Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/03618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Хо*******д овогт А*******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Ням овогт Б*******гийн******* /РД:*******/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, 26,061,740 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б.Ц*******, өмгөөлөгч Г.Ч, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.      Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хо*******д овогт А*******ын ******* /РД:*******/, хариуцагч Ням овогт Б*******гийн******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.      Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Б.Ц*******аас 14,424,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлээс 11,637,340 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,817 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ц*******аас 300,272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ