Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00548

 

                        

 

 

 

            

 

 2021          02           23                                       101/ШШ2021/00548

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, хаягт байрлах, А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хаягт оршин суух, С.Б,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21.747.561,14 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09-р сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

А ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Б нь 2019-03-21-ний өдөр А ББСБ ХХК-тай ЗГ190376 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг байгуулан, 14.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээг байгуулахдаа талуудын хооронд ИГ190376 тоот барьцааны гэрээг байгуулан Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууц болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхиин улсын бүртгэлийн Г-220дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нь нэхэмжлэлийн шаардага гаргах өдрийг хүртэл зээл хүүгийн төлбөрт нийт 2.574.000 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул С.Б-ээс үндсэн зээл 13.052.580 төгрөг, зээл хүү 8.692.915,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.065,26 төгрөг, нийт 21.747.561,14 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ИГ190376 тоот барьцааны гэрээний дагуу Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууц болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхиин улсын бүртгэлийн Г-220дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б, Д.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Б нь 2019-03-21-ний өдөр 14.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд хувийн шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х миний би болон хариуцагч С.Б бид Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай бөгөөд тухайн шалтгаанаар дахин дахин шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах боломжгүй тул биднийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч С.Б, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13.052.580 төгрөг, зээлийн хүү 8.692.915,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.065,26 төгрөг, нийт 21.747.561,14 төгрөг гаргуулж, Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууц болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхиин улсын бүртгэлийн Г-220дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Б, Д.Н нар нь зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан. 

А ББСБ ХХК нь С.Бтэй 2019-03-21-ний өдөр дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг байгуулж 14.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2019-03-21-ний өдрийн дугаартай барьцааны гэрээ /ипотекийн гэрээ/-г байгуулж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 2.574.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн төлбөрийн тооцооны хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

Зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацаа үргэлжлэх байсан боловч хариуцагч С.Б нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2020 оны 05-р сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлэхгүй зөрчилийг гаргаж эхэлсэн хэдий ч тодорхой хэмжээний төлөлтийг хариуцагч нь төлж байсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

Мөн зээлийн гэрээний 2.2 Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүний бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа даассанаа үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-д заасан хувийн хүүг төлөхөөр тохиролцсон байна.

Иймд хариуцагч С.Бээс 21.747.561,14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч С.Б зээлийн гэрээний хугацаа хэтэрсэнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Зохигчдын хооронд 2019-03-21-ний өдрийн дугаартай барьцааны гэрээ /ипотекийн гэрээ/-г байгуулж Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууц болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхиин улсын бүртгэлийн Г-220дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалжээ.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.  

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 372.275 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Б-ээс 302.075 төгрөгийг, хариуцагч Д.Н-ээс 70200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б-ээс 21.747.561,14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Б нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууц болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхиин улсын бүртгэлийн Г-220дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 372.275 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Б-ээс 302.075 төгрөг, Д.Н-ээс 70200 төгрөгийг тус тус ийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА