Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/00513

 

                        

 

 

 

            

 

 

 2021          02          09                                          101/ШШ2021/00513

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоот, РД:, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, РД:, А.А,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, байр, РД:, Ф ХХК,

Хариуц19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж 59 тоот хаягт байрлах, РД:, Н ХХК,

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар байр, РД:, М ХХК,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоот, РД:, Х ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоот, РД:, Э ХХК,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, А  ХХК,

Хариуцагч:  Баянзүрх дүүрэг тоот, Б ХХК,

Хариуцагч:  Сонгинохайрхан дүүрэг, А ХХК нарт холбогдох

зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1.614.312.650,60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Х банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээл 1: Иргэн А.А нь 2016-10-27-ны өдөр ЗГ/RСС161010002-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗБ/RСС161020002-1-1, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, БГ/RСС161020002-1-1, 2, 3, 4-н тоот баталгааны гэрээнүүдийг, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС161010002-1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС161010002-1-2 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 180.000.000.00 (нэг зуун наян сая) төгрөгийн зээлийг 2016-10-27-ны өдрөөс 2018-05- 28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 2018-05-29-ний өдрөөс 2019-02-13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2019-02-14-ний өдрөөс хойш жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан.

Зээлдэгч нь ЗГ/RСС161010002-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр давхарт байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр давхарт байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу тус тус барьцаалсан.

Зээл 2. 2017-06-15-ны өдөр ЗГ/RСС170614004-3-н тоот зээлийн гэрээ, ЗБ/RСС170614004-3-5-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС170614004-3-н тоот баталгааны гэрээнүүдийг, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС170607012-2-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС 170614004-3-н тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 114.500.000 төгрөгийн зээлийг 2017-06-15-ны өдрөөс 2018-05-28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018-05-29-ний өдрөөс 2019-02-13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019-02-14-ний өдрөөс хойш жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/RСС170614004-3-н тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2204089290 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээл 3: 2017-06-15-ны өдөр ЗГ/RСС170607012-2 тоот зээлийн гэрээ, ЗБ/RСС170607012-2-1, 3-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС170614004-3-н тоот баталгааны гэрээнүүдийг, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС 170607012-2-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС170607012-2-2 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 110.000.000 (нэг зуун арван сая) төгрөгийн зээлийг 2017-06-15-ны өдрөөс 2018-05-28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018-05-29-ний өдрөөс 2019-02-13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019-02-14-ний өдрөөс хойш жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих зориулалтаар зээлж авсан. 

Зээлдэгч нь ЗГ/КСС170607012-2 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, давхарт байрлах              м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, хаягт байршилтай м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Эзэмших эрхийн угаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг,  байрлах м.кв газрыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалсан.

Зээл 4: Иргэн А.А нь 2018-02-14-ний өдөр ЗГ/СС180214001-4-н тоот зээлийн гэрээ, БГ/СС180214001-4-н тоот баталгааны гэрээ, мөн 2018-03-02-ны өдөр ЗБ/СС180214001-4-8-н тоот, 2018-03-05-ны өдөр ЗБ/СС180214001-4- 6-н тоот, 2018-03-09-ний өдөр ЗБ/СС180214001-4-7-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг, 2019-02-14-ний өдөр ЗГ/КСС170614004-3 тоот зээлийн нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулан 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг 2018-02-14-ний өдрөөс 2019-02-14-ний өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019-02-14-ний өдрөөс жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/СС180214001-4-н тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг,  байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг,  байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Эзэмших эрхийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв газрыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалсан.

Зээлдэгч нь ЗГ/СС180214001-4-н тоот зээлийн гэрээ, ЗГ/RСС161010002-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗГ/RСС170614004-3-н тоот зээлийн гэрээ, ЗГRКСС170607012-2 тоот зээлийн гэрээнүүдийн хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд А.А-т удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир ЗГ/СС180214001-4, ЗГ/RСС161010002-1, ЗГ/RСС170614004-3, ЗГ/RСС170607012-2 тоот гэрээнүүдийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй.

Зээл 1: 2020-05-22-ны өдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 130.544.039,29 төгрөг, зээлийн хүү 12.446.264,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110.03,15 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 44.500 төгрөг,

Зээл 2: үндсэн зээл 56.272.608,43 төгрөг, зээлийн хүү 4.559.016,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143.657,90 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан 43.500 төгрөг,

Зээл 3: үндсэн зээл 50.102.786,70 төгрөг, зээлийн хүү 2.655.196,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.471,82 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан зардал 46.500 төгрөг,

Зээл 4: үндсэн зээл 1.129.622.691,45 төгрөг, зээлийн хүү 223.281.542,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.311.341,89 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан зардал 57500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч А.А-тай байгуулсан ЗГ/СС180214001-4-н тоот зээлийн гэрээ, ЗГ/RСС 161010002-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗГ/RСС170614004-3-н тоот зээлийн гэрээ, ЗГ/RСС170607012-2 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 1.614.312.650,60 төгрөгийг зээлдэгч А.А болон баталгаа гаргагч Ф ХХК, Н ХХК, М ХХК, Х ХХК, Э ХХК, А ХХК, Б ХХК, Ав ХХКнараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох:

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

- Эзэмших эрхийн 000 дугаартай, нэгж талбарын  дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах м.кв газар,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, давхарт байрлах,            м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, давхарт байрлах,            м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, хаягт байршилтай м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгө,

- Эзэмших эрхийн  дугаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, байрлах  м.кв газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.А-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилж буй 1.614.312.650,60 төгрөгнөөс нэг ч төгрөг биечлэн гардаж аваагүй. Эмнэлгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б гэгч хувь хүн, Г ХХК-уудаас худалдаж авсан бөгөөд эдгээр байгууллага, хүмүүс нь Т банк болон, Х банк, ХХБанкнуудад зээлтэй байсан тул эдгээр өрүүдийг өр шилжүүлэн авсан. Энэ үйл явдал нь 2017, 2018 онуудад явагдсан бөгөөд ХХБанкны гаргасан саналын дагуу бага хүүтэй зээл болгох зорилгоор дээрх хүмүүсийн Т банк, Х банканд тавьсан өр зээлүүдийг Х банк руу нэгтгэн шилжүүлж үнийн дүнг нэгтгэн 2019-02-14-нд бүх шилжин ирсэн өр зээл гэрээнүүдийг нэгтгэж шинээр гэрээ хийгдсэн. 2019-02-14-нөөс 48 сар, 60 сар, 84 сарын хугацаатайгаар зээлийн гэрээний хугацаа дуусна. Миний бие тодорхой шалтгааны улмаас зээлийн гэрээнд заагдсан төлбөрийг төлж чадахгүй байгаа бөгөөд 2021 оноос өр төлбөрүүдийг төлж барагдуулах боломжтой болох юм. Иймд дээрх шалтгаанууд болон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа учир ХХБанкны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч А.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1.614.312.650,60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.А нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Зээлийн гэрээ 1: Х банк ХХК нь А.А, А ХХК, А ХХК, М ХХК, Ф ХХК нартай 2016-10-27-ны өдөр  ЗГ/RСС161010002-1 үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗБ/RСС161020002-1-1, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС161020002-1-1, 2, 3, 4-н тоот баталгааны гэрээнүүдийг, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС161010002-1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС161010002-1-2 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 180.000.000 төгрөгийн зээлийг 2016-10-27-ны өдрөөс 2018-05-28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018-05-29-ний өдрөөс 2019-02-13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019-02-14-ний өдрөөс хойш жилийн 16.8 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар зээл олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А.А-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-220дуаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, баталгааны гэрээ, зээлийн нэмэлт гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 88-126 тал/

Зээлийн гэрээ 2: А.А, А ХХК, Ав ХХК, М ХХК, Ф ХХКнартай 2017-06-15-ны өдөр ЗГ/RСС170614004-3-н тоот зээлийн гэрээ, ЗБ/RСС170614004-3-5-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС170614004-3-н тоот баталгааны гэрээнүүдийг, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС170607012-2-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС 170614004-3-н тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 114.500.000 төгрөгийн зээлийг 2017-06-15-ны өдрөөс 2018-05-28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018-05-29-ний өдрөөс 2019-02-13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019-02-14-ний өдрөөс жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээл олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ав ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, баталгааны гэрээ, зээлийн нэмэлт гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 129-182 тал/

Зээлийн гэрээ 3: А.А, А ХХК, Ав ХХК, М ХХК, Ф ХХК, Б ХХК, Ээлтэй оточ манал ХХК, Х ХХК, Н ХХКнартай 2017-06-15-ны өдөр ЗГ/RСС170607012-2 тоот зээлийн гэрээ, ЗБ/RСС170607012-2-1,3-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС170614004-3-н тоот баталгааны гэрээнүүдийг, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС 170607012-2-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС170607012-2-2 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 110.000.000 (нэг зуун арван сая) төгрөгийн зээлийг 2017-06-15-ны өдрөөс 2018-05-28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018-05-29-ний өдрөөс 2019-02-13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019-02-14-ний өдрөөс жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих зориулалтаар зээл олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А.А-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байршилтай м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн 0 дугаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, байрлах  м.кв газрыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, баталгааны гэрээ, зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 183-250, 2-р хх-ийн 1-3 тал/

Зээлийн гэрээ 4: А.А, Ф ХХК, Н ХХК, М ХХК, Х ХХК, Э ХХК, А ХХК, Б ХХК, Ав ХХК нартай 2018-02-14-ний өдөр ЗГ/CC180214001-4 зээлийн гэрээ, БГ/СС180214001-4-н баталгааны гэрээ, мөн 2018-03-02-ны өдөр ЗБ/СС180214001-4-8, 2018-03-05-ны өдөр ЗБ/СС180214001-4-6, 2018-03-09-ний өдөр ЗБ/СС180214001-4-7 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/КСС170614004-3 зээлийн нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулан 1.200.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээл олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А.А-н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах  м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, хороонд байрлах м.кв газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, баталгааны гэрээ, зээлийн нэмэлт гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 18-88 тал/

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу Х банк ХХК нь 2017-06-19-ний өдрөөс 2018-03-13-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.604.500.000 төгрөгийг зээлдэгч А.А нарт олгосон нь мемориалын баримт, зээлийн хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна. /2-р хх-ийн 70 тал/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2026 оны 02 сарын 14-ний өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч Х банк ХХК нь гэрээнүүдийн 9.2, 10.2-т заасныг баримтлан зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж гэрээний үүргийг зээлдэгчээс гаргуулахаар шаардсан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт ёсоор зээлийн төлбөрийг сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч А.А нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт төслөн үндсэн зээл, зээлийн хүүгийн тооцоолол дээр маргаагүй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар:

2016-10-27-ны өдөр ЗГ/RСС161010002-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗБ/RСС161020002-1-1, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, БГ/RСС161020002-1-1, 2, 3, 4-н тоот баталгааны гэрээнүүд, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС161010002-1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС161010002-1-2 тоот зээлийн нэмэлт гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 130.544.039,29 төгрөг, хүүгийн үлдэгдэл 12.446.264,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110.033,15 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан зардал 44500 төгрөгийг,

- 2017-06-15-ны өдөр ЗГ/RСС170614004-3-н тоот зээлийн гэрээ, ЗБ/RСС170614004-3-5-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС170614004-3-н тоот баталгааны гэрээнүүдийг, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС170607012-2-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС 170614004-3-н тоот зээлийн нэмэлт гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 56.272.608,43 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4.559.016,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143.657,90 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан зардал 43500 төгрөгийг,

- 2017-06-15-ны өдөр ЗГ/RСС170607012-2 тоот зээлийн гэрээ, ЗБ/RСС170607012-2-1, 3-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС170614004-3-н тоот баталгааны гэрээнүүдийг, мөн 2018-05-29-ний өдөр ЗГ/RСС 170607012-2-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/RСС170607012-2-2 тоот зээлийн нэмэлт гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 50.102.786,70 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2.655.196,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.471,82 төгрөг, нэхэмжлэлд холбогдох зардал 46.500 төгрөг,

- 2018-02-14-ний өдөр ЗГ/CC180214001-4 дугаартай зээлийн гэрээ, БГ/СС180214001-4-н дугаартай баталгааны гэрээ, мөн 2018-03-02-ны өдөр ЗБ/СС180214001-4-8, 2018-03-05-ны өдөр ЗБ/СС180214001-4-6, 2018-03-09-ний өдөр ЗБ/СС180214001-4-7 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019-02-14-ний өдөр ЗГ/КСС170614004-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.129.622.691,45 төгрөг, хүүгийн үлдэгдэл 223.281.542,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.311.341,89 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан зардал 57500 төгрөгийг, 1.614.312.650,60 төгрөгийг хариуцагч А.А, баталгаа гаргагч Ф ХХК, Н ХХК, М ХХК, Х ХХК, Э ХХК, А ХХК, Б ХХК, Ав ХХК нараас гаргуулахаар шаардсан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1.614.312.650,60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч А.А, Ф ХХК, Н ХХК, М ХХК, Х ХХК, Э ХХК, А ХХК, Б ХХК, Ав ХХКнар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох:

- А.А-н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Эзэмших эрхийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороонд байрлах м.кв газар,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Ав ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- А.А-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, хаягт байршилтай м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Эзэмших эрхийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, хороонд байрлах м.кв газрыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

Шүүх хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч А.А, Д.Э нарт 2021-02-09ий өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2020-02-04-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэгдэгдэх хуудсаар, хариуцагчийн өмгөөлөгчид утсаар мэдэгдсэн. 2021-02-09-ний өдрийн өвчтөн илгээх хуудас ирүүлсэн боловч /Н гэж эмч гарын үсэг зурсан атлаа М/ гэсэн тамга даржээ. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8.299.713,26 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.А, Ф ХХК, Н ХХК, М ХХК, Х ХХК, Э ХХК, А ХХК, Б ХХК, Ав ХХК нараас 8.299.713,26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А Ф ХХК, Н ХХК, М ХХК, Х ХХК, Э ХХК, А ХХК, Б ХХК, Ав ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1.614.312.650,60 /нэг тэрбум зургаан зуун арван дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга зургаан зуун тавин төгрөг жаран мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч А.А Ф ХХК, Н ХХК, М ХХК, Х ХХК, Э ХХК, А ХХК, Б ХХК, Ав ХХК нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө

- А.А-н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Эзэмших эрхийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороонд байрлах м.кв газар,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Ав ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- А.А-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, байрлах м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, хаягт байршилтай м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Эзэмших эрхийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, хороонд байрлах м.кв газрыг тус тус худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.299.713,26 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.А, төгрөгийг, хариуцагч Ф ХХК, Н ХХК, М ХХК, Х ХХК, Э ХХК, А ХХК, Б ХХК, Ав ХХК нараас 8.299.713,26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА