Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1076

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2020/00772/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Íýõýìæëýã÷: . . . аймаг . . . сум . . . дугаар багт байрлах Т.Б ХХК-ний  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: . . . аймгийн . . . сумын . . . дугаар багт оршин суух, одоо . . . дугаар хорих ангид хүмүүжигч Х овогт Х.Э /регистрийн дугаар: . . ./,

Хариуцагч: . . . аймгийн . . . сумын . . . дүгээр баг . . . дугаар хороолол . . . дугаар байрны . . . тоотод оршин суух Ц.т овогт Т.О /регистрийн дугаар . . ./ нарт холбогдох,

 

“3,356,817.31 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч Т.О нэхэмжлэлтэй нэхэмжлэгч “Т.Б” ХХК-д холбогдох 1,440,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Х.Э, хариуцагчийн өмгөөлөгч З.Э, хариуцагч Т.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Наранзаяа íàð îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч “Т.б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  

“...Иргэн Х овогтой Э нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Т.б . . . салбарын харьяа . . . тооцооны төвтэй №151300069539 тоот зээлийн гэрээг байгуулж 7,100,000 төгрөгийн зээлийг мал худалдан авах, хувийн хэрэгцээнд байшин барих зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрийг авсан хугацаанаас хойш удаа дараа хугацаа хэтрүүлдэг. Х.Э нь тодорхой тогтсон ажилгүй хувиараа ажил эрхэлдэг. Хамтран зээлдэгч Т.О нь тодорхой тогтсон ажилгүй хувиараа ажил хийдэг. Зээлийг Э холбогдож төлүүлэх боломжгүй үед гэр бүлийн хүн болох хамтран зээлдэгч Т.О шаардлага тавьж аман болон бичгээр шаардлага тавьдаг боловч төлөлт огт хийхгүй хугацаа хожиж худлаа амлалт өгсөөр ирсэн. Х.Э, Т.О нараас зээлийн үлдэгдэл 1,773,559.45 төгрөг, түүний хүү 1,383,181.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195,676.09 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 3,352,417.31 төгрөг, нотариатын хөлс 2,400 төгрөг, оршин суух хаягийн тодорхойлолт 2,000 төгрөг, бүгд 3,356,817.31 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 Хариуцагч Х.Э  болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Би авсан зээлээ хангалттай төлсөн. Би 8,350,000 төгрөг хавьцаа мөнгө эхнэртэй зээл төлөх мөнгө гэж өгсөн. Манай эхнэр надад мөнгийг банканд төлсөн. Өр байхгүй гэж хэлсэн. Би эхнэртээ л мөнгө өгдөг байсан. Эхнэр төлсөн гэж хэлсэн тул өргүй л гэж бодож явсан. Би 10 жилийн хорих ялаар шийтгүүлэн хорих байгууллагад ял эдэлж байгаа тул ажил хөдөлмөр эрхлэх, төлбөр төлөх боломжгүй. Тэгсэн ч би төлөх ёстой зүйлээ төслөн учир дахин мөнгө төлөхгүй. ...Иргэний хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагч Т.О итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарыг дуустал 3 хүүхдийн сар бүрийн 20,000 төгрөгийг Т.б зээлдээ татан авсан. Сарын 20,000 төгрөгийг 24 сараар үржүүлэхээр 1,440,000 төгрөг болж байгаа. Нэг хүүхэд нь Хаан банкаар хүүхдийн мөнгөө авдаг байсан. Хаан банкаар авдаг хүүхдийн мөнгө сар бүр орж ирсэн. Гэтэл Төрийн банкаар авдаг хүүхдүүдийн мөнгө нь орж ирэхгүй байсан. Хүүхдийн мөнгө нь улсаас хүүхдүүдэд үзүүлж буй халамжийн мөнгө. Хүүхдүүдэд л зориулагдах ёстой. Гэтэл уг Т.б Т.О өрөнд хууль бусаар суутгасан байсан. Төрийн банк дээрх үйлдлээ тайлбарлахдаа Т.О асран хамгаалагч нь тул Т.О өрөнд суутгасан гэж хэлж байгаа юм. Т.б ямар хууль зүйн үндэслэлээр хүүхдийн мөнгөнд халдаж байгааг ойлгохгүй байна. Т.б нь хүүхдийн мөнгөнд хууль бусаар халдсан, хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Т.б-с хүүхдийн мөнгөнд суутгасан 1,440,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“...Хүүхдийн мөнгө хүүхдийн дансанд ороод автоматаар Т.О данс руу ордог байсан. нэг ёсондоо хүүхдийн мөнгөний данс биш Т.О өөрийн нэр дээрх данснаас зээлийн  мөнгийг татсан байдаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд зааснаар хамтран эзэмшигчийн данснаас уг мөнгийг үл маргах журмаар татах заалт байгаа. Гэрээний дагуу банк мөнгийг суутгаж авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т.б” ХХК нь хариуцагч Х.Э, Т.О нарт холбогдуулан зээлийн төлбөр 3,352,417.31 төгрөг, нотариатын зардал 2,400 төгрөг, оршин суух хаягийн тодорхойлолт 2,000 төгрөг, нийт 3,356,817.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хариуцагч Т.О нь нэхэмжлэгч “Т.б” ХХК-нд холбогдуулан  зээлийн төлбөрт суутган авсан төрөөс олгосон хүүхдийн мөнгө 1,440,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Х.Э, Т.О нар нь “Т.б” ХХК-ний Хушаат салбар тооцооны төвтэй 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 14/188 тоот зээлийн гэрээ байгуулан 7,100,000 төгрөгийг, жилийн 26,4% хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, мал худалдан авах, Гэр ахуй хэрэглээндээ байшин барих зориулалтаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Зохигч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан боловч нэхэмжлэгч Төрийн банк нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Төрийн банк нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан үйл баримт хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...өмнө 2016 онд шүүхэд Х.Э, Т.Отгонцэцэг нарт холбогдуулан зээлийн төлбөр гаргуулахаар шаардлага гаргаж байсан боловч  хариуцагч нар оршин суух хаягтай байхгүй гэх үндэслэлээр татгалзсан. Хариуцагч нар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас шүүхэд хандаагүй, сүүлд хаягийн тодруулж, шүүхэд сая хандсан. Шүүхээр эрэн сурвалжлуулж шийдвэр гаргуулж байгаагүй...” гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Хариуцагч Т.О нь зээлийн төлбөрт суутгасан төрөөс олгосон хүүхдийн мөнгө 1,440,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч тал энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч Т.Отгонцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...3 хүүхдийн төрөөс олгосон 1,440,000 төгрөг ...” гэж тайлбарлаж байх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаан дээрх тайлбартаа хүүхдүүдийн нэр, нас зэргийг дурдаагүй, хэрэгт хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон суутгасан гэх 1,440,000 төгрөгийг нотолсон баримтыг тус тус гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Төрийн банкны гаргасан Х.Э, Т.О нараас 3,356,817.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т.О гаргасан Т.б-с 1,440,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

                                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан “Т.б” ХХК-ний гаргасан Х.Э, Т.О нараас 3,356,817.31 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т.О гаргасан “Т.б” ХХК-аас 1,440,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,589 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн        120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА