Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/00526

 
 
 
 
 
   2021 о      02 с      10 ө Дугаар        101/ШШ2021/00526 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******лол,,шин суух, Шаазгай овогт Дэлэгийн Бат-Эрдэнэ /РД:ШУ88090995/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Батцэцэг, хариуцагч Д.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр 2011 онд танилцаад 2012 оноос хамтран амьдарсан. 2012-05-26-ны өдөр охин *******,*******, Б.Анударь нарыг төрүүлсэн. Том хүү Б.Энхмандахын хамт зургуулаа амьдардаг байсан. Зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн маргаан байхгүй. Гурван бага хүүхдээ аавынх нь асрамжид үлдээж том хүүгээ өөрийн асрамжид авна. Хамт л амьдрахгүй болохоос хүүхдүүдтэйгээ уулзаж үүрэг хариуцлага биелүүлнэ. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцсон, эвлэрээгүй, эвлэрэх боломжгүй. Өөр хүнтэй хамтран амьдарч байгаа...” гэв.
Хариуцагч Д.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр анх 2011 онд танилцаж байсан. 2012 оноос хойш цуг амьдарч байгаа. 2007 онд төрсөн хүү Б.Энхмандахтай зургуулаа хамт амьдарч байсан. 2012-05-26-ны өдөр охин *******,*******, Б.Анударь нар төрсөн. Зан араншин таарахгүй хүүхдүүдийн дэргэд маргалдаж хүүхдүүдээ айлгадаг байсан. *******, Б.Ананд, Б.Анударь нарыг өөрийн асрамжид авч, П.Батцэцэгээс ямар нэгэн тэтгэмж авахгүй гэж тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцсон, эвлэрээгүй, нэхэмжлэгч өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул эвлэрэх боломжгүй ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Батцэцэг хариуцагч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна. 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 
Гэрлэгчид 2011 онд танилцаж, улмаар 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 26-нд охин Бат-Эрдэнийн Хулан, 2014 оны 09 дүгээр сарын 12-нд хүү Бат-Эрдэнийн Ананд, охин Бат-Эрдэнийн Анударь нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна. 
2007 оны 10 сарын 20-нд төрсөн хүү Энхмандахыг Д.Бат-Эрдэнээр овоглож, гэрчилгээ авсан болох нь зохигчийн тайлбар, Б.Энхмандахын төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/19853 дугаартай шүүх хуралдаан хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Д.Бат-Эрдэнэ, П.Батцэцэг нарыг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.
Гэрлэгчид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба нэхэмжлэгчийн ... зан харилцааны хувьд таарамжгүй байдгаас цаашид хамт амьдрах боломжгүй ... гэх, хариуцагчийн ... хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй... гэх тайлбарууд болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 491 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй зэргийг үндэслэн гэрлэлтийг цуцлав.   
Гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн тал дээр маргахгүй,  хүү Б.Энхмандахыг эх П.Батцэцэгийн асрамжид, охин *******, хүү Б.Ананд, охин Б.Анударь нарыг эцэг Д.Бат-Эрдэнийн асрамжид үлдээхийг хэн аль нь зөвшөөрч байх тул хүү Б.Энхмандахыг эх П.Батцэцэгийн асрамжид, охин *******, хүү Б.Ананд, охин Б.Анударь нарыг эцэг Д.Бат-Эрдэнийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
Хүү Б.Энхмандахыг эх П.Батцэцэгийн асрамжид, охин *******, хүү Б.Ананд, охин Б.Анударь нарыг эцэг Д.Бат-Эрдэнийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь П.Батцэцэг, Д.Бат-Эрдэнэ нарын хувьд тэдний эцэг эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд харилцан хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн аль нь саад болох учиргүй юм. 
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдъя.
Нэхэмжлэгч П.Батцэцэг, хариуцагч Д.Бат-Эрдэнэ нарын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд цахимаар оролцуулж хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шаазгай овогт Дэлэгийн Бат-Эрдэнэ /РД:ШУ88090995/,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.   
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 сарын 20-нд төрсөн хүү Бат-Эрдэнэ овогтой Энхмандах /РД:ЙЮ07302011/-ыг эх П.Батцэцэгийн асрамжид, 2012 оны 05 дугаар сарын 26-нд төрсөн охин Бат-Эрдэнэ овогтой Хулан /РД:УХ12252622/, 2014 оны 09 дүгээр сарын 12-нд төрсөн охин Бат-Эрдэнэ овогтой Анударь /РД:УХ14291202/, 2014 оны 09 дүгээр сарын 12-нд төрсөн хүү Бат-Эрдэнэ овогтой Ананд /РД:УХ14291219/ нарыг эцэг Д.Бат-Эрдэнийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Батцэцэгт олгосугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.        
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 

ДАРГАЛАГЧ                                   Д.БАТЦЭЦЭГ