Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 16

 

Б.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.3-т заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 139/ШШ2018/00320 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 370000 /гурван зуун далан мянган/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                           Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                             Т.БЯМБАЖАВ   

    Ш.ТӨМӨРБААТАР