанийн хувьцааг ямар арга замаар хэрхэн худалдан авах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулжээ. 

“ ****- ****” ХК-ийн үнэт цаас 2019.11.12-ны өдрөөс өмнөх сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханш 56,758 төгрөг байсан нь Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2019.11.12-ны өдөр 03/640 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолтоор нотлогдсон байна. 

Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар “ **** ****” ХХК нь “ ****- ****” ХК-ийн хувьцааг худалдан авах саналаа Санхүүгийн зохицуулах хороонд 2019.09.26-ны өдөр 32/А-09 тоот албан бичгээр, олон нийтэд Өдрийн сонины 2019.09.26-ны өдрийн 197/6298/, мөн сонины 2019.10.11-ний өдрийн 209/6310/, Өнөөдөр сонины 2019.09.26, 2019.10.11-ний өдрийн дугааруудад тус тус нийтлүүлж, Монголын Хөрөнгийн бирж ХК-д 2019.09.24-ний өдрийн 32/А-05, 2019.09.26-ны өдрийн 32/А-08 тоот албан бичгээр мэдэгджээ. 

13.2. Эдгээр нь Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, 22.7-д заасан нийтэд хүргэх мэдээлэлд тусгагдсан байвал зохих мэдээллийг тусгаж, санал гаргах хүчинтэй байх хугацааг зөрчөөгүйгээс гадна, мөн зүйлийн 22.8-д зааснаар “ ****- ****” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд саналыг хүргүүлсэн байна. 

14. Худалдаа хөгжлийн банк ХХК “ **** ****” ХХК болон “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн хооронд 2019.09.23-ны өдөр Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ нэртэй байгуулан “ ****- ****” ХК-ийн хувьцаа худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах талаар мэдэгдсэний үндсэн дээр тус банк Санхүүгийн зохицуулах хороонд 2019.09.26-ны өдөр 10,700,000,000 төгрөгөөс, 2019.11.12-ны өдөр 6,000,000,000 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний мөнгөн төлбөрийг үл маргах журмаар баталгаа хүлээн авагчид төлөхөө илэрхийлэн 494DBG/19/6182 тоот баталгааг гаргажээ. 

“ **** ****” ХХК-ийн нээлттэй гаргасан саналын дагуу арилжаа эрхлэх байгууллага болох брокер дилерийн “Би Ди Сек ҮЦК” ХХК-д хандан “ ****- ****” ХК-ийн нэр бүхий хувьцаа эзэмшигч “ **** ****” ХХК-аас 2019.10.25-ны өдөр 35,047, “ **** ****” ХХК-аас 2019.10.28-ны өдөр 34,712, иргэн Ш.Бүүвэйбаатараас 2019.10.03-ны өдөр 1, “Би Ди Сек ҮЦК” ХХК-аас 2019.09.27-ны өдөр 40, иргэн О.Гарамхандаас 2019.10.21-ний өдөр 2, иргэн П.Золжаргал 2019.10.09-ний өдөр 50, “Сайнвалию хоршоо” ХХК-аас 2019.10.30-ны өдөр 307, иргэн М.Чингүнээс 2019.10.30-ны өдөр 15, “Impera Mongolia Holding” /Империа Монголия Холдинг/ ХХК-аас 2019.10.22-ны өдөр 1236, АНУ-ын иргэн Al Rashid Salman /Ал Рашид Салман/-с 2019.10.02-ны өдөр 1005, Япон улсын иргэн Тамао wada /Тамао вада/-с 2019.10.08-ны өдөр 50, АНУ-ын иргэн Edwin Merner Clark /Эдвин Мэрнэр Кларк/-с 2019.10.02-ны өдөр 84, Alexander Zwahr /Александр Звахр/-с 2019.10.29-ний өдөр 1118 ширхэг хувьцаа зэргээр нийтдээ 18 иргэн, хуулийн этгээдээс “ ****- ****” ХК-ийн 76,713 ширхэг хувьцаагаа худалдах талаар захиалга өгч, улмаар 2019.11.01-ний өдөр “ **** ****” ХХК төлбөрийг төлсөн байна. 

15. Нэхэмжлэгч дээрх хэлцлүүдээс “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иудад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд  Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн оролцоотойгоор хууль бусаар дүр үзүүлэн хийсэн хэлцлээр шилжүүлж авсан, түүнчлэн 13 удаагийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарах, оролцогч талууд тухайн хэлцлийг хийснээр хуулийн дагуу эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байх буюу хууль зүйн үр дагавар гаргахыг хүсээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй үндэслэлээр дүгнэлт хийж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна. 

16. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

Энэ тогтоолын 9-11 дүгээрт дурдсанаар “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд нь нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд бөгөөд шүүхийн шийдвэрээр “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд 2017.12.28-ны өдөр “ ****- ****” ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн, худалдан авсан тус бүрийн 34,712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг нэгэнт тогтоосон буюу эрхийн зөрчилтэй хувьцааг өөрөө худалдан авах замаар хувьцаа эзэмшигчийн нэр өөрчлөгдсөнийг тэдгээр хувьцааг саналын эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна.     

Тодруулбал: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00637 тоот тогтоолоор “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иудын “ ****- ****” ХК-ийн худалдан авсан тус бүрийн 34,712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцааны өмчлөх эрхийг үгүйсгээгүй, харин тухайн компанийн эзэмшилд шилжсэн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоожээ. 

“ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иуд өөрсдийн өмчлөх эрхтэй “ ****- ****” ХК-ийн хувьцааг Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хуульд заасан зохих журмын дагуу худалдсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд “ **** ****” ХХК тусдаа бие даасан хуулийн этгээд хэдий ч нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд болох “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-иудаас “ ****- ****” ХК-ийн саналын эрхгүй хувьцааг мэдсээр байж худалдан авсан нь уг хувьцааг саналын эрхтэй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. 

Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00637 тоот тогтоолоор нэгэнт тогтоогдсон “Таван богд **** ХХК, **** **** ХХК-иудын адил тоо, хэмжээтэй, ижил үнэ бүхий тус бүр худалдан авсан 34,712 ширхэг хувьцаанаас бусад “ **** ****” ХХК-ийн эзэмшиж байгаа хувьцаа саналын эрхтэй болно. 

Иймд дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч ****ын энэ тогтоолын 5 дугаарт дурдсан хяналтын журмаар гаргасан гомдлын хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн  Иргэний  хэргийн  давж заалдах шатны  шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар магадлалын  тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн  Иргэний  хэргийн  анхан  шатны шүүхийн  2020  оны 09 дүгээр  сарын 14-ний өдрийн  181/ШШ2020/02302  дугаар  шийдвэрийн  тогтоох  хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн  тухай  хуулийн  56  дугаар  зүйлийн  56.2,  Үнэт  цаасны  зах  зээлийн  тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг баримтлан “ **** ****” ХХК-ийн 2019.11.01-ний   өдөр  “ ****   ****” ХХК, “ ****   ****”  ХХК-аас  худалдан авсан  “ ****- ****”  ХК-ийн  тус  бүрдээ  34,712  ширхэг   хувьцааг   саналын   эрхгүй болохыг   тогтоож,  “нэхэмжлэлээс  үлдэх  “ **** ****”  ХХК,  “ ****    ****” ХХК,  “ ****   ****” ХХК-д тус  тус  холбогдуулан  гаргасан  хувьцаа  худалдан   авах санал  гаргах  эрхгүй  болохыг  тогтоолгох, “ ****- ****” ХК-ийн   нийт  хувьцааг   худалдан авах  тухай  2019.09.26-ны   өдрийн   32/А-11  дүгээр  саналыг  хүчин  төгөлдөр  бусд тооцуулах,  хувьцаа  олж  авсан   2019.11.01-ний   өдрийн  арилжааны  хэлцлүүдийг  хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч “ ****” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,318,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөнбусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч ****ын гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээсхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,318,763 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                                    ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА 

    Б.МӨНХТУЯА 

    С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

    Х.ЭРДЭНЭСУВД