Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 48

 

“*******” ******* ******* *******ийн

Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00233/И

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч шүүгч                        Д.Буянжаргал

                           Шүүгчид                                    О.Нарангэрэл

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                              Нэхэмжлэгчийн төлөөлөгч    *******

      Хариуцагчийн төлөөлөгч       *******                             

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж,  ******* аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 301 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан “*******” ******* ******* *******ийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй “******* ******* *******” ХХК-д холбогдох “Газрын төлбөр 5.600.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 07 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Top of Form

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* *******” ХХК нь газрын төлбөрт 2011 онд 2.240.000 төгрөг, 2012 онд 2.240.000 төгрөг, 2013 онд 1.120.000 төгрөгийг тус гэрээнд заагдсаны дагуу төлөх ёстой байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй учир 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ******* ******* ******* *******ийн захирагчийн захирамж гаргасан. Иймд “******* ******* *******” ХХК-иас газрын төлбөрт нийт 5.600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компаний хувьд газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар Мастер төлөвлөгөө гаргасан байсан боловч тус ******* ******* ******* ******* нь үйл ажиллагаа явуулах, хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрэн хэмжээгээр хангаж өгөөгүйгээс болж үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Тухайлбал тэнд цахилгааны асуудал маш хүндрэлтэй байдаг.

Манай компаниас үзэсгэлэн худалдаанд оролцоход цахилгаан байнга тасарч байсан. Газрын төлбөрийн хувьд манай компаниас маргах зүйл байхгүй. Харин газар эзэмших гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, хууль бус үйлдэл гэж үздэг. Учир нь: Нэхэмжлэгч талыг төлөөлж үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Манай компанид гэрээ цуцалсан захирамж гарсан талаар мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Сая л шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн. Газрын тухай хуулинд гэрээг цуцалсан талаар мэдэгдэх ёстойг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тус компани нь Мастер төлөвлөгөөний дагуу бүрэн боломжоор хангаад өгсөн бол үйл ажиллагаа явуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Bottom of Form

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 301 дугаартай шийдвэрээр:

- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ******* аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК-иас гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулж,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар “*******” ******* *******ийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар, хариуцагчаас 104.550 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод /данс: 100130000957/ оруулахаар шийдвэрлэсэн байна.  

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. “******* ******* *******” ХХК нь 2010 оны 3 сард ******* ******* ******* *******ийн захирагчтай гэрээ хийж түүний шийдвэрээр 1га газрыг мод, модон эдлэл, агуулах ******* барилга байгууламж барих чиглэл зориулалтаар эзэмших болсон. Ингээд үйл ажиллагаа явуулах мастер төлөвлөгөөг боловсруулж барилга байгууламжаа барих гэтэл ******* ******* *******ийн хашаанд тог цахилгаан татагдахгүй, ус байхгүй үйл ажиллагаа эхлэх ямар ч орчин бүрдээгүй байсаар 5-6 жил болсон.

 “*******” ******* ******* *******эд үйл ажиллагаа эхэлж явуулах орчин нөхцөл бүрдээгүйгээс тэнд нэг ч иргэн, аж ахуй нэгж газраа ашиглаж ажлаа эхэлж чадаагүй. Хоосон хашаа л байгаад байсан. Манай компаний зүгээс захирагчийн албанд хандаж үйл ажиллагаа эхлэх орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаардаж удаа дараа уулзаж байсан ч тусыг олоогүй юм. Дээрхи нөхцөл байдлын улмаас манай компани үйл ажиллагаагаа эхэлж барилга байгууламжаа барьж газраа ашиглаж чадаагүй болно. Энэ нөхцөл байдлыг бид гадны хүчин зүйл нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж орчин нөхцөл бүрдэхийг хүлээсээр байсан.

 Гэтэл компаний газар эзэмших эрхийг 2014 онд цуцалсан байна. Энэ талаар бид шүүхээс нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа мэдсэн. Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ захирагчийн алба биелүүлж үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл дэд бүтцээ хөгжүүлж өгөөгүй байж биднээс гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 7 жилийн дараа шүүхэд өгсөн нь үндэслэлгүй байна. Газраа ашиглаж үйл ажиллагаа эхэлж чадаагүй нь захирагчийн албаны буруу гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгээд ч гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Мөн захирагчийн үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэл гаргасан байгаа учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байгаа болно.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх үйл явдал, хэрэгт авагдсан баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйг анхааран үзнэ үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан  шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “*******” ******* ******* *******ийн Захирагчийн ажлын алба нь “******* ******* *******” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг буюу газрын төлбөр 5.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж  шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ  нэхэмжлэгч байгууллага гэрээгээр хүлээсэн үүрэг болох ******* ******* *******ийг дэд бүтцээр хангах үүргээ биелүүлээгүйгээс  үйл ажиллагаа эхлэх орчин бүрдээгүй,  нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 7 жилийн дараа нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байхад анхан  шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: “*******” ******* ******* *******ийн захиргаа 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  “******* ******* *******” ХХК-д “*******” ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт 1га газрыг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ агуулахын барилга байгууламж барих зориулалтаар эзэмших эрх олгож, улмаар 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10/102 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 134 дугаартай “*******” ******* ******* *******ийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан байна.

 

Тус гэрээгээр талууд  газар эзэмших гэрээний хугацааг 15 жил, газрын төлбөрийн хэмжээг Монгол улсын “Чөлөөт *******ийн тухай”, ”*******” ******* ******* *******ийн эрх зүйн байдлын тухай” хуульд заасан хөнгөлөлтийг оруулан тооцож  нэг жилд 2.240.000 төгрөг  газрын төлбөрт  төлөхөөр харилцан  тохиролцжээ.

Газар эзэмших тухай гэрээ байгуулсанаас хойш хариуцагч “******* ******* *******” ХХК нь эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө  хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь  2014 оны 07 сарын 10-ны өдрийн “*******” ******* ******* *******ийн захирагчийн  А/78 дугаартай захирамжаар Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг тус тус  өөрийн санаачилгаар цуцалсан байна.

Гэрээ байгуулсанаас хойш гэрээний үүргээ биелүүлэх болон гэрээний биелэлтийн талаар талууд ярилцсан тухай хэрэгт баримт авагдаагүй бөгөөд “*******” ******* ******* *******ийн захиргаа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг  шүүхэд 2018 оны 05 сард гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллага шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрснөөр нэхэмжлэгчийн  гэрээний харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрх нь хязгаарлагдсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь газрын төлбөр буюу  үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан  тул нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь газар эзэмших гэрээ байгуулснаас хойш цуцлах хүртэл хугацаанд газрын төлбөр огт төлөөгүй бөгөөд  эзэмшсэн газраа  ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Талуудын хооронд байгуулсан газар эзэмших гэрээний 3.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”-өөр тохирсон, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т  “газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасан байх ба  гэрээ  болон хуулиар хүлээсэн үүргээ  хариуцагч “******* ******* *******” ХХК  нь биелүүлээгүй  байх тул хариуцагчийн дээрхи  татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцохоор заасан тул хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмын дагуу нэхэмжлэгчийн шаардлагаас 2011 оны газрын төлбөр 2.240.000 төгрөгийг хасаж, хариуцагчаас газрын төлбөрт 2012 оны 2.240.000 төгрөг, 2013 оны 1.120.000 төгрөг нийт 3.360.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн  нэхэмжлэл  гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн гэсэн гомдлын хувьд Монгол улсын Шадар сайдын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 83 дугаартай тушаалаар  Жамбаагийн Амаржаргалыг “*******” ******* *******ийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх тул түүнийг нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон боловч хууль хэрэглээний болон шийдвэрийн бичилтэд техникийн алдаа гаргасныг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь  Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 301 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг

“1. Газрын тухай хуулийн 35 дүгээр зүйлийн 35.3.3-д зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК-аас газрын төлбөрт 3.360.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.240.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” Гэж

2 дахь заалтыг

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68.710 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод  оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

     

                                  ДАРГАЛАГЧ                       Д.БУЯНЖАРГАЛ

                                         ШҮҮГЧИД                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН