Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00530

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 04 өдөр                    Дугаар 102/ШШ2021/00530                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Амгаланбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн төгрөгийг төлөхөөр болсон.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол  дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Хажидмаа хариуцан гүйцэтгэж байгаа билээ.

Шийдвэр гүйцэтгэгчээс барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн санал өгөхийг шаардсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө  төгрөгөөр үнэлсэн боловч талууд үнийн санал дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр шинжээч томилж, нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур  төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

Мөн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр тогтоогоогүй, өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт буюу манай үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй эд хөрөнгийг төгрөгөөр үнэлэн худалдан борлуулж байгаа.

Иймээс Д.Амгаланбаатарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78-8 тоотод байрлах 43.5 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг  төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай захирамжаар Д.Амгаланбаатараас 55.742.456 төгрөгийг гаргуулж, “Ти финанс ББСБ” ХХК-д олгох, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Д.Амгаланбаатарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78 дугаар байрны 8 тоотод байрлах, 43.05 метр квадрат талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 20250515 дугаартай “Үүсгэх тогтоол”-оор эхлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 146/03 дугаартай Тогтоолоор хураан авсан.

Ингээд төлбөр төлөгч, төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Амгаланбаатар орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр  төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон дуудлага худалдаанд оруулах талаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/509 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Виннер Вэй” ХХК-ийг томилж, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 76.847.000 төгрөгөөр тогтоосон.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Амгаланбаатар, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2020/06328 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” Шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч “Ти финанис ББСБ” ХХК, уригдагч тал Д.Амгаланбаатараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 55.712.456 төгрөг 74 мөнгө нэхэмжилснийг зөвшөөрч, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78-8 тоотод байрлах 43.5 метр квадрат талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043578 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Д.Амгаланбаатарын өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

       

Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд доорхи ажиллагааг явуулжээ.    

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ГХ2020/00677 дугаартай “Гүйцэтгэх хуудас” хүргэгдэж, тус байгууллага 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Хажидмаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 20250515 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай Тогтоол гарч,

 

Хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 146/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж,

         

2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 146/03 дугаартай Тогтоолоор эд хөрөнгийг хурааж,   

         

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх “Мэдэгдэл”-ийг хариуцагч хүргүүлэхэд, нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгөө 107.625.000 төгрөгөөр үнэлсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь баримтаар тогтоогдож, төлбөр авагч үнийн саналыг зөвшөөрөөгүй, харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/509 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, хөрөнгө үнэлгээний “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж дүгнэлээ.

 

Ингээд эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ш-10/8 дугаартай дүгнэлтээ ирүүлж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-146/37346, 4-146/37347 дугаартай “Мэдэгдэл”-ээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 78 дугаар байрны 8 тоот 43.05 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц 76.847.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг хүргүүлсэн нь нотлогдож байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

       

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА