Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 938

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00759/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ З.Тунгалагмаа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð 

 

Нэхэмжлэгч:  .... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овогт С.О/ регистрийн дугаар ... утас: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овогт С.Т / регистрийн дугаар ..., утас: .../-д холбогдох

 

 

“Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие С.О нь өөрийн төрсөн эх өндөр настан Д.С хамт амьдардаг болно. Ээж минь хэвтэрт ороод 2 жил гаруй хугацаанд миний бие асран хамгаалагчийнхаа үүргийг хүүгийн зүгээс биелүүлж байгааг минь том ах, эгч, дүү нар гэрчилнэ. Миний төрсөн ах С.Т удаа дараа ямар нэг шалтаг гарган өсөж торнисон гэх шалтгаанаар гэрт ирж ээж болон миний биед сэтгэл санааны дарамт үүсгэн хүнд биетэй ээжийн минь хажууд хэрүүл маргаан үүсгэн “энэ байрыг надад өг, би эндээс явахгүй” гэх мэтээр эхнэрийнхээ хамт сэтгэл зүйн дарамт үзүүлж байна. Орон байранд минь эзэн суух санаа өвөрлөн хэл амаар доромжлон, ална гэх мэтээр айлган сүрдүүлж өвчтэй ээжийгээ асран халамжлах бололцоог хаан боогдуулж, өөрийн минь гэрээс намайг хөөж, төрсөн ахаа гэсэн сэтгэлийг минь үл ойшоож эхнэр хүүхдийн хамт 5 сар гаруй миний гэрт амьдрахдаа ахуйн хэрэглээний төлбөр тооцоог хийж байгаагүй. Эдийн засаг болон сэтгэл санааны хувьд орон гэртээ амар тайван байх аргагүйд хүрээд байна. Иймийн тулд С.Т гэр бүлийн хамт яаралтай албадан гаргуулах шаардлагатай байна” гэв.

 

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан тайлбартаа:

“Тус шүүхэд С.О нь С.Т надад холбогдуулж гэр бүлийн хамтаар гэр чөлөөлж албадан гаргуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ С.О өөрийн төрсөн эх Д.С хамт амьдардаг болно гэж худал бичсэн байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг ... дүгээр хороолол, ... байр, ... тоот 55,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь аав ээж 2 өмч хувьчлалын үед эцэг, эхийн хамт наймуулаа байсан байр буюу бидний гэр бүлийн бүх гишүүдийн гал голомт. Бид гэр бүлийн хамт өмнө ч байсан. Одоо ч амьдарч байгаа. С.О бид 2 төрсөн ах дүүс. Хэрэг төвөгт их холбогддог зан ааш нь их эвдэрсэн. Хоёр удаа танхайн хэргээр шоронд орсон байдлаараа их айлгадаг. Дөрвөн өрөөний нэг өрөөнд өндөр настай ээж маань байдаг. Сүүлийн үед С.О гарч орохдоо байнга гаднаас нь цоожилж гарч явдаг болсон байсан. Тэгсэн чинь манай гэр бүлийг гэрээс хөөж шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн бидэнд мэдэгдэлгүйгээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байрны гэрчилгээг ээжийн хамт өөрийн нэр дээр хоёр хүний өмчөөр бүртгүүлж авсан байна. Энэ үед би эхнэрийн хамт гэртээ ээжийг асраад байж байсан үе. Би энэ гэрчилгээг шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа мэдлээ. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр миний нэрийг оруулаагүй, ээжийг дарамталж ээжийг өөрийн нэр дээр оруулснаараа далимдуулж байрнаас хөөж байгааг зөвшөөрөхгүй. Гэрчилгээг гаргуулж авахаас өмнө надад мэдэгдэж, надаас зөвшөөрөл авах ёстой байсан. Би өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр сөрөг нэхэмжлэл гаргана. Байрнаас гарахгүй. Байрны өмчлөх эрх дээр маргана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“С.Т миний бие С.О-ын хамгийн том төрсөн ах юм. Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол ... дүгээр байрны ... тоот 4 өрөө орон сууц нь өмч хувьчлалаар олгогдсон бидний төрсөн эцэг С, эх Д.С нарын гал голомт юм. Уг байранд бид ах дүүгээрээ амьдардаг байсан. Би энэ байрыг дүү С.О-ын хамтаар өмчлөх эрхтэй. Энэ байрны өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгүүдэд миний нэр бүртгэгдээгүй байгааг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудыг хараад маш их гайхаж байна. Би тус байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж уг шаардлагатайгаа холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шалгуулах, цуглуулах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой бүх хэлцлийн нэр,гарын үсгийн үнэн зөвийг тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах болно. Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол ... дүгээр байрны ... тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авна уу.” гэв.

 

Нэхэмжлэгч С.О сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“Содов овогтой С.О миний бие нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол ... дүгээр байрны ... тоот 4 өрөө орон сууц байранд амьдрах албан ёсны эзэмшигч нь билээ. Миний төрсөн ах болох С.Т нь миний өвлөж авсан энэхүү байрыг өөрийн эхнэрийн хамтаар эзэмших эрхтэй хэмээн нэхэмжлэл гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байна. С.Т нь 1 дүгээр сараас эхлэн гэр бүлийн хамтаар одоог хүртэл байр, гэрэл, ус дулааны төлбөрт нэг ч удаа нэмэр болоогүй. Манай гэрт байх хугацаандаа бохир заваан, үргэлж хэрүүл хийж төрсөн эгч дүүсийг минь элдвээр доромжилж, хэвтэрт байдаг өвчтэй эхийг минь хүн гэж тоолгүй орилж чарлаж, бидний тайван амьдрах нөхцөлийг үгүй хийж байна. Уг байр нь өв уламжлал болон миний ээж, С болон төрсөн ах, эгч, дүү нарын хүлээн зөвшөөрснөөр надад албан ёсоор өвлөгдсөн билээ. Иймд С.Т гаргасан сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй, албан ёсны бус, ээж Д.С болон надтай хамт амьдрах эрхгүй гэдгийг миний бүрдүүлсэн нотлох баримт орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрчүүдийн нэр, гарын үсэг нотлох болно. Иймд С.Т гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч С.Т болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С.Т нь тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

         Маргаан зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 16 дугаар баг ... дүгээр хороолол ... дүгээр байрны ... тоотод байрлах орон сууцыг анх Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 26 дугаар тогтоолоор иргэн Д.С, С.О, С.О, С.О, С.Б нар өмчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2003 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 64 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”-ээр иргэн С.У нэмэгдэж Д.С, С.О, С.Б нарын өмчлөлд, 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 64 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Хамтран өмчлөгч хасах хэлцэл”-ээр иргэн С.Б өмчлөлд, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 64 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г үндэслэн иргэн С.Т, С.С нарын өмчлөлд, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 376 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Өмчлөгч өөрт ноогдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ”-гээр иргэн Д.С, С.О нарын өмчлөлд, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 376 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Өмчлөгч өөрт ноогдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ”-гээр иргэн С.О-ын өмчлөлд тус тус шилжүүлсэн бүртгэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай албан бичиг /хх-49/, гэрч С.У, С.М, С.О нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тухайн орон сууцны өмчлөгч нь С.О байна.

           

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С.О нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иймд Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 63 тоотод байрлах орон сууцыг хариуцагч С.Т болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч С.Т нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бид эцэг эхээсээ арван нэгүүлээ.  ...Төрсөн цагаасаа хойш одоог хүртэл энэ орон сууцанд амьдарч ирсэн. Багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.

Хавтас хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1247 дугаартай албан бичигт “С.Т нь тус багийн 1 хороолол 9 дүгээр байрны 63 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт ам бүл 5 оршин суудаг” гэж тодорхойлсон боловч тухайн орон сууцны өмчлөх эрхтэй этгээд өмнө эсэх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаар тогтоогдох тул Багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хамтран өмчлөгчөөр бүртгэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

 

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009324 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 63 тоотод байрлах орон сууцыг хариуцагч С.Т болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С.Т гаргасан “орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч С.Т-ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ТУНГАЛАГМАА