Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/00240

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        01         22                                    101/ШШ2021/00240         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.О-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Н” ХХК-д холбогдох,

 

2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь шүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.Б-н хамт  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б овогтой О би “Н” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ”Суралцагчтай байгуулах гэрээ” байгуулан БНХАУ-ын Hunan мужийн Xiangtan хотын hunan university of Science and Technology-д сургуулийн тэтгэлэгээр хэлний бэлтгэлтэй бакалаврын IT тэтгэлэгт инженер мэргэжпээр хамруулах /сургалтын төлбөр болон дотуур байр 5 жил үнэгүй, хэлний бэлтгэлд мөнгөн тэтгэлэг байхгүй, үндсэн ангиасаа cap бүр 1000 юаны тэтгэлэгтэй/, Зуучлалын хөлс 15000 юань, урьдчилгаа 5000 юань /2.080.000 төгрөг/-ний гэрээ хийсэн.

Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 2.080.000 төгрөгийг боловсролын төвийн данс болох Голомт банкны 1245114838 "Н” ХХК-ийн дансанд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тушаасан болно. Гэвч одоог хүртэл ‘’Н” ХХК-иас тодорхой шийд өгөөгүй, холбогдох боломжгүй байсан учраас өөрийн биеэр очиж уулзахад хүүхдүүдийн урилга ирээгүй гэж хэлэн хүлээлт үүсгэж өдий хүргэлээ.

Бид хувийн шугамаар холбогдох боловсролын яамнаас мэдээлэл авч, энэ талаар тодруулахад энэ жил "Ковид-19”-ийн улмаас гадаад явж байгаа оюутанд тэтгэлэг зарлаагүй гэсэн хариу өгсөн, мөн Хятад улсад суралцдаг оюутнаас лавлахад энэ жил хятадын талаас гадаад оюутан авахгүй, урилга олгохгүй гэсэн шийдвэр гарсан гэж хэлсэн.

Ингээд 2020.08.20-ны өдөр өөрийн биеэр очиж уулзаад дээрх байдлыг хэлээд мөнгөө буцааж авъя гэхэд гэрээнд заасны дагуу Хятадаас мөнгө буцаж ирсэн тохиолдолд 1.200.000 төгрөг өгнө гэсэн. Тухайн үед хүүхдийн сургуулийн төлбөр төлөх болчихсон байсан учраас  аргаа бараад 1.200.000 төгрөг буцааж өгнө гэдгийг зөвшөөрсөн. Гэтэл уг мөнгийг одоог хүртэл өгөөгүй байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд “Н” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

"Н” ХХК нь Хятадын талаас тэтгэлэгт сургууль зарлагдаагүй гэдэг мэдээллийг мэдсээр байж санаатайгаар энэхүү гэрээг байгуулж төлбөр авсан гэж үзэж байгаа тул урьдчилгаа төлбөр болох 2.080.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан. 

Ковид-19 өвчин нь гэрээний харилцаанд нөлөөлөхгүй гэх ойлголтыг ажил гүйцэтгэгч тал нь нэхэмжлэгчид ойлгуулсан байсан. “Н” ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу сургуульд бүртгүүлэх, сургуулийн урилга гаргах үүрэгтэй боловч ийнхүү үүргээ гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй байна.

Орчуулгын зардал гэж тусдаа төлбөр төлөөгүй тул орчуулгын зардалд 80.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй.

Иймд хариуцагч “Наран гүүр эдү” ХХК-иас 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн захирал Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б овогтой О-той БНХАУ-ын Hunnan мужийн Xiangtan хотын Hunan University of Technology-д сургуулийн тэтгэлгээр хэлний бэлтгэлтэй бакалаврын IT инженер мэргэжлээр хамруулахаар сургалтын төлбөр үнэгүй, дотуур байр үнэгүй,  үндсэн ангиасаа cap бүр 1000 юань стипенттэй зуучлалын хөлс 15.000 юань, урьдчилгаа 5.000 юань буюу 2.000.000 төгрөг, орчуулгын хөлс 80.000 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн.

Суралцагч талд анх гэрээ хийхдээ Ковид-19 цар тахлын үүднээс урилга 09-р сарын сүүлээр ирэх магадлалтай гэдгийг сануулж хэлсэн. Нэхэмжлэгч тал 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр холбогдож урилгын талаар асуухад цар тахалтай холбоотойгоор БНХАУ гадаад оюутны суралцахад ямар нэг шийдгүй байгаа хичээлийг онлайн хэлбэрээр явуулах бөгөөд 1+4 хэлний бэлтгэлтай бакалаврын хичээл 11 сараас орно гэсэн хариуг бид мэдээлсэн.

Нэхэмжлэгч талтай нэг сургуульд суралцахаар бүртгүүлсэн хүүхдүүдийн хэлний бэлтгэлийн онлайн хичээл 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс орж эхэлсэн.

Нэхэмжпэгч тал өөрийн хүсэлтээр урилга авахгүй болохоо мэдэгдэж, гэрээг цуцлах хүсэлтээ мэдэгдсэн. Үүний дагуу Хятад талдаа мэдэгдэж урьдчилгааг буцаан олгохыг хүссэн. Хятад талаас бусад хүүхдүүдийн урилга гарсны дараа буцаан олголтыг өгөхөө мэдэгдсэн. Манай гэрээ дээр суралцагч тал гэрээг цуцлах хүсэлтээ гаргасан бол урьдчилгаа мөнгө буцаан олгохгүй байхыг заасан байгаа хэдий ч цаг үеийн байдлыг хэлж Хятад талаас буцаан олголтыг өгөхөөр шийдвэрлэсэн.

Талууд гэрээг 2020 оны 04 сард байгуулсан бөгөөд аль аль тал нь Ковид 19 өвчин гарсан гэдгийг мэдэж байсан бөгөөд уг өвчнийг дарагдах байх гэсэн итгэлцлээр Хятад улсаас сургуулийн урилга ирэхийг хүлээж байсан.  Тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой баримтууд байгаа боловч нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх боломжгүй болчихоод байна.  

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д заасны дагуу 1.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгогдоно, тэрээр үүнийг 2020.08.20-ны өдөр зөвшөөрч байсан болно. Мөн тухайн хүүхдийн материалын орчуулга хийхэд 80.000 төгрөгийн зардал гарсан, үүнийг буцаан олгогдохгүй болно. БНХАУ-ын шат шатны хичээлүүд онлайнаар орж байгаа нь үнэн болно гэв.

/хх-ийн 14 тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 2.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 80.000 төгрөгөөс татгалзаж, 2.000.000 төгрөг болгосон, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.О нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ”Суралцагчтай байгуулах гэрээ”-г хариуцагч “Н” ХХК-тай байгуулсан байх ба уг гэрээгээр өөрийн хүү Г.Б-г БНХАУ-ын Hunan мужийн Xiangtan хотын  Hunan University of Science and Technology-д сургуулийн тэтгэлгээр хэлний бэлтгэлтэй бакалаврын тэтгэлэгт IT инженер чиглэлээр хамруулах, /сургалтын төлбөр болон дотуур байр 5 жил үнэгүй, хэлний бэлтгэлд мөнгөн тэтгэлэг байхгүй, үндсэн ангиасаа сар бүр 1000 юанийн тэтгэлэгтэй/ зуучлалын хөлс 15.000 юань, урьдчилгаа 5.000 юанийг гэрээ хийхдээ боловсролын төвд төлөх, үлдэгдэл 10.000 юанийн төлбөрийг /тухайн үеийн ханшаар/ урилга гарсны дараа “Н” ХХК буюу боловсролын төвийн данс болох Голомт банкны 1245114838 тоот дансанд тушаахаар тохиролцжээ.

Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т хариуцагч нь дээр дурдсан сургуулийн тэтгэлэгт хамруулах, сургуулийн урилга гаргах, 2020 оны 4 сард тухайн хүүхдийн сургуульд бүртгүүлэх ба урилга гаргах хүртэлх хугацаанд 2 тал бие биедээ итгэлцэх, 2.2-т суралцагч талыг сургуульд очиж суралцах хүртэлх хугацаанд түүнийг үүргээ биелүүлэхийг шаардах, зохих мэдээлэл, бичиг баримт бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийх, 2.3-т сургуулийн гадаад оюутан хүлээн авах журманд өөрчлөлт орох, суралцагчдын материалаас хамааран сургууль болон хот солигдох асуудал гарсан нөхцөлд суралцагчид мэдэгдэн тохирсон сургуульд оруулж өгөх,

3 дугаар зүйлийн 3.2.1-т нэхэмжлэгч нь боловсролын төвөөс өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэн гүйцэлдүүлэх, 3.2.2-т суралцагч нь сургуулиас гаргасан дүрэм, журмыг чандлан даган биелүүлэх, 3.2.3-т суралцагч нь ямар нэгэн байдлаар сургуульд хохирол учруулсан тохиолдолд өөрөө хариуцах гэж үүргийг тодорхойлсон байна.    

/хх-ийн 3-5 тал/

 

Уг гэрээний 1.2-т нэхэмжлэгч нь урьдчилгаа 5.000 юанийг хариуцагчийн Голомт банк дах 1245114838 тоот дансанд төлөх үүрэг хүлээсэн, үүний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тухайн өдрийн ханшаар тооцож 2.080.000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

/хх-ийн 6 тал/

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь БНХАУ-ын Hunan мужийн Xiangtan хотын Hunan University of Science and Technology-д сургуулийн тэтгэлгээр хэлний бэлтгэлтэй бакалаврын тэтгэлэгт IT инженер чиглэлээр хамруулахад нэхэмжлэгчийг холбож өгөх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээх ба гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхыг шаардах ба дээр дурдсан гэрээгээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

 

Харин зохигчийн маргахгүй байгаа, тогтоогдож буй үйл баримтаар Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д: ”Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрээг дуусгавар болгохыг хариуцагчид мэдэгдсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээг дуусгавар болгох үндэслэл, хугацааны талаар тохиролцоогүй, тодорхой заагаагүй байх тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т засны дагуу гэрээг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

 

 Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох тухайн сургуульд суралцагчийг 2020 оны 4 сард бүртгүүлсэн, ийнхүү бүртгүүлсний эцэст тухайн сургуулиас суралцах урилгыг илгээхээр тохиролцсонтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “Н” ХХК-иас 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонд олгож шийдвэрлэв.

Хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн äàãóó Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 äóãààð ç¿éëèéí 100.3-т çààñíûã áàðèìòëàí хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг, мөн нэхэмжлэгч Б.Отгон нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтээ дэмжээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3-т тус тус зааснаар  хариуцагч “Н” ХХК-иас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ