Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2020/01144/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ....тоотод оршин суух ...овгийн С.Э /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг ... тоотод оршин суух ... овгийн Н.А /РД:..., утас: .../-д холбогдох,

 

"... 5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Миний бие С.Э нь иргэн Н.А-д “5,000,000 төгрөг хүүтэй зээлдүүлээч” гэж гуйсны дагуу 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Үүнээс хойш Н.А-ээс 2 сарын хүү 1,000,000 төгрөг авсан. Одоо хүртэл үндсэн мөнгөө өгөөгүй авъя гээд шаардахаар өгнөө түр хүлээгээч гэдэг шалтаг тавьсаар өгөхгүй удааж байна. Иймээс Н.А-ээс үндсэн мөнгө болох 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

... Би зээлсэн мөнгөндөө нэг ч удаа мах авч байгаагүй. Зээл аваад 2 сарын дараа 500,000 төгрөгийн хүүг нэхэж байж авсан. Дараа нь зах дээр эхнэртэй нь таараад мөнгөө нэхсэн чинь “би зах дээр мах зарсан мөнгөө авахаараа өгье” гэсэн тэгээд эхнэр нь надад 500,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш юу ч аваагүй.” гэжээ.

 

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа:

“ ... Миний бие Н.А нь С.Э-ээс 5,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Харин би хөдөөгөөр явж олсон бөөний махаа зөвхөн Э-т найдвартай гэж итгэж өгдөг байсан. Би түүнээс авсан тооцоогоо мах өгөхдөө тооцоог нь хасч явдаг байсан. Хоёр удаа 1,500,000 буюу 3,000,000 төгрөгийг “бэлнээр” Ихэр могойн үүднээс өгдөг. Мөн 1,000,000 төгрөгийг махны үнээс суутгасан. 500,000 төгрөгөөр 5 удаа махнаас суутгасан. Нийт 6,500,000 төгрөг Э надаас авсан. Тооцоо дууссан. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Н.А-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээд  нэхэмжлэлийн шаардлагын зарим  хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Э нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Н.А-д /3,000,000+2,000,000/ 5,000,000 төгрөгийг ... зээлэв гэсэн утгатайгаар шилжүүлсэн. /хэргийн 6 дугаар хуудас/, хариуцагч Н.А “5,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн.” гэж маргаагүй /хэргийн 15 дугаар хуудас/

Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, энэ талаар маргаангүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээний зүйл 5000 төгрөгийг зээлдэгч Н.А-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч С.Э биелүүлсэн, зээлдэгч Н.А зээлийн гэрээний хугацаа дуусмагц шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Талууд харилцан тохиролцон сард тооцох хүүгийн хувь, зээлийг буцаан төлөх хугацаа, гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс хүлээх хариуцлагын талаар бичгээр хийгээгүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, мөн зүйлийн  282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.“ гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Хариуцагч Н.А Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор гэрээний үүрэг болох 5,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагч Н.А 5,000,000 төгрөгийг зээлдэж авсан талаар маргаагүй боловч “Би түүнээс авсан тооцоогоо мах өгөхдөө тооцоог нь хасч явдаг байсан. Хоёр удаа 1,500,000 буюу 3,000,000 төгрөгийг “бэлнээр” Ихэр могойн үүднээс өгдөг. Мөн 1,000,000 төгрөгийг махны үнээс суутгасан. 500,000 төгрөгөөр 5 удаа махнаас суутгасан. Нийт 6,500,000 төгрөг Э надаас авсан. Тооцоо дууссан.” гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т ”хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй байна.

Хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн өмнөх шатанд бүрэн биелүүлж дууссан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 Хариуцагч Н.А ... 1 500 000 төгрөг 2 удаа  төлсөн гэх баримтыг, мөн 1,000,000  төгрөг,  2,500,000 /500,000 төгрөг х  5/ төгрөгийг мах нийлүүлсэн гэх тооцооноос хасаж суутгасан гэж байгаа бол энэ талаарх нотлох баримт тухайлбал хэдийд хэдэн кг мах хэдэн төгрөгөөр нийлүүлж  тооцооноос хассан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй буюу татгалзлаа нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Э, хариуцагч Н.А-тэй “хүү тооцсон талаар бичгээр гэрээ байгуулаагүй”, хариуцагч 6,500,000 төгрөг болгож тооцоог дуусгасан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, нотлоогүй тул Н.А-ээс төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлд тооцож 4,000,000 төгрөг гаргуулан С.Э-т олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгч ......  улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр Төрийн банк, төрийн сан ... тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 4,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгох нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2.-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.” гэж зааснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг түүнд ... дугаарын утсаар мэдэгдсэн, мөн хуулийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэж, шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартай адилтгаж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж эрх зүйн туслалцаа авах эрх, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан, түүний сонгосон гэх өмгөөлөгчид хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.А-ээс 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгож, 1,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ