Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/03666   

 

 

 

 

  2020         10          22                                        101/ШШ2020/03666            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Э

Хариуцагч: Г.Г

17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******,*******, нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Х.******* болон ******* нар нь 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон бөгөөд өнөөдрийг хүртэл бид хамт амьдарч байна. Миний нөхөр ******* нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ болон №01107- 2015/00150 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу Баянгол дүүрэг, 3-р хороонд байрлах 342.0 метр квадрат бүхий үйлчилгээний зориулалттай газрыг эзэмших эрхтэй болсон юм. 2019 оны 10 дугаар сараас эхлэн дээрх газар дээр үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилга барьж, хамтран ажиллахаар “” ХХК-ийн захирал тай тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо гэрээ байгуулаагүй бөгөөд ******* нь захиалагч талын, “” ХХК нь гүйцэтгэгч талын эрх, үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон. Хариуцагч Г.******* нь “Танай газар дээр барилга барихдаа захиалагч талаас огт мөнгө гаргуулахгүйгээр, гүйцэтгэгч тал бид мөнгө гарган барилга барина ” гэж байсан боловч 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г.******* нь “Барилгын ажил эхлүүлэхэд 3,000,000 төгрөг шаардлагатай байна” гэсний дагуу миний бие Х.******* нь өөрийн Хаан банк дахь дугаар хугацаагүй хадгаламжийн данснаас 3,000,000 төгрөг, 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******ын Хаан банк дахь дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.******* бид хоёр хамт уулзсан бөгөөд Г.******* нь “Маргааш барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гарчихна. Барилга эхлүүлэхэд шаардлагатай 3,500,000 төгрөг над руу шилжүүлчих” гэсний дагуу 3,500,000 төгрөгийг Г.*******ын Хаан банк дахь дугаар харилцах дансанд шилжүүлсэн. Гэтэл Г.*******ын утасны дугаар руу ажлаас нь залгасны дараа Г.******* нь “Манай барилгын ажилчид MCS компанийн барилга дээр барилгын ажил гүйцэтгэж байгаа юм. Мөнгөний шаардлага гарсан гэнэ. Надад одоо мөнгө байхгүй байна. Та түр шилжүүлээд өгөөч. дугаар дансруу шилжүүлчих” гэсний дагуу Я.Лхагвасүрэ гэх хүний Хаан банк дахь дугаар данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Г.******* нь “Өнөөдөр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гарчихлаа, барилгын ажил эхлүүлэхэд мөнгө шаардлагатай байна ” гэсний дагуу Г.*******ын Хаан банк дахь дугаар харилцах дансанд 1,000,000 төгрөг болон 250,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн өдөр “1,000,000 төгрөг шаардлагатай болчихлоо, өөр  хүний данс явуулчихъя” гэсний дагуу Г.*******ын дугаараас нэхэмжлэгч миний 99991414 дугаар руу “” гэх мессеж ирүүлсний дагуу Ж.Рэнчинсамуу гэх хүний Хаан банк дахь дугаар данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийт 17,000,000 төгрөг Г.*******д өгсөн.

Ийнхүү 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас №БА-146/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Гэтэл “” ХХК-ийн захирал Г.******* нь барилга барина гэж надаас удаа дараа мөнгө авчхаад, огт барилга эхлүүлсэн зүйлгүй байсан атлаа Г.******* нь “Барилгын ажил гүйцэтгэхэд их хэмжээний мөнгө дахин шаардлагатай байна ” гээд, тухайн мөнгийг нэхэмжлэгч надаас гаргахыг шаардсан. Уг шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Талууд тохиролцоонд хүрээгүй учир “” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “Барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй тул №БА-146/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнээс өөрийн компанийн мэдээллийг хасуулах тухай” албан бичгийг өгсөн. Дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №05/2125 дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний тухай” албан бичгээр миний нөхөр *******т барилгын ажил гүйцэтгэхгүй байхыг мэдэгдсэн. “” ХХК болон уг компанийн захирал Г.*******ын хүсэлтээр барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон учир хариуцагч Г.*******д өгсөн нийт 17,000,000 төгрөгийг буцаан авахыг Г.*******аас удаа дараа утсаар болон биечлэн уулзаж шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй нэхэмжлэгч миний эрх, ашгийг хохироож байна.

Иймд хариуцагч Г.*******аас 17,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.******* миний бие Х.*******ийг танихгүй бөгөөд бид нарын хооронд ямар ч холбоо, гэрээ, хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Миний дансаар орж ирсэн мөнгөний хувьд ******* ““ ХХК-ийн хоооронд хийгдсэн барилгын ажил гүйцэтгэх тухай 2,808,000,000 төгрөгийн гэрээ хийгдсэн үүний дагуу иргэн *******аас орж ирсэн мөнгө юм. Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа. *******ын газар дээрээ 12 давхар буудал баръя гээд гэрээ байгуулаад барилгын ажлын зөвшөөрлийг Г.******* гаргахаар тохиролцоод гэрчилгээг нь гаргасан. Х.*******ээс 17,000,000 төгрөг дансаар орж ирсэнтэй маргадгүй, ******* ямар шалтгаанаар мөнгө авсныг мэдэж байсан, гүйлгээний утга дээр зөвшөөрөл гэж бичиж гүйлгээ хийсэн. Барилгын ажил гүйцэтгэгч барилгын ажлаа эхлэх болоход ******* танай Батбүрэн ХХК-аар ажил гүйцэтгүүлэхээ болилоо гээд маргаан гараад гэрээнээс ******* татгалзсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрчилгээнд Ш.*******, *******, Г.******* нарын хооронд үүссэн маргаанд нэхэмжлэлийг Ш.*******ээс гаргаж байна. Амаар тохирсон гэдэг нь Батбүрэн ХХК болон ******* нар гэрээ хийсэн учраас зөвшөөрлийг Г.******* хөөцөлдөхөөр болоод зөвшөөрлийг авсан. 17,000,000 төгрөгийн гүйлгээний утга дээр зөвшөөрөл гээд шилжүүлж байгаагаа зээлж байна гэж бичихгүй яасан юм бэ. Гэрчилгээ гарсны дараа ******* барилгаа бариулахаа болъё гэж хэлсэн учраас Батбүрэн ХХК Барилга хот байгуулалтын газар луу бичиг явуулсан. Учир нь үүргийг Батбүрэн ХХК хүлээх учраас бичиг явуулсан. Амаар хийгдсэн гэрээний дагуу зөвшөөрлийг гаргасан баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Г.*******д холбогдуулан 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, уг мөнгийг нэхэмжлэгчээс бус иргэн *******, ХХК нарын хооронд байгуулсан гэрээний дагуу *******аас хүлээн авсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагчаас 17,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ “нөхөр ******* эзэмшлийн газар дээр үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилга барьж, хамтран ажиллахаар ХХК-ийн захирал Г.*******тай 2019.10 сард тохиролцсон. Хариуцагч “танай газар дээр барилга барихад танайхаас мөнгө гаргуулахгүй” гэсэн боловч Г.******* нь 17,000,000 төгрөг шилжүүлж авсан. Талууд тохиролцоонд хүрээгүй учир барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон, Г.*******аас өнөөдрийг хүртэл мөнгийг буцааж өгөхгүй нэхэмжлэгч миний эрх, ашгийг хохироож байна” гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэхээр байна.

Талуудын хэн аль нь иргэн ******* эзэмшлийн, үйлчилгээний зориулат бүхий газарт ХХК хөрөнгө оруулж барилга барихаар тохиролцсон талаар тайлбарласан, мөн гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг талуудын тайлбартай нийцэж байна.

Нэхэмжлэгч тал зохигчийн хооронд зэлийн гэрээний харилцаа үүссэн тухай тайлбарлаж байх боловч, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид 17,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. дээрх үйл баримтаар буюу иргэн *******, ХХК нарын хооронд хийгдсэн хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч 8 удаагийн гүйлгээгээр хариуцагч Г.******* буюу ХХК-ийн захиралд барилгын тусгай зөвшөөрөл, барилгын ажлыг эхлүүлэхтэй баримт бичгийг бүрдүүлэхтэй холбоотойгоор мөнгө шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг үүсээгүй, харин иргэн *******, ХХК нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаанаас улбаатай мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д заасны дагуу *******ын нэрийн өмнөөс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхээр байна. Энэ нөхцөлд мөнгөн төлбөрийн үүргийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид бус иргэн *******т үүснэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагчаас 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.*******аас 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ