| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03616/И |
| Дугаар | 102/шш2021/00366 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 102/шш2021/00366
| 2021 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2021/00366 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* хаягт оршин суух,******* /РД: ЧП79071411/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,, хаягт байрлах,л инвест ББСБ ХХК /РД: 6031188/-д холбогдох,
Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Өгөөмөрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаал инвест ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Өгөөмөрт холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, С.Долгоржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г.Өгөөмөр нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчл инвест ББСБ ХХК-д өөрийн өмчлөлийн 99116656 дугаараа барьцаалж ЗГ18/Д-026 дугаар зээлийн гэрээ байгуулж 24,875,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зориулан 6 сарын хугацаатай зээлсэн юм. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл 24,875,000 төгрөг, зээлийн хүү 463,446 төгрөг, нийт 25,338,446 төгрөгийн зээлийг бүрэн төлж баарагдуулсан учирл инвест ББСБ ХХК-ийн барьцаанд тавьж зээл авсан өөрийн өмчлөлийн 99116656 дугаарыг эргүүлэн авсан. Зээлээ төлж барагдуулсны дараа барилгын ажил гүйцэтгэхээр болж Голомт банкнаас зээл авах гэтэл тал инвест ББСБ ХХК-иас 24,875,000 төгрөгийн зээл авч байсан байна, та зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул зээл олгох боломжгүй гэх хариуг авсан. Дээрх асуудлыг тодруулахаар хариуцагчл инвест ББСБ ХХК-д очиж уулзахад та зээлээ төлөөгүй байна гэж хэлсэн. Г.Өгөөмөрийн хувьд зээлийг тус банк бус санхүүгийн байгууллагад бүрэн төлж барагдуулсан тул хариуцагчл инвест ББСБ ХХК-ийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №737 дугаар албан бичгээр ЗГ18/Д-026 тоот зээлийн гэрээтэй ЧП79071411регистрийн дугаартай Готовсүрэн овогтой Өгөөмөр нь 25,338,446 төгрөгийгл инвест ББСБ ХХК-ийн ажилтан зээлийн эдийн засагч Б.Аззаяагийн дансаар дамжуулан хаасан нь үнэн болно. Готовсүрэн овогтой Өгөөмөрийн зүгээс төлбөр тооцооны үлдэгдэлгүй болно гэх албан бичгийг өгсөн юм. Дээрх үйл явдлаас шалтгаалж Г.Өгөөмөр Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлийн өртэй гэсэн мэдээлэлтэй байгаа учраас Г.Өгөөмөрийн хувьд дахин арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй байна. Иймд Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Өгөөмөрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаал инвест ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Өгөөмөрт холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Юнайтед капитал инвест ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан хариу талбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, С.Долгоржав нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Г.Өгөөмөр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манайл инвест ХХК-тай ЗГ18/Д026 тоот зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн гэрээний 6.2.2-т заасны дагуу зээлийн төлбөрийг буцааж шилжүүлэхдээ манай байгууллагын Хаан банкин дахь 5163033400 тоот дансанд, мөн Голомт банкин дахь 2705105656 тоот дансанд хийхээр харилцан тохиролцсон байсан. Гэвч Г.Өгөөмөр нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээнд заагдсан дансаар төлөөгүй ба манай компанид ажиллаж байсан зээлийн эдийн засагч Т.Аззаяагийн хаан банкны 5212036622 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Энэ төлбөр тооцоо нь одоог хүртэл манай байгууллагад төлөгдөж орж ирээгүй тул тус ЗГ18/Д026 тоот зээлийн гэрээг хаах боломжгүй байгаа. Манай компанид ажиллаж байсан Т.Аззаяа нь хэд хэдэн харилцагчаас зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн дансаар авч залилан хийсэн байх магадлалтай тул үүнийг бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулж байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Т.Аззаяад холбогдуулан 190503832 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул Г.Өгөөмөр болон Т.Аззаяа нь хоорондоо ямар холбоо сүлбээтэй, харилцан хамааралтай эсэхийг шалгуулж тогтоолгоно. Мөн Г.Өгөөмөр нь нийт 5 удаагийн гүйлгээгээр зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэсэн байдаг ба өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,887,781 төгрөг, зээлийн хүү 8,801,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,180 төгрөг, нийт 32,318,767 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хамгийн сүүлд төлөлт 2019 оны 08 дугаар сарын 27-нд хийсэн. Г.Өгөөмөр нь зээлийн төлбөрт Т.Аззаяагийн дансанд төлсөн гэх баримтыг үзүүлэн бизнесийн үйл ажиллагаагаа тасалдуулмааргүй байна. Голомт банкнаас зээл авахад танайхаас албан тоот хэрэгтэй байна, тус банкинд зориулж албан бичиг хийгээд өгөөч гэж хэд хэдэн удаа шаардаж хүсэлт гаргасны дагуу манайх 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 737 тоот албан бичгийг хийж өгсөн. Т.Аззаяатай холбоотой асуудлаар талууд юуг гэж тохиролцсон бэ гэхээр Т.Аззаяагийн дансанд Г.Өгөөмөр зээлийн төлөлтийг хийх ёсгүй байсан. Гэхдээ бид Т.Аззаяагийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа учраас та Т.Аззаяатай холбогдолгүй бол бид нартай хамтран ажиллаж цагдаагийн байгууллага дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж харилцан тохиролцоод явсан боловч цагдаагийн байгууллага дээр одоо хүртэл очиж мэдүүлэг өгөөгүй байгаа. Зээлийн барьцаа болох 99116656 дугаарыг Г.Өгөөмөрийн нэр дээр шилжүүлнэ үү гэхл инвест ББСБ ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 563 дугаартай албан бичиг дээрх гүйцэтгэх захирал Б.Мэндбаяр гэх нэрний өмнөх гарын үсгийг тухайн үед Т.Аззаяа хуурамчаар зурсан гэж үзэж байгаа. Иймд Г.Өгөөмөр нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 21,887,781 төгрөг, зээлийн хүү 8,801,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,180 төгрөг, нийт 32,318,767 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Өгөөмөр нь хариуцагчл инвест ББСБ ХХК-д холбогдуулан Г.Өгөөмөрийн нэр дээр Монголбанкны зээлийн мэдээллийн санд өргүй гэж бүртгэхгүй байгаал инвест ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Өгөөмөрт холбогдох мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд зөвтгөж бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагчл инвест ББСБ ХХК ... нэхэмжлэгч Г.Өгөөмөр нь манай байгууллагаас 25,000,000 төгрөгийн зээлийг Мобиком корпораци ХХК-ийн 99116656 дугаарыг барьцаалж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зөвхөн гэрээнд заасан дансанд төлөх ёстой байтал манай ажилтан, зээлийн эдийн засагч Т.Аззаяагийн Хаан банкин дахь 5212036622 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг төлсөн байдаг. Одоо Г.Өгөөмөр нь үндсэн зээлийн үлдэгдэл 21,887,781 төгрөг, зээлийн хүү 8,801,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,180 төгрөг, нийт 32,318,767 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Өгөөмөр нь хариуцагчл инвест ББСБ ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлж, 99116656 дугаарыг барьцаалахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээ байгуулжээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкин дахь Г.Өгөөмөрийн эзэмшлийн 5130002479 тоот дансанд шилжүүлсэн, зээлдэгч Г.Өгөөмөр нь зээлийн эргэн төлөлтийг Хаан банкин дахьл инвест ББСБ ХХК-ийн эзэмшлийн 5163033400 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 28-нд 1,034,466 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-нд 5,000,000 төгрөг, мөнл инвест ББСБ ХХК-ийн зээлийн эдийн засагч Б.Аззаяагийн Хаан банкин дахь 5212036622 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг төлснөөр зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ18/Д-26 тоот зээлийн гэрээний үүргээ зээлдэгч бүрэн биелүүлсэн гэх үндэслэлээр зээлдүүлэгчл инвест ББСБ нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 563 тоот 40279402 тоот гэрээний дугаартайл инвест ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа 99116656 дугаарыг Готовсүрэнгийн Өгөөмөрийн нэр дээр шилжүлнэ үү гэх албан бичгээр барьцаа хөрөнгийг зээлдэгчийн нэр дээр буцаан шилжүүлсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 737 тоот ЗГ18/Д-26 тоот зээлийн гэрээтэй Г.Өгөөмөр нь тус зээлийн үлдэгдлийг тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч Б.Аззаяагийн дамжуулан хаасан нь үнэн болно гэх албан бичгийг Голомт банк ХХК-д гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:, мөн хуулийн 236.1.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн; гэж зааснаар нэхэмжлэгч Г.Өгөөмөр нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзлээ.
Хариуцагчл инвест ББСБ ХХК нь ... Зээлийн эргэн төлөлтийг зөвхөн гэрээнд заасан дансанд төлөх ёстой байтал манай ажилтан, зээлийн эдийн засагч Т.Аззаяагийн Хаан банкин дахь 5212036622 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг төлсөн, Т.Аззаяа нь зээлийн эргэн төлөлтийг хувийн дансаараа авах эрхгүй этгээд гэж маргасан боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. гэж заасан ба харуицагчл инвест ББСБ ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 563 тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 563 тоот албан бичгүүдээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Г.Өгөөмөрийг зээлийн төлбөрөө эдийн засагч Б.Аззаяагийн дансаар дамжуулан төлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч нь Б.Аззаяагийн тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчаар ажилладаг байсан, Г.Өгөөмөр нь Хаан банкин дахь Б.Аззаяагийн эзэмшлийн 5212036622 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25,338,449 төгрөгийг төлсөн талаар маргаагүй болно.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Мэдээлэл нийлүүлэгч нь дараах үүрэгтэй:, 20.2.1-т зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх;, 20.2.3-т зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах; гэж зааснаар зээлийн мэдээллийн санд зээлдэгч Г.Өгөөмөрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаарх мэдээллийг зээлдүүлэгчл инвест ББСБ нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; гэж зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Өгөөмөрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаал инвест ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Өгөөмөрт холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 211 дүгээр зүйлийн 211.2, 236.4, 236.1.1-т заасныг баримтлан Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Өгөөмөрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаал инвест ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Өгөөмөрт холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчил инвест ББСБ ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР