Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01115

 

 

 

 

 

 

 

 

"ХХБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00513 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "ХХБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.А, "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "А" ХХК--д тус тус холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 614 312 651.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.А-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А- болон "ХХБ" ХХК нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр ЗГ/RСС161010002-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗБ/RСС161020002-1-1, 2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС161020002-1-1, 2, 3, 4 тоот тус бүр “Баталгааны гэрээ, мөн 2018 оны 05 сарын 29-ний өдөр ЗГ/RСС161010002-1-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 02 сарын 14-ний өдөр ЗГ/RСС161010002-1-2 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 180 000 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 27-ны өдрөөс 2018 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018 оны 05 сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019 оны 02 сарын 14-ний өдрөөс хойш жилийн 16.8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1 давхарт байрлах Улсын бүртгэлийн Ү-2201027745 дугаарт бүртгэгдсэн 255,66 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2201030865 дугаарт бүртгэгдсэн 76.94 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу тус тус барьцаалсан.

2017 оны 06 сарын 15-ны өдөр ЗГ/RСС170607012-2 тоот зээлийн гэрээ, ЗБ/RСС170607012-2-1, 3 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС170614004-3 тоот “Баталгааны гэрээ” тус бүрийг, мөн 2018 оны 05 сарын 29-ний өдөр ЗГ/RСС 170607012-2-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 02 сарын 14-ний өдөр ЗГ/RСС170607012-2-2 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 110 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих зориулалтаар 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018 оны 05 сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019 оны 02 сарын 14-ний өдрөөс хойш жилийн 16.8 хувийн хүүтэй, зээлж авсан. Уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Улсын бүртгэлийн Ү-2201027745 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1-р давхарт байрлах 255.66 м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2201030866 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Мэдээллийн санд нэмэх хаяг гудамж ХД-100-н тоот хаягт байршилтай 446.0 м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эзэмших эрхийн 0231962 дугаартай, нэгж талбарын 1843/0070 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 600 м.кв газрыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалсан.

Мөн 2017 оны 06 сарын 15-ны өдөр ЗГ/RСС170614004-3 тоот “Зээлийн гэрээ, ЗБ/RСС170614004-3-5 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС170614004-3 тоот “Баталгааны гэрээ, мөн 2018 оны 05 сарын 29-ний өдөр ЗГ/RСС170607012-2-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 02 сарын 14-ний өдөр ЗГ/RСС 170614004-3 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 114 500 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018 оны 05 сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019 оны 02 сарын 14-ний өдрөөс хойш жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Улсын бүртгэлийн Ү-2204089290 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж 48 дугаар байрны 1 давхарын В тоот хаягт байрлах 172.41 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

2018 оны 02 сарын 14-ний өдөр ЗГ/СС180214001-4 тоот “Зээлийн гэрээ, БГ/СС180214001-4 тоот “Баталгааны гэрээ, мөн 2018 оны 03 сарын 02-ны өдөр ЗБ/СС180214001-4-8 тоот, 2018 оны 03 сарын 05-ны өдөр ЗБ/СС180214001-4-6 тоот, 2018 оны 03 сарын 09-ний өдөр ЗБ/СС180214001-4-7 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г, 2019 оны 02 сарын 14-ний өдөр ЗГ/КСС170614004-3 тоот “Зээлийн нэмэлт гэрээ” тус бүрийг байгуулан 1 200 000 000 төгрөгийг 2018 оны 02 сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл жилийн 18 хувийн хүүтэй, 2019 оны 02 сарын 14-ний өдрөөс жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож,

- Эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 03 давхарт байрлах Улсын бүртгэлийн Ү-2201029940 дугаарт бүртгэгдсэн, 466.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягийн 2 давхарт байрлах Улсын бүртгэлийн Ү-2201044041 дугаарт бүртгэгдсэн, 466.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2201021540 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18080/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59 дүгээр байрны А тоот хаягт байрлах 472 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Эзэмших эрхийн 000707655 дугаартай, нэгж талбарын 1843/0071-18635310710606 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 567 м.кв газрыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалсан.

Зээлдэгч нь ЗГ/СС180214001-4 тоот “Зээлийн гэрээ, ЗГ/RСС161010002-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗГRКСС170607012-2 тоот “Зээлийн гэрээ”, ЗГ/RСС170614004-3 тоот “Зээлийн гэрээ” тус бүрийн хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд А.А-т удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх 4 гэрээнүүдийн 9.2, 10.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй. Зээлийн гэрээний төлбөрийн үүргийн тухайд,

2016 оны 10 сарын 27-ны өдрийн ЗГ/RСС161010002-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, түүний нэмэлт гэрээнүүдийн үүрэгт 2020 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 130 544 039.29 төгрөг, зээлийн хүү 12 446 264.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110 033.15 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 44.500 төгрөг, нийт 143 144 836.77 төгрөг,

2017 оны 06 сарын 15-ны өдөр ЗГ/RСС170607012-2 тоот зээлийн гэрээ, мөн нэмэлт гэрээнүүдийн төлбөрийн үүрэгт үндсэн зээл 50 102 786.70 төгрөг, зээлийн хүү 2 655 196.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71 471.82 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан зардал 46 500 төгрөг, нийт 52 875 954.64 төгрөг,

2017 оны 06 сарын 15-ны өдрийн ЗГ/RСС170614004-3 тоот “Зээлийн гэрээ”, түүнд хийсэн нэмэлт гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 56 272 608.43 төгрөг, зээлийн хүү                       4 559 016.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143 657.90 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан                 43 500 төгрөг, нийт 61 018 783.09 төгрөг,

2018 оны 02 сарын 14-ний өдрийн ЗГ/СС180214001-4 тоот “Зээлийн гэрээ”, нэмэлт гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 1 129 622 691.45 төгрөг, зээлийн хүү 223 281 542.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 311 341.89 төгрөг, нэхэмжлэлд холбогдон гарсан зардал 57 500 төгрөг, нийт 1 357 273 076.1 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч А.А-тай байгуулсан ЗГ/СС180214001-4 тоот зээлийн гэрээ, ЗГ/RСС 161010002-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗГ/RСС170614004-3-н тоот “Зээлийн гэрээ, ЗГ/RСС170607012-2 тоот “Зээлийн гэрээ” тус бүрийг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд нийт 1 614 312 650,60 төгрөгийг зээлдэгч А.А- болон баталгаа гаргагч "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "Ав" ХХК нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч компаниудын төлөөлөгч А.А- хариу тайлбартаа: А.А- нь 1 614 312 650.60 төгрөгөөс нэг ч төгрөг биечлэн гардаж аваагүй. Эмнэлгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг н.Болдбаатар болон Гэгээ Мед ХХК-иас худалдаж авсан бөгөөд эдгээр байгууллага, хүмүүс нь Төрийн банк” ХХК, Хас банк” ХХК, "ХХБ" ХХК-иудад зээлтэй байсан тул эдгээр өрүүдийг өр шилжүүлэн авсан. Энэ үйл явдал нь 2017, 2018 онуудад явагдсан бөгөөд "ХХБ" ХХК-ийн гаргасан саналын дагуу бага хүүтэй зээл болгох зорилгоор дээрх хүмүүсийн Төрийн банк” ХХК, Хас банк” ХХК-д тавьсан өр зээлүүдийг "ХХБ" ХХК-руу нэгтгэн шилжүүлж үнийн дүнг нэгтгэн 2019 оны 02 сарын 14-нд бүх шилжин ирсэн өр зээл гэрээнүүдийг нэгтгэж шинээр гэрээ хийгдсэн. 2019 оны 02 сарын 14-ний өдрөөс 48 сар, 60 сар, 84 сарын хугацаатайгаар зээлийн гэрээний хугацаа дуусна. Миний бие тодорхой шалтгааны улмаас зээлийн гэрээнд заагдсан төлбөрийг төлж чадахгүй байгаа бөгөөд 2021 оноос өр төлбөрүүдийг төлж барагдуулах боломжтой болох юм.

Иймд дээрх шалтгаанууд болон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа учир "ХХБ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А- "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "Ав" ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 614 312 650.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХБ" ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч А.А, "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "А" ХХК- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө

-А.А-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201029940 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 3-р давхарт байрлах 466.5 м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2201044041 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 2-р давхарт байрлах 466.5 м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2201021540 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18080/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59 дүгээр байрны А тоот хаягт байрлах 472 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Эзэмших эрхийн 000707655 дугаартай, нэгж талбарын 1843/0071-18635310710606 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 567 м.кв газар,

-Улсын бүртгэлийн Ү-2201027745 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 255.66 м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2201030865 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 76.94 м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2201027745 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 255.66 м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2201030866 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Мэдээллийн санд нэмэх хаяг гудамж ХД-100-н тоот хаягт байршилтай 446 м.кв талбай бүхий эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Эзэмших эрхийн 0231962 дугаартай, нэгж талбарын 1843/0070 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 600 м.кв газар,

"А" ХХК -ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204089290 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж 48 дугаар байрны 1 дүгээр давхарын В тоот хаягт байрлах 172.41 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 299 713,26 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.А-, хариуцагч "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "Ав" ХХК нараас 8 299 713,26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ХХБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.А-ын өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд А.А-, Д.Эрдэнэчимэг нарт 2021 оны 02 сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2020 оны 02 сарын 04-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч А.А- нь 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн Корона вирусын халдвар авч тухайн өдрөөс 2021 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл ХӨСҮТөв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлсэн. Энэ талаараа шүүгчийн туслахыг шүүх хуралдааны өдөр утсаар мэдэгдсэний дагуу өөрсдийн боломжийн хэрээр нотлох баримтаа илгээсэн боловч эмч нарын гарын үсэг, тамганы дардас зөрсөн гэсэн үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзжээ.

Хариуцагч А.А- нь шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлд дурдагдсан зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй гэж тайлбарлан зээлийн гэрээний хувийн хэргийг гаргуулах хүсэлт гаргасан боловч "ХХБ" ХХК-аас гаргаж өгсөн хувийн хэргүүдэд Төрийн банк” ХХК болон Хас банк” ХХК-аас аль банкны хэний ямар шийдвэрээр хариуцагч А.А-ын худалдаж авсан үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой өмнөх өмчлөгч нарын авсан зээлийг өр шилжүүлэн "ХХБ" ХХК-нд шилжүүлэн авч нэгтгэсэн нь тодорхойгүй, "ХХБ" ХХК-ийн А.А-ын дансанд шилжсэн мөнгө нь өөрийн хүсэлт шилжүүлгээр биш банк хоорондын гүйлгээгээр шууд татагдан авагдсан байдаг нь ойлгомжгүй, зөвхөн дээрх банкуудын хооронд тохиролцсон тохиролцоогоор хийгдсэн үйл ажилллагаа болох нь тодорхой байгаа. Мөн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 110 000 000 тегрөгийн зээлийн гүйлгээ нь А.А-ын дансанд бус өмчлөгч Ц.Батцэцэг гэдэг хүний дансанд шилжсэн нь дээрх байдлыг нотлож байна. Ийм учраас дээрх зээлийн гэрээний дагуу олгогдсон гэх мөнгөний үнийн дүнгүүд нь хэний, хаанахын, ямар шийдвэрийг үндэслэж, ямар арга зам, ямар үндэслэлээр олгогдсон зээл болохыг зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзэж байсан боловч энэ бүхнийг тодруулалгүй хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч "ХХБ" ХХК нь хариуцагч А.А, "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "А" ХХК--д тус тус холбогдуулан  ЗГ/RСС161010002-1, ЗГ/RСС170607012-2, ЗГ/RСС170614004-3, ЗГ/СС180214001-4 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 1 614 312 651.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх1-7, 2хх15/

 

            Хэрэгт авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, “Зээлийн гэрээ”, “Зээлийн нэмэлт гэрээ” /1хх18-25, 89-96, 129-135,183-189/ зэргээс үзвэл, зээлдэгч А.А- нь "ХХБ" ХХК-аас 2016 оны 10 сарын 27-ны өдрийн ЗГ/RСС161010002-1 тоот гэрээний /цаашид “зээлийн гэрээ 1” гэх/ дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 180 000 000 төгрөгийг, 84 сарын хугацаатай, 2017 оны 06 сарын 15-ны өдрийн ЗГ/RСС170607012-2 тоот гэрээний /цаашид “зээлийн гэрээ 2” гэх/ дагуу 110 000 000 төгрөг, ЗГ/RСС170614004-3 тоот гэрээний /цаашид “зээлийн гэрээ 3” гэх/ дагуу 114 500 000 төгрөгийг эмнэлгийн үйл ажиллагааны зориулалтаар тус тус 48 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, 2018 оны 02 сарын 14-ний өдөр ЗГ/СС180214001-4 тоот зээлийн гэрээний /цаашид “зээлийн гэрээ 4” гэх/ дагуу хөрөнгө оруулалтын зориулалтаар 1 200 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Улмаар 2016 оны зээлийн гэрээ, 2017 оны зээлийн гэрээнд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хүүгийн хэмжээг 2018 оны 05 сарын 29-ний өдөр жилийн 18 хувь, 2019 оны 02 сарын 14-ний өдөр 16.8 хувь болгож, 2018 оны зээлийн гэрээний хүүг 16.8 хувь болгож өөрчлөх тухай зээлийн нэмэлт гэрээг 2019 оны 02 сарын 14-ний өдөр тус тус байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Талууд дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулсан болон гэрээний нөхцлийн талаар маргаагүйгээс гадна эдгээр гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасан гэрээний нөхцөлд тавигдах шаардлагад нийцсэн байна.

 

            Мөн нэхэмжлэгч банк нь А.А-тай байгуулсан “Зээлийн гэрээ 1”-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "Ф" ХХК , "М-О" ХХК , "А" ХХК , "Аю" ХХК -уудтай, “Зээлийн гэрээ 2”, “Зээлийн гэрээ 3”, “Зээлийн гэрээ 4” тус бүрийн үүргийн гүйцэтгэлийг хангах “Баталгааны гэрээ”-г "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "Ав" ХХК-уудтай тус тус байгуулсан байна. /1хх47-86, 107-126,141-180, 204-243/

           

            Хэргийн 2 дугаар хавтасны 70-71 дэх талд авагдсан “Мемориалын баримт”-аар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн нь тогтоогдож байх тул зээлдэгч А.А- болон түүний гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг батлан даасан дээрх нэр бүхий 8 хуулийн этгээдүүдээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Иймд “мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй” гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн, зээлдэгч А.А- нь зээлийн гэрээ тус бүрээр тохирсон зээл, түүний хүү төлөх эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, улмаар зээлдүүлэгчээс үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь түүнд хүргүүлсэн "ХХБ" ХХК-ийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” /1хх87-88, 127-128, 181-182, 244-245/ албан бичгүүдээр тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй тохиолдлыг талууд ноцтой зөрчил байхаар дээрх зээлийн гэрээнүүдийн 2.1.9-д тохиролцсон байх ба уг зөрчил гарсан нөхцөлд зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхийг гэрээний 10.2-т заасан байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын байгуулсан гэрээнүүдийн 10.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан 4 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч А.А- нь зээлийн гэрээний үүрэгт төлсөн үндсэн зээл, зээлийн хүү төлсөн тооцооллын талаар маргаагүй гэж дүгнэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч нь 2020 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар, “Зээлийн гэрээ 1”-ийн үүрэгт үндсэн зээлийн 130 544 039.29 төгрөг, зээлийн хүүгийн 12 446 264.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 110 033.15 төгрөгийн үлдэгдэл, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 44.500 төгрөг, нийт 143 144 836.77 төгрөг, “Зээлийн гэрээ 2”-ийн үүрэгт үндсэн зээлийн 50 102 786.70 төгрөг, зээлийн хүүгийн                               2 655 196.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 71 471.82 төгрөгийн үлдэгдэл, нэхэмжлэл гаргахад гарсан зардал 46 500 төгрөг, нийт 52 875 954.64 төгрөг, “Зээлийн гэрээ 3”-ийн үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 56 272 608.43 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 4 559 016.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 143 657.90 төгрөгийн үлдэгдэл, нэхэмжлэлд гаргахад гарсан зардал 43 500 төгрөг, нийт 61 018 783.09 төгрөг, “Зээлийн гэрээ 4”-ийн үүрэгт үндсэн зээлийн 1 129 622 691.45 төгрөг, зээлийн хүүгийн 223 281 542.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 4 311 341.89 төгрөг, нэхэмжлэл гаргахад гарсан зардал 57 500 төгрөг, нийт                                    1 357 273 076.1 төгрөг буюу дээрх 4 зээлийн гэрээний үүрэгт нийт 1 614 312 650.60 төгрөгийн үүрэгтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд зээлдэгч А.А- болон баталгаа гаргагч "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "Ав" ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт нийт                               1 614 312 650.60 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "ХХБ" ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч талаас “...”Зээлийн гэрээ 1”-ийн дагуу шилжүүлэх мөнгөн хөрөнгө нь А.А-ын дансанд бус Ц.Батцэцэг гэх хүний дансанд орсон, зээлийн мөнгөн хөрөнгүүд хэний ямар шийдвэрээр хэрхэн зээлдэгчид олгогдсон нь тодорхойгүй” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Учир нь зээлдэгч А.А- нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 180 000 000 төгрөгийг нэхэмжлэгч банкнаас зээлсэн талаарх “Зээлийн гэрээ 1”-ийн 3.2-т зээлийн мөнгөн хөрөнгийг худалдагч талын дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Хэргийн 2 дугаар хавтасны 71 дэх талд авагдсан “Мемориалын баримт”-аар нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2016 оны 10 сарын 28-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө 180 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдагч тал Ц.Батцэцэгийн дансанд “Амгаланбаатар Александр-д зээл олгов” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн нь тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан “Зээлийн дэд хороо хурлын шийдвэр”, “Зээлийн дэд хороо, зээлийн зөвлөлийн гишүүнээс санал авах хуудас”, уг шийдвэр гаргахтай холбоотой зээлдэгчийг судалсан баримтууд /2хх72-3хх50, 56-138, 145-155/, А.А-аас "ХХБ" ХХК-д гаргасан “Зээлийн хүсэлт”, “Зээлийн гүйлгээ хийх шийдвэр” /3хх51-55, 141-144, 156-/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл, зээлдэгч А.А- нь нэхэмжлэгч "ХХБ" ХХК-д хандан өөрийн гараар “үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах” болон “эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих”, “хөрөнгө оруулалт авах” гэсэн зориулалтыг нэрлэн зааж мөнгөн хөрөнгө зээлээр авах хүсэлт гаргасны дагуу зээлдүүлэгчийн зүгээс судалж, тус банкны зээлийн дэд хороо зээл олгох шийдвэр гаргаснаар зээлийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн заасан данснуудад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчаас “хэнээс худалдан авсан, зээлсэн төлбөрүүдийг нэхэмжлэгч хэрхэн нэгтгэсэн нь тодорхойгүй, А.А-ын дансанд шилжсэн мөнгө нь түүний хүсэлт, шилжүүлгээр бус банк хоорондын гүйлгээгээр шууд татагдсан ойлгомжгүй, зөвхөн дээрх банкуудын хооронд тохиролцсон тохиролцоогоор хийгдсэн үйл ажилллагаа” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, “анхан шатны шүүх хариуцагч нарт хуульд зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт шаардлага хангаагүй гэж хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар гаргасан хариуцагч А.А-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх энэхүү иргэний хэргийг 2020 оны 05 сарын 29-ний өдөр үүсгэж /2хх4/, хариуцагч талд нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 07 сарын 09-ний өдөр гардуулан /2хх12-13/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг хуульд зааснаар тайлбарлан /2хх11, 57/, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох /2хх46-47, 4хх61-62/ өмгөөлөгч Т.Баярбатын хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг эрхээр нь хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байна /2хх54-55, 64-66, 4хх52-54/

 

Улмаар 2021 оны 02 сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч А.А-, Д.Эрдэнэчимэг нарын оршин суух хаягаар 2021 оны 02 сарын 04-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-аар /4хх73-74/ мэдэгдсэнийг 2021 оны 02 сарын 05-ны өдөр Д.Эрдэнэчимэг хүлээн авсан байна. Мөн хариуцагч А.А-ын “9909-8852”, түүний өмгөөлөгч Т.Баярбатын 9994-8928 дугаарын утас руу тус тус шүүх хуралдааны товыг 2021 оны 02 сарын 04-ний өдөр мэдэгдсэн үйл баримт “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар тогтоогдож байна. /4хх72/

Иймд хариуцагч нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзнэ. Мөн хариуцагч талын зүгээс шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн “эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлт /4хх78-79/, түүнийг нотолсон гэх шүүхийн цахим шуудангаар ирүүлсэн “Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас” /4хх76/ зэргээс үзвэл, анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр, хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдаж Улсын бүртгэлд бүртгэгдсэн “Барьцааны гэрээ”-нд заасан зээлийн гэрээний үүрэг тус бүрээр тодорхойлон бичээгүй байгаа нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт нийцэхгүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд залруулан өөрчлөв.  

 

Хэрэгт авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” тус бүрээс үзвэл, “Зээлийн гэрээ 1”-ийн үүргийн гүйцэтгэлд А.А- нь өөрийн өмчлөлийн эмчилгээ, оношлогооны төвийн зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-2201027745 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1 давхарт байрлах 255.66 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2201030865 дугаарт бүртгэлтэй 76.94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх 97-106/

 

Мөн “Зээлийн гэрээ 2”-ийн үүргийн гүйцэтгэлд А.А-ын өмчлөлийн эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-2201027745 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 255.66 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2201030866 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Мэдээллийн санд нэмэх хаяг гудамж ХД-100 тоот хаягт байршилтай 446 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эзэмших эрхийн 0231962 дугаартай, нэгж талбарын 1843/0070 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 600.0 м.кв газрыг тус тус барьцаалсан гэрээ тус бүрийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх183-250, 2хх1-3/

 

“Зээлийн гэрээ 3”-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор "А" ХХК -ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204089290 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж 48 дугаар байрны 1 дүгээр давхарын В тоот хаягт байрлах 172.41 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх 129-182/

 

“Зээлийн гэрээ 4”-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А.А-ын өмчлөлийн эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-2201029940 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 03 давхарт байрлах 466.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягийн 2 давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2201044041 дугаарт бүртгэгдсэн, 466.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201021540 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18080/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59 дүгээр байрны А тоот хаягт байрлах 472 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн 000707655 дугаартай, нэгж талбарын 1843/0071-18635310710606 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 567 м.кв газрыг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх26-46/

 

Талуудын байгуулсан 4 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А.А-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд, эзэмших эрхийн газрууд /1хх30, 35, 40-46, 101, 106, 197, 201-203/ "А" ХХК -ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө /1хх140/ тус бүрийг барьцаалсан “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” тус бүр нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нар нь төлбөр төлөх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ зээлийн гэрээ тус бүрийн төлбөрийн үүрэг, түүнд барьцаалсан эд хөрөнгүүдийг нэрлэн зааж бичих нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шийдвэр заавал биелэгдэх шинжийг агуулсан тодорхой, ойлгомжтой байх зарчимтай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А, "Ф" ХХК, "Н" ХХК, "М-О" ХХК, "Х" ХХК, "Э О М" ХХК, "А" ХХК, "Б З Э С" ХХК, "А" ХХК- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд,

2016 оны 10 сарын 27-ны өдрийн ЗГ/RСС161010002-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний дагуу төлөх нийт 143 144 836.77 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг мөн өдрийн ЗБ/RCC16102002-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний зүйл болох А.А-ын өмчлөлийн эмчилгээ, оношлогооны төвийн зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-2201027745 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1 давхарт байрлах 255.66 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, ЗБ/RCC16102002-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний зүйл А.А-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 1 давхарт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201030865 дугаарт бүртгэлтэй 76.94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг,

2017 оны 06 сарын 15-ны өдрийн ЗГ/RСС170607012-2 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх нийт 52 875 954.64 төгрөгийн үүргийг мөн өдрийн ЗБ/RCC16102002-1-3 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний зүйл А.А-ын өмчлөлийн Мэдээллийн санд нэмэх хаяг гудамж ХД-100 тоот хаягт байршилтай 446 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эзэмших эрхийн 0231962 дугаартай, нэгж талбарын 1843/0070 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 600 м.кв газрын эзэмших эрхийг,

2017 оны 06 сарын 15-ны өдрийн ЗГ/RСС170614004-3 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх нийт 61 018 783.09 төгрөгийн үүргийг мөн өдрийн ЗБ/RCC170614004-3-5 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний зүйл "А" ХХК -ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204089290 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж 48 дугаар байрны 1 дүгээр давхарын В тоот хаягт байршилтай, 172.41 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

2018 оны 02 сарын 14-ний өдрийн ЗГ/СС180214001-4 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх нийт 1 357 273 076.1 төгрөгийн үүргийг 2018 оны 03 сарын 02-ны өдрийн ЗБ/CC180214001-4-8 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний зүйл А.А-ын өмчлөлийн эмчилгээ оношлогооны төвийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201029940 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 03 давхарт байрлах 466.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,

мөн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн ЗБ/CC180214001-4-6 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний зүйл А.А-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, ХД-100 дугаар байрны 02 давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2201044041 дугаарт бүртгэгдсэн, 466.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг,

мөн 2018 оны 03 сарын 09-ний өдрийн ЗБ/CC180214001-4-7 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний зүйл болох А.А-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201021540 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18080/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59 дүгээр байрны А тоот хаягт байрлах 472 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.А-ын эзэмших эрхийн 000707655 дугаартай, нэгж талбарын 1843/0071-18635310710606 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах 567 м.кв газрыг тус тус худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 8 299 713,26 төлсөн төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             

ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР