Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/00246

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/00246

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-Б байр, 17 тоотод оршин суух, регистр*******,*******,

Хариуцагч:Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 36-Б байр, 49 тоотод оршин суух, регистр*******,******* нарт холбогдох 

1 876 725 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал,*******, хариуцагч*******,*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуут тэтгэмжийн даатгалын сан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгосон тэтгэмжийн тогтоолт, олголтын үндэслэлийг 2017-2018 онд хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авсан нийт 6885 даатгуулагчийн хувийн хэрэг, анхан шатны баримтын бүрдлийг массив, программ хангамжтай уялдуулан шалгасан байна.Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын 1995 оны 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай заавар-ын 1 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын дэвтэр нь даатгуулагчийн шимтгэл төлснийг нотлох, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах үндсэн баримт болно, мөн 2 дугаар зүйлийн 9-д сум, дүүргийн нийгмийн даатгалын байцаагч шимтгэл төлөлтийг төлбөрийн даалгавар болон "Нийгмийн даатгалын cap /улирал/-ын тайлан /НД№7, НД-8/-Д ажиллаж буй даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ...оны ... сард нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн тооцооны хуудсыг үндэслэн шалгаж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна гэсэн байдаг.Шалгалтаар байцаагч******* нь Тонго Констракшн ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан Шимтгэлийн цахим систем-д шивэгдээгүй, тайлан ирүүлээгүй байхадгийн нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийсэн, уг баталгаажуулсан дэвтрийг үндэслэн байцаагч*******, даатгуулагчад /РД:Ч086072667/ жирэмсний тэтгэмжид 1 876 725 төгрөгийг олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-т Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн байна.Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасан байдаг тул уг буруу олгогдсон тэтгэмжийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн тасгийн байцаагч*******, үйлчилгээний тасгийн байцаагч******* нараар төлүүлэхээр Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 тоот акт тавигджээ.Иймд*******,******* нараас буруу олгогдсон жирэмсний тэтгэмжийн 1 876 725 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А-20 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн даатгалын сан болон үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах даатгалын сангаас олгосон тэтгэмжийг тогтоох үндэслэлийг 2017-2018 онд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж болон жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан 6885 даатгуулагчийн хувийн хэрэг, анхан шатны баримт, программ хангамжтай уялдуулан шалгасан.Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 1995 оны 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай зааврын 1 дүгээр зүйлийн 1.2-т Нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн шимтгэл төлснийг нотлох, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр авах, үндсэн баримт болно. 2 дугаар зүйлийн 2.9-д Сум дүүргийн нийгмийн даатгалын байцаагч шимтгэл төлөлтийг, төлбөрийн даалгавар болон нийгмийн даатгалын сар, улирлын тайланд ажиллаж буй даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн тооцооны хуудсыг үндэслэн гарын үсэг, зурж тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байдаг. Уг шалгалтаар******* нь 2017 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, шимтгэлийн тайлан, шимтгэлийн тайлан системд шивэгдээгүй тайлан ирүүлээгүй байхадагийн нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийсэн байна.Уг баталгаажуулсан дэвтрийг үндэслэж байцаагч******* нь даатгуулагчад жирэмсний тэтгэмжид 1 876 725 төгрөгийг олгосон нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12-с доошгүй хугацаанд, үүнээс 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагчийг жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэх заалтыг тус тус зөрчсөн.Иймээс нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасан байдаг тул буруу олгогдсон тэтгэмжийг ******* байцаагч*******,******* нараас 1 876 725 төгрөгийг хувааж, тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тухайн байгууллага тайлангаа өгсөн үү, устгасан уу? гэх талаар шалгасан, нийгмийн даатгалд өртэй гэх шалтгаанаар тайлангаа устгасан гэх талаарх баримт олдоогүй.Тиймээс тухайн байгууллага тайланг өгсөн гэж үзэж боломжгүй байна.Нийгмийн даатгалын мэдээллийн баазад орсны дараа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулна гэх ажил үүргийг хэрэгжүүлээгүй тул уг асуудал үүссэн.Удирдамжийн дагуу улсын хэмжээнд шалгалт хийсэн, 2017, 2018 онд олгосон тэтгэмжийн даатгалын сангийн 37 орчим хүнийг зөрчилтэй байж болзошгүй гэх жагсаалтыг гаргасан.Тус жагсаалтадад олгосон тэтгэмж нь мэдээллийн баазад эрх нь үүсээгүй байхад олгосон тэтгэмж байна гэж үзэж шалгалтыг хоёр байцаагч хийсэн.Шалгалтын хугацаанд дуусгаж мэдээллийг өгсөн боловч нэгдсэн байдлаар чиг өгнө гэх ерөнхий газрын амаар өгсөн чиглэл байсан.Улсын хэмжээнд шалгалт хийж, чиг үүрэг өгч байсан учир хугацааны хувьд хойшлогдсон.Мэдээллийн баазад тулгуурлаж шалгана гэдэг зүйл 2013 оноос хойш эхэлсэн гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.Монгол улсад ажил олгогч ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлийг нь суутган авч нийгмийн даатгалын санд төлдөг тогтолцоотой. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг бүхий ажилтан энэ журмын дагуу нийгмийн даатгал төлсөн.Гэтэл ажил олгогч хуулийн этгээд нийгмийн даатгалын санд төлөх үүргээ биелүүлээгүй бол нийгмийн даатгалын байгууллага ажил олгогчоос л шаардах эрхтэй.Ажил олгогч болох хуулийн этгээд нь ажилтнаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авсан атлаа түүнийг нийгмийн даатгалын санд төлөөгүй нь тухайн хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа явдал юм.Намайг алдаа гаргасан гэсэн үндэслэлээр надаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.Би эцсийн хяналтыг хэрэгжүүлдэг эрх бүхий этгээд биш юм.Миний үйлдлийг шат шатандаа хянадаг хяналтын механизм манай байгууллагад байгааг нэхэмжлэгч хангалттай сайн мэдэж байгаа.Өөрөөр хэлбэл миний хийсэн үйлдлийг гурван шатны албан тушаалтан хянана. Хэд хэдэн шат дараалан хянагдсаны дараа баталгааждаг. Гэтэл зөвхөн намайг буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьсан байгаа нь илт байна.Улмаар ажил олгогч хуулийн этгээд хүний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр үндэслэлгүй хөрөнгөжиж улсад хохирол учруулж байхад жинхэнэ хариуцагчаас шаардахгүй надаас шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нийгмийн даатгалын тухай хуульд өртэй байгууллагын тайланг авахгүй гэх зүйл байдаггүй. Өртэй байгууллагын тайланг битгий ав гэснээс болж хариуцсан байцаагч нь тухайн байгууллагын тайланг аваагүй байдаг.Бид нэгнийгээ байхгүй тохиолдолд орлож ажилладаг.Тухайн үед хариуцаж байсан байцаагч нь жирэмсний амралттай байсан тул би ажлыг нь орлосон, 2017 онд болсон зүйл болохоор сайн санахгүй байна.Би утсаар асуухад 7, 8 сар гээд зөндөө тайлан барьсан явж байсан, тэр нь буруу тайлан байсан гэсэн.Тэгэхээр буруу тайланг засуулахаар буцаасан юм уу, программд байсан тайланг өр үүсгэсэн гэх утгаар утгасан юм уу? гэдгийг би хэлж мэдэхгүй байна.Өртэй байгууллагын тайланг авахгүй гэсэн атлаа 1 дүгээр сард авсан, 2 дугаар сард аваагүй, тухайн онд 7, 8 дугаар сард огт мөнгө төлөөгүй байхад тайланг авчихсан байгаа. 35 000 000 төгрөгийн өртэй байгууллагын тайланг нь 38 000 000 төгрөг болтол нь өр үүсгэж авсан байсан. Энэ хооронд удирдлага нь солигдсон уу гэхээр үгүй, ажил олгогчийн дэвтэр дээр намайг тамга дарсан гэсэн, би огт тайлан байхгүй байхад тамга дарахгүй, тиймээс тайланг харж байгаад тамга дарсан.Тухайн үед хариуцагч байсан байцаагч нь олон тайлан авч ирсэн, би өртэй гээд аваагүй гэж надад хэлсэн. Манай байгууллага хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа,а ажлаа хийгээд тэтгэмж төлж байсан нь үнэн,а эрхээ эдэлж шимтгэлийн мөнгөө авах ёстой.Гэтэл тухайн байгууллага өөрийн санд орсон мөнгийга руу шилжүүлээгүй байгаа юм.Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 тоот акт тогтоохоос өмнө буюу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тэтгэмж бодсон тухай тайлбарыг өгсөн байхад намайг жирэмсний тэтгэмжээ авч байх хугацаанд 2 сарын дараа акт тогтоосон байна. Нэгт Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3-т Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно гэснийг үндэслэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаар тушаалын 4.2.1-т Даатгуулагч жирэмсний тэтгэмж авах тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан баримт бичгийг бүрдүүлнэ гэж журамласан байдаг.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Жирэмсний тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр,....үндэслэн олгоно гэж хуульчилсан. 3.Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэртэй байна гэж заасныг үндэс болгон Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 1995 оны 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай зааж өгсөн байдаг.Үүнд:Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай заавар-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т нийгмийн даатгалын дэвтэр нь даатгуулагчийн шимтгэл төлснийг нотлох, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэмж төлбөр авах үндсэн баримт болно гэж зохицуулсан байна.Нэгдсэн мэдээллийн баазад орсноор тэтгэмжийг тогтооно гэсэн хуулийн заалт байхгүй бөгөөд харин хувийн хэргийг үндсэн баримтыг үдэхдээ 70 жилийн турш архивын хадгаламжийн нэгж болгон хадгалагдах болно.Мэдээллийн бааз нь эрсдэлтэй тул хуульчилж өгөөгүй болно.Ийм тодорхой хуулийн заалтуудыг үндэслэн тэтгэмжийг тогтоосон байхад надаар төлүүлэх тухай актыг тогтоосон байх тул, хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх 2419076 тоот актад Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаар тушаалын хавсралтаap баталсан Тэтгэмж бодох, хянах журам-ыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын архивын тасгаас гаргуулан авахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Нэгдүгээрт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газраас гаргасан удирдамжийн дагуу шалгалт явуулсан.Уг шалгалт 5 сард багтаж дуусах байсан.Шалгалт нь удирдамжаас хойш 10 сард акт тавигдсан.Уг удирдамжийн дагуу явагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл 5 дугаар сардаа багтаж Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хариуг хүргүүлэх ёстой байтал 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр акт тавигдаж байгаа нь үндэслэлгүй байна.Хоёрдугаарт нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарын ажил үүргийг тодорхойлох ёстой. Хариуцагч******* нь Нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас харж, баталгаажуулалт хийдэг.Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж тамга дарагдсан, эмнэлгийн хуудас нь маягтын дагуу хяналтын эмчээр бөглөгдөж ирсэн байсан учир бичилтийг хийж, цааш нь явуулсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр******* жирэмсний амралтаа авсан.Үүний дараа улсын байцаагчийн акт тавигдсан.Улс байцаагчийн акт тавигдсан талаар*******д мэдэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авахдаа улсын байцаагчийн акт өөр дээр нь гарсан гэдгийг мэдсэн.Үүнтэй холбоотойгоор уг улсын байцаагчийн акт үндэслэлгүй гэж Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэс, Улсын Ерөнхий нийгмийн даатгал хэлтэст шат дараалан хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд Улсын байцаагчийн актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.Тус улсын байцаагчийн акт*******ын ажил үүрэгт хамааралгүй явагдсан.Б.Азжаргал нь хууль дүрэм, журмын дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлийн талаар талууд маргаж, Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч*******,******* нараас 1 876 725 төгрөгийг хуваан гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Илүү олгосон тэтгэмжийг төлүүлэх тухай 2419076 дугаартай актад-Даатгуулагчад /ЧО 86072667/ жирэмсний тэтгэмж 1 876 725 төгрөг олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-ийг зөрчсөн байна, үндэслэлгүй буюу илүү олгосон жирэмсний тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтнуудаар төлүүлж, тэтгэмжийн даатгалын санд оруулах гэжээ.

Дээрх актын хавсралтад дурдсанад жирэмсний тэтгэмж олгосон тухайд эрх үүсээгүй гэх зөрчлийн шалтгааныг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх үүсээгүй гэдгийгагийн ажилладаг байсан Тонго Констракшн ХХК нь Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийн тайлангаа цахимаар болон цаасаар ирүүлээгүй байхад нийгмийн даатгалын байцаагч ньагийн нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийсэн нь буруу гэж тайлбарлаж байна.

Хариуцагч******* нь тухайн үед Тонго Констракшн ХХК нь нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийн тайлангаа цахимаар болон цаасаар өгөөгүй байхад ньагийн нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан, мөн тэтгэмжийн систем дээрагийн цалин татагдсан эсэхийг тулгаж шалгаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд*******гаас 938 362 /есөн зуун гучин найман мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын санд оруулах нь үндэстэй байна.

Хариуцагч******* нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* улсын ахлах байцаагч*******, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Гэрэлээ, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч О.Оюунжаргал нарт холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2419076 тоот улсын байцаагчийн акт хууль бус болохыг тогтоож, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 0042 дугаартай захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна.

Гэтэл хариуцагч******* нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болох 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2419076 тоот улсын байцаагчийн акт хууль бус болохыг тогтоож, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар 117.1-т Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч*******гаас 938 362 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 27 071 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар*******гаас 938 362 /есөн зуун гучин найман мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын санд оруулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хариуцагч*******аас 938 362 /есөн зуун гучин найман мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай ******* нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******гаас 27 071 /хорин долоон мянга далан нэгэн/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН