Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/00658

 

                        

 

 

 

            

 

 

 2021          03           02                                       101/ШШ2021/00658

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, , Ц.Ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Л.Б,

Хариуцагч: Баянгол дүүрэг, Т.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 78.200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 11-р сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б, Д.Э нартай 2019-02-22-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцож 35.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид 2020-02-25-ны өдөр гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Мөн энэхүү гэрээнд үндэслэн зээлдэгч нарын хүсэлтээр түс гэрээнд заасан нөхцлүүдийн дагуу 2019-02-28-ны өдөр бичгээр баримт үйлдэж 10.000.000 төгрөг нэмж зээлдүүлж нийт 45.000.000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээний дагуу эхний саруудад зээлдэгч нар зээлийн хүүг хугацаанд нь төлж байгаад 2019 оны 10-р сараас хойш хүү төлөөгүй. Зээлийн хүчинтэй хүгацаанд төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 10.700.000 төгрөг болсон. Зээлийн хугацаа 2020-02-25-нд дууссан боловч зээлдэгч Л.Б, Т.Э нар нь зээлийн төлбөр 45.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 10.700.000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна. Мөн одоогийн байдлаар зээлдэгч нар надад зээлийн гэрээний заалтын дагуу гэрээний хугацаа хэтэрсэн 240 хоног дутамд 0,5 хувиар алданги тооцвол 54.000.000 төгрөгийн алдангийг үүсгээд байгаа боловч үүнээс алданги нь үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн холбогдох заалтыг үндэслэн хасч тооцсоноор 22.500.000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн 45.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 10.700.000 төгрөг, нийт 78.200.000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Бид зээлийн гэрээ байгуулахдаа Т.Эгийн нэр дээр байгаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220 тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 20-р хороо тоот хашааны газрыг 20.000.000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-220 тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн тоот хувийн сууцыг 15.000.000 төгрөгөөр, Л.Б-ийн нэр дээр байгаа улсын бүртгэлийн Ү-22 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн тоот хувийн сууцыг 15.000.000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцон үнэлж, нийт 50.000.000 төгрөгийн нийлбэр дүнтэй барьцааны гэрээ байгуулахдаа мөнгө төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар шийдвэрлэнэ гэсэн нэмэлт заалт тусган гэрээгээ наториатаар баталуулж, бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Л.Б, Т.Э нараас бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 45.000.000 төгрөг, алданги 22.500.00 төгрөг, нийт Л.Б, Т.Э нараас 78.200.000 төгрөгийг гаргуулах, төлөх боломжгүй гэж байгаа тул тэдний энэхүү үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээнд заасан нэмэлт нөхцлийн дагуу барьцааны гэрээнд тусгагдсан дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгөөр үл маргах журмаар барьцаа хөрөнгөөр ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б, Т.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б, Т.Э нар нь эгч дүү нар. Нийслэлийн өргөө амаржих газрын баруун талд Г гэх нэртэй гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгтэй. 2019-02-22-ны өдөр 35.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.4-т заасны бичгээр хүү, алдангийг тооцон 1 жилийн хугацаатай буюу 2020-02-22-ны өдөр хүртэлх хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Л.Б 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байгаа. Хүүгийн үлдэгдэл 4 сарын төлбөр 7.000.000 төгрөг байна. Хүүнд жилийн хугацаанд 21.000.000 төгрөг төлөх ёстой байсан. 35.000.000 төгрөгийн зээлд алданги тооцвол 17.500.000 төгрөг байна. 2020-02-28-ны өдөр 6.000.000 төгрөг болон 4.000.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн байна. Ц.Ч-н 50311064803 тоот хаан банк ХХК-ийн данснаас Л.Б-ийн 5031209909 тоот Хаан банк ХХК-ийн данс руу шилжүүлсэн байгаа. Уг 10.000.000 төгрөгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй. Хүү, алданги нэхэж байгаа тохиолдолд заавал бичгээр гэрээ байгуулсан байхыг Иргэний хуулийн 232, 282 дугаар зүйлд зааснаар шаарддаг. 10.000.000 төгрөгт хүү болон алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч гоо сайхны бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. Л.Б, Т.Э нар бизнесийн зориулалтаар эмнэлгийн газраа өргөтгөх гэж зээл авсан 2020 оны 02 сараас эхлээд корона вирусээс шалтгаалан үйл ажиллагаа нь тасалдсан. Саяхнаас үйл ажиллагаа нь жигдэрч эхэлж, одоо ариутгал хийгдэж байна. Иргэний хуулийн 232 дугаар 232.8 т зааснаар алданги хэт өндөр байгаа тохиолдолд түүнийг багасгаж болно гэсний дагуу хариуцагчийн зүгээс 17.500.000 төгрөгийн алдангиас хасаж өгнө үү. Хариуцагчийн зүгээс 63.000.000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэл байна. Үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү, алданги 17.500.000 төгрөгийг зөвшөөрч байна. 10.000.000 төгрөгөөс хүү, алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алдангийн хэмжээг шүүх өөрөө тогтоож хасах боломжтой гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч Л.Б, Т.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45.000.000 төгрөг, зээлийн хүү 10.700.000 төгрөг, алданги 22.500.000 төгрөг, нийт 78.200.000 төгрөг гаргуулах, Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 000121585 тоот гэрчилгээний дугаартай, м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Т.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 117.6 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ш нэхэмжлэлийн шаардлагаас 63.000.000 төгрөгийг зөвшөөрч, алданги болон 10.000.000 төгрөгийн зээлд ногдох хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. 

Ц.Ч нь Л.Б, Т.Э нартай 2019-02-25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 35.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээл, хүүг тогтоосон хугацаанд төлж барагдуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2019-02-25-ны өдрийн барьцааны гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, тоотод байрлах м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, тус гэрээг  улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулжээ.  

2019-02-28-ны өдөр дахин 10.000.000 төгрөгийг Л.Б, Т.Э нарт шилжүүлжээ. Зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүсч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т зааснаар зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Ц.Ч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлд зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар үүргээ биелүүлсэн байх тул шаардах эрхтэй байна.

 Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаанд зээлийн хүүнд нийт 17.500.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна, үүн дээр маргаагүй.

Талууд гэрээний 3 дахь хэсэгт зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Гэвч зээлийн гэрээний хугацаа 2020-02-25-ны өдөр дууссан, 2019 оны 10-р сараас эхлэн үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөл байдал тодорхой байхад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь алдангийн хэмжээг ихэсгэх үндэслэл болсон байна.

Хэдийгээр хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой шалтгааны улмаас зөрчсөн боловч гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 9 сарын дараа зээлийн гэрээний үүргийг шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. 

Иймд хариуцагч Л.Б, Т.Э нараас үндсэн зээл 45.000.000 төгрөг, 2019-02-25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 35.000.000 төгрөгний зээлийн хүүнд 3.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг, нийт 57.250.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 20.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч Л.Б, Т.Э нарт 2019-02-28-ны өдөр зээлдүүлсэн 10.000.000 төгрөгт хуульд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүү, алданги шаардах эрхгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.  

Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг учир хариуцагч нар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй тул барьцаа хөрөнгө Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Т.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 117.6 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай,  нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах.

Иймд хариуцагч Л.Б, Т.Э нараас 2019 оны 02 дугаар сарын 25ы өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2019-02-28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 57.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 548.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.Б, Т.Э нараас 514.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Б, Т.Э нараас 57.250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ч-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220д угаартай, тоот гэрчилгээний дугаартай, м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Т.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, 117.6 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, тоот гэрчилгээний дугаартай,  нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 548.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.Б, Т.Э нараас 514.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ч-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА