Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00357

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00357

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Гааль 7 дугаар байр, 21 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой, **************-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах,******* холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/00293 дугаартай захирамжаар иргэн*******аас Рийлайс ББСБ ХХК-д 69,375,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/00293 дугаартай захирамжаар******* миний бие Рилайнс ББСБ ХХК-д 69,375,899 төгрөгийг өгөхөөр болсон. Уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байрны 111 тоот 78.3 м.кв талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж үнэлгээг тогтоолгосон байна. Үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК хийж орон сууцыг 150,336,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн мэдэгдпээр мэдэгдсэн. Миний бие орон нутагт байсан учир энэхүү үнэлгээний тайлантай 2020 оны 10 дугаар сарын 6-ний өдөр танилцаад үнэлгээг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын дээрх шийдвэр нь зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байна. Орон сууцны нэг метр квадрат талбайн үнэлгээг 1,920,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл манай байрны орон сууцнуудыг зах зээл дээр доод тал нь нэг метр талбайг 2,000,000 төгрөгөөр үнэлж худалдан борлуулж байгаа мэдээлэл байдаг. Үнэлгээг хийхдээ хоёрхон орон сууцыг харьцуулж гаргасан бодитой биш байна. Албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулахдаа тогтоосон үнэлгээний 70 болон 50 хувиар тооцож дуудлага худалдааны доод үнийг тогтоодог. Ингэж тогтоохоор манай байрны үнэлгээ бүүр хямдхан болж байгаа юм. Бусад үнэлгээний тайланг харахад 3 болон түүнээс дээш орон сууцыг жишиг болгон авч үздэг. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тухайн үл хөдлөх хөрөнгийн жишиг үнэ 2,000,000 төгрөгөөс эхэлж байсан. Иймд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байрны 111 тоот 78.3 м.кв талбай бүхий орон сууцыг илт бага үнээр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 102/ШШ2020/00293 дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энх тайвны өргөн чөлөө гудамж, Гааль 7 байр, 21 тоотод оршин суух *******аас 69.375.899.03 төгрөг гаргуулж Рилайнс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, хэрэв хариуцагч графикийн дагуу төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байр, 111 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054472 дугаарт бүртгэлтэй 78.3 м.кв талбайтай үлд хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 5 дугаар 04-ний өдөр үүсгэн хариуцагч*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байр, 111 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054472 дугаарт бүртгэлтэй 78.3 м.кв талбайтай үл хөдлөх хөоөнгийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20250418/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20250418/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч******* 220,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК-д үнийн санал авахад 133.110.000 төгрөгийн үнийн санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 150.336.000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч*******, төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4-171/35670, 4-171/3669 тоотоор тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* холбогдуулан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Далив хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байны 111 тоот орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Зохигч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/00293 дугаар захирамжаар хариуцагч*******аас 69,375,899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Рилайyс ББСБ3 ХХК-д олгож, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол Баянгол дүүргийн 08 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 111 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054472 дугаарт бүртгэлтэй, 78,3 м.кв талбайтай бүхий, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тухайд маргаангүй байна. Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 44 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нь мөнгөн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Баянгол дүүргийн 08 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 111 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054472 дугаарт бүртгэлтэй, 78,3 м.кв талбайтай бүхий, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас хөрөнгийн үнэлгээ авахад төлбөр төлөгч******* 220,000,000 төгрөгийн, төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК 133,110,000 төгрөгийн үнэлгээг гаргасан байна. /хх-ийн 50-51 дүгээр тал/

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцож чадаагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг тогтоолгохоор 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 9/463 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ-Эситмэйт ХХК-ийг томилжээ. /хх-ийн 52 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 09 сарын 30-ны өдөр 4-171/35670 дугаартай албан бичгээр*******ад мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргасан байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн  тодорхойлно гэж заасан.

 

Шинжээч нь хөрөнгийн нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргаар үнэлгээ хийж, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон байх бөгөөд үнэлгээ багаар тогтоосон, бодит байдалд нийцээгүй, үнэлгээ тогтоолгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч******* холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР