Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/00418

 

 

 

 

 

            2021        02          02

                                 101/ШШ2021/00418

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т банк ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Ш ХХК,

 

Хариуцагч: А.О,

 

Хариуцагч: Ч.Б,

 

Хариуцагч: М ХХК,

 

Хариуцагч: З сан нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,104,138,063.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч М ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК нарын өмгөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч М.Ө, хариуцагч З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:   

  

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Зээлдэгч Ш ХХК, А.О нар 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж,,000,000,000.00 төгрөгийг сарын.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхээр шугамын зээл авсан. Гэвч зээлдэгч нар зээл авсан өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг нийт 296 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан. Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх шугамын зээлийн үндсэн зээлийн төлбөр 999,709,694.47 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр70,383,399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр2,369.42 төгрөг нийт,170,105,462.96 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

 

             Мөн зээлдэгч Ш ХХК, А.О нар 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 850,000,000.00 төгрөгийг сарын.008 хувь буюу жилийн2.12 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай төслийн зээл авсан.

 

             Гэвч хариуцагч нар зээл авсан өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг нийт 286 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 850,000,000.00 төгрөг, хүү 83,958,600.15 төгрөг, нийт 933,958,600.15 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

 

             Хариуцагч 3 сан болон Т банк зээлдэгч Ш ХХК-иуд 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр батлан даалтын гурвалсан гэрээг байгуулсан ба тэрхүү гэрээгээр зээлдэгч Ш ХХК, Т банк ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн090/18/91 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу олгогдсон 850,000,000.00 төгрөгийн зээлийн 58.82 хувь буюу 499,970,000.00 төгрөгт хариуцагч З сан батлан даалт гаргасан.

 

             Зээлдэгч Ш ХХК, А.О нар Т банк ХХК-иас авсан эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр шугам болон төслийн зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.2, 3.2 заасан үүргүүдийн хүрээнд зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцох ба дээрх гэрээнүүдийн аливаа заалтыг зөрчсөн бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх ба зээл хэвийн төлөгдөхгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай тэдэгдэлүүдийг удаа дараа зээлдэгчид өгсөн.

 

            Гэвч хариуцагч Ш ХХК, А.О нар 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн090/18/91 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир хамтран ажиллаж зээлийг төлүүлэх, батлан даагчийн зүгээс арга хэмжээ авч ажиллах мэдэгдлийг хариуцагч Зээлийн батлан даалтын санд хүргүүлсэн.

 

             Мөн хариуцагч Ш ХХК нь зээлээ төлөлгүй 400 хоног өнгөрсөн, банк удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг хүргүүлсэн. Улмаар барьцаа хөрөнгө, батлан даалтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, хариуцагч З сангийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг бий болсон ба энэ дагуу банкнаас нэхэмжилсэн боловч татгалзсан хариу авсан.

 

           Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэхь хэсэгт ямар зорилгоор байгуулагдсан, хэнд хэдэн төгрөгийн батлан даалт гаргах, батлан даах хэмжээгээр дүрмийн сангийн хэмжээг тодорхойлж тусгасан зэрэг нь тодорхой байна. Иргэний хууль тогтоомж, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн үзэл баримтлал, Төр засгаас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилго, үйл ажиллагаатай хэрхэн уялдаж олон нийтэд цацагдаж байгаа зорилго, агуулгын үндсэн дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөх байх.

 

            Хариуцагч нар үүргээ гүйцэтгэлгүй 400 гаруй хоног өнгөрсөн нь дансны хуулга болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нотлогддог бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд дурдагдсан арга хэмжээнүүдийг шат дараалалтай авсан боловч тодорхой үр дүн гараагүй. Зээлийн гэрээний хугацааны хувьд зээлдэгч зээл цуцлах нэг талын санаачлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн. Зээлдэгч хугацаандаа үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан.

 

             Иймд, дээрх зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ш ХХК, А.О нараас 2018 оны 09 дүгээр-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зээлийн үндсэн үлдэгдэл 999,709,694.47 төгрөг, хүүгийн төлбөр 170,383,399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,369.42 төгрөг, нийт,170,105,462.96 төгрөг, 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр байгуулсан төслийн зээл 850,000,000.00 төгрөгөөс хариуцагч З сангаас батлан даалтын гурвалсан гэрээгээр хүлээсэн үүрэг болох 499,970,000.00 төгрөг, хариуцагч Ш ХХК, хамтран зээлдэгч А.О нараас үлдэх 350,030,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 83,958,600.15 төгрөг, нотариатын зардал 74,000.00 төгрөг, нийт 434,062,600.15 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш ХХК, А.О болон тухайн зээлүүдийг батлан даасан хариуцагч Ч.Б, М ХХК нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалт тус тус,604,168,063.11 төгрөг, хариуцагч З сангаас 499,970,000.00 төгрөг, нийт 2,104,138,063.11 төгрөгийг нэхэмжилж байна.

 

            Мөн хариуцагч Ч.Б, М ХХК нарт холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийг шаардсан тул тэдгээрээс 2018 оны 09 дүгээр-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зээлийн үндсэн үлдэгдэл 999,709,694.47 төгрөг, хүүгийн төлбөр 170,383,399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,369.42 төгрөг, нийт,170,105,462.96 төгрөг, 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр байгуулсан төслийн зээлийн 350,030,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 83,958,600.15 төгрөг, нотариатын зардал 74,000.00 төгрөг, нийт 434,062,600.15 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

 

             Хэрэв зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлс буюу 2018 оны 09 дүгээр сарын-ны өдрийн барьцааны гэрээний зүйлс болох:

 

  • Хариуцагч М ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Б дүүрэг, дүгээр хороо, тоот хаягт байршилтай офиссын зориулалттай 233.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө мөн *******, тоот хаягт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 375.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  • Хариуцагч Ч.Б-ийн өмчлөлийн *******, тоот хаягт байршилтай 25,000 м.кв талбайтай эзэмших эрх, мөн , тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай хувийн сууц,

 

2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн барьцааны гэрээний зүйлс болох:

 

  • Хариуцагч Ч.Б-ийн өмчлөлийн , тоот хаягт байршилтай цэцэрлэгийн зориулалттай 264.99 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  • Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-ын өмчлөлийн , тоот хаягт байршилтай89 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,
  • Хариуцагч М ХХК-ийн өмчлөлийн *******, тоот хаягт байршилтай офиссын зориулалттай 233.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн *******, тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай 375.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  • *******,*******, тоот хаягт байршилтай, 25,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,
  • ,, тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, Ш ХХК, А.О нартай хамт 2018 онд нэхэмжлэгч Т банк ХХК-иас,000,000,000.00 төгрөг, мөн 850,000,000.00 төгрөгийн зээлийг тус тус авсан. Ингээд 850,000,000.00 төгрөгөөр цагаан будаа цайруулах үйлдвэр барьсан, харин,000,000,000.00 төгрөгийг БНХАУ-аас импортолсон цагаан будаа импортлох зорилготой авсан боловч 2019 оны дүгээр улиралд импорт хариуцсан компанийн үйл ажиллагаанд доголдол үүссэн учраас зээлийг төлөх чадваргүй болсон.

 

Энэ тухайгаа нэхэмжлэгч Т банк ХХК-нд албан бичгээр мэдэгдсэн. Тус зээлийн төлбөрийг эцсийн боломжоо ашиглан төлж байсан, энэ талаар нэхэмжлэгч тал мэднэ. Манай компани 2019 оны2 дугаар сард цагаан будаа импортлох чөлөөтэй нэвтрэх эрх үүссэн ба эхний импортын цагаан будаа ирж байхад Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас Сүхбаатар аймгийн Бичилтийн боомт бүр хаагдсан ба уг боомтод,300,000,000.00 төгрөгийн цагаан будаа өнөөдрийг хүртэл гацсан байдалтай байна.

 

БНХАУ-д боомт хаагдсан тухай хүсэлт өгөхөөр зөвхөн Бичилтийн боомтоор импорт хийгдэх ёстой гэх тайлбарыг өгдөг. Төслийн зээлийн хувьд зориулалтын дагуу зарцуулж үйлдвэрээ барьсан бөгөөд үйлдвэр болох үл хөдлөх хөрөнгө нь,800,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн газар байдаг. Анх газраа зээлийн барьцаанд тавих үед Б ХХК-нд 2 эзэмшигч байсан.

 

Миний бие, цагаан будаа цайруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын дотоод хэрэгцээг00 хувь хангах чадвартай төслийг эхлүүлсэн. Бид нар ОХУ-д очиж цагаан будааны үр тариалж, 2019 онд тариалан эрхэлж байсан БНХАУ-ын иргэд хил нэвтрэх боломжгүй болж өнөөдрийг хүртэл тариалалтаа явуулж чадахгүй гацсан байгааг хүн бүхэн мэдэж байгаа байх. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хувьд 840,000,000.00 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан байсан ба 600,000,000.00 төгрөгийг үлдэгдэл төлбөрт шилжүүлж, 240,000,000.00 төгрөгийн төлбөрийг импорт зогссонтой холбоотойгоор шилжүүлээгүй байсан.

 

Би, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулж байсан шалтгаан нь импортын асуудал шийдэгдсэн тохиолдолд манай компанийн мөнгө эргэлтэд орж улмаар энэ асуудлыг бүрэн дуусгах боломжтой. Цар тахалтай холбоотойгоор Бичилтийн боомтоос 3,000 тонн цагаан будаа импортолж ирүүлэх зөвшөөрлөө ашиглаж чадаагүй баыйна. Цагаан будаа цайруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар эдийн засгийн нөөц бололцоо өндөр болох нь харагдаж байсан. Уг үйлдвэрт өнөөдрийн яригдаж байгаа 2 зээлийн төлбөр болох,850,000,000.00 төгрөгөөс гадна өөрийн хөрөнгөөр буюу нийт 3,000,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

 

Манай компанид хугацаа хэрэгтэй байна. Учир нь, бид эргэлтийн хөрөнгөгүйгээс болж зогсоогүй, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил гаалийн хориг тогтсонтой холбоотойгоор зогссон. Сүхбаатар аймгийн Бичилтийн боомтоос очоод өөрсдөө ачаагаа авъя гэхээр зөвхөн газрын тос болон хүнсний бүтээгдэхүүнийг л нэвтрүүлдэг. Цагаан будааны хадгалах хугацаа нь 3 жил байдаг. Хил гаалийн харилцаа хэвийн хэмжээнд ажиллахад бид нар зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулах боломжтой. Нэгэнт импортлоход бэлэн байгаа цагаан будаагаа өөр боомтоор дамжуулан авъя гэхээр анх хилээр нэвтрүүлэх бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт хийгдсэн боомтоор нэвтрүүлэх боломжтой гэсэн хариу өгдөг.

 

Бид сарын 5,000 юанийн төлбөр төлж хилийн цаана байгаа агуулахад хадгалдаг бөгөөд зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу зээлээ зарцуулсан учраас зөрчил гаргаагүй. Манай компанийн үйл ажиллагаа цар тахалын улмаас зогссон тул эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэхэд хугацаа олгоод өгөөч гэж нэхэмжлэгч талаас хүссэн. Хонхорт байрлах үл хөдлөх эд хөрөнгө 600,000,000.00 төгрөгийн үнэтэй хөрөнгө бус харин,800,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт хийгдсэн ирээдүйн үйлдвэрлэлтийн хотхон болохоор төлөвлөсөн газар байдаг. 

 

Эвлэрэн хэлэлцэж тодорхой хугацаа олгохыг хүсэж байна. Үйл ажиллагаа хэвийн горимд ажиллаж байх үедээ сард 60,000,000.00 төгрөгөөс 70,000,000.00 төгрөгийн ашигтай ажилладаг. Тэгэхээр уг хоёр зээлийг бүрэн төлөх чадвартай гэж үзэж байна. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх миний зээлийн түүхэнд хугацаа хэтэрсэн зээл байгаагүй, олон төрлийн зээл авч хугацаандаа буцаан төлж байсан. Нэхэмжлэгчид өөрийн амьдарч байгаа орон сууцаа худалдан борлуулж газраа чөлөөлж авах саналыг удаа дараа тавьсан ч хүлээн аваагүй.

 

Би, 2021 оны1 дүгээр сар хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулах боломжтой хувилбараар зээлийн эргэн төлөлтийн график гаргасан. Хэрэв уг эвлэрлийн гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Бид нарын зүгээс бүх боломжид хувилбараар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгч хүлээж аваагүй” гэв.

 

Хариуцагч М ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

*******, Б ХХК-иуд зээлийн гэрээг барьцаа хөрөнгийн батлан даагчаар орлолцсон. Зээлийн эргэн төлөлт ямар шалтгааны улмаас доголдсон талаар хариуцагч Ч.Б тодорхой тайлбарыг өгсөн. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Өөрөөр хэлбэл,,000,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 24 сар, 850,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 96 сар гэж тус тус тохирсон.

 

Гэтэл нэхэмжлэгч нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй, мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг зохих ёсоор төлөх боломжгүй байгааг харгалзаж үзэхгүйгээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч өөрийн буруугүй үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг зөрчсөнд тооцохгүй байхаар зохицуулсан.

 

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар Хонхорын хөндийг ажлын байраар хангаж, тэнд байрлах бүх айлыг тог цахилгаанаар хангадаг. Шүүхийн шийдвэрээр миний газрыг хурааж аваад худалдан борлуулахад Хятад улс хожлыг авна, харин Монгол Улс юу ч хожихгүй, хариуцагч нар шиг ийм бүтээн байгуулт хийсэн хүн байхгүй” гэв.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай сан нэхэмжлэгч Т банк ХХК-ийн харилцагч Ш ХХК, А.О нарын 850,000,000.00 төгрөгийн зээлийн 58.82 хувьд батлан даалт гаргаж, 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан. Уг батлан даалтын гурвалсан гэрээний.4,.5, 2.2, 2.3-д Т банк ХХК болон Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээнүүдийн талаар дурдаж, мана байгууллагаас батлан даалтын үүргийг гүйцэтгэхдээ батлан даалтын ерөнхий гэрээг баримтлахаар тохирсон.

 

Уг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээнд заасан батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөл учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн батлан даалтын гуравласан гэрээгээр 850,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний 58.82 хувийн батлан даалт гаргасан ч батлан даалтын үүрэг гүйцэтгэх тодорхой нөхцөл заасан. Гэтэл уг гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй байна.

 

Ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангах, ямар нөхцөл бүрдээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангахгүй байх талаар 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээнд заасан. 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн батлан даалтын гурвалсан гэрээ нь зөвхөн хариуцагч Ш ХХК, А.О нарын 850,000,000.00 төгрөгийн зээлийн 58.82 хувийн батлан даасан байдаг.

 

Зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө батлан даалтын гэрээг З санболон нэхэмжлэгч Т банкХХК нар байгуулсан шалтгаан нь тухайн компанийн авсан зээл нь Зээлийн батлан даалтын сангийн хэрэгжүүлж байгаа төслийн зээлд хамаарах юм.

 

Өөрөөр хэлбэл, З саннь Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж байгаа зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг өргөжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой төсөл байдаг. Уг төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай байгуулсан. 2016 оны 02 дугаар сарын9-ний өдрийн Монгол Улсын Их Хурал зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан.

 

Тус хэлэлцээрийн дагуу нийт 60,000,000.00 ам долларыг Монгол Улсын Засгийн газар зээлж аваад сангийн яам зээлийн батлан даалтын сангаар дамжуулан зээлдүүлдэг төсөл бөгөөд уг төсөл нь банкны урт хугацаат хадгаламжийг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, урт хугацааны хүү багатай, батлан даалтын гэрээний үндсэн дээр хэрэгжих зорилготой.

 

Тухайн төслийн хүрээнд оролцогч банк санхүүгийн байгууллагыг сонгон шалгаруулах шалгаруулалтад Т банк ХХК шалгарч, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төслийн хүрээнд хэрэгжих батлан даалтын ерөнхий гэрээний нөхцөлийг тохирч талууд байгуулсан. Батлан даалтын ерөнхий гэрээнд үүрэг гүйцэтгэх, татгалзах нөхцөлөө зохицуулсан. Энэ хэрэг маргааны хувьд Т банк ХХК-нд шаардах эрх үүссэн эсэхийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн батлан даалтын гэрээний ерөнхий шаардлагыг шалгах шаардлагатай.

 

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн батлан даалтын ерөнхий гэрээний 2.3б.1, 2.3б.2, 2.4с, h хавсралтын.1.2, .1.2,.12,.12.1 заалтуудад тусгайлан зохицуулсан. Тухайн 2.3б.1, 2.3б.2 заалтууд нь батлан даалтын үүргийн гүйцэтгэлийн 50 хувийг урьдчилгаа байдлаар тодорхой нөхцөл хангагдсаны дараагаар төлж барагдуулна, ямар нөхцөл хангагдсан гэж үзэх вэ гэхээр зээлийг төлөлт хийх талаар мэдэгдэх, уулзах гэх мэт ажиллагаа хийгдсэний дараагаар үүргийн гүйцэтгэл урьдчилгаа 50 хувийг төлж барагдуулна. Үлдэгдэл төлбөрийг зээлийн шаардлагатай баримт бичгийг батлан даалтын санд хүргүүлснээр төлөлт хийгдэх юм.

 

Шаардлагатай баримт бичиг гэдэгт нь зээлийг бүрэн төлүүлэхийн тулд банкны зүгээс хууль тогтоомж, банкны дотоод дүрмийнхээ хүрээнд хангалттай ажиллагаа хийгдсэн байх ёстой. Жишээлбэл, барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах гэх мэт боломжид бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх ёстой. 2 дахь 50 хувийг төлөхөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар зээлийн баталгааг төлөхөөр тохирсон. 2.4с дэх заалтад батлан даалтын урьдчилгаа төлбөр болон зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулсан нийлбэр нийт алдагдал буюу банкны шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд банк урьдчилгаа батлан даалтын 40 хувийг Зээлийн батлан даалтын санд буцаан олгоно.

 

Жишээлбэл, Зээлийн батлан даалтын сангаас00,000,000.00 төгрөгийг төлбөл барьцаа хөрөнгөөр 400,000,000.00 төгрөгийн авлагатай байсан гэж үзвэл Зээлийн батлан даалтын сангийн төлсөн00,000,000.00 төгрөгийн 40 хувийг буцаан олгож, банк 40 хувийн алдагдал гарч банк өөрийн 40 хувийн алдагдлаа хариуцах ёстой. Энэ нь гэрээгээр тохирсон эрсдэл хуваах зарчмыг бий болгодог. Эрсдэл хуваах зарчим гэдэг нь зээлийн эрсдэлийн тодорхой хувийг банк болон З санхувааж хариуцах ёстой.

 

Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлдэгч зээлийн төлбөрөө төлөх ямарч боломжгүй болсон тохиолдолд З санүүссэн эрсдэлийн 60 хувийг хариуцаж, 40 хувийн эрсдэлийг банк хариуцахаар тохирсон заалт талууд хооронд байгуулсан гэрээнд байдаг. Миний тайлбарласан урьдчилгаа 40 хувийг нэхэмжлэгч Т банкХХК нь Зээлийн батлан даалтын сангаас нэхэмжлээгүй байж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг.

 

Шүүхэд иргэний хэрэг үүссэний дараагаар гэрээнд заасан 60 хувийг төл гэсэн нэхэмжлэл хүргүүлсэн. Зээлийн батлан даалтын сангаас уг үйлдлийг нэгэнт шүүхэд иргэний хэрэг үүссэн байгаа учраас шүүхээр шийдвэрлэхээр болсон тухай хариугаа өгсөн. Батлан даалтын гэрээ, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа учраас нийт дүнгээр нь хариуцагч нар нэхэмжлэгч Т банкХХК-нд төлөх ёстой. Батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй. Хэн нь хэдэн төгрөг төлөх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ нөхцөл байдал нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараагаар үлдэх төлбөрийн 60 хувийг З сантөлж, үлдэх 40 хувийг банк өөрөө хариуцах ёстой.

 

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“******* нь 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн 850,000,000.00 төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөөр хангах этгээдээр оролцсон. Уг барьцаа хөрөнгийг хариуцагч Ч.Бд 2018 оны 03 дугаар сарын5-ны өдөр шилжүүлэн өгсөн.

 

Тус барилгыг барьцаа хөрөнгөөр хангуулах холбоотойгоор89 м.кв газрыг зээлийн барьцаа хөрөнгө болгосон. Талуудын хооронд хэлцэл хийгдэж 450,000,000.00 төгрөгөөр цэцэрлэгийн барилгыг худалдан борлуулсан. Манай зүгээс хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн тайлбарыг дэмжиж оролцож байна.

 

Учир нь, *******ын хувьд Ч.Бгийн үйл ажиллагааны талаар мэдэж байгаа. 2019 оны2 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэвч нэхэмжлэл гаргах үед хамгийн түрүүн БНХАУ-д ковид9 вирус тархаж хил хаагдсан ба зээлийн гэрээг 96 сарын хугацаатайгаар байгуулсан байгааг анхаарах ёстой. Хариуцагчаар 3 субъектыг оролцуулахаар болсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанд нь оролцож байна. Мөн хууль зүйн туслалцаа авах эрх нь өөрийнх нь эрх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан баримт байхгүй.

 

Хэрэв 3,200,000,000.00 төгрөгийн цагаан будаа байгаа бол тухайн үйл ажиллагаатай холбоотой гаалийн мэдүүлэг гэх мэт баримтыг цуглуулсан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан болов уу гэж харж байна. 96 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байхад өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдал болон Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолд баталсан, төслийн зээл учраас шүүхэд хандах нөхцөл үүсээгүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т банкХХК-иас хариуцагч Ш ХХК, *******, Ч.Б, А.О, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,104,138,063.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хойшлогдсон шүүх хуралдаан бүрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд:

 

  • Зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний шаардлагыг үндсэн зээлийн үлдэгдэл 999,709,694.47 төгрөг, зээлийн хүү70,383,399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү2,369.42 төгрөг, нотариатын зардал 74,000.00 төгрөг, нийт,170,179,462.96 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч Ш ХХК, А.Оболон тухайн зээлийг батлан даасан хариуцагч болох батлан даагч Ч.Б, ******* нарт тус тус холбогдуулж,

 

  • Барьцааны гэрээний хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалуулсан хариуцагч Ч.Б, ******* нарт холбогдуулж гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр барьцаалуулагч Б ХХК-ийг оролцуулсан,

 

  • Зохигчдын хооронд 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний шаардлагыг үндсэн зээлийн үлдэгдэл 850,000,000.00 төгрөгийн 41.18 хувь болох 350,030,000.00 төгрөг, зээлийн хүү 83,958,600.15 төгрөг, нийт 433,988,600.15 төгрөгийг хариуцагч Ш ХХК, А.Онар болон тухайн хэсгийг батлан даасан хариуцагч буюу батлан даагч Ч.Б, ******* нарт тус тус холбогдуулж,

 

  • Мөн тус зээлийг батлан даасан хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 850,000,000.00 төгрөгийн 58.82 хувь буюу 499,970,000.00 төгрөгийг гаргуулахаар шаардаж,

 

  • Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч Ч.Б, ******* нарт холбогдуулж гаргасан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр барьцаалуулагч Б ХХК, ******* нарыг оролцуулсан байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Т банкХХК нь хариуцагч Ш ХХК, А.Оболон тухайн зээлүүдийг батлан даасан хариуцагч Ч.Б, ******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалт тус тус,604,168,063.11 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 499,970,000.00 төгрөг, нийт 2,104,138,063.11 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т банкХХК болон хариуцагч Ш ХХК, Ч.Б, А.Онар 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,,000,000,000.00 төгрөгийг сарын.6 хувь, жилийн9.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцсон байна /1-р х.х-ийн1-13 хуудас/.

 

Тодруулбал, зээлдэгч нарт шугамын зээлийн зориулалтаар буюу 24 сарын хугацаанд,000,000,000.00 төгрөг хүртэлх зээлийг хэд хэдэн удаа авахыг зөвшөөрсөн ба зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр дараах үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалсан байна. Үүнд:

 

  • Хариуцагч *******-ийн өмчлөлийн *******,*******,*******,******* хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 233.7 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р х.х-ийн 62 хуудас/, 

 

  • Хариуцагч *******-ийн өмчлөлийн *******,*******,*******, хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 375.5 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р х.х-ийн 63 хуудас/, 

 

  • Хариуцагч Ч.Бгийн өмчлөлийн ,,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 242 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р х.х-ийн 64 хуудас/, 

 

  • Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн эзэмшлийн *******,*******,,, хаягт байрлах нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 25,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын эрхийг тус тус барьцаалсан ажээ /1-х.х-ийн4-25, 2-р х.х-ийн 40 хуудас/.

 

Мөн нэхэмжлэгч Т банкХХК болон хариуцагч *******, Ч.Б нар 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаар хариуцагч *******, Ч.Б нарын зүгээс батлан даалт гаргажээ /1-р х.х-ийн 26-29 хуудас/.

 

Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т банкХХК болон хариуцагч Ш ХХК, Ч.Б, А.Онар 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 850,000,000.00 төгрөгийг сарын.008 хувь, жилийн2.2 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай бизнесийн төслийн зээлийн зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцсон байна /1-р х.х-ийн 31-34 хуудас/.

 

Ингээд талууд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дараах үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. Үүнд:

 

  • Хариуцагч Ч.Бгийн өмчлөлийн ,,,,******* хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 264.99 м.кв талбайтай цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р х.х-ийн 61 хуудас/, 

 

  • Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын эзэмшлийн ,,,,******* хаягт байрлах нэгж талбарын дугаартай цэцэрлэгийн зориулалттай89 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын эрх /1-р х.х-ийн 67 хуудас/,

 

  • Хариуцагч *******-ийн өмчлөлийн *******,*******,*******,******* хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 233.7 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р х.х-ийн 62 хуудас/, 

 

  • Хариуцагч *******-ийн өмчлөлийн *******,*******,*******, хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 375.5 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р х.х-ийн 63 хуудас/, 

 

  • Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн эзэмшлийн *******,*******,,, хаягт байрлах нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 25,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын эрх /1-р х.х-ийн 65 хуудас/,

 

  • Хариуцагч Ч.Бгийн өмчлөлийн ,,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 242 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ /1-р х.х-ийн 35-52, 57-60, 64 хуудас/, 

 

Мөн нэхэмжлэгч Т банкХХК болон хариуцагч *******, Ч.Б нар 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулснаас гадна хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас тус зээлийн  58.82 хувь буюу 499,970,000.00 төгрөгийг батлах даахаар тохиролцсон байна. Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн байгуулсан батлан даалтын гэрээгээр хариуцагч *******, Ч.Б нар 850,000,000.00 төгрөгийн 41.18 хувь болох 350,030,000.00 төгрөг, түүнийг ашигласан хугацаа хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд бодогдох нэмэгдүүлсэн хүүг тус тус батлан даахаар тохиролцжээ /1-р х.хийн 53-56 хуудас/.

 

Харин Зээлийн батлан даалтын сангийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “З саннь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байна” гэж, мөн 9 дүгээр зүйлийн  9.1.1-д “банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах” гэж тус тус зааснаар гагцхүү 850,000,000.00 төгрөгийн 58.82 хувьд ийнхүү батлан даалт гаргасан байна /1-р х.х-ийн 72-75 хуудас/.

 

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т банкХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо............” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /1-р х.х-ийн0 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж,89 дүгээр зүйлийн89.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулгыг үзвэл нэхэмжлэгч Т банкХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зүйл,000,000,000.00 төгрөгийг зээлдэгч Ш ХХК-ийн зээлийн дансанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зүйл 850,000,000.00 төгрөгийг 2018 оны2 дугаар сарын7-ны өдөр тус компанийн дансанд шилжүүлсэн байна /1-р х.х-ийн 79-81 хуудас/.

 

Хэдийгээр эдгээр зээлийг хариуцагч буюу зээлдэгч Ч.Б, А.Онар энэхүү компанитай хамтран зээлэхээр тохиролцсон боловч тэд зээлдэгч Ш ХХК-ийн хамт нийт,850,000,000.00 төгрөгийн зээлийг авсан эсэх талаар маргаагүй.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Т банкХХК-ийг зээлийн гэрээний зүйл болох,850,000,000.00 төгрөгийг чухам хэзээ, хаана зээлдэгч Ш ХХК, Ч.Б, А.Онарт шилжүүлсэн өгсөн болон тухайн этгээдүүд жинхэнэ зээлдэгч мөн байсан эсэхийг тухайлан тогтоох шаардлагагүй юм.

 

Иймд, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т банкХХК болон хариуцагч Ш ХХК, Ч.Б, А.Онарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн бол хариуцагч Зээлийн батлан даалтын сан, *******, Ч.Б нарын зүгээс энэ хуулийн 231 дүгээр зүйлийн 231.5-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангахаар батлан даалт гаргасан байна.

 

Зохигчдын 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нар,000,000,000.00 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын0-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд ашиглаж, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөх бол зээлийн хүүнд нийт 378,739,726.02 төгрөгийг сарын бүрийн0-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тохирчээ.

 

Харин зээлдэгчид 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 850,000,000.00 төгрөгийг 2026 оны2 дугаар сарын0-ны өдөр 96 сарын хугацаанд ашиглаж, үндсэн зээлээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл төлөх үүргээс чөлөөлөгдөж, уг өдөр хүртэл сарын бүрийн 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр зөвхөн зээлийн хүү, энэ өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүнд тогтмол6,661,900.00 төгрөгийг төлсөөр 2026 оны2 дугаар сарын0-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон ба зээлийн хүүнд нийт 559,772,974.663 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, зээлдэгч нар зээлийг тохирсон хугацаанд заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч Ш ХХК, Ч.Б, А.Онар уг,000,000,000.00 төгрөгийн зээлээс 2018 оны1 дүгээр сарын 06-ны өдөр 57,843,835.62 төгрөг, 2018 оны2 дугаар сарын 04-ний өдөр 233,579,200.81 төгрөг, 2018 оны2 дугаар сарын 05-ны өдөр21,627,269.10 төгрөг, нийт 413,050,305.53 төгрөгийг төлөөд 586,949,694.47 төгрөг үлдсэн боловч 2018 оны2 дугаар сарын 06-ны өдөр 300,000,000.00 төгрөг, 2018 оны2 дугаар сарын1-ний өдөр12,760,000.00 төгрөгийг тус тус нэмж авч, улмаар зээлийн үлдэгдэл 999,709,694.47 төгрөг үлджээ /1-р х.х-ийн 79-85 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, шугамын зээлийн онцлог нь зээлдэгч нар гэрээнд заасан 24 сарын хугацаанд,000,000,000.00 төгрөг хүртэлх зээлийг хэдэн ч удаа авч болохыг зохигчид анхнаасаа тохирсон байдаг тул тийнхүү төлөөд нэмж авсан зээлийн хэмжээгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардахгүй ч хугацааны эцэст зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгасан байх ёстой.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар хариуцагч буюу зээлдэгч Ш ХХК, Ч.Б, А.Онар,000,000,000.00 төгрөгийн зээлийг 378,739,726.02 төгрөгийн хүүгийн хамт2020 оны 09 дүгээр сарын0-ны өдөр төлж дуусгах үүргээ биелүүлээгүйн сацуу тус зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар нэхэмжлэл гаргах өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 247,232,876.77 төгрөг төлөх ёстой байснаас 69,788,779.37 төгрөгийг төлж,77,444,097.04 төгрөгийн зөрчилтэй байна.

 

Харин 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар нэхэмжлэл гаргах өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд14,592,109.53 төгрөгийг төлөх ёстой байтал 23,012,851.88 төгрөгийг төлж, 91,579,257.65 төгрөгийн зөрчил үүсгэсэн байна.

 

Тодруулан хэлбэл, зээлдэгч Ш ХХК, Ч.Б, А.Онар гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй ажээ.

 

Ингээд зээлдүүлэгч Т банкХХК нь зээлдэгч Ш ХХК, А.О, Ч.Б нартай 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр, мөн 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдлийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дунд 2018 оны 09 дүгээр сарын-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан бол, харин 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж заажээ. Гэвч энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зохицуулсан.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж, түүнчлэн 221.3-д “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэх талаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т банкХХК-иас хариуцагч  Ш ХХК, Ч.Б, А.Онарт зээлийг төлөх талаар хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч нар зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй байна /1-р х.х-ийн07-112 хуудас/.

 

Зүй нь, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлахыг зөвшөөрдөггүй боловч зээлдэгч нар 850,000,000.00 төгрөгийн зээлээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг огт төлөөгүй, үүнээс гадна 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд14,592,109.53 төгрөгийг төлөх ёстой байтал 23,012,851.88 төгрөгийг төлж, 91,579,257.65 төгрөгийн зөрчилтэй байх тул тэдгээрийг үүргийг ялимгүй зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар дээрх хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж, мөн 220.4-т “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлдэгч Ш ХХК, Ч.Б, А.Онар,000,000,000.00 төгрөг болон 850,000,000.00 төгрөгийн зээлийг тус тус цагаан будаа цайруулах үйлдвэр барих зориулалтаар авсан боловч БНХАУ-аас импортлохоор төлөвлөж байсан цагаан будааг тус улсын гаалийн болон мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон дүрэм, журмын улмаас хугацаандаа импортолж чадаагүй, зохигчид уг асуудлын улмаас төлөгдөхгүй байгаа зээлийг хэрхэн төлөх талаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, мөн 2019 оны 06 дугаар сарын2-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 26-ны тус тус уулзсан хэдий ч гэрээг үүссэн нөхцөл байдалд тохируулахаар өөрчилж чадаагүй байна.

 

Иймд, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэлд тооцох тул үүнээс улбаалан эрх ашиг нь хөндөгдсөн нэхэмжлэгч Т банкХХК-иас 2018 оны2 дугаар сарын2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Ингээд нэхэмжлэгчийн зээлдэгч нараас нэхэмжилсэн зээл, зээлийн хүүг түүний тооцоолсон 2019 оны2 дугаар 30-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцвол:

 

Нэгдүгээрт, 2018 оны 09 дүгээр сарын-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

 

  • 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны1 дүгээр сарын6-ны өдөр буюу 57,843,835.62 төгрөгийг төлөх хүртэл 49 өдөр

 

1,000,000,000x19.2%=192,000,000 /нэг жилийн хүү/,92,000,000:365=526,072.39 /нэг өдрийн хүү/, 526,072.39x49өдөр=25,777,547.11 төгрөг

 

  • 2018 оны1 дүгээр сарын7-ны өдрөөс 2018 оны2 дугаар сарын 04-ний өдөр буюу 233,579,200.81 төгрөгийг төлөх хүртэл7 өдөр

 

1,000,000,000-57,843,835.62=942,156,164.38x19.2%=180,893,983.56 /нэг жилийн хүү/,80,893,983.56:365=495,599.95 /нэг өдрийн хүү/, 495,599.95x17өдөр=8,425,199.15 төгрөг

 

  • 2018 оны2 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны2 дугаар сарын 05-ны өдөр буюу21,627,269.10 төгрөгийг төлөх хүртэл өдөр

 

942,156,164.38-233,579,200.81=708,586,963.57x19.2%=136,046,777.05 /нэг жилийн хүү/,36,046,777.05:365=372,730.89 /нэг өдрийн хүү/, 372,730.89x1өдөр=372,730.89 төгрөг

 

  • 2018 оны2 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны2 дугаар сарын 06-ны өдөр буюу 300,000,000.00 төгрөгийг нэмж авах өдөр хүртэл өдөр

 

708,586,963.57-121,627,269.10=586,949,694.47x19.2%=112,694,341.33 /нэг жилийн хүү/,12,694,341.33:365=308,751.62 /нэг өдрийн хүү/, 308,751.62x1 өдөр=308,751.62 төгрөг

 

  • 2018 оны2 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны2 дугаар сарын1-ний өдөр буюу12,760,000.00 төгрөгийг нэмж авах өдөр хүртэл 5 өдөр

 

586,949,694.47+300,000,000=886,949,694.47x19.2%=170,294,341.33 /нэг жилийн хүү/,70,294,341.33:365=466,559.83 /нэг өдрийн хүү/, 466,559.83x5 өдөр=2,332,799.15 төгрөг

 

  • 2018 оны2 дугаар сарын2-ны өдрөөс нэхэмжлэгчийн тооцоолсон 2019 оны2 дугаар 30-ны өдөр хүртэл 383 өдөр

 

886,949,694.47+112,760,000=999,709,694.47x19.2%=191,944,261.33 /нэг жилийн хүү/,91,944,261.33:365=525,874.68 /нэг өдрийн хүү/, 525,874.68x383 өдөр=201,410,002.44 төгрөг

 

Өөрөөр хэлбэл, нийт төлбөл зохих зээлийн хүү 238,627,030.36 төгрөг бөгөөд үүнээс төлсөн 69,788,779.37 төгрөгийг хасвал68,838,250.99 төгрөг болж байна. Харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд зээлдэгчид,000,000,000.00 төгрөгийн зээлийг 2020 оны 09 дүгээр сарын0-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тодруулсан байх тул зээлдэгч нарт нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй байсан гэж үзнэ.

 

Хоёрдугаарт, 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

 

  • Зээлдэгч нар тус 850,000,000.00 төгрөгийг 2018 оны2 дугаар сарын7-ны өдөр хүлээн авсан ба ийнхүү авсан өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн тооцоолсон 2019 оны2 дугаар 30-ны өдөр хүртэл нийт 378 өдөр

 

850,000,000x12.12%=103,020,000 /нэг жилийн хүү/,03,020,000:365=282,246.57 /нэг өдрийн хүү/, 282,246.57x378өдөр=106,688,825.49 төгрөг, үүнээс төлсөн 23,012,851.88 төгрөгийг хасвал 83,675,973.58 төгрөг болж байна.

 

            Тодруулбал, нэхэмжлэгч Т банкХХК-иас зээлдэгч Ч.Бгоос бус Ш ХХК, А.Онараас зээлийн гэрээний үүргийг зээлдэгчийн хувиар шаардсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 999,709,694.47 төгрөгийг зээлийн хүү68,838,250.99 төгрөгийн хамт, 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 850,000,000.00 төгрөгийг зээлийн хүү 83,675,973.58 төгрөгийн хамт тус тус төлөх үүрэгтэй байна.

 

            Гэвч шүүх талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн зээлдэгч Ш ХХК, А.Онарын төлбөл зохих зээлийн хүүгээс 50 хувь буюу26,257,112.28 төгрөгийг чөлөөлж, нотариатын зардал 74,000.00 төгрөг болон батлан даагч Ч.Б, ******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 850,000,000.00 төгрөгөөс 58.82 хувь болох 499,970,000.00 төгрөгийг хариуцагч Зээлийн батлан даалтын санд хариуцлахаар шийдвэрлэв. Учир нь,

 

  1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гээд 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т банкХХК-иас нотариатын зардалд 74,000.00 төгрөгийг нотариатчид төлсөн гэсэн баримт байгаа хэдий ч тухайн хэргийг хянан хэлэлцэхэд шаардлагатай эдгээр нотлох баримтыг гэрчлүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. .............................” гэж, мөн 6.2-т “Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ” гэж тус тус ззаснаас үзэхэд бичиг баримтыг гэрчилсэн бүртгэл байхгүй, уг үйлдэлд нийцсэн төлбөр төлөгдсөн нь тодорхой бус байна.

 

  1. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш ХХК, Ч.Б, А.Онар,000,000,000.00 төгрөг болон 850,000,000.00 төгрөгийн зээлийг тус тус цагаан будаа цайруулах үйлдвэр барих буюу хөрөнгө оруулалт хийх зорилгоор авчээ.

 

Тодруулбал, зээлдэгч нар 850,000,000.00 төгрөгийг цагаан будаа цайруулах үйлдвэр барих,,000,000,000.00 төгрөгийг цагаа будаа импортлох бизнесийн үйл ажиллагаанд тус тус ашиглаж, бий болсон орлогоор зээлийг төлөхөөр зохигчид тохиролцсон буюу нэхэмжлэгч нь зээлдэгчдийн үйл ажиллагаанаас олсон орлогоос нь зээлийнхээ үр шимийг хүртэх агуулгыг илэрхийлж байх тул анх тохирсон хүүг хожим хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж чадахгүй байхад нь тус хүүг заавал төлөхийг шаардаж байгаа буюу нөгөө талдаа тэрхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжилсэн нь шударга бус байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар цагаан будаа цайруулах үйлдвэр барих болон импортлох зориулалтаар,850,000,000.00 төгрөгийг авсан боловч БНХАУ-аас импортлохоор төлөвлөж байсан цагаан будааг тус улсын гаалийн болон мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон дүрэм, журмын улмаас хугацаандаа импортолж чадахгүй байгааг нэхэмжлэгч мэдэж байгаа болох нь талуудын удаа дараагийн уулзалт, тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын улмаас хариуцагч Ш ХХК, Ч.Б, А.Онараас үл хамаарах шалтгаанаар Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчиж, дээр дурдсан үүссэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа, энэхүү хүндэтгэн үзэх нөхцөл байдал нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн үргэлжилж байх тул нэг тал нь тухайн зээлийг төлж чадахгүй байхад нөгөө тал нь ердийн хэвийн нөхцөл байдлын нэгэн адил үзэж гэрээгээр тохиролцсон хүүг шаардаж байгаа нь тэгш бус байна.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 2019 дүгээр зүйлийн 219.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан буюу хариуцагч нар цагаан будааг БНХАУ-аас импортолж чадахгүй байгаа нь экспорлогч компанийн үйл ажиллагаатай холбоотой боловч 2020 оны 01 дүгээр сараас эхлэн “COVID-19” цар тахлын улмаас бизнес эрхлэж байгаа иргэн, хуулийн этгээдээс гадна хил, гаалийн байгууллагууд зохих ёсоор ажиллах боломжгүй нөхцөл байдалтай байсан.

 

Энэ тохиолдолд хариуцагч Ш ХХК, Ч.Б, А.Онараас цар тахлын үед ажиллах боломжгүй байхад нь ердийн хэвийн нөхцөл байдлын адил тус хугацаанд ноогдох зээлийн хүүг нэхэмжлэх нь зээлдэгчдийн үйл ажиллагаанаас олсон орлогоос нь зээлийнхээ үр шимийг хүртэх агуулгыг илэрхийлсэн зээлийн гэрээний зарчимтай нийцэхгүй.

 

Иймд, шүүх 2018 оны 09 дүгээр сарын-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодогдсон бөгөөд төлөх ёстой68,838,250.99 төгрөгийн хүүгээс 84,419,125.49 төгрөгийг, 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодогдсон бөгөөд төлөх ёстой 83,675,973.58 төгрөгийн зээлийн хүүгээс 41,837,986.79 төгрөгийг тус тус хасч тооцох нь дээр дурдсан нөхцөлд байдалд нийцнэ гэж үзэв. 

 

  1. Нэхэмжлэгч Т банкХХК болон хариуцагч Зээлийн батлан даалтын сан, мөн Ш ХХК нарын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1батлан даах хэмжээг олгогдсон зээлийн 58.82 хувь байна гэж заажээ.

 

Тодруулбал, зохигчид Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар гагцхүү үндсэн зээлийн 58.82 хувийг батлан даахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэнтэй зөрчилдөхгүй байна /1-р х.х-ийн 72-74 хуудас/.

 

Мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нэхэмжлэгч Т банкХХК болон хариуцагч З саннарын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээгээр батлан даагч болох Зээлийн батлан даалтын сангийн хүлээх эрх, үүрэг, түүнээс үүрэг гүйцэтгэхийг шаардахтай холбоотой харилцааг зохицуулжээ.

 

Тус ерөнхий гэрээний дүгээр зүйлийн.1-д заасан зорилго, түүнчлэн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан зээлийг төлөх нөхцөлийн талаарх тохиролцоо зэргийг үзвэл Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасныг талууд тохирсон байх тул хариуцагч З саннь зээлдэгч Ш ХХК, А.О, Ч.Б нартай хамтран уг зээлийг хариуцах үүргийг хүлээж, зээлдэгчид үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь илт тодорхой байвал үндсэн зээлийн 58.82 хувийг төлөхөөр батлан даасан байна.

 

Энэ тохиолдолд хариуцагч Зээлийн батлан даалтын сан, зээлдэгч Ш ХХК, А.О, Ч.Б нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх ба тэдгээрийн хүлээх үүрэг нь 242.11-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу хариуцагч З саннь үндсэн зээлийн үлдэгдэл 850,000,000.00 төгрөгийн 58.82 хувь буюу 499,970,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас нэхэмжлэгч Т банкХХК-ийг энэхүү зээлийг төлүүлэх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг аваагүй гэж маргасан боловч нэхэмжлэгчээс зээлдэгч нарт зээлийг төлөх талаар удаа дараа хугацаатай мэдэгдэл өгч, тэдгээртэй 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, мөн 2019 оны 06 дугаар сарын2-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 26-ны тус тус уулзаж байсан байна /1-р х.х-ийн04-112 хуудас/.

 

Түүнчлэн хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч “Төрийг банк” ХХК-ийг зээлдэгч Ш ХХК, А.О, Ч.Б нарыг зээлийг төлөхгүй байгаа талаар манай байгууллагад мэдэгдээгүй тул батлан даалтын үүргийг гүйцэтгэх ёсгүй гэсэн.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Төрийг банк” ХХК-иас хариуцагч Зээлийн батлан даалтын санд 499,970,000.00 төгрөгийг төлөх мэдэгдлийг өгсөн байх тул Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна /1-р х.х-ийн 225 хуудас/.

 

Иймд, хариуцагч Зээлийн батлан даалтын санд 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн зээлийн гэрээний 850,000,000.00 төгрөгөөс 58.82 хувь болох 499,970,000.00 төгрөгийг хариуцуулах нь зүйтэй байна.

 

  1. Харин хариуцагч Ч.Б, ******* нарыг 2018 оны 09 дүгээр сарын-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 999,709,694.47 төгрөг, зээлийн хүү 84,419,125.49 төгрөг, нийт,168,547,945.46 төгрөгийг зээлдэгч Ш ХХК, А.Онарын хамт төлөх үүргийг хамтран хүлээсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Учир нь, хариуцагч Ч.Б нь 2018 оны 09 дүгээр сарын-ны өдөр нэхэмжлэгч Т банкХХК-тай зээлийн гэрээ байгуулж,,000,000,000.00 төгрөгийг жилийн9.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаанд зээлэхээр тохиролцсон зээлдэгч этгээд байхад түүнтэй батлан даалтын гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж батлан даалт гаргах боломжгүй байдаг.

 

Нөгөө талаар хариуцагч *******-ийн байгуулсан батлан даалтын гэрээгээр тус компани Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу зээлдэгчийн төлж чадаагүй зээлийг хожим төлөхөөр батлан даасан байна.

 

Энэ тохиолдолд зээлдэгч Ш ХХК, А.Онараас зээлийг төлүүлэх талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, төлөгдөөгүй хэсгийг хариуцагч *******-нд ногдуулах журамтай.

 

Иймд, хариуцагч Ч.Б, ******* нарт 2018 оны 09 дүгээр сарын-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 999,709,694.47 төгрөг, зээлийн хүү 84,419,125.49 төгрөг, нийт,168,547,945.46 төгрөгийг зээлдэгч Ш ХХК, А.Онартай хамтран хариуцуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын зүгээс өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөгдөх ёстой гэж маргасан.

 

Иргэний хуулийн53 дугаар зүйлийн53.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн65 дугаар зүйлийн65.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх нь зээлдэгч болон гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө байгаа нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.  

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заажээ. Тодруулбал, Иргэний хуулийн56 дугаар зүйлийн56.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж,56.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..................” гэж,56.3-д “Энэ хуулийн56.1,56.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай гэрээнүүдийг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

 Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй” гэж, мөн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасан.

 

 Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн54 дүгээр зүйлийн54.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, мөн64 дүгээр зүйлийн64.1-д “Эрх барьцаалахад энэ хуулийн53-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар ийнхүү газар эзэмших эрхийг бусдад барьцаалуулах бол үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд зохигчид89 м.кв болон 25,000 м.кв талбайтай 2 ширхэг газрын эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг харъяа газрын албанд бүртгүүлсэн байна.

 

Иргэний хуулийн65 дугаар зүйлийн65.4-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно” гэж зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Т банкХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгө бүрээр зээлийн төлбөрийг барагдуулахад сонгон ашиглах эрхтэй байна.

 

Иймд, дээр дурдсан хуулийн60 дугаар зүйлийн60.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч нар  үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн75 дугаар зүйлийн75.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт хариуцагч нар зээлийг хугацаандаа зохих ёсоор төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэдгээрт үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа олгосон боловч үүрэг биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргах эрхтэй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч Ш ХХК, А.Онараас 2018 оны 09 дүгээр сарын-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 999,709,694.47 төгрөг, зээлийн хүү 84,419,125.49 төгрөг, мөн 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн 41.18 хувь буюу 350,030,000.00 төгрөг, хүү 41,837,986.79 төгрөг, нийт,475,996,806.75 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 2018 оны2 дугаар сарын2-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн 52.82 хувь болох 499,970,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банкХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас28,171,256.36 төгрөгт холбогдох болон хариуцагч Ч.Б, ******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.2,16,18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ш ХХК, А.О нараас 1,475,996,806.75 төгрөгийг, хариуцагч З сангаас  499,970,000.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,171,256.36 төгрөгт холбогдох болон хариуцагч Ч.Б, М ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн75 дугаар зүйлийн75.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч Ш ХХК, А.О, З сан нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч.Б-ийн өмчлөлийн ,, тоот улсын бүртгэлийн дугаартай 264.99 м.кв талбайтай цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-ын эзэмшлийн ,, тоот хаягт байрлах цэцэрлэгийн зориулалттай89 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын эрх, хариуцагч М ХХК-ийн өмчлөлийн *******,*******, тоот улсын бүртгэлийн дугаартай 233.7 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус компанийн өмчлөлийн *******,*******, тоот улсын бүртгэлийн дугаартай 375.5 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн эзэмшлийн *******,*******, үйлдвэрлэлийн зориулалттай 25,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын эрх, хариуцагч Ч.Б-ийн өмчлөлийн ,, тоот улсын бүртгэлийн дугаартай 242 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн0,748,840.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК, А.О нараас 7,608,134.00 төгрөг, хариуцагч З сангаас 2,675,800.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн19 дүгээр зүйлийн19.4,19.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНДАЛБАЯР