Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/02668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2020             10            05                                                 183/ШШ2020/02668

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л Н холбогдох,

 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 105.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А ф” ХХК-иас Л.Н нь  2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 70.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч Л.Н зээл 70.000.000 төгрөг, гэрээнд заасан алданги 35.000.000 төгрөг, нийт 105.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Л.Н нь зээлийн хүүд 8.400.000 төгрөгийг төлсөн нь үнэн гэв.

 

Хариуцагч Л.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед “А ф” ХХК-ийн захирал н.Г нь өөрийн найз Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Д 70.000.000 төгрөг зээлүүлэхийн тулд надаар 70.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш “А ф” ХХК-ийн зүгээс зээлийн төлбөр төл гэж огт хэлээгүй. Мөн зээлийн төлбөрт 8.400.000 төгрөгийг төлсөн нь зээлээс хасагдах ёстой. Мөн алдангийн хэмжээ хэт өндөр байх тул шүүхээс багасгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

“А ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Н холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 105.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Л.Н, “А ф” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ17-02 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “А ф” ХХК нь 70.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдэгч Л.Н зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр “Зээлийн гэрээ” байгуулагджээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “А ф” ХХК нь 2017 оны 9 дүгээр шилжүүлсэн, зээлдэгч нь зээл, хүүд 8.400.000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан өгсөн талаар зохигчид маргаагүй болно.

 

Зээлдэгч Л.Н нь зээлийн гэрээний дагуу зээл 70.000.000 төгрөг, нэг сарын зээлийн хүүд 4.200.000 төгрөг, нийт 74.200.000 төгрөгийг буцаан төлөхөөс 8.400.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 65.800.000 төгрөгийг хариуцагч Л.Н гаргуулан нэхэмжлэгч “А ф” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасантай нийцэж байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-т “гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд өдөр бүр зээлийн үлдэгдэл дүнгээс 0.5 хувийн алданги тооцно” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч  “А ф” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны алдангид 35.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй хэдий боловч Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр  нь  аж  ахуйн нэгж, иргэдийн санхүү,   төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан Иргэний хуулийн   232   дугаар   зүйлийн 232.8-т “алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар 35.000.000 төгрөгийн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, 17.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Хариуцагч тал “...А ф ХХК-ийн захирал н.Г нь өөрийн найз Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Дэлгэрбаярт 70.000.000 төгрөг зээлүүлэхийн тулд надаар 70.000.000 төгрөгийн зээл авахуулсан...” гэсэн хариу тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдав.

 

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үлдэгдэл 65.800.000 төгрөг, алдангид 17.500.000 төгрөг, нийт 83.300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ф” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Л.Н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 83.300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ф” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 682.304 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Н улсын тэмдэгтийн хураамжид 574.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД