Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 102/шш2021/00166

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2021/00166 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 5, Сити тауэр бизнес төв, 17 давхар, ******* *******-ийн // нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн наран 14-93 тоотод байрлах, ******* ******* ******* //,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 хороо, 25-247 тоотод оршин суух, Шарнууд овогтой *******ын ******* // нарт холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,530,345 /гучин таван сая таван зуун гучин мянга гурван зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Саулегуль, хариуцагч болон хариуцагч ******* ******* *******-ийн төлөөлөгч Г.*******, нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 315 айлын 5 блокийн дээврийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр ******* ******* *******-тай 2018.06.08-ны өдөр 18/25 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 5.1.2-т заасны дагуу урьдчилгаа 49.950.000 төгрөгийг ******* ******* *******-ийн захирал Г.*******гээс ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу манай санхүүгийн албанаас 2018.06.15-ны өдөр ******* ******* *******-ийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс гэрээнд заасны дагуу эхний гүйцэтгэлийн ажлын 14 хоногийн дотор гүйцэтгэх байтал гүйцэтгээгүй, гэрээний 2.2.4-т заасны дагуу 2018.07.01-ний өдөр гэрээнд заасан ажлыг хийж дуусгах ёстой байтал гэрээний биелэлтийг хангаагүй. ******* ******* *******-ийн захирал Г.*******гээс ажил гүйцэтгэхийг 2018.07.24-ний өдрөөс хойш барилгын инженерээс удаа шаардсан ч маргааш, нөгөөдөр материал ирнэ тэгэхээр гүйцэтгэнэ гэсээр өдийг хүрсэн, манайх арга буюу 2018.09.11-ний өдөр 2/122 албан тоотоор шаардлага хүргүүлсэн ч үүний мөрөөр ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг хангаагүй, гэрээний урьдчилгаа 49.950.000 төгрөгт дээврийн материал авчрахыг удаа дараа түүний холбогдох утсаар шаардсан ч нийлүүлээгүй байна. ******* ******* *******-ийн захирал Г.*******д 2018.09.01-ний өдөр гэрээ цуцлах шаардлага хүргүүлсэн ч гэрээний урьдчилгааны дагуу материал нийлүүлэх, хийх ажлаа гүйцэтгээгүй, шаардлагыг биелүүлээгүй. Ийнхүү 2019.04.25-ны өдөр гэрээний талууд 18/32 дугаар ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх актаар гэрээний урьдчилгаанд авсан 49,950,000 төгрөгөөс гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 24,804,400 төгрөг, гэрээ дүгнэсэн актаар тооцсон алданги 10,645,945 төгрөг, нийт 35,450,345 төгрөгийг ******* ******* *******-иас гаргуулж өгнө үү. Иргэн Г.*******гээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компаниуд хооронд 2018.06.08-ны өдөр 18/25 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээврийн угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байна. ******* ******* нь нэхэмжлэлдээ дээврийн ажлыг гүйцэтгээгүй гэх боловч тодорхой хувийг гүйцэтгэсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 24,804,400 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин алданги төлөх боломжгүй тул 10,645,945 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* нь ******* ******* ******* болон Г.******* нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,530,345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, энэ өдрийн хуралдаанд Г.*******д холбогдох шаардлагаас татгалзлаа.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ дээврийн ажлыг хугацаандаа бүрэн гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг гэрээ болон азтаар тохиролцсоны дагуу алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрээний хувьд болон үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч маргаагүй ба алдангийг төлөх боломжгүй үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргалаа.

 

******* ******* нь ******* ******* *******-тай 2018.06.08-ны өдөр 18/25 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2018.07.01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

 

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 315 айлын орон сууцны барилгын 5 блокийн дээврийн угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 111,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон, гэрээний урьдчилгаа 49,950,000 төгрөгийг 2018.06.15-ны өдөр хариуцагчийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлэх үүргээ биелүүлжээ.

 

Талууд гэрээний 5.1.2-5.1.5-д зааснаар тодорхой ажил гүйцэтгэсний дараа үе шаттайгаар үлдэгдэл хөлсийг шилжүүлэхээр тохиролцсон ба хариуцагч нь урьдчилгаа төлбөрөөр дээврийн материал авч, дээврийн бетон цутгалтын ажлыг хийгээгүйгээс гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй гэжээ.

 

******* ******* нь 2018.09.11-ний өдөр 2/122 дугаар албан бичгээр 4 хоногийн хугацаанд ажлаа дуусгахыг мэдэгдэж, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдсэнээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан байна.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээ цуцалснаас учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа алданги гэж тодорхойлжээ

 

Талуудын байгуулсан гэрээний 11.2-т зааснаар гүйцэтгэгч нь ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,05 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232.5-д нийцэж байгаа боловч нэхэмжлэгчид гэрээ хэрэгжсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх үүсэх тул 10,645,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчид гэрээ цуцалснаас хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 335,601 төгрөг төлснийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 281,972 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан ******* ******* *******-иас // ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,804,400 /хорин дөрвөн сая найман зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан, ******* *******-д /Р/ олгож, шаардлагаас үлдэх 10,645,945 төгрөг болон Г.*******д // холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 335,601 төгрөг төлснийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 281,972 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ