Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0440

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Х***к*********” ХХК

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн  зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А******* нарын хоорондын улсын хилээр бараа нэвтрүүлэх журам зөрчсөн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.А******, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б********, хариуцагч Ж.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж********* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гомдол гаргагч нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А*******-д холбогдуулан “2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0012616 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
  2. Уг шийтгэлийг эс зөвшөөрч “Х***к*********” ХХК 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд гомдол гаргажээ. 
  3. Монгол-Оросын  найрамдалт  харилцааны  100  жилийн  ойн хүрээнд Оросын Холбооны Улсын Калашников концернийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдааг 11 дүгээр сард “Х***к*********” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцсон байХ Бөгөөд Калашников үйлдвэрт Сайга МК маркын буу 10 ширхэг, Сайга-9 маркын буу 18 ширхэг, ангийн зориулалттай 24 ширхэг буу, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох захиалгаа “Х***к*********” ХХК өгчээ.
  4. “Х***к*********” ХХК  2021  оны 10 дугаар сарын 01-ний  өдөр Д/17 тоот албан бичгээр Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох комисс”-т /цаашид комисс гэх/ ОХУ-аас орж ирэх дээрХ Бараануудын танилцуулга, холбогдох материалуудыг хүргүүлж, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүсчээ. /х.х-н 51-126/
  5. Уг хүсэлтийн дагуу Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан комиссын хурлын 2021 оны 11-р сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2891 дүгээр мэргэжилтний лавлагааг үндэслэн “Х***к*********” ХХК-ийн Оросын холбооны улсын “Калашников” компанид үйлдвэрлэсэн спорт-сургалтын зориулалттай 28, ан агнах зориулалттай 24, нийт 52 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоХ Боломжгүй гэж, 6.4 мм хүртэлх калибрын 167400, 6.5 түнээс дээш мм-ийн калибрын 17000, үрлэн 750 ширхэг сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл 6 ширхэг, 1280 ширхэг резинэн сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн хугацааг 1 жил байх санал дүгнэлтийг гаргажээ. /х.х-н 43-50/
  6. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/277 дугаар тушаалаар дээрХ Барааг оруулахаар зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ. /х.х-н 36-42/
  7. “Х***к*********” ХХК 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Алтанбулаг боомтоор галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг оруулж иржээ.
  8. Ийнхүү бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхээс өмнө гомдол гаргагчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д/21 тоот албан бичгээр “Оросын Холбооны Улсаас төрөл бүрийн харуул хамгаалалт, ангийн болон спорт сургалтын галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, дагалдаХ Бараа илгээгдсэн талаар мэдээлж, тухайн барааг Алтанбулаг хилийн боомтоор дамжуулан Улаанбаатар хот дахь гаалийн баталгаат агуулахад байршуулах, гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлтээ өгчээ.
  9. Гомдол гаргагчаас гаргасан хүсэлтийн дагуу Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдлагууд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус хуралджээ.
  10. Улаанбаатар  хот дахь  гаалийн  газрын  хяналт  шалгалтын  албаны гаалийн улсын ахлаХ Байцаагч Н.Н 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Х***к*********” ХХК нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авалгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй тул нягтлан шалгах шаардлагатай” гэх мэдээлэл гаргажээ.
  11. Дээрх  гомдол, мэдээллийн  дагуу  2021 оны  11  дүгээр  сарын  23-ны  өдөр “Х***к*********” ХХК-д холбогдуулан 2102000437 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0012516 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
  12. Гомдол гаргагч “Х***к*********” ХХК-ийн гүйцэтгах захирал Ц.А****** болон түүний өмгөөлөгч О.Б******** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай "Х***к*********" ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А******* нь 2022 оны 01 - р сарын 20-ны өдрийн 0012516 Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй тухайд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0012516 Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ..." гэсэн зөрчлийг үйлдсэн гэж буруутган, шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь "Х***к*********" ХХК 2000 онд үүсгэн байгуулагдаж 2002 оноос эхлэн Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл авч гадаадын улс орнуудаас галт зэвсэг, сум, түүнтэй адилтгах хэрэгслийг Монгол Улсын хууль, хүчний байгууллагын захиалгаар импортлон оруулж ирэх, иргэдэд ангийн буу худалдах ажлыг эрхэлсээр ирсэн. Одоогоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2, Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар 16.1 дэх хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 2016/07 "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах" тусгай зөвшөөрөлтэй. Мөн Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасны дагуу 2021 онд "Х***к*********" ХХК-д иргэний галт зэвсэг 114 ширхэг, харуул хамгаалалтын галт зэвсэг 21 ширхэг, түүний сум 714 ширхэг, 6,4мм хүртэлх калибрын сум 171428 ширхэг, 6.5 мм дээш калибрийн сум 40000 ширхэг, үрлэн сум 857 ширхэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хязгааргүй хэмжээгээр Монгол улсад импортлох квотыг олгосон тухай Koмиссын нарийн бичиг, Цагдаагийн хошууч н.Г 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 27 минутад мэдэгдсэн.(Энэхүү зөвшөөрөл нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгаа бөгөөд нийтэд нээлттэй мэдээлдэггүй болно). 2021 онд тохиосон Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газраас авхуулаад бизнес эрхлэгчдийн түвшинд найрсаг харилцааг бататгах, өргөжүүлэх олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Үүний нэг нь ОХУ-ын Батлан хамгаалах яам, Монгол Улс дахь Оросын элчин сайдын дэмжлэгтэй ОХУ-ын Калашников концернийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдааг 2021 оны 11 дүгээр сард зохион байгуулахаар "Х***к*********" ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцсон байлаа. Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар иргэний зориулалттай галт зэвсэгт ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын галт зэвсгүүд хамаардаг тул ОХУ-ын Калашников концернтэй байгуулсан гэрээний дагуу манай компани Монголын практик буудлагын холбооны тамирчдын хэрэгцээнд зориулан Калашников үйлдвэрийн Сайга-МК маркын буу 10 ширхэг, Сайга-9 маркын буу 18 ширхэг, үзэсгэлэн худалдаанд монголын хэрэглэгчдэд танилцуулах зорилгоор тус үйлдвэрийн ангийн зориулалттай 24 ширхэг буу, мөн сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох захиалгыг өгсөн юм. Ийнхүү захиалга өгсөн даруй манай компани 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн дугаар Д/17 албан бичгээр Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох комисс "ОХУ-аас орж ирдэг бараануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл холбогдоХ Баримтуудыг хүргүүлж , хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн. Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/251, 304 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан "Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдаХ Болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.5 дахь хэсэгт "Галт зэвсгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан Комисс  өргөдөл болон хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дoтоp хянаж, санал, дүгнэлт гаргана" гэж заасны дагуу комисс ажиллаж, зөвшөөрлөө бичгээр гаргаагүй, харин комиссын нарийн бичигтэй утсаар ярихад танай галт зэвсэг, сум, бусад хэрэгсэл дээр зөвшөөрөл бичигдэж байгаа гэсэн хариуг хэлсэн. Ийнхүү манай компани гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг гаалийн холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчилгүй, зөв явуулах зорилгоор мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө хүсэж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Д/19 тоот албан бичгээр, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ГЕГ-ын Гаалийн Зөрчилтэй Тэмцэх, Хэрэг бүртгэх Газарт Д/24 тоот албан бичгээр тоот албан тоотоор тус тус хандаж байсан.

Манай хүсэлтийн дагуу Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдлагууд 2021 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд хоёр удаа хуралдаж гаалийн бүрдүүлэлтээ ямар горимоор хэрхэн хийх чиглэл, зөвлөмжийг өгсөн юм. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу манай компанийн зүгээс ГЕГ-ын Гаалийн Хяналт шалгалтын Газарт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн д/21 тоот албан бичгээр “ОХУ-аас Монгол улс руу төрөл бүрийн харуул хамгаалалт, ангийн болон спорт сургалтын галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, дагалдаХ Бараа илгээгдсэн талаар мэдээлж, тухайн барааг Алтанбулаг хилийн боомтоор дамжуулан Улаанбаатар хот дахь гаалийн баталгаат агуулахад байршуулах, гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлтээ 22 хуудас баримтын хамтаар өгсөн. Улмаар бараагаа 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ОХУ-аас Алтанбулаг дах хилийн боомтоор дамжуулан гаалийн хяналтын дор, гаалийн замаар Улаанбаатар хот хүртэл тусгай зэвсэглэсэн бие бүрэлдэхүүний хамгаалалт дор тээвэрлэн, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Техник Импортын гаалийн хяналтын бусад оруулж, гаалийн тур агуулахын нөхцөлөөр байршуулан, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Гаалийн тухай хуулийн 142, 143 дугаар зүйл, мөн ГЕГ-ын даргын А/276 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам"-ын холбогдох заалтуудын дагуу барааг гаалийн баталгаат агуулахын "700" горимд байршуулахаар IO1120/1124089, I01122 / IO1108 / IO1119/11241329 сүлжээний дугаар бүхий гаалийн мэдүүлгүүдээр гаальд мэдүүлсэн болно. Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт барааг чөлөөт эргэлтэд оруулах харилцааны үндэслэлийг Гаалийн тухай хуулиар тогтоож өгсөн ба хамаарах эрх зүйн зөрчлийн шинжийг Гаалийн тухай хуульд заасан нэр, томьёо, журмыг үндэслэн тодорхойлох учиртай гэж бидний хувьд үзэж байна. Энэ утгаараа Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ", 4.2-т "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно" гэж заасны дагуу гаалийн баталгаат бүсэд байршуулахаар мэдүүлж буй бараа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хувьд хилийн чанадад байгаа буюу Гаалийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж тооцогдохгүй юм. Энэ талаар Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно" гэж тодорхой заасан. Мөн гаалийн хууль тогтоомжийн заалт, нэр томьёог нэг мөр ойлгох зорилгоор УДШ-ээс 2001 онд гаргасан 439-р тогтоолын 1.1 дэх хэсэгт гаалийн хилийн тухайд тайлбар хийхдээ " ... гаалийн нутаг дэвсгэрт оруулах, гаалийн нутаг дэвсгэрээс гаргаХ Бараа, тээврийн хэрэгсэлд эцсийн бүрдүүлэлт хийж буй хилийн, эсхүл гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайн хилийг ойлгоно. Гаалийн бүрдүүлэлтийг гүний болон хилийн гаалийн байгууллага хийсэн тохиолдолд анхны бүрдүүлэлт хийж байгаа гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайн хил нь гаалийн хилд тооцогдохгүй" гэж тодорхойлж өгсөн байна. Улсын хилээр нэвтрүүлж байгаа барааны хувьд улсын хил нь гаалийн хил байдаг эрх зүйн зохицуулалттай. Уг хуулийн заалт, тайлбар ёсоор манай компани бараагаа Монгол Улсын Алтанбулагийн хилийн боомтоор оруулж, ГЕГ-т албан ёсоор мэдэгдэн зөвшөөрөл хүсч, гаалийн хяналтад гаалийн замаар тээвэрлэн Улаанбаатар хот дах "Техник импорт”-ын гүний гаалийн хяналтын бүсийн гаалийн түр агуулахын хяналтад оруулж байршуулсан байгаа нь орон зайн хувьд гаалийн нээлттэй баталгаат агуулаХ Бүхий гаалийн хяналтын талбайд, гаалийн хилээр нэвтрүүлээгүй, гаалийн хяналтад байгаа бараа болно. Мөн Гаалийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т "Гаалийн баталгаат агуулахын горимд байршуулах гадаадын бараа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй" гэж заасан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "гадаадын бараа" гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад барааг", 3.1.14-т "тарифын бус хязгаарлалт" гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрХ Бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтооХ Болон бусад арга хэмжээг" ойлгохоор хуульд тодорхой тайлбарласан. Энэ нь улсын хилээр нэвтрүүлэхээр мэдүүлэХ Барааг Гаалийн баталгаат агуулахын горимд байршуулахаар мэдүүлсэн байдал нь тухайн барааг гаалийн хил нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй учраас ямар нэгэн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй, тусгай зөвшөөрөл лицензийг шаардахгүй. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2-т "Гаалийн нээлттэй баталгаат агуулахад аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад бүх төрлийн барааг байршуулж болно" гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт", 2014 оны 378 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" жагсаалтаар галт зэвсэг, сум, түүнтэй адилтгах хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, импортлохыг хориглоогүй байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан "Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэХ Бараанд экспорт, импортын лиценз олгох журам"-ын 2.1-т "Барааг экспортлох, импортлох лиценз хүссэн өргөдлийг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан "MNS 5022 2001" стандартын "Е" маягтаар гаргана" гэж заасан бөгөөд Галт зэвсгийн тухай хууль болон энэхүү журамд тухайн галт зэвсэг, сум түүнтэй адилтгах хэрэгслийг хилийн чандаас оруулахаас өмнө заавал лиценз авах ёстой гэсэн шаардлагыг нарийвчлан зааж зохицуулж өгөөгүй журамтай, мөн 700 горим сонгон гаальд мэдүүлж байгаа нь тухайн барааг гаалийн хилээр нэвтрүүлж, гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа үйлдэл биш бөгөөд холбогдох хууль, журам зөрчсөн үйлдэлд хамаарахгүй. Гэтэл Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 0012516 Шийтгэлийн хуудсаар шийтгэл хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй юм.

 Хоёр . Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын журмыг зөрчсөн тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т "Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" гэж заасан. Гаалийн хилээр бараа нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ буюу Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/275 тушаалын хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэХ Бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт нийтлэг журам"-д заасан шалгалт, үзлэг хийх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй уг журмын 5 дугаар зүйлийн 5.35-т “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад хяналтаас гаргахыг зөвшөөрөх хүртэл хугацаанд бараа, тээврийн хэрэгсэлд хийж байгаа гаалийн хяналт, шалгалтад зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, албан тушаалтан оролцохгүй" гэж заасныг зөрчиж манай компанийн гаалийн хяналт шалгалт хийлгэхээр бүрдүүлэн өгсөн бичиг баримт дээр огт шалгалт хийгээгүй байхад Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч нарын зүгээс шууд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байгаа нь хэт нэг талыг барьж, процессын журмыг зөрчиж байна. Монгол улсын 2006 онд нэгдэн орсон "Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Конвенци"-ийн тусгай хавсралтыг "D" хэсгийн 4.4 дэх стандартыг гаалийн байгууллага хэрэгжүүлэхдээ импортлогч нарын гаалийн баталгаат агуулахын горимд байршиХ Бараанд тарифын болон тарифын бус хязгаарлалт шаарддаггүй, бараанд гаалийн нутаг дэвсгэрт оруулах горим сонгох тохиолдолд тухайн тарифын хязгаарлалттай бараанд шаардагдах лиценз, тусгай зөвшөөрөл бусад бичиг баримтыг бүрдүүлэхэд хангалттай хугацаа гаргаж өгөх үүрэг хүлээлгэдэг билээ. Эдгээр хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу манай бараанд шаардагдах лицензийг барааг хилийн чандаас оруулаагүй байхад авна гэсэн ямар нэгэн хууль, журмын нарийвчилсан заалт байдаггүй. Түүнчлэн Засгийн Газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэХ Бараанд экспорт, импортын лиценз олгох журам"-д заасны дагуу Улаанбаатар хот дах гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд болон баталгаат агуулахуудад эрХ Бүхий байгууллагуудаас лицензээ бичигдэн гарахыг хүлээсэн олон аж ахуйн нэгжийн тарифын бус хязгаарлалттай бараа байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Мөн Зөрчлийн хэрэг материалтай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр танилцахад Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх , хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ж.А******* 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай" тэмдэглэл үйлдэж, уг тэмдэглэлдээ манай "Х***к*********" ХХК-ийн барааг буцаан өгсөн мэт хуурамч бичиг баримт үйлдсэн байна. Гаалийн улсын байцаагч Ж.А*******-тай тэр өдөр би өмгөөлөгчийн хамтаар утсаар ярьж, зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулахад Ж.А******* нь өвчтэй байгаа тул ажилдаа очихгүй байгаа талаар мэдэгдсэн. Мөн одоог хүртэл манай компанийн барааг буцаан олгоогүй атлаа буцаан олгосон гэж хуурамч тэмдэглэл үйлдэж, хяналт тавьж буй прокурорыг хууран мэхэллээ.

Гурав. Шийтгэлийн хуудас хуулийн шаардлага хангаагүй тухайд: Tyxaйн 0012516 шийтгэлийн хуудсаар манай компанийг "Галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн" гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутган шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх ямар журам зөрчсөн эсэх, уг журмын хэд дэх зүйл, заалтад заасан ямар шаардлагыг хангаагүй болох талаар тодорхой дурдаагүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн дотор шүүхэд хандаж гомдол, нэхэмжлэл гаргахаар заасан байхад Гаалийн улсын байцаагч Ж.А******* 0012516 дугаартай шийтгэлийн хуудас дээрээ 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д "захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн захиргааны актад байх хэлбэрийн шаардлагыг зөрчиж байна.  Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх , хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А*******-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0012516 Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П********* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “Нэхэмжлэлийн шаардлага 1-д: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны байцаагч Ж.А*******-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0012516 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ..." гэсэн зөрчлийг үйлдсэн гэж буруутган , шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэлийн үндэслэлийн 1-д өгөх тайлбар. Галт зэвсэг, сум галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрхзүйн актуудын талаарх тайлбарыг Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх , хэрэг бүртгэх газрын даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 01-2/2815 тоот албан бичгээр, "Х***к*********" ХХК-д 2102000437 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаХ Болсон үндэслэл, холбогдох хууль эрх зүйн актуудын талаарх тайлбар, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 18 өдрийн Д/30 тоот албан бичгээр ирүүлсэн гомдлын хариуг 2021 оны 11 дүгээр сарын 24 өдрийн 02/592 тоот албан бичгээр, 2021 оны 11 дүгээр сарын 29 өдөр д/34 тоот албан бичгээр гаргасан гомдлын хариуг 2021 оны 12 дугаар сарын 13 өдрийн 02/631 тоот албан бичгүүдээр тус тус хариу мэдэгдэж байсан болно. "Х***к********* ХХК-д холбогдох 2102000437 дугаартай хавтаст хэргийн 144-159 хүртэлх хуудсанд тус тус байгаа болно. "Х***к*********" ХХК-ийн импортолж буй бараа нь гаалийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудаас гадна тусгайлсан хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан журмаар зохицуулагддаг. Тус хууль, эрх зүйн актуудад заагдсан үндэслэлийн дагуу Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын ахлаХ Байцаагч Н.Н******-ын "Х***к*********" ХХК нь Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авалгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй тул нягтлан шалгах шаардлагатай гэх зөрчлийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 13 цаг 40 минутад хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. "Х***к*********" ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Ц.А****** зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаар тухай бүр мэдэгдэж байсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны зөрчил шалгах ажиллагааг эрХ Бүхий албан тушаалтан явуулж, тус хуулийн 4.3 дугаар зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд эрХ Бүхий албан тушаалтан эд зүйлд үзлэг хийж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг, дуу-дүрсний бичлэг зэрэг нотлоХ Баримтуудаар бэхжүүлсэн болно. "Х Б" ХХК нь Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/251, 304 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдаХ Болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам"-ын 3.1-д "Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гаалийн хилээр нэвтрүүлэХ Барааны мэдүүлгийг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад шаардагдаХ Бичиг баримтын хамт бүрдүүлсэн байна" гэж заасан журмыг зөрчсөн болох нь "Х Б" ХХК-д холбогдох 2102000437 дугаартай хавтаст хэргийн материалд хуулийн дагуу цуглуулсан нотлоХ Баримтуудаар тогтоогдож байгаа болно. "Улсын хил" гэдгийг Монгол улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил /цаашид " улсын хил " гэх/ гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна." гэж заасан байдаг тул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор орж ирэхээс өмнө улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг хуулийн этгээд авсан байхаар Хууль зүйн сайд , Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/251,304 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдаХ Болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам"-д заасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага 2-д: "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын журмыг зөрчсөн тухай: ЭрХ Бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, 6.2 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, зөрчлийн хэрэг удирдах албан тушаалтны хяналтад дор явуулж, тус хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "ЭрХ Бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцаХ Боломжоор хангана." заасныг баримтлан "Х Б" ХХК-ны захирал А, өмгөөлөгч болоХ Батсүх нарт 2022 оны 01 сарын 19-ны өдөр танилцуулан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгасан байна. ЭрХ Бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулахдаа хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлоХ Баримт бүрдсэн, тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.6 зүйлийн 9 хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох гэснийг баримтлан 0012516 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байна. Мөн "Х Б" ХХК-ний өмгөөлөгч О.Б********атсүхийн Нийслэлийн прокурорын газарт гаргасан гомдлын хариуг 2021 оны 12 дугаар сарын 28-ны 1/57 дугаар бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэл бүхий байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6,10 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгаж, шийдвэр гаргах эрхийг эрХ Бүхий албан тушаалтан хэрэгжүүлдэг болохыг мөн дурдсан албан бичгийг хүргүүлж байсан байна.

Нэхэмжлэлийн шаардлага 3-д өгөх тайлбар: "Х Б" ХХК-ны 2102000437 тоот дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг үндэслэж эрХ Бүхий албан тушаалтан Ж.А*******лтанбат 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 9 хэсэгт заасны дагуу "Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр , хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу 0012516 шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн дотор шүүхэд хандаж гомдол, нэхэмжлэл гаргахаар заасан байхад гаалийн улсын байцаагч Ж.А*******лтанбат нь 0012516 дугаартай шийтгэлийн хуудас дээрээ 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 - д " захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах" гэсэн захиргааны актад байх хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна. Шийтгэврийн хуудас дээрээ гомдол гаргах хугацааг 5 хоног гэж бичиж, бичиглэлийн алдаа гаргасан хэдий ч холбогдогчийг гомдол гаргах эрхээр нь хангаж, захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөгдөөгүй гэж үзэж байна. Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ж.А*******лтанбат миний 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 0012516 Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоос татгалзаж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлоХ Баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад, дараах хууль зүйн үндэслэлүүдээр “Х Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А******* Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар “Х Б” ХХК-ийг 1,000,000 төгрөгөөр торгожээ.

3. Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/251, 304 тоот хамтарсан тушаалаар “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдаХ Болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан байХ Бөгөөд уг журмын  Гурав-ын 3.1-д “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гаалийн хилээр нэвтрүүлэХ Барааны мэдүүлгийг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад шаардагдаХ Бичиг баримтын хамт бүрдүүлсэн байна.” гэж заажээ.

4. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл “Х****Б********” ХХК нь Алтанбулаг боомтоор 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг оруулж ирэх үед дээрх журамд заасан “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл” гараагүй байжээ.

5. “Х****  Б*****” ХХК нь Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаагаар авсан байна.

6. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/64 дүгээр тушаалыг үндэслэн Галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 2021 онд галт зэвсэг, сум улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох хуваарилалтыг хийсэн байХ Бөгөөд “Х Б” ХХК-д галт зэвсэг ан агнах 114 ширхэг, сум 6.4 мм хүртэлх калибр 171428 ширхэг, сум 6.5 түүнээс дээш мм-ийн калибр 40000 ширхэг, үрлэн сум 857 ширхэг, харуул хамгаалалтын галт зэвсэг 21 ширхэг, харуул хамгаалалтын сум 714 ширхэгийг оруулж ирэхийг зөвшөөрчээ.

7. “Х Б” ХХК тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2021  оны 10 дугаар сарын 01-ний өдөр комисст гаргасан боловч Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдаХ Болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журмын 2.5-д “Галт зэвсгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан Комисс өргөдөл болон хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор хянаж, санал, дүгнэлт гаргана.” гэж заасан хугацаанд дүгнэлт гараагүй, 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр гарсан нь тухайн зөрчлийг гарахад нөлөөлсөн байХ Боловч энэ нь гаалийн улсын байцаагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

8. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс гаалийн нээлттэй баталгаат агуулаХ Бүхий гаалийн хяналтын талбайд 700 горим сонгон мэдүүлж байгаа нь гаалийн хилээр нэвтрүүлээгүй, өөрөөр хэлбэл “улсын хилээр нэвтрүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

9. Учир нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” гэж заасан тул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор орж ирэхээс өмнө улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг авсан байх ёстой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

10. Гомдол гаргагчаас Гаалийн хилээр нэвтрүүлэХ Бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын дагуу манай компанийн бүрдүүлэн өгсөн баримт бичигт хяналт шалгалт хийсэн нь зөрчлийн хэргийн материалаас харагдаж байХ Бөгөөд тус компанийн оруулж ирсэн бараа нь журамд зааснаар тусгай зөвшөөрлийн дагуу оруулж ирэХ Бараа байХ Бөгөөд 2 удаа хэсэгчлэн оруулсан байна. Мөн шийтгэлийн хуудаст хариуцагч шүүхэд гомдол гаргах хугацааг 5 хоног гэж бичсэн техникийн алдаа нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, шүүх хуулийн этгээдийн гомдлоор хэрэг үүсгэн шалгасан.

11. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл ”Х****Б********” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, гаалийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагааг хуулийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн байх тул 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0012616 дугаар шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9, Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х Б” ХХК-ийн  Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А*******-д холбогдуулан “2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0012616 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ