Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2020/01147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00738/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хэсэг, ... гудамж, ... тоотод оршин суух ... овогт Н.Г  /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг ... дахь Шшгг- ... дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“*******гийн үүргийн гүйцэтгэлийг миний үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэж байгаа буруу ташаа, андуурсан үйл ажиллагааг зөвтгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“ ...Иргэн Б.З нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2011.07.29-ний өдөр ... тоот зээлийн гэрээ болон барьцааны эрхийн гэрээ байгуулж 40 сая төгрөгийг        2 жилийн хугацаатай, мөн 2012.06.15-ны өдөр ...тоот Зээлийн гэрээ болон 12/292/1 тоот барьцааны эрхийн гэрээ байгуулж нэмэлт 40,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар зээл авчээ. Тус барьцааны гэрээний 3 дугаар зүйлд барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зэргийг барьцаалсан ба гэрээний 3.1-ийн 3-т бичигдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... тоотод байрлах 78 мкв талбайтай ..., Ү-... дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг барьцаалжээ. Ингээд зээлдэгч Б.З-д холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар талууд эвлэрч, 2013.11.05-ны өдрийн 1369 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч зээлдэгч Б.З нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нь Б.З-тай анх барьцааны гэрээ байгуулахдаа Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... тоотод байрлах 78 мкв талбайтай ..., Ү-... дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг барьцаанд авсан гэх мөртлөө банк ямарч хамаагүй миний өмчлөлийн Ү-...дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... хэсэг гудамж, ... тоотод байрлах 90 мкв талбай бүхий нэг давхар хувийн сууцны фото зургийг банк дарж аван, уг зургийг үндэслэн ДУА дахь ШШГГ нь Б.Згийн өмчлөлийн эд хөрөнгийг биш, харин Н.Г миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх тул миний өмчлөх эрх ноцтой зөрчиж байна. Дархан-Уул аймаг дахь ШШГГ-ын 38-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Б-ын гаргасан 2014.06.09-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу “******* *******” ХХК-ийн үнэлгээчин ирж Б.З-ийн өмчлөлийн дээрх барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ 78 мкв бүхий Ү-... дугаартай хувийн сууц биш, миний өмчлөлийн Ү-...дугаартай хувийн сууцны зургийг авч зах зээлийн үнэлгээг 56,4 сая төгрөгөөр үнэлж гаргасаны дагуу одоо миний сууц албадан дуудлага худалдаанд орох гэж байна. Тодруулбал: “******* *******” ХХК-ийн 2014.09.26-ны хөрөнгийн үнэлгээ тайланд “... Б.З-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... хэсэг,... тоотод байрлах 90 мкв талбай бүхий Хувийн сууцны байшин (УБД№-Ү-...) ... үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож тайлан хүргүүлэв.” гэсэн атлаа дүгнэлтийн хавсралтанд тус үнэлгээ хийсэн байшингийн зургийг хавсаргасан нь Н.Г миний өмчлөлийн Дархан сумын ... баг, Мангирт ...хэсэг гудамж, ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байна. Мөн тус Үнэлгээний тайлангийн 2-т Үнэлэгдэж буй эд хөрөнгийн одоогийн байдал гэдэгт “дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2-4 тоотод байрладаг, 2008 онд баригдсан, газар хэмжилтээр нийт 90 мкв талбай бүхий нэг давхар барилга юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр 78 мкв талбай гэж бүртгэгдсэн байна, дээрх барилга нь Б.З-ийн өмчлөгч болохыг гэрчилсэн Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн, ҮХЭХӨЭУБ-ийн №... тоот гэрчилгээтэй байна.” гэж дүгнэлтэндээ бичсэнээс харахад яалт ч үгүй барьцаанд авагдсан Б.З-ийн үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлийн эд хөрөнгөтэй андуурсан нь нотлогдож байна.

Учир нь Б.З-ийн өмчлөлийн Ү-... дугаартай 78 мкв хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаанаас харахад 2003.03.05-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг нээж, анх удаа бүртгэж баталгаажуулсан байна. Үүнээс дүгнэхэд 2008 онд баригдсан барилгыг 2003 онд бүртгэж баталгаажуулна гэсэн асуудал байхгүй билээ. Харин миний өмчлөлийн Ү-...дугаартай хувийн сууц нь 2008 онд баригдсан. Үүгээр ч зогсохгүй Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019.05.03-ны өдрийн №****** дугаартай тодорхойлолтоос харахад миний өмчлөлийн Ү-...дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2018.04.17-ны өдөр “Г” ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд барьцаанд байгаа нь бүртгэлтэй байна гэдэг нь харагдаж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын төлбөрийг барагдуулах зорилгоор иргэн Б.З-ийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ноцтой төөрөгдөл гарч гуравдагч этгээд Н.Г миний өмчлөлийн  Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... гудамж, ... тоот /Ү-.../ үл хөдлөх эд хөрөнгийг андуурч үнэлж улмаар миний үл хөдлөх хөрөнгийг Б.З-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... тоотод байрлах 78 мкв талбайтай Ү-... дугаарт бүртгэлтэй хувийн сууцтай андуурч үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Н.Г миний өмчлөх эрхэд халдаж байх тул уг үйл ажиллагааг залруулж, төөрөгдлийг арилган зөвтгөж өгнө үү.” ãýæýý.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Худалдаа Хөгжлийн банкнаас 2010 онд 20 сая төгрөгийн зээл авсан. Зээлээ дуусаж байхад 40 сая төгрөг нэмж авсан. Дараа дахиад 40 сая тэгээд нийт 100 сая төгрөг авсан. Шүүхийн шатанд 40, 40 сая төгрөг авсан талаарх баримтыг гаргаж өгсөн боловч 20 сая төгрөг авсан гэрээг гаргаж өгөхгүй байгаа. Тэр баримт дээр бүх зураг байгаа. 20 сая төгрөгийн зээл авсны дараа 40 сая төгрөгийг өгч байхдаа эдийн засаг эмэгтэй нь манай гэрт очиж байхдаа 20 сая төгрөгийг хаана оруулсан бэ гэхээр нь би Ү-...дугаартай гэрчилгээтэй байшинг ээждээ барьж өгсөн гэсэн чинь тэрний зургийг авч байгаад явсан. Тэгээд дараа нь төлж чадахаа болиод шүүхийн шийдвэр дээр очоод үнэлгээ гаргуулах болсон чинь банкны хүмүүс энэ байшинг барьцаанд авсан гэж миний ээждээ барьж өгөн байшинг үнэлсэн. Гэрчилгээ гараагүй ээжийн байшинг үнэлсэн. Энийг би олон жил буруу байшин үнэлсэн гэж олон жил гомдол гаргаж явсан. Хамгийн сүүлд эзэн нь өөрөө гомдол гаргасан. Миний зөвшөөрөлгүйгээр 3 байшингийн зургийг нь авч байгаад нэгийг нь барьцаанд авсан байсан. Тэрийг сүүлд шүүх хурал дээр хуулийн зөвлөх нь зургийг нь үзүүлэхэд л би мэдсэн. Тэр байшин нь ээжийн гэрчилгээ аваагүй байшин. Банк буруу байшингийн зураг авчхаад тэр чигээрээ дайраад байгаа. Тэгэхээр тэрийг буруу байшин гэдгийг нотлохын тулд үл хөдлөх хөрөнгийн хавтаст хэрэгтэй. Тэр хавтаст хэрэгт Ү-...дугаартай байшинг үнэлсэн байшингийн 4 талаас авсан зураг тодорхой байгаа. Хоёрт барьцаанд байгаа байшин гэдэг нь 2003 онд өөр хүнд шилжээд зарагдаад явж байсан. Тэгэхээр 2207 онд баригдсан байшинг яаж 2003 онд зараад явж байх юм бэ. Энэнээс илүү нотолгоо гэж байхгүй. Сая гаргаж өгсөн зураг дээр байгаа. 2007 онд тэр байшин байхгүй байсан. 2010 онд байгаа. 2020 онд бас нэг байшин баригдсан байгаа. Тэр гэрчилгээ нь 2003 онд авсан гэрчилгээ. Байшин байхгүй байхгүй байхад эд нар байгаа гээд байгаа. Байшин байхгүй байхад гэрчилгээ нь яваад байсан болж байгаа байхгүй юу. Миний яриад байгаа нэг давхар гээд байгаа нь зөв байхгүй юу. Гэтэл шинэ барьсан байшинг заавал авна гээд байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Б.Х нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 дугаар шийдвэрээр Б.З, Б.Т нараас 75,820,000 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан заасан улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй 2825.52 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 68.0 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 162.0 м.кв талбайтай 9 машины гражийг битүүмжлэн хувааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад, төлбөр төлөгч Б.Т, Б.З нар нь үнийн санал ирүүлээгүй, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор шинжээчээр “******* *******” ХХК-ийг томилсон. “******* *******” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг ... хэсэг ... тоотод байрлах 78.0 м.кв хувийн сууцыг 56.400.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай 68.0 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 27.200.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай 162.0 м.кв гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 99.800.000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Н.Г нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг үнэлж худалдан борлуулах ажиллагаа ажиллагаа хийх гэж байгаа тухай гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд, энэ нь “******* *******” ХХК-ийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг ... тоотод байрлах 78.0 м.кв нэг давхар хувийн сууцыг 56.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаа бөгөөд тайланд нэхэмжлэгч Н.Г-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг ... хэсэг ... тоотод бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн гэх нотлох баримт байхгүй байна. Төлбөр төлөгч Б.Т нь барьцаа хөрөнгө болох Ү-... дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 2 давхар хувийн сууц гэх боловч энэ нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох нь нэхэмжлэгч Н.Г-ийн “Г” ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, гэрээнд хавсаргасан зургаар нотлогдож байна. Төлбөр төлөгч Б.Т нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж 72.0 м.кв хувийн сууцаа өргөтгөж 158.5 м.кв болгож гэрчилгээг гаргуулсан байна. Иймд нэхэмжлэгч Н.Г-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ерөнхийдөө шинжээчийн үнэлгээнд гаргасан гомдол гэж ойлгож байсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу хөрөнгө барьцаанд авсан талаар хэлж байна. Барьцааны хөрөнгө мөн эсэх талаар шинжээч томилохдоо барьцааны хөрөнгийн Улсын Бүртгэлийн дугаараар гаргаад манайх шинжээч томилоод шинжилгээ хийлгэсэн. Барьцааны хөрөнгийн Ү-... дугаартай үл хөдлөх хөрөнгийн дугаараар шинжээч томилсон. Шинжээч Ү-... дугаартай үл хөдлөх хөрөнгийг шинжээч үнэлсэн. Шинжилгээ хийхдээ бид нотлох баримт цуглуулсан. Нэхэмжлэгч талаас Ү-...-г Ү-... гээд үнэлчихлээ гэж байгаа. Гэтэл Ү-...өөр үл хөдлөх хөрөнгө байна. Зөв хөрөнгөө үнэлүүлсэн байна гэдгийг тогтоосон.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энэ хэрэгтэй холбогдуулан олон удаагийн шүүхийн шийдвэр гарсан. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн тогтоол хүртэл гарсан. Хоёрдугаарт үнэхээр энэ энэ хэрэг Иргэний журмаар зөвтгөөд яаж явуулах вэ гээд талуудтай ярилцсан. Талууд манайх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгө буруу байна гээд байдаг. Ингээд манайх хуульд заасан ажиллагаа явуулахаас өөр аргагүйд хүрээд байгаа.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Н.Г хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ ... дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Б.З-ийн үүргийг гүйцэтгэлийг миний үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэж байгаа буруу ташаа, андуурсан үйл ажиллагааг зөвтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 дугаар шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Дээрхи ажиллагааны дагуу барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг .... тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 78 м.кв орон сууцыг үнэлэх зэрэг ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч Н.Г иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж албадан дуудлага худалдаа явуулахаар үнэлэгээ тогтоолгосон Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 78 м.кв орон сууцыг өөрийн өмчлөлийн хөрөнгө тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөлийн зүйлийг өөрийн мэдэлд байлгах эрхийг зөрчиж бусдын үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь буруу гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Хариуцагч “гүйцэтгэх бичиг баримтад дурьдсан барьцааны гэрээний зүйлийг үнэлэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан” гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үнэлэн, дуудлага худалдаа явуулах гэж буй барьцааны  зүйл  Эрхийн улсын  бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэгдэх хөрөнгө бөгөөд тухайн хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг барьцаалснаас хойш бий болсон хөрөнгө гэж үзэж байгаа бол өмчлөх эрх зөрчигдсөн гэх үйлдэлд хариуцагч байгууллага буруутай  эсэх нь тогтоогдохгүй байна.

Учир нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй орон сууц 78 м.кв гэж үнэлгээний тайланд тодорхойлон гэрэл зургийг хавсаргасан, Эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаартай орон сууц 158 м.кв гэж “Г” ББСБ-тай  Н.Г-ийн байгуулсан Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнд тусган, гэрэл зургийг хавсаргасан байна.

Мөн  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн маргаантай гэх үл хөдлөх байрлаж буй газрын байрлалыг сансараас авсан зурагт албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлүүлсэн  одоо Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй  78 м.кв орон сууц байрлалын хувьд 2007 онд байгаагүй, 2013, 2020 онд байршил нь тодорхойлогдож байгаа мөн Эрхийн улсын бүртгэлд Ү-..., Ү-...гэсэн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө солигдож бүртгэгдсэн гэж тайлбарлаж  байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, хөрөнгийг зөвтгөн бүртгэх эрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд олгогдоогүй болно.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэснээр иргэн өмч болох 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн      Ү-... тоот бүртгүүлсэн 78 м.кв орон сууц, 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Капитрон банктай Б.З-ийн өмчлөлийн гэрээнд дурдсанаар 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэлтэй 4-в тоот 72.0 м.кв /ГП ББСБ-д бүртгэлтэй гэрээнд 158 м.кв/ үл хөдлөх солигдож бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон бол энэ талаар буруутай этгээдэд хандах эрх нь нээлттэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нэхэмжлэгч  Н.Г-ийн  хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГ ... дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Б.З-ийн үүргийг гүйцэтгэлийг миний үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэж байгаа буруу ташаа,андуурсан үйл ажиллагааг зөвтгүүлэх тухай   нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä ìºí õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2-ò çààñíààð çîõèã÷, ãóðàâäàã÷ ýòãýýä, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Дархан-Уул аймаг дахь Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 

                                                     

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                Д.ОЮУНДАРЬ