Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 14

 

Г.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 139/ШШ2018/00180 дугаар шийдвэрийн 2 дугаар заалтын баримтлан гэсний дараах  “...2003 оны 03 сарын 23-нд төрсөн  ЗЗ03232311 регистрийн дугаартай хүү Лангандай овогт А.Дэжидбал...” гэснийг хасч,”... А.Дэжидсүрэн нарыг...” гэснийг “...А.Дэжидсүрэнг...” гэж,  6 дугаар заалтын “...төгрөгөөс...” гэсний дараа “...11259...” гэснийг “...46860...” гэж, “...152580...” гэснийг “...117060...” гэж тус тус  өөрчилсүгэй.

2.Шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн  өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.665 /дөчин найман мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                           Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                            Т.БЯМБАЖАВ  

                                                                           Г.БОЛОРМАА