Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00633

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******,*******,*******, Хөх Монгол овогт Маналжавын Очирбаянхашийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

            Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 1/20 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Очирбаянхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Очирбаянхаш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/16339 дугаар шийдвэрээр охин О.Индра бид 2-оос 113.489.534 төгрөгийг гаргуулж Жи си финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэж гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэл явагдаж байгаа юм.

Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 1/20 дугаартай М.Очирбаянхаш, О.Индра нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004159 дугаарт бүртгэлтэй , Баянгол 8-р хороо, 15 байрны 4 тоот хаягт байрлах 176 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан. Үйлчилгээний зориулалттай буюу дэлгүүрийг 350.000.000 төгрөгөөр үнэлж байгаад гомдолтой байна. Би дэлтүүрийнхээ үнийг андуурч хэлсэн байна. 350.000.000 төгрөгөөр худалдах байх гэж ойлгосон чинь 70 хувь буюу 245.000.000 төгрөгөөр дуудах тогтоол гаргасан байсан. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид хэлэхэд шүүхэд ханд гэж хэлсэн. Манай дэлгүүр том талбайтай, доороо хагас подвалтай. Хагас подвал нь 130м.кв ба зарим талбай нь 176 м.кв-д багтаж гэрчилгээнд орсон. Хагас подвалийн 80м.кв талбай нь гэрчилгээнд бичигдээгүй учир үнэлгээнд ороогүй. Шинээр зах зээлийн ханшаар хагас подвалиа нэмж дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй

байгаа тул Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 1/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хагас подволиа үнэлгээнд оруулах саналтай байгаа тул үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү....... гэв. 

 

            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/Ш2019/16339 дугаар шийдвэрээр М.Очирбаянхаш, О.Индра нараас 113.489.534 төгрөгийг гаргуулж “Жэй Си Финанс ББСБ’’ ХХК-д олгохоор шийдвэрлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 06 дугаар 17-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч М.Очирбаянхаш, О.Индра нарт сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн боловч төлбөрийг төлөөгүй, түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж*******ны 4 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжпэн, хурааж төлбөр төлөгч болон өмчлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас 350,000,000 сая төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулахахд үнийн саналыг зөвшөөрөн харилцан тохиролцсон тул ИХ-н 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдөр үнэлгээ гаргуулахад 350.000.000 төгрөгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. ИХ-н 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцсон тул Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Очирбаянхаш нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 1/20 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

 

 

 

  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. ........ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 1/20 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, үнэлгээ хүчингүй болгуулах тухай М.Очирбаянхашийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 2 сарын 15-ны өдрийн 102/ШЗ2021/02239 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ