Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/00047

 

 

 

 

  2021        01           04                                       101/ШШ2021/00047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С СӨХ 

Хариуцагч: Г.Б

Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,666,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* СӨХ-ны захирал Ц.Чойжамц, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлбэ 96 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон захирал Ц.Чойжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сараас эхлээд төрийн банкнаас нэхэмжлэх гаргасны дагуу төрийн банкнаас хуулга авсан хуулга дээр төлбөрийн задаргаа харагдаж байгаа. Би 5 жил энэ ажлыг хийж байна. Гарааш руу орсон хэсэгт байрлах төмөр бол байр болгоны гараашны хаалганы хэсэгт байдаг үерийн ус орох аюултай учраас авч болохгүй харин ч үргэлж авч цэвэрлэж байдаг. Хэрвээ тухайн төмрийг авлаа гэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах шаардлага үүсдэг тэгэхээр би үүнийг нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хариуцагч тал тухайн байранд амьдардаг, хогоо хаядаг байсан үнэн. Манай 96-р байр нь 2015 онд ашиглалтад орсноос хойш тус байрны 2 тоотыг ******* гэдэг айлынх ******* /Япон улсын иргэн Японд амьдардаг/ гэдэг хүнтэй удаан хугацаатай лизингийн гэрээ байгуулан худалдан авч одоог хүртэл амьдарсаар байгаа юм. Гэтэл монгол улсын иргэн ******* нь өнгөрсөн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр нэг ч удаа СӨХ-ны хураамж төлөлгүй өдийг хүрлээ.СӨХ-ны зүгээс удаа дараа шаардлага тавьдаг боловч хэл амаар доромжлох, 70 настай СӨХ-ийн захирал өвгөнийг заамдаж багалзуурдаж унагаах тоног төхөөрөмжийг эвдэх зэргээр зэрлэгээр танхайрдаг. Зөвхөн 2016 оны 2-р сараас энэ хугацаанаас манай СӨХ хураамжаа ******* нэхэмжлэлээр авч эхэлсэн. 2020 оны 8-р сарын хооронд өнгөрсөн 4 жил 7 сарын хугацаанд энэ айл СӨХ-ийн хураамжийн /сарын 20,500 төгрөг/ бүгд 1,666,137.5 мянган төгрөгийн өр үүсгээд байна. Өнгөрсөн жилүүдэд энэ айл ядаж нэг удаа ч хог,жижүүр,цэвэрлэгээ,дундын цахилгааны мөнгийг төлсөнгүй бусад айл өрх, тэтгэврийн хөгшчүүдийг хохироосоор ирлээ. Гэтэл тус айл амьдралын түвшин өндөртэй залуучууд бөгөөд биднийг ч яаж чадахгүй гэх сэтгэлгээнд автагдсан танхай хүмүүс юм. Манай зүгээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд тулгуурлан ******* нэхэмжлэлийн дагуу иргэн Т.*******оос СӨХ-ны хураамжийн 1,666,137.5 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Жаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн *******, *******, тоот үл хөдлөх эд хөрөнгө нь оршин суугч Г.*******ын өмчлөлийн эд хөрөнгө биш юм. Г.******* нь энэ орон сууцыг захиран зарцуулах эрхгүй этгээд юм. Тийм учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх бүрэн боломжгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 4.1.2.-т зааснаар “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан байна. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох ******* нэхэмжлэх нь Япон улсын иргэн *******гийн нэр дээр үүссэн байдаг. Хариуцагч Г.*******той холбоотой ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. ******* нэхэмжлэх Япон улсын иргэн *******гын нэр дээр байгаа учраас Г.******* хариуцагч биш юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулиар тухайн сууц өмчлөгч нь Япон улсын иргэн ******* байна. Мөн СӨХ-ны төлбөрийг сууц өмчлөгч төлдөг өмчлөгч гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан этгээдийг хэлдэг. Хариуцагч Г.******* нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх этгээд биш болох нь харагдаж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ, хариуцагч Г.*******од холбогдуулан 1,666,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

******* СӨХ нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 96 дугаар байрыг хариуцан Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн 220 дугаартай гэрчилгээгээр нотлогдсон.

Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан 2016 оны 02 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-нд төлөөгүй тухай тайлбарлаж, Төрийн банк ХХК дахь нэхэмжлэгчийн төлбөр хүлээн авдаг дансны хуулга, нэг сард гарах төлбөрийн тооцоог шүүхэд нотлох баримтаар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ өөрийн амьдарч буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 96 дугаар байрны 2 тоот орон сууцыг Япон улсын иргэн *******гоос 2017 оны 06 дугаар сард зээлээр худалдан авсан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь орон сууцны үнийг төлж дууссаны дараа хариуцагчийн нэр дээр гарна, худалдагчийн өмчлөлд бүртгэлтэй байдаг талаар төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл хариуцагч уг орон сууцыг Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасны дагуу эзэмшиж байгаа, хариуцагчийн эзэмшилд байдаг гэж үзэх үндэслэлтэй. Тус орон сууцыг өмчлөх эрх хариуцагчид үүсээгүй ч тодорхой хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байгаа нь Иргэний хуулийн 89, 91 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Г.******* нь нэхэмжлэгчийн хувьд тухайн орон сууцны өмчлөгч гэж тооцогдоно.

Тус байрны 2 тоотод хариуцагчийг 2015 оноос эхлэн амьдарч байгаа талаар нэхэмжлэгч, 2017 оны 06 дугаар сараас эхлэн амьдарч байгаа талаар хариуцагч тус тус тайлбарласан ба хэрэгт буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 96 дугаар байрны 2 тоот орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг хариуцах этгээдийн нэрийг ******* гэжээ. Зохигчийн хэн аль нь харилцан зөрүүтэй тайлбарыг нотлоогүй. Тухайлбал: тухайн орон сууцанд 2015-2017 оны хооронд орон сууцны цахилгаан, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрийг хэн төлж байсныг шүүхэд гаргаагүй байна. Хариуцагч энэ тухай 2018-2020 онд хамаарах баримтыг гаргасан нь зохигчийн харилцан зөрүүтэй тайлбарыг нотлохгүй байна. Мөн хариуцагч тайлбартаа дурдсанаар 2 тоот орон сууцыг Япон улсын иргэн *******гоос 2017 оны 06 дугаар сард худалдан авахдаа өмнө үүссэн ашиглалтын зардлыг төлөхгүй байхаар, худалдагчаар нөхөн төлүүлэхээр гэрээгээр тохиролцоогүй бол тухайн орон сууцыг худалдан авах үедээ өмнө үүссэн ашиглалтын зардлыг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй.

Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч тухайн орон сууцанд холбогдох хэмжээгээр төлөх үүрэгтэй тул хариуцагч Г.******* орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 1,127,500 төгрөгийг хариуцах үүрэгтэй.

Харин нэхэмжлэгчийн хариуцагчаас алданги нэхэмжилж буй шаардлагын үндэслэл болсон нэхэмжлэгч, Төрийн банк ХХК нарын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч СӨХ-ны төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцагчид хамаарахгүй, гэрээний оролцогч биш байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 538,637 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******оос 1,127,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” СӨХ-д олгож, нэхэмжлэлээс 538,637 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,610 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.*******оос 31,610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” СӨХ-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЭНЭБИШ