Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/00215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б*******-******* аймаг, ******* сум, ******* дүгээр баг, Х******* ******* ******* дүгээр гудамж, тоотод оршин суух С овогт Р******* /РД:БМ*******006160/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******зүрх дүүрэг, дугаар хороо, хэсэг, С гудамж, тоотод оршин суух Х овогт Б З******* /РД:ПА*******31*******0/-д холбогдох

2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Р, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л овогтой Р би Б овогтой З-тай 28 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,750,000 төгрөгийг хүүгүй сарын хугацаатай 28 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б З******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд Б З*******гаас 2,750,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүрэгт 2 750 000 төгрөг гаргуулна. 28 онд бэлнээр уг мөнгийг нотариатаар баталгаажуулж өгсөн. Баримт байхгүй. 2-3 жил буцааж өгөөгүй. 28.10.18-нд төл******* байсан. Гэвч төлөөгүй. Нотариат тайлбарлаж өгөөд гарын үсэг зурсан гэв.

Хариуцагч Б.З******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот Б*******зүрх дүүрэг, дугаар хороо, сургуулийн тоотод оршин суух Б овогтой З миний бие 2 оны 12 дугаар сард Ач АУИС-ийн ангийн эгч болох Л.Р*******гаас сургалтын төлбөр төлж байж он дуусахаас өмнө дүн гарах байсан учир ангийн таван охинтой Л.Р******* эгчээс бүгд 1 сая, 1 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Үүнээс хойш эргүүлэн төлж буцаан зээлсээр одоо 650,000 төгрөгийг төл******* үлдэгдэлтэй байгаа. Би байнга ээжийгээ сахиж эмнэлгээр явдаг болохоор Л.Р******* эгч хүлээцтэй хүлээсэн. 2-3 жил болсон болохоор хүүтэйгээ нийлээд 2,750,000 төгрөгийг 28 оны 06 дугаар сард нэхсэн байдаг. Би тэр үед 1 дүгээр эмнэлэгт ээжийгээ сахиж байсан болохоор дуудсан өдөр буюу гэрээ хийх өдөр нь очоод би танд үндсэн мөнгөө өгье гэж гуй******* юу ч гэсэн хоёулаа гэрээ хийе эгч нь хөдөө явлаа, найдвартай нь дээр гэхээр нь би хэлснийх нь дагуу л хийсэн. Ингэж шүүх дээрээ тулна гэж бодоогүй юм. 28 онд сургуулиа төгсөөд ажилд орсон боловч ээжийн биеийн байдлаас болоод бүтэн ажилласан сар байхгүй. Тиймээс үлдэгдэл мөнгөө өг*******гүй удсан. Утсаа унтрааж авахгүй зайлсхийсэн удаагүй. Байнга холбоотой байсан. Сүүлдээ Л.Р******* эгч мөнгөө нэхэхэд нь ямар ч аргагүйн улмаас за эгч нь чамайг шүүхэд өглөө гомдолгүй биз дээ гэхэд нь зөвшөөрсөн. Тухайн үед зээлж байсан ангийн охин Наранжаргал мөн зээлээ төлөөд эргүүлж ээжтэйгээ мөнгө зээлээд хүү нь явсаар байгаад 10 сая болсон гээд мөн л нотариатаар хүүгүй зээлсэн гэж гэрээ байгуулаад шүүх хурал нь болоод одоо төлөөд явж байгаа гэсэн. Тэгэхдээ Н-тай гэрээ байгуулахдаа найз залуу гэх Б-ттой гэрээ байгуулсан байдаг. Ингээд харахаар энэ хүн илүү мөнгө нэхээд аваад сурсан байгаа юм. Тиймээс миний бие 650,000 төгрөг өг******* өртэй учир 650,000 төгрөг төл*******ийг зөвшөөрч байна.

650 000 төгрөг төл*******ийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөр*******гүй. Би 2 750 000 төгрөг аваагүй. Надаас хүү нь ийм болсон гэж нэхсэн. Хөдөө явах гэж байна гээд гэрээ байгуул гээд гэрээ байгуулуулсан. Гэхдээ би тэр үед 650 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Нотариатын хажууд мөнгө өгөөгүй өмн******* зээлийн хүү гэж нэхэж байгаа юм гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Р******* нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.З******* нь өмн******* зээлийн үлдэгдэл гэж 650,000 төгрөг төл*******ийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 28 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 бүртгэлийн дугаартай, 2,750,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 3 дугаар тал/

Хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, харин 2 онд 1,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд үлдэх төлбөрийг хүүгийн хамт бодоод 2,750,000 төгрөг болно гээд гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргасан,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өг******* үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 2,750,000 төгрөг олгосон гэдгээ нотлоогүй бөгөөд баримт байхгүй гэж тайлбарласан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.-т зааснаар дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч нь хэдийгээр 28 оны зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж маргасан боловч 2 онд 1,000,000 төгрөг зээлж, үүнээс 350,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. Иймд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Гэвч хариуцагч нь 350,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд баримтгүй гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь буцаан төлөөгүй гэж тайлбарласан тул хариуцагчийг төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны хувьд зохигчид 28 онд зээлийн гэрээ байгуулсан, хариуцагчийн тухайн үед өмн******* зээлийн үлдэгдэл 650,000 төгрөгийг төлнө гэж хэлсэн гэх тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, 28 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дахин шинээр тоологдсон байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.З*******гаас зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Р*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******., 11*******.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД