Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/331

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Э-ын

Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Т.М-д холбогдох эрүүгийн хэргийг,

мөн Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Я.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.Шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/84 дугаартай шүүгчийн захирамжаар цагаатгагдсан этгээд Т.Б-д авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ  болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ,

          цагаатгагдсан этгээд Я.Д-д авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,  

          мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эрх хасах болон торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-с 49.533.000 төгрөг,

шүүгдэгч Б.Б-с 14.853.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгож,

нэхэмжлэлээс 90.126.089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан нэгжлэгийн тэмдэглэлд хавсаргасан 3 ширхэг DVD,

Хаан банкнаас ирүүлсэн 1 ширхэг CD,

Хас банкнаас ирүүлсэн 1 ширхэг CD болон 1 ширхэг “Нар туссан цаг” сонин, 

мөн шүүгдэгч Б.Б-с гаргуулж хураан авсан, 1 хавтас 304 хуудастай бор өнгийн хавтастай, нуруу хэсэгтээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 гэсэн бичиглэл бүхий бичиг баримтаас энэ хэрэгт ач холбогдол бүхий 1, 2-3, 4-5, 21-22, 23, 24, 40, 41, 42, 43, 44 хуудасны баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсарган үлдээж, 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц бор өнгийн хавтас бүхий бичиг баримтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж,

цагаатгагдсан этгээд Т.Б-н гэрт хийсэн нэгжлэгээр хураан авсан Төрийн банкны тусгай хайрцагт байршуулсан 36ш 100 долларыг болон PRIVILEGE гэх бичигтэй 1 ширхэг карт, CASINO MARKETING гэх бичигтэй 1 ширхэг карт зэргийг түүнд буцаан олгож,

“LEXUS LX570” загварын 37-54УАХ

“BMW-535” 28-97УНИ,

Toyota Hiace” 43-08ОРХ

“LEXUS LX470” 20-01ОРН дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 446.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй болохыг, шүүгдэгч Д.Б, Д.С нар болон цагаатгагдсан этгээд нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд нар, шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э