Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00678

 

 

 

 

 

 

 

 

                                           Д.У нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00550 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.У хариуцагч Б.Аод холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2009 онд Б.Атой танилцаж, 2010 оны өвлөөс хамтран амьдарсан. 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.  2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр охин А.Ц, А.Цнар, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бага охин А.Н нар төрсөн. 2013 оноос зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас байнгын маргаантай амьдарч байсан. Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Б.Атой хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Эд хөрөнгийн маргаангүй, бага охин А.Нг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: Д.Утай 2009 онд танилцаад, 2010 онд гэр бүл болсон. 2011 онд А.Ц, А.Ц2 ихэр охин, 2014 онд бага охин А.Н нар төрсөн. 2014 оноос хойш үл ойлголцол үүсэж, байнгын маргаантай байсан. 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. 3 охиноо өөрийн асрамжид байлгаж байгаад, 2019 оны 08 дугаар сард А.Н эхийнхээ асрамжид очсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Бага охин эгч нарыгаа санадаг, 2 эгчийнхээ хамт өсөх нь зүйтэй тул өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Шинжээч А.Нгаас 3 зүйл асуусан байсан. Хүүхэд 2 хүсэл хэлсэн байдаг. Дүүгээ төрөхөд хамт тогломоор байна гэсэн. А.Н сэтгэл санааны хувьд хүнд, эгч нарыгаа санаж байгаа болов уу гэсэн эргэлзээ төрсөн. Охиноо хойд эцэгтэй болгох хүсэлгүй байна, төрсөн эгч нартай нь хамт амьдруулмаар байна. 3 хүүхдээ өөрийн асрамжид авсан тохиолдолд тэтгэлэг гаргуулах шаардлагагүй. Харин 2 ихэр хүүхдээ өөрийн асрамжид авсан тохиолдолд тэтгэлэг гаргуулна гэжээ.

 Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Аод холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.У нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Уас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.У давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Атой хамт амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал болон гэр бүлийн маргааны улмаас хүүхдийн өсөх орчинд сөргөөр нөлөөлсөн учир 2016 оноос хамтран амьдрах боломжгүй болж тус тусдаа амьдарсан. Би одоо өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Шүүх хуралдааны явцад жирэмсэн 14 хоног хүрэхгүй хугацааны дараа төрөх, цаашлаад хүүхдийг төрсөн эцгээр нь овоглох асуудал үүсэж байгаа талаар шүүгчид тайлбарласан боловч шүүгч Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолд "...Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно" гэж заасан нь гэрлэлт цуцлах үед өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй эхнэр буюу нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэрлэгчийн хийгээд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт тул энэ хэсэгт заагдсан нөхцөл байгаа бол ямар ч тохиолдолд гэрлэлтийг цуцалж болохгүй...” гэж заасан. Гэтэл “эхнэр буюу нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа” гэдэг зохицуулалт нь гэрлэлт цуцлуулах маргаанд хамааралгүй гэж үзэж байна. Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч, өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэдтэй болсон. Дөнгөж төрсөн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагдана. Б.А бид 2 хэн алинаасаа тусламж дэмжлэг авах шаардлага байхгүй. Шинээр төрсөн хүүхдээ өөрийнх нь төрсөн эцгийн хамт тэжээн тэтгэж, эцгээр нь овоглох, бага охин А.Нг өөрийн асрамжид авч, Б.Аоос гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.У гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.А гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр охин А.Ц, А.Ц, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр охин А.Н нар төрсөн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарсан, ихэр охид болох А.Ц, А.Ц нар эцгийн асрамжид, охин А.Н эхийн асрамжид байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон. \хх6,12-14\

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаас талуудын эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр дүнд хүрээгүй гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон байх ба зохигчид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлсэн, зохигчид гэрлэлтээ цуцлахыг харилцан зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрүүлсэн хүүхэд нь өөр хүний хүүхэд болох талаар зохигчдын хэн аль нь тайлбарлаж байх  бөгөөд шинээр төрсөн хүүхдийн эцгээрээ овоглож, хайр халамжид өсөх эрх нь зөрчигдөж байна гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У, хариуцагч Б.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй. /хх15/

Хариуцагч нь “охин А.Нг өөрийн асрамжид авч, 3 охиноо хамтад нь өсгөнө, охиноо хойд эцэгтэй болгомооргүй байна” гэж тайлбарладаг. Шүүх 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр А.Нгийн саналыг асуухад “ .., ээжтэйгээ хамт амьдарна ..,” гэх тайлбарыг өгсөн байна. /хх52/ Хэргийн 37-45 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд охин А.Нг эцэг, эхийн хэнийх нь ч асрамжид үлдээхэд эрүүл чийрэг өсгөх, зөв хүмүүжүүлэх, анхаарал халамж тавих бүрэн боломжтой хэдий ч хүүхдийн ээнэгшилийг нэн тэргүүнд тавьж, эцэг эхийн чадамжийг үнэлэх багц оношилгоо, хүүхдийн сэтгэл зүйн байдал болон нөхцөл байдал, ярилцлага, ажиглалтыг үндэслэн А.Нгийн асран хамгаалагчаар эх А.Уг тогтоох нь зүйтэй” гэж дүгнэжээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дах хэсэгт зааснаар долоо ба түүнээс дээш настай хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх, шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж тэжээн тэтгүүлэх” зэрэг харилцааг зохицуулсан.

 

Одоогоор А.Н эхийн халамжид, А.Ц, А.Ц нар эцгийн халамжид байна. Төрсөн цагаас одоог хүртэл эхийн асрамжид байгаа бага насны хүүхдийг эхийн асрамжаас гаргаж, эцгийн асрамжид шилжүүлэн өгөх ноцтой шалтгаан тогтоогдохгүй байх тул 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн А.Нг нэхэмжлэгч А.У асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Зохигчийн хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийн эрх ашигт ноцтой, сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийн асрамжийг өөрчлөх шаардлага гаргах боломжтой. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар төрсөн эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн А.Ц А.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эх Д.Уар, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн А.Нг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Б.Аоор тус тус тэжээн тэтгүүлж, сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар талуудаас шинжээчийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00550 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч овогт Б.А /РД:Ч/ Б овогт Д.У /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай” гэж өөрчлөн найруулж,

 

Тогтоох хэсгийн 2 дах заалт болгож “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Ц, А.Ц нарыг эцэг Б.Аын асрамжид, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Нг эх Д.У асрамжид үлдээсүгэй” гэж,

Тогтоох хэсгийн 3 дах заалт болгож “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2заасныг тус тус баримтлан 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн А.Ц, А.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Д.Уас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр Б.Аод, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Нг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Аоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр Д.Уд олгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалт болгож “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчид зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй” гэж,

Тогтоох хэсгийн 5 дах заалт болгож “Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У, хариуцагч Б.О нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэгэн нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглохыг дурдсугай” гэж,

Тогтоох хэсгийн 6 дах заалт болгож “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч Д.Уас 280 000 төгрөг, хариуцагч Б.Аоос 280 000 төгрөг тус тус гаргуулж, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст олгосугай” гэж тус тус нэмж,

 

Тогтоох хэсгийн “2” дах заалтын дугаарлалтыг “7”. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулсугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дах заалтын дугаарлалтыг “8” гэж өөрчилсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                     ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                           А.МӨНХЗУЛ

 

 

 

 

Д