Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00550

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00550

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******,******* оршин суух, Боржигон ургийн овогтой,*******гийн*******  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр,лол,, оршин суух, Чинос ургийн овогтой, Батхуягийн  холбогдох,

 

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Уянга, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Уянга миний бие 2009 ондтой танилцаж, 2010 оны өвлөөс хамтран амьдарсан. Бид 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 383 дугаартай бүртгэлийн дугаар авсан. Бидний 2 ихэр охин А.Цэлмэг, А.Цэлмүүн нар 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, бага охин А.Нарангуа 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. 2013 оноос бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албан хандсан боловч эвлэрээгүй. Цаашидтой хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, гэр бүлийн маргаан хүүхдүүдэд сөргөөр нөлөөлсөн тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Гэрлэлтээ цуцлуулах, бага охин А.Нарангуаг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч*******тай 2009 онд танилцаад, 2010 онд гэр бүл болсон. 2011 онд А.Цэлмэг, А.Цэлмүүн гэх 2 ихэр охин, 2014 онд бага охин А.Нарангуа нар төрсөн. 2014 оноос хойш үл ойлголцол үүсэж, байнгын маргаантай байсан. 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. 3 охиноо өөрийн асрамжид байлгаж байгаад, 2019 оны 08 дугаар сард А.Нарангуа ээжийнхээ асрамжид очсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн асрамжийн хувьд бага охин эгч нарыгаа санадаг, 2 эгчийн хамт өсөж бойжих нь зүйтэй тул өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцахад бага охин А.Нарангуагаас 3 хүсэлтийг нь асуусан байсан. Хүүхэд хүсэлгүй байна гэж байхгүй, 2 хүсэл хэлсэн байна. Үүнд: Дүүгээ төрөхөд хамт тогломоор байна гэсэн. А.Нарангуагийн хувьд сэтгэл санааны хувьд хүнд, эгч нарыгаа санаж байгаа юм болов уу гэсэн эргэлзээ төрлөө. Охиноо хойд эцэгтэй болгох хүсэлгүй байна. Миний хувьд өөр хүнтэй хамтран амьдраагүй, төрсөн эгч нартай нь хамт охиноо амьдруулмаар байна. 3 хүүхдээ өөрийн асрамжид авсан тохиолдолд тэтгэлэг гаргуулах шаардлагагүй. Харин 2 ихэр хүүхдээ өөрийн асрамжид авсан тохиолдолд тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагчод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Уянга, хариуцагч нар 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр охин А.Цэлмүүн /РД:УО11251228/, А.Цэлмэг /РД:УО11251240/, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр охин А.Нарангуа /РД:УШ14221322/ нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хэн аль нь эвлэрч хамтран амьдрах хүсэлгүй, нэхэмжлэгч******* нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон, одоо жирэмсэн, төрөх хугацааг 14 хоногийн дараа гэж тодорхойлсон хэмээн тайлбарлажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно гэж заасан.

 

Гэрлэгчдийн хэн нэг нь эсхүл хоёулаа бусадтай гэр бүлийн харилцаатай болсон нь гэрлэлтийг шууд цуцлах үндэслэл болохгүй бөгөөд эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй бол хүүхдийн эцэг мөн эсэхээс үл шалтгаалан хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх гэрлэлт цуцлахыг хуулиар хориглосон байна.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч*******, хариуцагч нарын гэрлэлт цуцлах үндэслэлгүй байх тул хүүхдийг эцэг, эхийг асрамж үлдээх маргааныг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагчод холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Гэрлэлт цуцлахыг хориглосон дээрх шалтгаан арилсны дараа гэрлэлт цуцлуулах талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан хариуцагчод холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч*******ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР