Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2020/00081/и |
Дугаар | 135/ШШ2020/01092 |
Огноо | 2020-10-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2020/01092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Õýðãèéí èíäåêñ: 135/2020/00081/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...аймаг, ...сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух
... овогт С.М /РД:..., утас:.../
... овогт С.М /РД:.../
... овогт Ц.Г /РД:..., утас:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ..тоотод оршин суух ... овогт А.С /РД:..., утас: .../-д холбогдох,
"... Үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжэгч нарын өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч С.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгч Ц.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... 1. БГД 14 хороо, 3 хороолол, ... байрны .. тоот 3 өрөө орон сууц, гэрчилгээний дугаар ..., Ү-...
2. ДУА Дархан сум 7 баг, ... гудамж, .. тоот хувийн сууц, улсын бүртгэлийн дугаар Ү-...
3. Дархан-Уул аймаг, Дархан сум 7 баг, ...гудамж, ... тоотод машины граж улсын бүртгэлийн дугаар Ү-...
4. Дархан-Уул аймаг, Дархан сум 7 баг, ... гудамж, ... тоот машины граж, улсын бүртгэлийн дугаар Ү-...
5. Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, ... байрны ... тоот орон сууц улсын бүртгэлийн дугаар Ү-...
6. Дархан-Уул аймаг, Дархан сум 7 баг, ... гудамж, ... тоот газар, улсын бүртгэлийн дугаар Г-...
7. Улаанбаатар******* дүүргийн 18-р хороо 4-р хороолол ... байрны ... тоот 2 өрөө орон сууц эдгээр нь манай гэр бүлийн дундын өмч хөрөнгө юм. Манайх ам бүл 6. Ц.Г өрхийн тэргүүн, А.С эхнэр, том хүү С.М 28 настай, охин С.М.. настай, охин С.Г 13 настай, охин Г.М 13 настай. Одоо С.М нь АНУ-д шашны сургуульд сурдаг. Манай гэр бүлийн өмч хөрөнгөнд ямар асуудал, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх ашиг зөрчигдсөн асуудлыг дөнгөж сая мэдэцгээсэн. Иймд бид эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Орон сууц гэдэг бол хүний амьдралд маш их нөлөөлөл үзүүлдэг хөрөнгө. А.С нь дангаараа захиран зарцуулах эрхгүй юм. Насанд хүрсэн 3, насанд хүрээгүй 3 хүний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Ц.Г, А.С нар нь 2005 оноос хамтран амьдраад 2006 оны 07 сарын 25-нд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлсэн. Дээрхи хөрөнгүүд бол А.С, Ц.Г нарыг гэр бүл болсноос хойш бий болсон, хамтын хүч хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгүүд юм. Хэдийгээр түүний нэр дээр бичиг баримтыг бүрдүүлсэн боловч гэр бүлийн дундын өмч юм. Гэр бүлийн бүх гишүүд үр хүүхдүүд нь адилхан өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Дээрхи 7 хөрөнгийг гэр бүлийн дундын өмч хөрөнгө мөн гэж тооцож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ... Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан байдаг. Нэгэнт нэг гэр бүл гээд албан ёсоор бүртгүүлсэн бол гэр бүлийн хөрөнгө дундын эд хөрөнгө гэсэн ойлголт байгаа. Дээрх хөрөнгө нь гэрлэснээс хойш бий болсон тул тухайн гэр бүлийн гишүүд ижил эрх эдэлнэ. Тухайн хөрөнгө нь бусдын барьцаанд байхаас үл шалтгаалан дундын өмч гэж бүрэн үзэж боломжтой гэж үзэж байна. Дээрх өмч хөрөнгийг А.С нь дангаараа захиран зарцуулах эрхгүй юм. Насанд хүрсэн 3, насанд хүрээгүй 3 хүний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Ц.Г, А.С нар нь 2005 оноос хамтран амьдраад 2006 оны 07 сарын 25-нд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлсэн. Дээрх хөрөнгүүд бол А.С, Ц.Г нарыг гэр бүл болсноос хойш бий болсон, хамтын хүч хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгүүд юм. Хэдийгээр А.С наймаа хийх зорилгоор өөрийн нэр нэр дээр бичиг баримтыг бүрдүүлсэн. Сүүлдээ ямар зорилгоор ашиглаж байгааг нь мэдэхгүй гэсэн зүйл ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа:
“ ... Нэхэмжлэлд дурьдагдсан өмч хөрөнгүүд нь эдний гэр бүлийн дундын өмч мөн юмаа. Учир нь би А.С төрсөн эгч, мөн дүүгийнхээ гэр бүлтэй ойр дотно холбоотой байдаг учир гэрчилж чадна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулна.” гэжээ.
Гуравдагч этгээд “М ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“... 1. Нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч А.С өмч, нэг хүний өмч болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно.
2. А.С нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол гарах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад нэхэмжлэгч нараас маргаж, өөрийн өмч хэмээн эсэргүүцэж байгаагүй зэрэг нь А.С хуваарьт хөрөнгө болох нь нотлогдоно.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.04-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Ү-... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож “М ББСБ” ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж /2017.07.04-ний өдрийн 766 дугаартай/, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай тогтоол /2020.01.02-ны 20/01/002 тогтоол/, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /2019.06.04-607/ зэрэг хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийн, өөрийн хүүхэд, нөхөрөөр нэхэмжлэл гаргуулж, өөрийн дүү А.Б төлөөлүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гуравдагч этгээдэд шилжих шийдвэр тогтоол хүчинтэй болсон тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Хэрэв С.М, С.М, Ц.Г нар нь өөрийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол өөрт учирсан хохирлоо А.С-эс гаргуулах эрхтэй. Бусдын өмнө хүлээсэн үүрэг, А.С зээл төлбөр, эрүүгийн хэргийн хохирол төлбөрийг хамтран хариуцахгүй атлаа А.С хуваарьт хөрөнгийг дундын хөрөнгө гэж маргаж буй нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Гуравдагч этгээд “М ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “БГД 14 хороо, 3 хороолол, ... байрны ... тоот, Ү-... улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц нь “М ББСБ” ХХК болон А.С нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/14/12/017 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор байгуулсан Барьцааны гэрээний зүйл бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн №766 дугаартай захирамжийн дагуу 90,303,975 төгрөгийг А.С-ээс гаргуулахаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар хорих анги нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 20/01/01 дугаартай “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч “М ББСБ” ХХК-д шилжүүлсэн байдаг. Улмаар холбогдох бүртгэл хийгдэж, өмчлөх эрх “М ББСБ” ХХК-д шилжсэн.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 онд зээлийн барьцаанд барьцаалагдах үед А.С өмч байсан, 2017 онд шүүхийн шийдвэр гарахад А.С өмч байсан. 2018 онд эд хөрөнгө битүүмжлэгдэхэд А.С өмч байсан, 2020 онд “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөрт шилжүүлэхэд А.С өмч байсан. Эдгээр хугацаа буюу 2014 оноос хойш 2020 он ... Нэхэмжлэгч Ц.Г, С.М нар 2020.06.30-ны өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Улаанбаатар хотын 92-р байр дүү Б-ийн байр..” гэж тодорхой дурдсан байдаг ба нэхэмжлэгч нар нь БГД 14 хороо, 3 хороолол, ... байрны ... тоот, Ү-... улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын өмч гэж маргаагүй, уг орон сууцнаас өөрт ногдох хувийг шаардаагүй, А.С дүү А.Б нь нэхэмжлэл гаргаагүй байх тул БГД 14 хороо, 3 хороолол, ... байрны ... тоот, Ү-... улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “А ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Н.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“... Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 тоот захирамжаар хариуцагч А.С-ээс 40,015,000 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-нд олгох, хэрэв дээрх мөнгөн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-... дугаартай, Улаанбаатар хот,******* дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ... байр, ... тоот хаягт орших 35 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ү-... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авах тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд тус хөрөнгийг иргэн Э.Ү хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн байна. Гэтэл С.М, С.М, Ц.Г нар нь дээрх хөрөнгөнд хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор А.С-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. Эдгээр хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар хууль зүйн үндэслэл, үйл баримтаар хамтран өмчлөгч болох ёстойгоо шүүхэд нотлоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
С.М, Ц.Г, А.С нар үгсэн хуйвалдаж барьцаалагч А ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэж байна. Иймд С.М, С.М, Ц.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “А ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Н.Ш 2020 оны 06 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарын нэмэлт тодруулгадаа:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 тоот захирамжаар хариуцагч А.С-эс 40,015,000 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-нд олгох, хэрэв дээрх мөнгөн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-... дугаартай, Улаанбаатар хот,******* дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ... байр, ... тоот хаягт орших 35 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ү-... дугаартай үл хөдлөх хөрөнгийг иргэн Э.Ү хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. А ББСБ ХХК нь дуудлага худалдааны орлогыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 109, 112 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авч зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулсан болно. Гэтэл дуудлага худалдааны ялагч Э.Ү нь орон сууцандаа орж чадахгүй байна, өмчлөх эрхээ бүртгүүлж чадахгүй эрх ашиг нь хохироод байна гэх үндэслэлээр манай компанид удаа дараа хандаж, гомдол гаргаад байна. Манай компанийн авлагатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, төлбөр бүрэн барагдсан ба манай компани ямар нэг байдлаар Э.Ү, С.М, С.М, Ц.Г нартай эрх зүйн харилцаанд шууд ороогүй гэж үзэж байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт: Гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд авна. Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчид бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй болно гэж заажээ.
Дээрхээс харахад А ББСБ ХХК болон А.С нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хууль журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж, хуулийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан дуудлага худалдаагаар бусдын өмчлөлд шилжсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Ү-... дугаартай, Улаанбаатар хот, Баянгод дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ... байр, ... тоот хаягт орших 35 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Э.Ү-ийн өмгөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... Э.Ү нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож Ү-... дугаартай Улаанбаатар хот, Баянгод дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, .... байр, ... тоот хаягт орших 35 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах эрхтэй ялагч болсон. Э.Ү нь дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөр болох 41,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу бүрэн дүнгээр төлсөн байдаг.
Монгол улсын Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно. 178.3-т Өмчлөх эрх шилжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн албадан гүйцэтгүүлж байгаа ипотекоос хойш бүртгүүлсэн бусад ипотек болон тухайн хөрөнгийн хувьд хязгаарласан эд хөрөнгийн эрх дуусгавар болно.. гэж тус тус заасан байдаг. ШШГТХ-ийн 71.14-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж заасан байдаг.
Улмаар******* дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсээс Э.Үг Ү-... дугаартай Улаанбаатар хот, Баянгод дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ... байр, ... тоот хаягт орших 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн байна. Дээрх хөрөнгийн өмчлөл хуулиараа аль хэдийнээ А.С эрх мэдлээс гарчихсан байгааг энд дурдах нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч талаас дээрх хөрөнгийг ямар үндэслэлээр хамтран өмчлөгчөөр тогтоолгох гээд буйгаа хангалттай тайлбарлаж чаддаггүй. Дээрх хөрөнгийг аж ахуйн ямар үйл ажиллагааны нь үр дүнд бий болгосноо тайлбарладаггүй. Ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсанаа ч нотолж чаддаггүй.
Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт: Гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд авна. Гэр бүлийн гишүүний хэний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчид бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй болно гэж заажээ.
Дээрхээс харахад А ББСБ ХХК болон А.С нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хууль журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж, хуулийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан дуудлага худалдаагаар Э.Үгийн өмчлөлд шилжсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Ү-... дугаартай Улаанбаатар хот, Баянгод дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ... байр, ... тоот хаягт орших 35 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гурвдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч А.С гэр бүл-нөхөр, С.М, С.М нар хариуцагч А.С төрсөн үр хүүхдүүд юм. Нэхэмжлэгч нар гэр бүлийн дундын өмч гэж маргаж буй хөрөнгүүдийг үүсгэж бий болгож хөдөлмөрийн үр шимээ хамтран зарцуулж байсан талаар нотлох баримт байхгүй. Хуулийн байгууллагаас Ц.Г-ийг эрүүгийн хэргийг шалгаж байх явцад гэрчийн мэдүүлэг авахаар дуудуулахад очих боломжгүй гэж мэдэгдэж А.С холбогдох “хэрэгт мэдүүлэг өгөөгүй байтлаа хэрэгт холбогдсон талаар мэдээгүй” гэж тайлбар бичсэн байгаа нь нэхэмжлэгч үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж байгаа нь А.С-д холбогдох хуваарьт хөрөнгийг дундын өмчид тооцуулахын тулд хууль зөрчиж байгаа нь илт байна.
А.С нэр дээрх битүүмжлэгдсэн 7 үл хөдлөх хөрөнгүүд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас хуульд заасан хүрээнд хохирогчийн эрх ашигийг хамгаалж хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулагдахаар тогтоол, протокол, шүүхийн шийдвэр шгарч хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. УДШүүхийн 2009 оны 06-р сарын 15-ны өдрийн 20-р тогтоолын 5 дахь хэсэгт зааснаар маргаж буй хөрөнгийг нэхэмжлэгч нар гэр бүлийн дундын өмчид тооцуулах эрхгүй юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М, С.М, Ц.Г нар хариуцагч А.С-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч А.С нар 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг Сэлэнгэ Сайхан сум иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлийн 56 дугаарт 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэжээ. /хэргийн 17 дугаар хуудас/
С.М, С.М, С.Г, С.М нар А.С хүүхдүүд байна. /хэргийн 5, 7,9,18-19 дүгээр хуудас/
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 607 тоот шийтгэх тогтоолын 4. Бусад асуудлаар хэсэгт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тухай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор А.С өмчлөлийн 7 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн гэж дурдаад, тогтоох хэсгийн 8 дугаар заалтаар А.С өмчлөлийн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хуульд заасан дарааллын дагуу хохирогч З.Г-ын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн гэжээ. /хэргийн 72, 132,136/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/05 тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот ******* дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байр ... тоот 35 м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Э.Ү-д шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэнийг танилцуулжээ. /хэргийн 49-53, 182-186 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20/04/04 тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот******* дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ... дүгээр байр ... тоот 40 м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг төлбөр авагчийн төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “М” ББСБ-д шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэнийг танилцуулжээ. /хэргийн 174-178 дугаар хуудас/
Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан
Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот******* дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ... дүгээр байр ... тоот 40 м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө сууц /хэргийн 15 дугаар хуудас 2013 оны 06 дугаар сарын 17-оос А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Дархан сум 7 баг, ... гудамж,... тоот 796.0 мкв хувийн сууц /хэргийн 13 дугаар хуудас 2010 оны 06 дугаар сарын 23-ний өдрөөс А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, ... гудамж, ... тоот 236.0 мкв талбайтай машины граж /хэргийн 10 дугаар хуудас 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, ... гудамж, ... тоот 135.0 мкв 3 граж /хэргийн 11 дүгээр хуудас 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот 50.5 мкв орон сууцны зориулалттай 4 өрөө сууц /хэргийн 16 дугаар хуудас 2017 оны 02 дугаар сарын 23-наас А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, ... гудамж, ... тоот 4191.27 мкв газар /хэргийн 12 дугаар хуудас 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот******* дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол ... дугаар байр ... тоот 35 мкв орон сууцны зориулалттай 2 өрөө сууц /хэргийн 14 дүгээр хуудас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс А.С бүртгэлтэй/
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 335 тоотод “Иргэн А.С өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг ... гудамж ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-..., Г-... дугааруудтай гараж, уурын зуух, хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газарт өнөөдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй, Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай Дархан-уул аймаг Дархан сум 8 дугаар баг 17 дугаар хороолол ...дугаар байр ... тоотод байрлах орон сууцанд иргэн Г.Т байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй. Дээрхи үл хөдлөх хөрөнгүүдэд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10д/4454 тоотоор тусгай тэмдэглэл бүртгэлтэй байна” гэжээ /хэргийн 58 дугаар хуудас/
Шүүх талуудын тайлбар, тогтоогдсон үйл явдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч А.С нар 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсноо Сэлэнгэ Сайхан сум иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлийн ****** дугаарт 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн гэр бүл, С.М, С.М, С.Г, С.М нар нэхэмжлэгч Ц.Гийн, хариуцагч А.С хүүхдүүд байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 “гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гишүүдийг гэр бүл гэж, мөн зүйлийн 3.1.4-т гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн хүүхдийг гэр бүлийн гишүүн гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөнөөс бүрдэнэ гэж мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-126.2.5-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах хөрөнгийг тодорхойлжээ.
Ц.Г, А.С нар 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон, С.М, С.М, С.Г, С.М нар гэр бүлийн гишүүн тул гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардлагаа тодорхойлж байгаа болно.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэснээр хариуцагч А.С өөрт хамааралтай үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн тул мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан “гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө бусад хөрөнгө”-д А.С нэр дээрхи хөрөнгө хамааралгүй болно.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2. Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. 183.3.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Маргааны зүйл болж байгаа А.С нэр дээр өмчлөх эрх бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө ****** дүүргийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ****** дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тухай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор А.С өмчлөлийн 7 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 607 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хуульд заасан дарааллын дагуу хохирогч З.Г-ын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.
Маргаж буй үл хөдлөх хөрөнгө барьцааны зүйл байсан учир, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу явуулсан иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 12 дугаар сарын 05 -ны өдрийн ****** тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот ******* дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байр ... тоот 35 м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Э.Ү-д шилжүүлж, мөн ангийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20/04/04 тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот******* дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол,... дүгээр байр ... тоот 40 м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг төлбөр авагчийн төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “М” ББСБ-д шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана”, мөн зүйлийн 175.4-д “Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана”, мөн хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-д “Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” 178.3 “Өмчлөх эрх шилжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн албадан гүйцэтгүүлж байгаа ипотекоос хойш бүртгүүлсэн бусад ипотек болон тухайн хөрөнгийн хувьд хязгаарласан эд хөрөнгийн бүх эрх дуусгавар болно” гэснээр Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот******* дүүрэг 18 дугаар хороо, ****** дүгээр хороолол, ... дугаар байр, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот ******* дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ... дүгээр байр ... тоот 40 м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцны өмчлөх эрх А.С тухайд дуусгавар болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.107.3.Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж хуульчилжээ.
Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Э.Ү-ийн өмгөөлөгчийн “Э.Ү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаанд ялсан үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлчихсөн бөгөөд өмчлөх эрх нь иргэний хууль болон ШШГТХ-д зааснаар албан ёсоор үүсчихсэн байна. Дээрх хөрөнгийн өмчлөл хуулиараа аль хэдийнээ А.С эрх мэдлээс гарчихсан байгаа тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна” гэх, “М” ББСБ-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Ш.О-ын “Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаартай шүүгчийн захирамжаар Ү-... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож “М ББСБ” ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн Хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гуравдагч этгээдэд шилжих шийдвэр тогтоол хүчинтэй болсон тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй” гэх, “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.Ш-ийн “Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 тоот захирамжаар хариуцагч А.С-эс 40,015,000 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-нд олгох, хэрэв дээрх мөнгөн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-... дугаартай, Улаанбаатар хот,******* дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ... байр, ... тоот хаягт орших 35 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ү-... дугаартай үл хөдлөх хөрөнгийг иргэн Э.Ү хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. А ББСБ ХХК нь дуудлага худалдааны орлогыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 109, 112 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авч зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулсан болно” гэх нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзал үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ийн “эгчийн нэр дээр бүртгэлтэй боловч хамтран хөдөлмөр эрхэлж бий болгосон гэр бүлийн хөрөнгө, төрсөн эгчтэйгээ холбоотой байдгийн хувьд гэрчилж байна” гэх нэхэмжлжлийн шаардлагын талаарх хариу зөвшөөрөл үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч С.М, С.М, Ц.Г нарын шаардлагаар хариуцагч А.С нэр дээр өмчлөх эрх бүртгэлтэй хөрөнгийг гэр бүлийн дундын өмч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийг бий болгоход оролцсон оролцоог нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлоогүй байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг маргааны зүйлд хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь шинжлэн судалж нэхэмжлэгч С.М, С.М, Ц.Г нарын хариуцагч А.С-д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот******* дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ... дүгээр байр ... тоот 40 м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө сууц, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан сум 7 баг, ... гудамж, ... тоот 796.0 мкв хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, ... гудамж, ... тоот 236.0 мкв талбайтай машины граж, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг,... гудамж, ... тоот 135.0 мкв 3 граж, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, .. дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот 50.5 мкв орон сууцны зориулалттай 4 өрөө сууц, Улсын бүртгэлийн Г-...дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, ... гудамж, ... тоот 4191.27 мкв газар, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот ******* дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол .. дугаар байр ... тоот 35 мкв орон сууцны зориулалттай 2 өрөө сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгч Ц.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 491,400 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.Ш, “М” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, гуравдагч этгээд Э.Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж зааснаар шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн байна. /хэргийн 2-р хавтас 59 дүгээр хуудас/
Шүүх хуралдаанд Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч /хэргийн 2-р хавтас 67 дугаар хуудас/ Г.Э, “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.Ш / хэргийн 2-р хавтас 66-р хуудас/ “М” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О /хэргийн 2-р хавтас 65 дугаар хуудас/, гуравдагч этгээд Э.Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /хэргийн 2-р хавтас 69 дүгээр хуудас/ нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул тэдний оролцоогүйгээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугар зүйлийн 76.2-т “шүүх хуралдааныг тов”-ыг зохигч шүүхээс лавлах үүрэгтэй.
Нэхэмжлэгч С.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч С.М /хэргийн 2-р хавтас 59 дүгээр хуудас/, нэхэмжлэгч Ц.Г /хэргийн 2-р хавтас 60, 61 дүгээр хуудас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б / хэргийн 2-р хавтас 59 дшээр хуудас/ нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ