Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00412

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын өдөр

Дугаар2/ШШ2021/00412

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар 8, 11 дүгээрлол, 1-151 тоотод байрлах, регистр *******,****************************,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол 6, 30 байрны 28 тоотод оршин суух, регистр**************, Уул овогт,

 

Хариуцагч:Сүхбаатар,лол, 46 байрны9 тоотод оршин суух, регистр*******, Боржигон овогт нарт холбогдох

 

50 158 875.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай,

 

Гуравдагч этгээд Э.Эрхбилгүүний Б.Даваасүрэн болон******* санхүүгийн групп*******,*******-ийн хооронд 2018 оны сарын 23-ны өдөр байгуулагдсан тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлж өгөхийг Б.Даваасүрэнд даалгах тухай бие даасан шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбаяр, хариуцагч буюу хариуцагч Ч.Сайнчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, өмгөөлөгч М.Цэнгүүн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрхбилгүүн, өмгөөлөгч А.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч****************************,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Даваасүрэн, Ч.Сайнчимэг нар нь 2018 оны сарын 15-ны өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 46 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар,лол,0 айл гудамж, 46 байрны9 тоотод орших Улсын бүртгэлийн Ү-2203007050тай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлсэн.Гэвч гэрээний үүргээ бүрэн биелүүлэлгүй элдэв шалтаг шалтгаан тоочиж зайлсхийсээр байна.Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн 36 361 366.94 төгрөг, зээлийн хүү 1244 162.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 053 346 төгрөг, нийт 50 158 875.23 төгрөгийн зээлийн өртэй болж 2020 оны 6 сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулаагүй байна.Иймд Б.Даваасүрэн, Ч.Сайнчимэг нараас****************************,*******-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 158 875.23 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгө барьцаалсан005746тай барьцааны гэрээнд заасан,лол,0 айл гудамж 46 байрны9 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2203007050тай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргаж байна.Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.Улсын онцгой комиссоос үндсэн хүүг тооцохгүй, авахгүй гэх ямар нэгэн тогтоол шийдвэр гаргаагүй.Харин 6 сарын хугацаатайгаар үндсэн хүүг хойшлуулах, ангиллыг бууруулахгүй байх шийдвэр гарсан.Өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй, цаашид хэзээ төлөх нь мэдэгдэхгүй байгаа тул зээлийг хүүг бууруулахгүй, нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй.Гуравдагч этгээдийн гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг 2018 оны сарын 23-ны өдөр байгуулсан.Зээлийг олгохдоо Монгол улсад мөрдөгдөж байгаа банк санхүүгийн байгууллагын тухай хууль, журмын дагуу олгосон.Манай байгууллага 11 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн.Салбарын эрхлэгч Мөнгөншагай гэрээнд гарын үсэг зурсан.Энэ нь гүйцэтгэх захирлаас эрх олгосон шийдвэр байх шаардлагагүй.Салбарын зээлийн багцыг хариуцаж, зээлийг бүрэн олгодог.Зээлийг олгож, салбарын тамга тэмдгийг дарсан. Эдийн засагч Цолмонг зээл олгохдоо байрыг биечлэн очиж үзээгүй гэж байна.Хавтаст хэрэгт Цолмонгийн тайлбар авагдсан байгаа, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Энхзаяа, Б.Даваасүрэн нар түрээсийн гэрээ байгуулсан байсан, барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулсан.Монголын*********************,*******-ийн салбар нь тусдаа гэрчилгээтэй гэв.

 

Хариуцагч Б.Даваасүрэн, Ч.Сайнчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа:****************************-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжилсэн мөнгөн дүн 50 158 875.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно.Манай байгууллага нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 зорилтын хүрээнд Ядуурлын бүх төрлийг эцэс болгох, Нэгдсэн Үндэсний байгууллагын зорилтын хүрээнд өлсгөлөнг бууруулах, Монгол Улсын Засгийн газрын 447 тогтоолоор Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр 2016-2025 хөтөлбөрийн хүрээнд, 2017 оны Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V судалгаагаар бага насны хүүхдийн 35 хувь нь хоол тэжээлийн дуталтай, өсөлт хоцрогдолтой, тав хүртэлх насны хүүхдийн дунд бичил тэжээлийн дутал буураагүй байна.Төмөр дутлын цус багадалт 27 хувь, A амин дэмийн дутал0 хувь, Д амин дэмийн дутал 90 хувьтай байна.Эдгээр дутлын улмаас болж хүүхдийн өвчлөл ихсэж хүүхдийн эрүүл аюулгүй хооллолтын байдлыг сайжруулах хоол тэжээлээс хамааралтай өвчин эмгэгийн тархалтыг бууруулахын тулд Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Сайдын 2018 оны А/621 тоот үндэс болгон Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах, түүнээс үүссэн өвчин эмгэгийг эмчлэн сувилах арга зүйг түгээн дэлгэрүүлэх инновацийн төслийг хэрэгжүүлэхээр Баянгол 6нд нийгэмд үйлчлэх ажлын хүрээнд Монголд анхны Бяцхан үйлстэн цэцэрлэгийг нээн ажиллуулж байна.Хоол тэжээлийн эмгэгтэй /тураал, цус багадалт, сульдаа/ хүүхдийн бодисын солилцоонд өөрчлөлт орж дархлааны систем доголдохоос гадна амьсгалын дээд замын цочмог үрэвслүүд, халдварт өвчнүүд /сүрьеэ, хорт хавдар, булчин сульдах/ халдварт бус өвчлөлөөр өвдөж мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг хавсарч явагддаг тул удаан хугацааны эмчилгээний хооллолт болон асаргаа сувилгааг хийснээр үр дүнтэй байдаг.Бид өрхийн эрүүл мэндийн төв, засаг даргын албан тоотоор цэцэрлэгт хамрагдаж чадаагүй амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын 28 хүүхдийг төслийн хүрээнд цэцэрлэгтээ үнэ төлбөргүй хүлээн авч хоол тэжээл, амин дэмийн дутагдлыг бууруулахаас гадна ирээдүйн эрүүл-боловсролтой, хандлагатай иргэнийг бий болгох ажлыг зохион байгуулан хийсэн билээ.Монголын санхүүгийн групп банк бус санхүүгийн байгууллага нь бидний цэцэрлэг байгуулан ажиллах гарааны бизнесийг маань дэмжин зээл олгож хамтран ажиллаж байгаа билээ.Энэ хугацаанд бид зээлийг хэвийн төлж байсан боловч үйл ажиллагаа доголдсон шалтгаан нь 2019 оны 6,, 8 саруудад хүүхдүүд хөдөө явах, зусланд гарч хүүхдийн тоо эрс багассан, мөн 2020 оны сараас эхлэн хүүхдийн өвчлөл их байсан нь бидний орлогод ихээхэн нөлөөлсөн.Энэ нь томуу, томуу төст өвчин, улмаар Covid-19 цар тахал гарсан нь ихээхэн нөлөөлж байна. Цэцэрлэг нь 38 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.Үүнээс 20 хүүхэд нь төлбөртэй, 18 хүүхдийг үнэ төлбөргүй авч ажиллаж байна.Улсаас цэцэрлэгийн хувьсах зардалд сард 3 000 000 төгрөгийн санхүүжилттэй, хүүхдийн төлбөр сард дунджаар 200000*20 хүүхэд 4 000 000 төгрөгийн орлоготой ажилладаг.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2020 оны төсвийг 38 хүүхдийн 3000 мянган төгрөгөөр баталсан.Гэтэл Баянгол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар цэцэрлэгийн төсвийг 50 хувь бууруулан 15 348 200 /арван таван сая гурван зуун дөчин найман мянга хоёр зуун/ төгрөгөөр баталсан нь бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна.Энэ нь манай цэцэрлэг 2020 онд 19 хүүхэд хүлээн авах төсөв юм.Үлдсэн 19 хүүхэд нь огт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байдал үүсээд байгаа нь Баянгол Боловсролын хэлтэс нь хүүхдийн тооны мэдээллийг буруу өгснөөс болсон болно.Энэ нөхцөл байдлын талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва болон Баянгол Иргэдийн хурлын дарга Г.Энхболд нарт албан тоот өгч уулзахад Төрийн сангийн мэргэжилтэн Д.Яруу, Боловсролын мэргэжилтэн Ж.Батцэцэг нарт үүрэг өгөн, асуудлыг тодотголд оруулж яаралтай шийдвэрлэх талаар чиглэл өгсөн боловч сонгуулийн дараа тодотгол хийж танай 15 348 200 төгрөгийг өгөхөөр болсон.Мөн COVID-19 цар тахлаас болж 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хааснаас болоод 11, 12, 1 дүгээр сарын төлбөрийн үлдэгдэлтэй эцэг эхчүүдтэй утсаар ярихад төлөхөд хүндрэлтэй байна гэсэн хариуг өгөөд байна./Эцэг эхчүүдээс авах үлдэгдэл авлага 4 150 000 төгрөг байгаа, нийт авлага 19 498 200 төгрөг байна.Засгийн газраас гаргасан хорио цээр, онцгой байдал, санхүүжилт, цаг үеийн давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөний улмаас аргагүй байдалд орж гадаад, дотоодын төсөл хөтөлбөр бүрэн зогсож зээлийн төлөлтийг төлж чадахгүй байдал үүсээд байна.Цаг үеийн нөхцөл байдал хэвийн болж, тогтмол орлого, санхүүжилт орж эхэлмэгц зээлийг төлөх болно.Иймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд дараах саналыг дэвшүүлэн эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна.Манай байгууллага нь зээлийн төлөлтөө хийгээгүй хугацаа хэтрэлттэй байгаа боловч бид бас хүүхдийн төлөө сайн сайхныг хийх гэж хичээн ажиллаж байна.Дараах саналыг дэвшүүлж эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлттэй байна.Манай байгууллага нь зээлээ төлөхийн тулд арга хэмжээ авч цэцэрлэгийн нэг тал болох 94,5 метр квадрат байраа заран борлуулах гэрээг Ремакс үл хөдлөх зуучлалын компанитай гэрээ хийн байраа 1 м.кв-ыг 150 000 төгрөгөөр үнэлүүлэн нийт 165 375 000 төгрөгөөр худалдан борлуулах, түрээслэх, хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн.Зарагдсан тохиолдолд cap бүр төлөлт хийхгүйгээр шууд зээлээ хаах боломж бүрдэнэ.Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг богино хугацаанд төлж барагдуулах боломжгүй билээ.Хүүхдийн төлөө хийсэн энэ үйл ажиллагаа нь олон нийтэд танигдаад дөнгөж 1 жил гаран болж байгаа тул гарааны бизнес маань эхний шатандаа байгаа учраас цаашид түгээн дэлгэрүүлэн ажиллах боломжийг бидэнд олгож 50 158 875.23 төгрөгийг 24 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна./Дэлхий дахиныг хамарсан цар тахлын онцгой байдлын дэглэм хорио цээр тавигдан цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн болоход зээлийн төлбөрийг 12 сарын хугацаанд төлөх боломж бүрдэх юм/.Бид зээлээ хурдан төлж барагдуулахын тулд Номин тав трейд*******-ийн Эко экспресс төслийг хэрэгжүүлэхийн тулд байраа түрээслүүлэх хүсэлтийг гаргасан билээ.Хүсэлтийн дагуу 2020 оны 6 сарын 22-ны өдөр ирж манай байртай танилцаж мөн гадна орчин, оршин суугчдын тоон мэдээллийг авч бидэнд 2 саналыг тавьсан.Үүнд:1.Байраа түрээслүүлэх: 1 метр квадратыг 28 000 төгрөгөөр түрээслэх бидний саналыг авч тооцоо судалгааг гарган хариуг ажлын 5 хоногт багтаан шийдвэр гаргаж өгөх болсон.2.Франчайзийн гэрээгээр хамтран ажиллах саналыг тавьсан.Энэ нь манай цэцэрлэгийн байрыг Номин сүлжээ дэлгүүр болгон нээн ажиллуулах.Байрны тохижилт, тоног төхөөрөмж, засварыг Номин тав трейд******* бүрэн хариуцан хийх юм.Иймээс Номин Тав Трейд*******-тай хамтран дэлгүүр нээн ажиллуулан зарлагын тооцоо болон төлөлтийн график, ханган нийлүүлэлтийн гэрээг хийх хүртэлх хугацаагаар эвлэрлийн гэрээг түр хойшлуулан өгснөөр бид****************************-ын зээлийн төлбөрийг төлөх хугацаа нь тодорхой болох тул бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Монголын санхүүгийн групп*******,*******-аас 46 000 000 төгрөгийн зээлийг авсан.Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 50 158 875.23 төгрөгөөс 2020 оны 02 сарын 24-ний өдрөөс хойш хугацаанд бодогдсон зээлийн хүү 5 391 282.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү84 064.61 төгрөг, нийт 6 175 346.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх хэсгийг төлнө.Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь уг орон сууцыг барьцаанд тавихаас өмнө Д.Энхзаяа гэх хүнтэй хувь лизингийн гэрээ хийж худалдсан байгаа.Тус худалдах худалдан авах гэрээний дагуу дүүрэг,,лол,0 айл гудамжны, 46 байрны,9 тоот орон сууцыг Э.Эрхбилгүүнд шилжүүлж өгөх ёстой гэв.

 

Хариуцагч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч******* санхүүгийн групп************** нь хариуцагч нараас нийт 50 158 875.23 төгрөгийг нэхэмжилсэн, үүнээс хариуцагч Б.Даваасүрэн нь 2020 оны 02 сарын 24-ний өдрөөс хойших зээлийн үндсэн хүү 5 391 282.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү84 064.61 төгрөг нийт 6 175 346.62 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.Учир нь Ковид-19 цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр хариуцагч Б.Даваасүрэнгийн эрхэлж буй үйл ажиллагааг бүрэн зогсоосон, нийтэд илэрхий үйл баримт тул тухайн үеийн Улсын онцгой комиссын шийдвэрийг шүүхэд гаргаж өгөх зайлшгүй шаардлага байхгүй гэж үзэж байна.Тиймээс уг хугацааны үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэв.

 

Гуравдагч этгээд Э.Эрхбилгүүн шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:****************************,*******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцааны үл хөдлөх хөрөнгө нь миний бодитоор эзэмшиж, ашигладаг /амьдран суудаг/, цаашилбал өмчлөх эрхийг нь хууль ёсоор өв залгамжлан авах ёстой хөрөнгө байна.Улмаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын маргаан хэрхэн шийдвэрлэгдэх нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул 2018 оны сарын 23-ны өдрийн тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуулийн 56 зүйлийн 56.4-т заасны дагуу шаардлага гаргаж байна.Би Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1, 520 зүйлийн 520.1.1-т заасны дагуу барьцааны хөрөнгийг өмчлөх эрх бүхий этгээд мөн болно. Э.Эрхбилгүүн миний эцэг Д.Энхзаяа нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Даваасүрэнтэй харилцан тохиролцож Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-т заасны дагуу Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.Тус гэрээний дагуу нэг талаас худалдагч Б.Даваасүрэн нь,лол, 46 байрны9 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч Д.Энхзаяад шилжүүлж өгөх, нөгөө талаас худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийн төлбөрөөс 37 000 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 28 000 000 төгрөгийг гэрээний 3-т заасан хуваарьт хугацааны дагуу төлж барагдуулахаар тохирсон.Улмаар миний эцэг Д.Энхзаяа нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлснөөр үл хөдлөх хөрөнгөд хүүхдүүдийн хамтаар амьдарч эхэлсэн ба 2018 оны 11 дүгээр сард үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ болох 65 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгасан.Харамсалтай нь миний эцэг Д.Энхзаяа нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авч чадалгүйгээр, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний эмнэлэгт нас барсан юм.Иймд миний төрсөн дүү Э.Мандухай, Э.Сарангуа нар Э.Эрхбилгүүн миний бие тус тус аавынхаа хууль ёсны өв залгамжлагчид болсон ба Э.Мандухай нь 2020 оны 5 сарын 29-ний өдөр, харин Э.Сарангуа нь 2020 оны 6 26-ны өдөр тус тус өвлөх эрхээсээ татгалзсан.Э.Эрхбилгүүн миний бие өөрийн эцэг Д.Энхзаяагийн шаардах эрхийг өв залгамжлах эрхтэй цор ганц этгээд болж үлдээд байна. Б.Даваасүрэн болон****************************,******* нар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчин үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан.Гэвч тус иргэний хэргийн нэхэмжлэгч****************************,******* хариуцагч Б.Даваасүрэн нар нь 2018 оны сард буюу орон сууц худалдах, авах гэрээний төлбөрийн дийлэнх хэсэг (99.2%) болох 64 500 000 төгрөг бүрэн төлөгдсөний дараа миний эцэг Д.Энхзаяад мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар дээрх эд хөрөнгийн эрх дээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулжээ.Ийнхүү орон сууцны үнийн 99.2 хувь нь төлөгдсөн, худалдан авагчийн зүгээс үндсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, амлалтдаа хүрсээр байтал нөгөө талд худалдагч Б.Даваасүрэн нь худалдан авагчийн итгэлийг хөсөрдүүлж, өөрт нь мэдэгдэлгүйгээр, нууцаар, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан.Энэ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-т заасны дагуу бусдын итгэлийг хөсөрдүүлж, тохиролцсон амлалтаа үгүйсгэж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж үзэж байна.Д.Энхзаяа болон Б.Даваасүрэн нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 5 зүйлд зааснаар Б.Даваасүрэн нь үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих, хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхгүй этгээд юм.Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарыг барьцааны гэрээ байгуулахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Энхзаяа болон Б.Даваасүрэн нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 5 зүйлд уг орон сууц худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болно гэсэн нөхцөлийг тусгасан.Тус зүйлд зааснаар гэрээний үнэ бүхэлдээ төлөгдөж, өмчлөх эрх шилжүүлэх хүртэлх хугацаанд худалдагч нь орон сууцыг бусдад барьцаалуулах эрхгүй байсан.Учир нь миний эцэг Д.Энхзаяа нь Б.Даваасүрэнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа анхнаасаа үл хөдлөх хөрөнгийн эрхийн хувьд ямар нэгэн зөрчил, хөдөлгөөнгүй, өмчлөх эрх шилжүүлэхэд эрсдэлгүй байр худалдаж авахыг хүссэн ба энэхүү хүсэл зоригийнхоо бодит илэрхийлэл болгож, дээрх гэрээний 5 зүйлийг тусгайлан тохирсон болно.Ийнхүү орон сууцыг барьцаалуулах эрхийг гэрээгээр хязгаарласан, талууд дээрх нөхцөлийн талаар хэлэлцэж баталсан байхад Б.Даваасүрэн нь худалдан авагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2018 оны сарын 23-ны өдрийн тоот барьцааны гэрээг нууцаар байгуулсан байна.****************************,******* ч дээрх асуудалд хайхрамжгүй хандсаны улмаас худалдан авагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн.Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 зүйлийн 23.2-т зээлдүүлэгч нь зээлийн хувийн хэрэг нээхээр хуульчлаад, 23.2.3-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг зээлийн хувийн хэрэгт хавсаргахаар заасан.Улмаар хуулийн 23 зүйлийн 23.4-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна гэж заасан.Өөрөөр хэлбэл****************************,******* нь барьцааны гэрээг байгуулахдаа дээрх хуулийн шаардлагыг биелүүлж, үл хөдлөх хөрөнгийг ирж үзэх шалгах ёстой байсан.Ийнхүү үзэж танилцсан бол Д.Энхзаяаг тус орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсныг, төлбөр бүрэн төлөгдсөнийг, цаашилбал талуудын хооронд ирээдүйд маргаан үүсэж болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан.Гэтэл үндсэн үйл ажиллагаа чиглэлийнхээ хүрээнд зээлийн гэрээний харилцаанд тогтмол оролцдог арилжааны хэлцэл хийгч, энэ төрлийн гэрээ байгуулах хангалттай туршлагатай атлаа хуульд заагдсан үүргээ биелүүлээгүй учир****************************,*******-ийг Иргэний хуулийн 183 зүйлд заагдсан бүртгэл үнэн зөв байх зарчмаар хамгаалагдах ёсгүй гэж үзэж байна.Иймд Б.Даваасүрэн болон****************************,*******-ийн хооронд 2018 оны сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Э.Эрхбилгүүн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсэж байна.Иймд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-т зааснаар,лол, 46 байрны9 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Энхзаяагийн хууль ёсны өв залгамжлагч надад шилжүүлж өгөхийг Б.Даваасүрэнд даалгаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрхбилгүүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Эрхбилгүүн нь Улаанбаатар хот, дүүрэг, 9 дүгээр, одоо-рнд хамаардаг болсон,лол, 46 байрны9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203007050тай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Эрхбилгүүний өмчлөлд шилжүүлж өгөхийг Б.Даваасүрэнд даалгуулах, Б.Даваасүрэн болон************** групп**************-ийн хооронд 2018 оны сарын 23-ны өдөр байгуулагдсан тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын гаргасан.Э.Эрхбилгүүний эцэг Д.Энхзаяа нь анх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Цэцгээ, Ч.Сайнчимэг, Б.Мэндбаяр болон Б.Даваасүрэн нартай харилцан тохирч Монгол Улсын Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-т заасны дагуу Орон сууц худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулсан.Тус тохиролцоогоор нэг талаас худалдагч Б.Даваасүрэн нар нь Улаанбаатар хот, дүүрэг, 9 дүгээрны нутаг дэвсгэр,лол, 46 дүгээр байрны9 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэх, мөн төлбөр бүрэн төлөгдөж дуусмагц тус орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагчид ямар нэгэн саадгүйгээр бүрэн хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн бол нөгөө талаас худалдан авагч Д.Энхзаяа нь гэрээний төлбөр болох нийт 65 000 000 төгрөгийг худалдагчдад хэсэгчлэн төлж барагдуулах хариу үүргийг хүлээсэн. Д.Энхзаяа нь энэ үеэс эхлэн орон сууцны эзэмшлийг бодитоор хүлээн авч, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 болон 93 зүйлийн 93.1-т заасны дагуу дээрх орон сууцны хууль ёсны эзэмшигч нь болсон.Энэхүү үйл явдлаас хойш 2 cap гаруйн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр талууд аман тохиролцоогоо баталгаажуулж, бичгийн хэлбэртэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор байгуулсан.Ингэхдээ нэг нэгнийхээ өмнө хүлээсэн үндсэн үүргүүдийг бичгийн хэлбэрт буулгахаас гадна тус гэрээний 5 зүйлд зааж өгсөн.Тухайн орон сууц нь бусдад давхар худалдагдаагүй, барьцаалагдаагүй, эрхийн зөрчилгүй байх ёстой.Бүр тодорхой хэлбэл худалдагч нь орон сууцны өмчлөх эрхийг ирээдүйд худалдан авагчид шилжүүлж өгөх хүртэлх хугацаандаа орон сууцыг бусдад барьцаалуулах, хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах эрхгүй байхаар тохиролцсон.Улмаар худалдан авагч Д.Энхзаяа нь 2018 оны 11 дүгээр сард үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ болох 65,000,000 төгрөгийг худалдагч талд бүтэн төлж дуусгасан ч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авч амжилгүйгээр 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас эмнэлэгт зуурдаар нас барсан. Д.Энхзаяа нь амьд ахуйдаа өөрийн өв хөрөнгийн талаар гэрээслэл үйлдэж байгаагүй, албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй байсан.Иймд Иргэний хуулийн 520 зүйлд заасны дагуу түүний охид болох Э.Эрхбилгүүн Э.Мандухай, Э.Сарангуа нар нь аавынхаа хууль ёсны өв залгамжлагчид болж үлдсэн ба Э.Мандухай нь 2020 оны 05 сарын 29-ний өдөр, Э.Сарангуа нь 2020 оны 06 сарын 26-ны өдөр тус тус Орон сууц худалдах худалдан авах гэрээний худалдан авагчийн шаардах эрхийг өвлөх эрхээсээ татгалзсан.Харин Э.Эрхбилгүүн нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэг болон 2020 оны 12 сарын 14-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээнд тус тус заасны дагуу Орон сууц худалдах худалдан авах гэрээ дэх худалдан авагчийн шаардах эрх, өвлөх эрхтэй дор ганц өв залгамжлагч нь болж үлдсэн.Гэтэл худалдагчид нь орон сууцны өмчлөх эрхийг зохих ёсоор шилжүүлж өгөхийн оронд орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн үүргээ зөрчиж, худалдан авагч талд мэдэгдэлгүйгээр, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийг өөр хоорондоо байгуулсан байна.Тус хэлцлийн үндсэн дээр Ш.Цэцгээ, Ч.Сайнчимэг, Б.Мэндбаяр нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс хасагдаж, худалдагч Б.Даваасүрэн нь орон сууцыг дангаар өмчлөх эрхийг авч үлдсэн.Энэхүү нөхцөл байдлаас харахад худалдагчдын өөр хоорондоо байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 145 дүгээр зүйлийн 145.2-т заагдсан орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл байсан ба Б.Даваасүрэн нь тус өмчийн эрх зүйн хэлцлийн үндсэн дээр бусад өмчлөгчдийн субъектив эрхээс гадна Орон сууц худалдах худалдан авах гэрээ дэх үндсэн үүргийг нь ч мөн адил өөртөө давхар шилжүүлж авсан нөхцөл байдал ажиглагдаж байна.Ийнхүү худалдагчдын өөр хоорондоо байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцэл нь өмчийн эрх зүйн хэлцэл байх тул маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орж, хамтран өмчлөгчдийн тоо хасагдсанаас үл хамааран, өмнөх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээний худалдагч Б.Даваасүрэнгийн үндсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр үлдэх ёстой.Нөгөө талаар Үл хөдлөх эд хөрөнгөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ биелэгдэх боломжгүй болсон гэж үзлээ ч Б.Даваасүрэн нь 65,000,000 төгрөгийг худалдан авагчаас бүрэн хүлээж авсан тухайгаа, мөн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Д.Энхзаяагийн хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй тухайгаа хүлээн зөвшөөрч, хэд хэдэн удаа хүсэл зоригоо бичгийн хэлбэрээр илэрхийлсэн.Иргэний хуулиас харахад аливаа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хооронд харьцангуй үүрэг үүсгэхэд чиглэсэн үүргийн эрх зүйн хэлцэл болон Улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах замаар хөрөнгийн шилжүүлэг хийхэд чиглэсэн өмчийн эрх зүйн хэлцэл бүтдэг.Энэ утгаар нь харвал Иргэний хуульд өмчийн шилжүүлэг хийхэд чиглэсэн хэлцэл хэлбэрийн шаардлага тавьснаас биш талуудын хооронд харьцангуй үүрэг үүсгэхэд чиглэсэн үүргийн эрх зүйн хэлцэл тусгайлсан хэлбэрийн шаардлага тавиагүй.Иймд Б.Даваасүрэн нь 2020 оны 02 сарын 17-ны өдрийн Төлбөр тооцоо дууссан тухай баримтыг үйлдэж, нотариатчаар баталгаажуулж өгснөөр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 болон 196 дүгээр зүйлийн 196.1.2-т заасны дагуу Д.Энхзаяагийн хууль ёсны өв залгамжлагч болон Б.Даваасүрэн нарын хооронд хүчин төгөлдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ шинээр байгуулагдсан гэж үзэх ч боломжтой юм. Улмаар энэ тохиолдолд Иргэний хуулийн 198 зүйлийн 198.6-д заасны дагуу өмнөх 2017 оны 01 дүгээр сарын 09-ий өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ заалтууд, тэр дундаа тус гэрээний 5-р заалт үргэлжлүүлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой гэж үзэж байна.Иймд өвлүүлэгч Д.Энхзаяа болон Б.Даваасүрэн нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, мөн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 20 тоот Өвлөх эрхийн гэрчилгээнд тус тус заасны дагуу дүүрэг, 9 дүгээр,лол, 46 байрны9 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг Э.Эрхбилгүүний өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Даваасүрэнд даалгаж өгнө үү.

 

Б.Даваасүрэн болон************** групп**************-ийн хооронд байгуулагдсан 2018 оны сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-т заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ гэдгийг тодорхойлохдоо, нийтээр болон тухайн оролцогч бүлэглэлийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн ёс зүйн үзэл баримтлал, үзэл бодлыг голчилж үзнэ гээд үргэлжлүүлэн, нийтийн болон гуравдагч этгээдийн эсрэг зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн субъектив хүчин зүйл талуудад байх ёстой. Энэхүү ойлголтыг талуудын хоорондын маргаанд дүйцүүлж үзвэл худалдагч нь өмчлөх эрхээ шилжүүлж өгнө гэж амлаад, худалдан авагчаас төлбөрийг бүрэн хүлээж авсан бол эд хөрөнгийн эрхийг цааш худалдан авагчаас өөр этгээдэд давхар шилжүүлэх ёсгүй.Учир нь хөрөнгийг борлуулж, мөнгөн дүнгээр ашиг хүртчихээд, нууцаар гуравдагч этгээдэд барьцаалуулж давхар ашиг хүртэх, улмаар үүнээс нь болж худалдан авагч хохирол хүлээх нь шударга ёс болон энгийн дундаж хүний оюун бодолд төрөх ёс суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй харш үйлдэл юм.Иргэний хуульд ч дээрх агуулга бүхий тусгай хэм хэмжээнээс гадна 13 зүйлийн 13.1 болон 206 зүйлийн 206.1-т зааснаар дамжуулж үүрэг гүйцэтгэгч нь үүрэгтээ үнэнч байх, харилцан итгэлцлийн зарчимд захирагдах ёстойг хуульчилсан.Энэ утгаараа орон сууц худалдах худалдан авах гэрээ нь цаг хугацааны хувьд барьцааны гэрээнээс өмнө байгуулагдсан тул орон сууц худалдах худалдан авах гэрээн дэх худалдан авагчийн итгэл нэн тэргүүнд хамгаалагдах ёстой.Иймд худалдан авагч талын итгэлийг эвдэж орон сууцыг барьцаанд тавьсан Б.Даваасүрэнгийн үйлдэл нь Иргэний хуулийн 56.1.1-ийн шинжийг агуулж байна.Мөн нэхэмжлэгч************** групп**************, бүр тодруулбал түүний0 хувийн хувьцаа эзэмшигч С.Амарсайханы үйлдэлд ч Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-ийн хэв шинж, тэр дотроо нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдлээс гадна, хуулиар хориглосон үйлдлийн шинж ч давхар агуулагдаж байж болзошгүй байна. Үүний үндэслэлийг хавтаст хэргийн материалд авагдсан зарим нотлох баримтад тулгуурлаж тайлбарлавал нэхэмжлэгч************** групп************** нь зээл олгогдох үед Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байгаад хожим 2019 онд Нийслэлийн Засаг Дарга болсон, одоогийн УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайханы0 хувийн эзэмшлийн (ганц хүний) компани байна. Улмаар тус компаниас Б.Даваасүрэнд зээл олгосон нь Б.Даваасүрэнгийн бизнесийн үйл ажиллагааг, бүр тодорхой хэлбэл Б.Даваасүрэнгийн Бяцхан Үйлстэн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн байжээ.Гэтэл гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс, мөн хэргийн материалтай бүрэн танилцсан хүний хувиар харахад энэ нь тохиолдлын шинжтэй зүйл байгаагүй.Хариуцагч Б.Даваасүрэнгийн 2020 оны 6 сарын 23-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, бусад баримтууд болон 2020 оны намар хойшлогдсон нэгэн шүүх хуралдааны үеэр хэлсэн хариуцагчийн тайлбар зэргээс харахад зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллагын эзэн С.Амарсайхан нь тухайн үед албан тушаалын давуу байдлаа ашиглаж зээлдэгч Б.Даваасүрэнгийн Бяцхан Үйлстэн цэцэрлэгийн суралцагчдын хувьсах зардлын хэмжээг өндрөөр тогтооход шууд бусаар дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас хариу болгож Б.Даваасүрэн нь нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах тохиролцоог хийсэн мэт дүр зураг харагддаг.Тиймээс барьцааны гэрээний суурь болсон зээлийн гэрээнд ч Иргэний хуулийн 56.1.1-т заасантай ижил нөхцөл байдал байхыг үгүйсгэх аргагүй байна.Улмаар тэдгээрийн хоорондын зээлийн гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус нөхцөл агуулсан бол түүнд үндэслэж байгуулагдсан барьцааны гэрээ ч Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх боломжтой.Нөгөө талаар 2018 оны сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх дараагийн үндэслэл нь тус гэрээ Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа.Тодруулбал Компанийн тухай хуулийн 83 зүйлийн 83.8, Иргэний хуулийн 26 зүйлийн 26.4-т заасны дагуу аливаа компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь зөвхөн гүйцэтгэх захирал байна. Компани нь гүйцэтгэх захирлаас өөр этгээдээр төлөөлүүлэх бол төлөөлөгчдөө Иргэний хуулийн 62.3-т заасны дагуу заавал итгэмжлэл олгох ёстой.Мөн компанийн салбар, төлөөлөгчийн газар, тэдгээрийн албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн зүйлийн.7, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6-д заасны дагуу өөрт нь хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл олгогдсоноос бусад тохиолдолд компанийг төлөөлөх, бие даасан үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг.Улмаар 1 дүгээр хавтаст хэргийн 5 талд авагдсан нэхэмжлэгч************** групп**************-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад 2015 оны дүгээр сарын-ны өдрөөс хойш Ө.Цолмонбаяр гэх хүн л нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэсэн бүртгэлтэй байна.Гэтэл талуудын хоорондын маргааны зүйл болоод байгаа барьцааны гэрээнд тус компанийн гүйцэтгэх захирал бус, харин салбарын эрхлэгч О.Мөнгөншагай, эдийн засагч Ш.Цолмон гэх хүмүүс л гарын үсэг зурсан байна.Цаашилбал тэдгээрийг холбогдох гэрээнд гарын үсэг зурах, тодорхой үйлдэл хийхийг зөвшөөрсөн хүчин төгөлдөр итгэмжлэл эсхүл албан тушаалыг нь нотлох баримт хэргийн материал болон маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдаагүй байна.Иймд тэдгээр нь Компанийн тухай хуулийн зүйлийн.7-д заасны дагуу нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдүүд байжээ.Ийнхүү барьцаалагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсны зэрэгцээ барьцаалуулагч Б.Даваасүрэн ч мөн адил барьцааны гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан.Учир нь цаг хугацааны хувьд тус гэрээнээс өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Даваасүрэн болон Д.Энхзаяа нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээний 5 зүйлд уг орон сууц худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй байна гэж заасан ба талууд нь худалдагч талын эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх болох орон сууцыг бусдад барьцаалуулах эрхийг дээрх заалтаар хязгаарласан байсан.Энэ нь гэрээнд заагдсан талуудын тохиролцооны агуулга болон Б.Даваасүрэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хариу тайлбараас тодорхой харагддаг.Иймд нэг талаас нэхэмжлэгч компанийн ажилтнууд нь байгууллагаа зохих ёсоор төлөөлөх эрхгүй этгээдүүд байсан, нөгөө талаас хариуцагч нь орон сууцыг барьцаалуулах эд хөрөнгийн эрх нь хязгаарлагдсан этгээд байсан тул тэдгээрийн хоорондын барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно.Мөн 2018 оны сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 зүйлийн 12.3-т заасны дагуу хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд барьцааны гэрээнд тавигдах тусгай журмыг хуульчилсан ба тус 11 дүгээр зүйлийн 11.1.9-т зааснаар талууд нь гэрээндээ барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тодорхой заах ёстой.Мөн барьцаалуулагч буюу улсын бүртгэлд мэдүүлэг гаргагч нь гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.9, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зүйлийн.7-д заасны дагуу өөрийн гаргаж байгаа мэдүүлэг, бөглөсөн барьцаалбар түүний хавсралт болох баримт бичгүүдэд маргаан бүхий орон сууц нь Д.Энхзаяад худалдагдсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, мөн орон сууцны бодит эзэмшил нь худалдан авагчид аль хэдийнээ шилжсэн болохыг үнэн зөвөөр нь мэдүүлэх үүрэгтэй байсан.Гэтэл Б.Даваасүрэн нь энэхүү үүргээ биелүүлээгүй барьцаалбарын мэдүүлгийг худал мэдүүлсэн байна.Энэ үүргийн зөрчил нь нэхэмжлэгч************** групп**************-д ч хамааралтай.Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 зүйлийн 23.1-т зээлдүүлэгч нь зээлийн хувийн хэрэг нээхээр хуульчлаад, 23.2.3-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг зээлийн хувийн хэрэгт хавсаргахаар заасан.Улмаар тус хуулийн 23.4-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна гэж заасан.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн зээлийн санхүүжилт бүр дээр хувийн хэргийг зохих ёсоор үүсгэж, барьцаанд авч байгаа эд хөрөнгийг шалгах ёстой байсан.Ийнхүү шалгах үүргээ биелүүлсэн бол Д.Энхзаяаг тус орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсныг, төлбөр бүрэн төлөгдсөнийг, маргаан бүхий орон сууцны эзэмшил нь худалдан авагчид аль хэдийн шилжсэнийг, цаашилбал талуудын хооронд ирээдүйд маргаан үүсэж болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан.Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд зээлийн гэрээний харилцаанд тогтмол оролцдог энэ төрлийн гэрээ байгуулах хангалттай туршлагатай атлаа хуульд заагдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.Үүнээс нь болж барьцааны гэрээ байгуулах журмыг хуульчилсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт ноцтойгоор зөрчигдөж, өнөөдрийн шүүхийн маргаан үүсэх шалтгаан нөхцөл бүрдсэн.Улмаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.3-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзэж байна.Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалтыг зохих ёсоор хэрэгжүүлж, шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх иргэн хүний итгэлийг хамгаалж нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг ноцтойгоор үгүйсгэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн үндэслэл журмыг ноцтойгоор зөрчсөн 2018 оны сарын 23-ны өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, маргаан бүхий орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү. Нэхэмжлэгч болон хариуцагч талын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.Уг гэрээ байгуулагдсан гэдэг нь 2 хавтаст хэргийн 221 дүгээр талд авагдсан байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн баримтаар тогтоогдож байгаа.Иргэний хуулийн 196 зүйлийн 196.1.2-т талууд холбоотой баримт бичгийг хоорондоо солилцсон бол хуульд заасны гэрээ хэлцэл байх шаардлагагүй. Тус орон сууцны төлбөр болох 65,000,000 төгрөг бүтнээр төлөгдөөгүй, хэсэгчлэн төлөгдөж байсан учир худалдагч болон худалдан авагч нар эрх зүйн мэдлэггүйгээс шалтгаалж өмчлөх эрх шууд шилжихгүй байсан болохоор эхний ээлжид түрээсийн гэрээг хийсэн байдаг.Анхнаасаа нэршил нь түрээсийн гэрээ гэж байсан болохоос биш худалдах, худалдах авах гэрээ байсан.Худалдагчийн зүгээс******* санхүүгийн групп*******,*******-тай барьцааны гэрээ байгуулахдаа түрээсийн гэрээг өөртөө давуу байдалтайгаар тайлбарлаж, барьцаанд тавьсан байгаа юм.1 дүгээр хавтаст хэргийн 121, 122 талд******* санхүүгийн групп*******,*******-аас Б.Даваасүрэн рүү зээл эргэн төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар явуулж байсан мэдэгдлүүд байгаа.Өөрөөр хэлбэл******* санхүүгийн групп*******,******* барьцааны зүйлийг шалгаж хүлээж аваагүй.Э.Эрхбилгүүний нэр дээр шилжсэн талаар 2 жилийн дараа мэдэгдэл авч ирж өгөхдөө мэдсэн, нэхэмжлэгч барьцааны зүйлийг шалгах үүргээ биелүүлээгүй.Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн Б.Даваасүрэн өмчлөгч учраас эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй, барьцаалах боломжтой гэх тайлбарыг үгүйсгэж байна.Өмчлөх эрх шилжээгүй, Б.Даваасүрэн өмчлөгч гэдгийг үгүйсгэхгүй байна.Гэхдээ барьцаалдуулах гэдэг нь эд хөрөнгийг өмчлөх эрх биш, энэ нь эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх энэ нь хязгаарлагдмал эрх юм.Худалдах худалдан авах гэрээ байгуулснаар эд хөрөнгийг барьцаалах эрхийг хязгаарласан байсан.Эд хөрөнгийг барьцаалах эрхийг хязгаарласан байхад Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.8-г зөрчиж,******* санхүүгийн групп**************-тай барьцааны гэрээ байгуулж байгаа нь холбогдох хууль дүрмийг зөрчиж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч****************************,******* нь Б.Даваасүрэн, Ч.Сайнчимэг нараас үндсэн зээлийн 36 361 366.94 төгрөг, зээлийн хүү 1244 162.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 053 346 төгрөг нийт 50 158 875.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох,лол,0 айл гудамж 46 байрны9 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203007050тай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Даваасүрэн, Ч.Сайнчимэг нар****************************,*******-ийн салбарын эрхлэгч О.Мөнгөншагайтай 2018 оны сарын 15-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 46 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан болох нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна./хх-15/

 

Мөн хариуцагч нар нь Монголын*********************,*******-ийн салбарын эрхлэгч О.Мөнгөншагайтай 2018 оны сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж,,лол,0 айл гудамж, 46 байрны9 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2203007050тай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна./хх 16-21/

 

Нэхэмжлэгч****************************,******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ оршин байрлах хаягаа 8, 11 дүгээрлол, 1-151 тоот гэсэн атлаа хариуцагч нартай 2018 оны сарын 15-ны өдөр байгуулсан тоот зээлийн гэрээ болон 2018 оны сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээндээ оршин байрлах хаягаа Баянгол 6,лол, ЭТӨЧ гудамж,7-106 тоот гэж бичсэн байна.

 

Компанийн тухай хуулийн зүйлийн.7-д Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна,.11-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 26 зүйлийн 26.4-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, 29 дүгээр зүйлийн 29.5-т Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна, 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 зүйлийн 36.1-т Төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 36.2-т Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно.Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д "хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж заасан тул салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үүнтэй холбоотойгоор компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан хуулийн этгээдийн эрхтэй оролцох боломжгүй байдаг.

 

Мөн****************************,*******-ийн салбарыг тусдаа гэрчилгээтэй гэж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд****************************,*******-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн бусадтай байгуулсан гэрээний үүргийг****************************,******* шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна.

 

Монголын*********************,*******-ийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед дээрх нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 зүйлийн 117.1-т зааснаар****************************,*******-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Гуравдагч этгээд Э.Эрхбилгүүний бие даасан шаардлагын тухайд:

 

Гуравдагч этгээд Э.Эрхбилгүүн нь -Б.Даваасүрэн болон************** групп**************-ийн хооронд 2018 оны сарын 23-ны өдөр байгуулагдсан тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, -Сүхбаатар,лол, 46 байрны9 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөхийг Б.Даваасүрэнд даалгах тухай бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байна.

 

Ч.Сайнчимэг, Ш.Цэцгээ, Б.Даваасүрэн, Б.Мэндбаяр нар нь Д.Энхзаяатай 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж,,лол, 46 байрны9 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 65 000 000 төгрөгөөр Д.Энхзаяад худалдсан байх бөгөөд худалдагч Ч.Сайнчимэг, Ш.Цэцгээ, Б.Мэндбаяр нарын нэрийн ард зөвхөн худалдагч Б.Даваасүрэн өөрийн нэрийг бичсэн байна.

 

Ш.Цэцгээ, Б.Мэндбаяр нар нь 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Б.Даваасүрэнд итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд бидний өмнөөс,лол, 46 байрны9 тоотод байрлах, Y-2203007050 тоот улсын бүртгэлийнтай, 000195261 тоот гэрчилгээтэй, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, түрээслэх, хөлслүүлэх, гэрээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, гэрээ, ЭХЭУБГ-т бүртгүүлэх, хүлээн авах бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосон болно гэжээ./хх-249/

 

Б.Даваасүрэн нь,лол,0 айл гудамж, 46 байрны9 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ш.Цэцгээ, Ч.Сайнчимэг, Б.Мэндбаяр нартай 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөөс хамтран өмчлөгч хасах тухай хэлцлийг хийж, улмаар Б.Даваасүрэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000613455тай гэрчилгээ олгогдсон байна./хх-22/

 

Улмаар Б.Даваасүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Энхзаяатай харилцан тохиролцож Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж,,лол,0 айл гудамж, 46 байрны9 тоотод байршилтай орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдан авсан байна./хх-138/

 

Д.Энхзаяа нь гэрээний дагуу Баянзүрх 14 дүгээр, Нарны замын3А байрны 125 тоот, 52.62 м2 талбай бүхий орон сууцны үнийг бүрэн төлсөн, уг үл хөдлөх хөрөнгийг бодитоор эзэмшиж байсан нөхцөл байдал болон талуудын тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар Д.Энхзаяа нь хүсэл зоригийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өөрийн мэдэлдээ авч эзэмшил үүссэн байна.

 

Д.Энхзаяа нь 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан, Д.Энхзаяагийн хүүхэд Э.Мандухай нь 2020 оны 5 сарын 29-ний өдөр, Э.Сарангуа нь 2020 оны 6 сарын 26-ны өдөр өвлөх эрхээсээ татгалзсан байх бөгөөд эцэг Д.Энхзаяагийнхаа хийсэн хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг Э.Эрхбилгүүн нь бусдаас шаардах эрхтэй байна.

 

Монголын*********************,*******-ийн салбарын эрхлэгч О.Мөнгөншагайтай 2018 оны сарын 23-ны өдөр Б.Даваасүрэн нь үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж,,лол,0 айл гудамж, 46 байрны9 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2203007050тай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байгаа нь Д.Энхзаяатай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т барьцааны гэрээний агуулгад барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг тусгана гэж заасан байхад Б.Даваасүрэн нь тухайн үл хөдлөх хөрөнгийг Д.Энхзаяад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдсан тухайгаа барьцааны гэрээний агуулгад тусгаагүй буруутай байна.

 

Мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 зүйлийн 12.2-т Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.

 

Хариуцагч Б.Даваасүрэн ч Э.Эрхбилгүүний бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Б.Даваасүрэн болон************** групп**************-ийн хооронд 2018 оны сарын 23-ны өдөр байгуулагдсан тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд энэхүү хэлцлээр хэн алинд нь эрх, үүрэг үүсэхгүй юм.

 

Иймд****************************,*******-ийн салбарын эрхлэгч О.Мөнгөншагайтай Б.Даваасүрэнгийн 2018 оны сарын 23-ны өдөр байгуулсан,лол,0 айл гудамж, 46 байрны9 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2203007050тай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж,,лол,0 айл гудамж, 46 байрны9 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2203007050тай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Э.Эрхбилгүүнд шилжүүлж өгөхийг Б.Даваасүрэнд даалгаж шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-т зааснаар Б.Даваасүрэн, Ч.Сайнчимэг нарын************** групп**************-ийн салбарын эрхлэгч О.Мөнгөншагайтай 2018 оны сарын 23-ны өдөр байгуулагдсан тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж,,лол, 46 байрны9 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Эрхбилгүүнд шилжүүлж өгөхийг Б.Даваасүрэнд даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 зүйлийн 117.1-т зааснаар Ч.Сайнчимэг, Б.Даваасүрэн нараас 50 158 875.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох,лол,0 айл гудамж 46 байрны9 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203007050тай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-т зааснаар Э.Эрхбилгүүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваасүрэнгээс 482 950 /дөрвөн зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Э.Эрхбилгүүнд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгч************** групп**************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 944 /дөрвөн зуун далан найман мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж************** групп**************-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН